2016.02.25
OK! Mongolia сэтгүүл
Mongolians abroad:

ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ НЬ МИНИЙ МӨРӨӨДӨЛ

ok201410Эдүгээ ХБНГУ-ын Карлсрүэ хотод гэр бүлийн хамт ажиллаж амьдарч буй хэл шинжлэлийн ухааны магистр, докторант Дорждамдингийн Оюуныг  бид гадаад дахь Монголчууд буландаа урьсан юм. Тэрээр "Англи хэлний зүйн сурах бичиг", "Герман хэлний зүй" хоймсон номоо олны хүртээл болгож, монголдоо оюуны хөрөнгө оруулалт хийх хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж яваа ажил хэрэгч, дайчин эмэгтэй юм. Ингээд бид түүнийг эх орондоо амрах хугацаанд нь зорьж уулзан  түүний ном бүтээл болон хүсэл зорилгын талаар сонирхолтой яриа өрнүүлснээ та бүхэнд хүргэж байна.

Сэтгүүлийн маань урилгыг хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа.  Хоёр өөр хэлний хэлзүйн сурах бичгийг нэг хүн ойр ойрхон хэвлүүлсэн явдал сонирхлыг минь эрхгүй татаж уулзах хүслийг минь төрүүлсэн юм.  Яриагаа ажил мэргэжлийн гараанаас тань эхлэх нь зүйн хэрэг болов уу?


Баярлалаа. Би анх Москва хотын Д.И.Менделеевийн нэрэмжит Хими-технологийн ИС -д сурч байгаад дөрөвт орох жилээ МУИС -д ирж химич, химийн багш мэргэжлээр төгссөн. Олигтой ажиллаж чадаагүй байтал химийн харшилтай болж мэргэжлээ солихоор шийдсэн л дээ. Ингээд нэрт найруулагч Б.Бадрууган агсны үүсгэн байгуулсан РТДС -д  элсэж, сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал манай анги даасан багш байлаа. MTV -ийн “Үдшийн хэмнэл”, “Ханлиг” студид “Next top” шинэ жилийн арга хэмжээг сурвалжлах, “Эмэгтэйчүүдийн цаг” нэвтрүүлэг хийх зэргээр ажиллаж байгаад Герман руу явсан. Бид гэр бүлээрээ шинэ оны өмнөхөн нүүж, шинэ зууныг Германд угтаж байлаа.  Тэнд очоод эзэмшсэн мэргэжлээ зүгээр орхихыг хүсээгүй, 2001 оноос “Цахим өртөө”-нд мэдээ, нийтлэл бичиж эхэлсэн дээ. Төд удалгүй цахим өртөөг үндэслэгч Д. Цэрэнбат андаас мэдээний булан ажиллуулах санал авсан. Ингээд “Д.Оюун, Германаас” буланд бичиж эхлээд Америкаас Ш. Баатар, Германаас Ч.Отгочулуу, Монголоос Бат-Оршихын Жамц, Францаас Ц.Идэр зэрэг олон өртөөчдөөөс талархлын э-мэйл авч урамшсандаа 2002 онд монголын анхны цахим сонинуудын нэг болох
www.saya-medee.com -г эрхлэн гаргасан.

Цахим сонин тань одоо бий юу?

Бий, бий. Энэхүү сайтаа албан ёсоор германы сайтын холбоонд бүртгүүлж татвараа төлөөд явж байгаа. Сүүлийн жилүүдэд “Сая-мэдээ”-нд эрчимтэй бичихээ больсон ч сонирхол татсан мэдээ нийтлэлийг бид эх сурвалжтай нь нийтэлдэг.

Сэтгүүлзүйн хүн хэрхэн хэл шинжлэлтэй холбогдов?

Нэгэнт л гадаадад амьдарч байгаа болохоор хүссэн хүсээгүй хэл рүү ороод явчихсан л даа. Амьдарч буй Карлсрүэ хотынхоо Элит Их Сургуулийн герман хэлний курст нэгaegbtei жил суралцаад DSH буюу германы их дээд сургуульд суралцах герман хэлний түвшинг тогтоож эрх олгодог хэлнийх нь шалгалтыг өгөөд дараа нь Карлсрүэгийн Багшийн Дээд Сургуулийн англи, герман хэлний ангид суралцсан. Харин сурах бичиг бичиж эхлэх үеэс л хэлшинжлэлээр гүнзгийрүүлэн сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. “Англи хэлний үйл үгийн хорин зургаан цаг” гэсэн анхны жижиг номоо хэвлүүлсэн тэр жилээ, 2009 онд Хүмүүнлэгийн Их Сургуулийн магистрантурт элсэж, 2011 онд Герман – Монгол зэрэгцүүлсэн хэл шинжлэлийн сэдвээр магистрийн зэрэг хамгаалаад үргэлжлүүлэн тус сургуулийн доктарантурт эчнээгээр суралцаж байгаа л даа.

Гадаад хэлний хэлзүйн ном, сурах бичиг бичих нь хэн бүхний хийгээд байх амар ажил биш, маш их хөдөлмөр. Танд эдгээр номоо бичих санаа анх яаж төрсөн бэ?

Герман хэлийг анх Чой. Лувсанжав багшийн номноос сурч эхлэн, за ийм хэл байдаг юм байна гэсэн анхан шатны мэдлэгтэй болсон. Хэлээ гүнзгийрүүлж үзэх гэтэл монгол хэл дээр тайлбарласан ном байхгүй, герман хэлээр тайлбартай баахан ном үзээд байдаг ойлгодоггүй. Тэгээд бусад орны оюутнуудыг харахаар дандаа өөр өөрсдийнхөө хэл дээрх герман хэлний зүйн сурах бичгүүд үзэж суудаг, тиймээс ч тэдний хэлний түвшин нь хурдан хурдан ахиж байсан нь анзаарагдсан. Гэтэл Б. Баярцэцэг бид хоёрт ном байхгүй, хичээл улам хүндрээд байдаг. Эх хэлнээсээ өөр хэлээр бас нэг хэл сурах ямар хэцүү юм бэ гэдгийг тухайн үед өөрсдийн биеэр мэдэрсэн дээ. Гэхдээ Баяраа бид хоёр хичээлээ нэг ч удаа тасалж үзээгүй, бүр ангийнхаа багшид, “манай ангийн хоёр монголыг харцгаа, ямар идэвхтэй сурч байна” гэж ирээд л магтуулж байсан шүү. (инээв) Ер нь л нэлээд хэдэн жил уйгагүй хичээж байж огт мэддэггүй байсан энэ хэлийг ямар нэг хэмжээгээр өөрийн болгохдоо надад ийм бодол төрсөн л дөө. “Хэрэв боломж олдвол хэлний зүйг нь эх хэлээрээ сайтар тайлбарласан ном бичиж дараа дараагийн герман хэл сурах хүмүүст тус болох юм шүү, цаг хугацааг нь хэмнэх юм шүү.” гэж. Хүний нутагт амьдарч буй хүн илүүтэй, яавал эх орондоо тустай байх вэ гэж боддог болчихдог юм билээ.


Номоо гаргахад яг хэдий хэр хугацаа зарцуулсан бэ? Ямар зарчим барьж зохиосон бэ?


Би Герман хэлийг сураад, судлаад бараг арван таван жил болж байна. Ном болгох санаа анх төрснөөс хойш номоо дэд дэд сэдвээр нь бичсэн, түүнийгээ буцааж засварлахад сүүлийн хэдэн жил үндсэндээ орсон. Харин бага охиноо төрүүлсний дараагаар бүрэн бичиж, эмхэлж дуусгасан даа. “Англи хэлний зүйн сурах бичиг”-ийн хувьд бол харьцангуй бага хугацаа зарцуулсан. Германы гадаад хэл заах арга зүй нь өөрийн онцлогтой, энэ  үндсэн дээр эдгээр сурах бичгээ бичсэн. Өөрөөр хэлбэл, “Та хэрэв тэнэг л биш бол үүнийг ойлгоно” гэх зарчим. Хэлний ухаан ч бай, хууль цааз ч бай бүх салбарт хийж буй зүйлээ хийсэн шиг хийж хүндээ хүргэдэг нь герман орны мөн чанар шүү дээ. “Made in Germany” гэдэг үг чанар илтгэдэг гэдэг дээ.


Өнөөдөр англи хэлний сурах бичиг харьцангуй түгээмэл байна. Харин өөр бусад хэл сурахад монгол хэл дээр тайлбарласан ном, гарын авлага үнэндээ л ховор байдаг. Таны “Герман хэлний зүй” номын онцлог, давуу тал нь юу вэ?


Герман хэлний зүйн суурь хичээл болох “Үгзүй”, Өгүүлбэрзүй”-г бүтнээр нь багтаасан монгол зохиогчтой анхны бүтээл болж буйгаараа онцлог юм. Давуу тал гэвэл, тухайн орчинд нь бичиж буй болохоор надад судалгааны материал маш их байсан, тиймээс онол, тодорхойлолт бүрийг хангалттай сайн жишээлж өгсөн. Мөн германы эгэл сайхан хүмүүс үг, өгүүлбэр сонголтод харамгүй тусалсан. Дан хуурай онол яваад байвал хүн юм сурна гэж байхгүй, тайлбар бүр аль болох амьдралд ойр жишээтэй байвал хэл сурч буй хүн түргэн зүгширдэг. За англи хэлний ном элбэг байгаа тухайд, нэг талаар энэ нь сайн хэрэг. Нөгөө талаар манайхан нэг хэл рүү хошуурч буйг илтгэж байгаа юм. Хятад хэлийг бас их үздэг болж. Социализмын үед бүгд орос хэл сурдаг байлаа. Ингэж нэг хэл рүү хошуурах нь хэлний дархлааг эвдэх аюултай. Эхлээд эх хэлээ сайн сурцгаая. Тэгж байж гадаад хэл сурах хэрэгтэй л дээ. Уул нь оюутан, сурагчдад маань англи хэлээс гадна герман, франц, япон, испани, орос, солонгос, хятад зэрэг өөр бусад хэлээс сонирхлоороо сонгон суралцах боломж байсан бол их зүгээр, үүнийг бол жишээ нь германд төрийн бодлогоор зохицуулдаг. Хүн ардынх нь хэлний боловсрол хэдийчинээн өндөр байна, төдийчинээн хэл, сэтгэлгээ нь хөгжиж хамгаалагддаг.


Хэл шинжлэлийн хоёр ч сайхан бүтээл гаргасан нь таны хувьд маш их урам зориг өгч байгаа нь эргэлзээгүй. Та дараагийн номоо ямар чиглэлээр гаргахыг зорьж байна вэ?

Миний хувьд Герман орон ээлтэй байсан. Эндээс олон зүйл сурч авсан. Эхний ээлжинд залуустаа герман хэл чанартай сурах суурийг нь тавиад өгчихлөө. Мэдээж залуучууд цаашид улам илүү гаргаж бичих нь дамжиггүй. Хэрвээ боломж нь бүрдвэл энэ номынхоо дасгалыг нэмж оруулах бодол байгаа. Өнөөдөр Германы их, дээд сургуулийн боловсрол үнэ төлбөргүй байна. Хэдий улсынх нь зүгээс авч үзвэл нэг оюутанд зарцуулах мөнгө нь тун их боловч оюутны хармаанаас мөнгө гардаггүй тул “үнэ төлбөргүй” гээд байгаа юм. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй л дээ. Хэрвээ хүүхэд залуус маань Монголынхоо магадлан итгэмжлэгдсэн сургуульд 4 семестер суралцаж, герман хэлний DSH2  шалгалтыг өгч чадвал Герман улсад суралцах боломж бүрэн нээлттэй болно. Олон чадалтай залуус маань санхүүгийн байдлаас болоод Англи, Америкт сурч чаддаггүй шүү дээ. Гэтэл Германд анагаах, инженерчлэл, хууль эрх зүй гээд ер нь аль ч мэргэжлийн сургалтын чанар хичнээн өндөр билээ. Герман боловсрол дэлхийн хаана ч өндөр үнэлэгдэнэ. Ийм байхад залуучууд яагаад герман хэл сайн сураад, тэнд сурч болохгүй гэж. Энэ нь эргээд эх орондоо хэрэгтэй шүү дээ. Ийм боломж байгааг хүүхэд залуустаа нэгд нэггүй тайлбарлан тэднийг уриалсан, сэтгэлийг нь хөдөлгөсөн ном бичихийг л дараагийн зорилгоо болгоод байна. Эх орондоо оюуны хөрөнгө оруулалт хийх нь л миний чинхүү мөрөөдөл байгаа юм.

Та өөрөө хэлний ном зохиогч, мэргэжил тань сэтгүүлчийн хувьд уран зохиол руу хальтрах болов уу? Монгол зохиолчдын зохиол бүтээлийг хэр үнэлдэг вэ?


Аав маань шүлэг бичдэг. Харин би бол яруу найраг, уран зохиолыг шимтэн уншигч. Үүнийгээ бол орхино гэж байхгүй. Сургуульд байхдаа бүр толгой дээрээ эрхий хурууны чинээ халцархай үүстэл ном уншиж байсан. Би энд ирэхээрээ номын дэлгүүрүүдээр байнга эргэлдэж унших номуудаа сонгож авдаг. Ямар сайндаа чемодан дүүрэн бэлэгтэй ирээд буцахдаа, гааль дээр мөнгө төлж баахан ном аваад явж байсан удаа бий. Саяхан зохиолч Г.Аюурзаны “Гурамсан цадиг”, сэтгүүлч Б. Ганчимэгийн “Аав бид хоёр”, Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” зэрэг ном уншсан даа. Уншиж байхад манай зохиолчдын зохиол бүтээл үнэхээр гайхалтай. Гадны хэл дээр сайн орчуулаад менежментийг нь зөв хийгээд өгвөл дэлхийн хэмжээний амжилтад хүрэх зохиол бүтээл манайд олон бий гэдэгт итгэдэг.


Та ном орчуулъя гэж боддог уу?


Бас тийм бодол байгаа. Германы хэд хэдэн сайхан ном зохиолыг орчуулах юмсан гэж.


Уншсан номынхоо талаарх сэтгэгдлийг та хэрхэн илэрхийлдэг вэ?


Би аль болох бусадтай хуваалцах дуртай. Энэ номонд ингэж тэгж гэх маягаар. Эсвэл ганцаараа уйлна, инээнэ. Ном өөрөө хүний сэтгэлийг хөдөлгөх шидтэй шүү дээ. 


Тантай адил ингээд хэл шинжлэл ч юмуу эсвэл өөр чиглэлээр ном бүтээл гаргаж байгаа монгол хүмүүс Германд байна уу?


Би номын дэлгүүрүүдээр л харж, хайж явдаг л даа. Сүүлийн жилүүдэд ямар ч байсан герман монгол орчуулгатай үлгэрийн хөөрхөн цуврал гарсан байсан. Герман хэл сурах бичгийн тухайд бол одоо манайд Чой.Лувсанжав багшийн эхлэн суралцагсдын герман хэлний ном ч нүдний гэм болсон байна. Харин Германд өөрийн уншигчтай, Германы төрийн дээд шагналт, хоёр хэлээр бичдэг, “хос морьтой” зохиолч Чинагийн Галсан гуай монголдоо амьдарч буй ч герман, монгол хэлээр зохиол бүтээлээ туурвиж, монгол хүний оюуныг дэлхийд шагшуулсаар байгаа нь гайхамшигтай.


Ном эрдмийн зам өөд таныг анх хөтөлж оруулсан хүн хэн бэ?


Миний докторын удирдагч багш, Хэлний Бодлогын Үндэсний Академийн ерөнхийлөгч, хэлшинжлэлийн ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа багшдаа би цаг ямагт талархаж явдаг. Анх Хүмүүнлэгийн Их Сургуультай холбогдсон нь энэ хүний л ач. Энд цааш суралцаад байгаа маань бас учиртай. Монголчуудынхаа оюуны хэрэгцээнд зориулаад эх хэлээрээ хэлний зүйг нь тайлбарласан гадаад хэлний сурах бичиг бичих гэхээр зайлшгүй монгол хэлээ гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байсан юм. Тийм учраас Чой.Лувсанжав багшийн зааж байсан тэр эрдмийн суурин дээр Б.Ренчин, Ц. Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Ц.Өнөрбаян, Б.Пүрэв-очир зэрэг суут эрдэмтдийн бүтээлүүдийг судалж нэлээд хугацаа зарцуулсан. Арван жилийн анги даасан багш А. Энхтуяа маань хэл уран зохиолын багш байсан тул бид ангиараа шахуу алдаагүй, сайхан найруулан бичдэг, их ч уншдаг хүүхдүүд болж төлөвшсөн. Сэтгүүлчийн сургуульд Чой.Лувсанжав багш хоёр семестер хичээл зааж, тэр мундаг хүний мянга мянган шавийн нэг болсон нь туйлын аз. Карлсрүэ хотын Багшийн Дээд Сургуулийн багш доктор, профессор Улрикэ Алтэндорфоос анх хэлний тогтолцооны тухай жинхэнэ ойлгож авч байлаа, аливаа хэл тогтолцоотой учраас л тэрхүү дүрэм зүйгээр нь хүн гадаад хэл сурдаг тухайд. Маш ухаалаг, мэдлэгтэй эмэгтэй бий дээ. Тиймээс би эрдмийн их багш нартаа маш их баярлаж явдаг. Саяхан “А” үсэг заасан А.Энхтуяа багш, ном бичих зам өөд жолоодсон Ч.Зэгиймаа багш нартайгаа золгож, зургаа авахуулж, сайхан ярьж хөөрч суулаа гээд их баяртай байгаа.


Өнөөдөр хэлний маш олон их дээд сургууль, курс дамжаанууд олширсон байна. Бараг 14 хоногт л хэл сургана гэх болж. Энэ талаар таны бодол?


Би зүгээр өөрийнхөө туршлагаас харахад ямар ч их дээд сургууль, курс дамжаа байсан ерөөлтэй л гэж хэлнэ. Яагаад гэвэл тэндээс нэг үг ч гэсэн цээжлээд гарна. Төлбөрөө төлөөд явж байгаагийн хувьд багшийн амнаас унаж байгаа үгийг хэр сайн авах нь хувь хүний л асуудал. Гол нь багшийн заасныг тогтоож, уйгагүй чээжилж өөрийн болгох нь гадаад хэл сурч буй хүнд маш чухал. Харин миний анзаарснаар манай хүүхэд залуус багшийн яриаг заавал бичиж авах гэж хугацаа алддаг. Баруунд бол багш хичээлээ зааж байхад сурагчид анхаарлаа төвлөрүүлээд сайн тогтоож, ойлгож авдаг. Уул хичээлийн төлөвлөгөө, гарын авлага, материалыг хичээлийн өмнө оюутнууд гар дээрээ авсан байдгаас тэр л дээ, тиймээс дахин бичээд байх шаардлагагүй, ийм сургалт баруунд ер нь жишиг болж байгаа л даа.


Германд байгаа монголчуудтайгаа  та хэр их холбоотой байдаг вэ?

Зохих хэмжээнд холбоотой байлгүй яахав. Ихэнх монголчуудын үйл ажиллагаа Берлин орчимд болчихдог. Харин бидний амьдардаг хот бол Францтай хил залгаа, Германы баруун талд орших Карлсрүэ. Манайхан харьцангуй цөөхөн байдаг.

Карлсрүэ монгол оюутны хувьд сурч боловсроход хэр хот вэ?

Би нэг хөгжилтэй юм ярья. Намайг оюутан байхад  Карлсрүэ -гийн Их Сургууль элит сургууль болж шалгарч байсан юм. Тэр үед 24-н цагийн номын сан шинээр ашиглалтад орсон л доо. Өдөр шөнөгүй хүссэн цагтаа тэнд хичээлээ хийж болдог. Маш дулаахан, тухтай. Тэгээд монгол оюутнууд, “Өө, Карлсрүэ -д одоо шинэ оюутан ирвэл байр олтлоо асуудалгүй боллоо. Тээш хадгалах газар юмаа түгжчихээд номын санд хэд хоноод л байртайгаа залгаж болох нь, бидний үед ийм байгаагүй” гэж хошигнодог байсан. (инээв) Карлсрүэ хотын онцлог юу вэ гэхээр хуультай холбоотой бүх том байгууллагууд байдаг. Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх г.м. Германы хот болгон өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, Хамбург бол Европын боомтын том хот, Франкфурт бол эдийн засгийн хот байх жишээтэй. Тэнд олон улсын мөнгөний том урсгал явагдаж байдаг.

Та нутагтаа ирэхээрээ хөгжил, дэвшлийг мэдэрдэг үү?  Залуучуудын маань оюуны цар хүрээ хэр тэлж байх шиг санагддаг вэ? 

Энэ жил харж байхад анх удаа Улаанбаатар хот маань Европын хотуудаас дутахааргүй цэцэг навч нь бүрхсэн үнэхээр сайхан харагдаж байна. Зуны хэсэгхэн хугацаанд байх ч гэлээ цэцэг хүнд хичнээн сайхан энерги өгдөг билээ. Залуусын маань оюуны цар хүрээ интернет мэдээлэл, зах зээл, гадаад харилцаа хөгжихийн хэрээр тэлж байна, энэ нь сайн хэрэг. Гэхдээ хичнээн мэдлэгтэй байгаад түүний хажуугаар бие хүн болж төлөвших, өөрийгөө олох гэж нэг ухаан бий.

Та өөрийнхөө гэр бүлийн талаар товч танилцуулаач?

Миний нөхрийг Д. Ариунбат гэдэг. Бид хоёр гурван хүүхэдтэй. Нөхөр маань ШУТИС -д программ хангамжийн багш хийж байгаад Германд ирж ажиллаад арав гаруй жил болж байна. Том охин маань Хамбург хотын анагаахын их сургуульд сурч байгаа. Удахгүй сургуулиа төгсөөд чадалтай монгол эмч болно гэж охиноороо бахархдаг. Герман хүмүүст ч тэр үр хүүхдүүдээ анагаахын их сургуульд оруулна гэдэг хэцүү байдаг, үнэхээр өндөр шалгууртай, өрсөлдөөн их л дээ. Хоёр бага маань сургууль цэцэрлэгт явдаг.

Цаг зав л гарвал хийдэг таны ямар хэвшил байдаг вэ? Магадгүй хобби гэвэл? 

Хэрвээ надад бурхан цаг өгөх юм бол унших л дуртай. Хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд байнга ямар нэгэн ном авч явдаг. Хүүхдээ бүүвэйлээд сууж байсан ч тэр, унаа тэргэнд явж байсан ч тэр. Хаана ч тэр. 

Баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд та сэтгүүлийн маань уншигчдад хандаж юу хэлмээр байна?


Уншигч та бүхнийг минь номын цагаан буян ивээг гэж ерөөе. Монголд төдийгүй дэлхийд нэр хүндтэй танай сэтгүүлийн хамт олонд мөн их баярлалаа, та бүхний ажил үйлст өндрөөс өндөр амжилт хүсье.


Ярилцсан сэтгүүлч Г.Саандарь
Гэрэл зургийг Б.Дөлгөөн

OK! Mongolia

2014 оны 10-р сар, УБ




2014.11.14
Чинагийн Галсан:
Гомдох ч юу байхав дээ. Намайг энэ улс огт ашигласангүй дээ…
 

ХБНГУ-ын Бундестагын дэд ерөнхийлөгч доктор Антье Фолльмер Ч.Галсанд Холбооны гавъяаны    загалмайн одонг гардуулахдаа;“Герман улс Монголын энэ сод зохиолчийг төрийнхөө дээд одонгоор шагнаж байгаа нь цаад утгаараа тэрээр өөрийгөө Чинагийн Галсангаар шагнаж байгаа хэрэг юм. Яагаад гэвэл үүгээрээ байгалиас заяасан авъяасыг хүндэтгэж, бүтээлээрээ дархалсан гавъяаг үнэлж чаддагаа дэлхий дахинд харуулжээ…” гэж хэлжээ.

                                Лайпциг, 2002.12.20


-Таныг Германд л байдаг гэж бодож явлаа, ирээд удаж байна уу?
-Би ирэн очин байдаг хүн шүү дээ. Тэнд 3 сар л байдаг, виз тэгж таардаг.

-Та Герман хэлээр хичнээн номтой юм бэ?
-Би нийт 41 ном бичжээ. Монгол хэлээр 6, Герман хэлээр 35 ном хэвлүүлсэн байх юм. Анх нэг ч ном бичээгүй байхдаа би 5 ном л гаргана гэж хэлэхэд манай зохиолчид жоохон дооглонгуй: “За бичээд байж дээ…” гээд мушийж байж билээ. Тэгэхэд залуу ч, омголон ч байж. Гэтэл өнөөдөр 50 ном гаргах дээрээ тулчихаад байж байна даа. Одоо би ядарч байна, хөгширлөө гээд зогсож болно  л доо. Өмнөхөөсөө давах зохиол л бичих зорилготой болохоос, тоо хөөцөлдөх бодол алга. Эрнест Хеменгуэй сүүл рүүгээ өмнө бичсэнээ давахаа болисон. “Өвгөн далай хоёр”-оосоо хойш өөрийгөө ч дэлхийн зохиолчдыг ч “цохино” гэсэн хүн  гутрахдаа амиа хорлосон юм шүү дээ. Архинд их орчихсон эмзэг хүн байсан болоод тэр.

-Та Хеменгуэйг их уншдаг уу?

-Уншдаг байсан, сүүл рүүгээ больсон. Яагаад гэвэл “Африкийн ногоон толгод” номондоо арьсны үзэлтэйгээ илчилж, харуудыг их доош хийсэн юм бичсэн байдаг. Бас амьтан алж хядаж байгаагaa их л баяссан өнгөтэй бичснийг хараад уншихаа больсон. Хиеэн гэж нэг нохой байдаг шүү дээ. Харaхад их муухай л дaa, тэрийг буудаж тамлаж алснаа жаргал болгож, яаж гаслаж гангинасан, цусаа хэрхэн урсгасан гэх мэтийг бичсэнийг уншаад би уншихаа больсон.

-Одоо ямар ном уншиж байна?
-Далай ламын номуудыг англиар харж сууна. Миний бодсонтой бүр яг таарсан юм их байх юм. Бид хоёрын амьдрал их адилхан санагддаг. Би энэ хүнийг их өрөвддөг, уулзаж ч байсан. Нобелийн шагналтай том хүн ч гэсэн эх орон байхгүй, xятадуудад зүхүүлээд, зовж яваа хүн шүү дээ. Нэг удаа хамтраад юм ярих бодолтой байдаг.

Сэтгүүлч хүнийг сонин битгий уншиж бай гэх ч хаашаа юм. Би сонин уншдаггүй болоод удаж байна. Нетээр хааяа нэгийг түүж сорчилж хардаг. Манайх шиг сонингууд хүний сэтгэлийг их хиртүүлдэг юм. Ер нь залуус та нар сонголт сайн хийж унших хэрэгтэй. Их гунигтай, зовлонтой, хар юм унших дотроо харлуулж байгаа хэрэг шүү дээ. Бал нь дотор сэтгэлд тогтдог юм. Чингиз Айтматовыг уншдаг. Би таньдаг байлаа. Тэр Киргизээрээ, би Тувагаараа яриад хэлмэрчгүй ойлголцдог байсан. Хаaяа нэг мэдэхгүй үг гарч ирвэл би казаxаар асууна, тэр ч казак хэл сайн мэднэ. Мэдээж болохгүй бол оросоор ярина. Миний бодож явдагтай яг адил юм бичдэг байсан нь санаа нийлэх гол шалтгаан. Айтматов намайг их зоригжуулсан хүн. Миний өмнөөс, Төрмөнхийн өмнөөс, ер нь дорно дахины хүний өмнөөс хэлж бичсэн анхны том хүн байсан. Бид их дотно, багш шавь болцгоосон. Сүүлчийн удаа уулзаад лифтэн дотор гар бариад салхад хажуудах хүндээ:

“Энэ залуу их зовж байна. Яг исэлт нь боловсорч байна. Энэ хүн хүрэх газраа хүрнэ. Би харахгүй байх, та нар харна aа ” гэж хэлсэн гэж байгаа. Жилийн дараа хорвоогоос явсан л даа.

Кавабатаг их уншсан. Лакснэс гэж Исландын нэг зохиолч бий, бас их уншсан.

-Таныг гаднаас их олон шагнал авсан гэж сонсож байсан манайхан төдийлөн сайн мэдэхгүй байх шиг?
-Герман хэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсаны төлөөх шагнал (Heimito-von-Doderer- Award ) гучин мянган евро дагалддаг том шагнал л даа.

Adelbert-von-Chamisso-Award: Би 10 дахь хүн нь юм билээ. Тэгээд би өмнөх 9 хүнээ судалж харлаа. Гэтэл тэнд амьдардаг гадныхан, өөрөөр хэлбэл тэдний иргэд авсан байх юм билээ. Энэ утгаараа бол би анхны жинхэнэ гадны хүн, бүр азийн анхны зохиолч болж таарч байх юм. Тэрбум гаруй хүнтэй Хятад ч аваагүй, тив алгасагч пуужинтай Орос ч аваагүй, Азийн Америк гэдэг Япон ч аваагүй юм билээ.

-Дэлхийд нэрээ гаргасан Монгол хүнийг манайхан нэг л тоож харахгүй юм даа. Нобелийн шагналыг төр нь тодорхойлдог билүү? Мураками гэж япон зохиолч бараг жил бүр л нэр дэвших юм?

-Тэгэлгүй яахав. Нобелийн академид миний нэр зүгээр уншигчдын хүсэлтээр хэд хэд очсон гэдэг.  Уг нь тэр зохиолчын улсын төр, засаг л тодорхойлдог журамтай. Би Тува гэдгээсээ болоод л хавчигдаад, хариуцах хүнгүй болчихоод байна уу гэж боддог болсон. Энэ миний нэг бахархал, бас зовлон. Бүр Цэдэнбал даргын үед би Германд айлчлах  илтгэл, энэ тэрийг нь бичиж, орчуулж бэлдэж өгч байлаа. Тэгэхэд Герман бичгийн машин байхгүй, би өөрийнхөө машиныг бөөн зөвшөөрөл авч байж ордонд авч орж хийж өгч байлаа. Цэдэнбал дарга; Чи над шиг их няхуур ажилсаг, нэг юмандаа улайрдаг хүн юм байна. Би сэмхэн ажиглаад л байлаа гэж магтаад жоохон юм ярьж билээ. Тэгээд эцэст нь чи хаанахын хүн бэ ? Нутаг хаана билээ ? гэж асуусан. Би Тува хүн гэж хариулсан чинь их дургүйцэж Монголд нэг ч Тува хүн байхгүй шүү. Чи бол Урианхай хүн! гэж билээ. Урианхай хүн монголоор ярьдаг, бид Тувагаар ярина гэсэн чинь тун их дургүй байсан.

-Яагаад тэгдэг юм бэ? Одоо ч бас тэгж хандаад байна гэх гээд байна уу?
-Хар хайрцагны бодлого. Бал дарга их юм уншиж мэдсэн хүн байсан юм шүү дээ. Би сүүлд учрыг нь мэдсэн. Чингис хаан Туваг эзлээд хаа байгаа Бурхан халдуны дэргэд байдаг Урианхай нараар нэрлэсэн байдаг юм билээ. Нэгдсэн их гүрэн байгуулах гэж байгаа улс чинь тэгдэг юм байна л даа. Египитийг Миссир, Энэтхэгийг Жагар гэх мэтээр бүгдийг Монгол нэрээр нэрлэдэг байсан шүү дээ. Нэгдсэн улс байгуулж байсан улсын бодлого. Харин надад дургүй байдаг нь бас атаархалтай холбоотой байx. Атаархал гэгч мөнгөний шуналаас ч хүчтэй. Мөнгөтэй хүнд гэхээсээ чадалтай хүнд илүү атаархдаг. Чамайг ч гэсэн сайн юм бичээд, нэрд гараад ирэхээр ямар ч гэм хийгээгүй байхад чинь бүр ойр дотны хүнээсээ эхлээд нэг л дургүй болоод өө эрээд эхлэхийг чи харах болноo. Бүр хамгийн ойрын хүн чинь ч нэг л биш болчихно шүү дээ. Тэд өөрсдөө ч яагаад чамд дургүй болсноо мэдэхгүй байж ч мэднэ. Гэхдээ л нэг үл үзэгдэгч хана босоод ирнэ дээ. Өнөөх л Монгол зан!

-Таны номнууд Германд хэдэн хувь борлогддог юм бэ? Манайд бол ном маш муу гүйлгээтэй байдаг юм билээ.
-Дэлхий даяар  ном тийм ч их гүйлгээтэй биш болсон. За яахав өнөөх их рекламтай ном бол өөр байдаг байх. Би эхлээд хэвлэлийн газартаа гар бичмэлээ үзүүлнэ.Тэд уншаад гэрээ хийгээд гарын үсэг зурсан өдрөө багахаан урьдчилгаа өгнө. Гэхдээ 5000 орчим евро ч юм уу, манайхаар бол 15 сая төгрөг үү? За тэгээд зарагдаад эхлэхээр тонтем гэж нэрлэдэг 10 хувь орчмыг авна. Энэ сүүлийн ном л гэхэд 22 еврогийн үнэтэй байна уу? Тэгэхээр нэг номноос 2 евро гэсэн үг. Хэвлэлийн газар маань уулзалт их зохион байгуулна. Нэг уулзалт дээр аягүй бол 100 ном ч зарагдаж мэднэ. Би худалдаж авсан номонд нь гарын үсэг зурдаг. Тийм уулзалтыг тэд нар зохион байгуулна. Зардлыг, буудлыг тэд даана. Тэгээд л өнөөх тахиа өндөглөж байгаа юм шиг жоохон жоохноор энд тэндээс түүгээд байдаг. Янз бүр дээ, ном болгон адилгүй. Сардаа ч юм уу улиралдаа орлогоо шилжүүлнэ. Надад менежер байгаа. Тэр бүхнийг зохицуулна. Зарим ном 20 мянган хувь зарагддаг. Гэхдээ бас энэ тийм ч үнэн тоо биш. Хэвлэлийнхэн дардаг байх. Би өөрөө мөнгө гаргаад ийм сайхан ном хэвлэнэ гэвэл бүтэхгүй шүү дээ. Цэвэр оюун ухаанаа зарж идэж байгаа болохоор сайхан шүү дээ. Бac зардлыг хэвлэлийн газар хариуцдаг болохоор.

-Тэгээд та байн байн яваад байдаг хэрэг үү? Номоо ингэхэд хаана бичдэг юм бэ?
-Хэвлэлийн төлөөлөгчид том том хот болгонд байдаг л даа. Тэд намайг тийм уулзалтанд уридаг юм. Тэр уулзалтууд дараагийн борлуулалтанд их нөлөөтэй. За Галсан ах сайн ярина шүү! гэнэ шүү дээ. Би баахан бурж өгнөө, тэгээд борлуулалт нэмэгддэг юм. Бичихийн тухайд бол хаана ч бичнэ. Шүлгүүдээ би ихэнхдээ галт тэргэнд, зочид буудалд бичсэн байдаг. Жинхэнэ нүүдэлчин шүү дээ би гэдэг хүн. Тэгээд ерөөсөө л нүүдэлчдийн тухай бичдэг хүн . Би 10 роман бичсэн. Энэ сүүлчийн “Алт ба элс” романыг дэлхийн хэмжээний роман гэж шүүмжлэгч нар үнэлсэн. Би өөрийгөө нэг алтны уурхайтай хасаг хүүхэнтэй хайр дурлалын холбоотой болсон тухай роман юм л даа. Би болохоор уулаа ухуулмааргүй байдаг, гэтэл өнөөх хүүхэн жигтэйхэн баян, тэгээд бид хоёр хайртай, ийм нэг зөрчилтэй роман. Сүүлдээ өнөөх хүүхэн үхэж би Баян-Өлгийд байгуулсан оршуулгын газартаа оршуулж байгаа гардаг. Тийм оршуулгын газар би байгуулсан юм. Битүү модтой сайхан газар. Үзэл бодол нь эсрэг гэхдээ зүрх сэтгэл нь хоорондоо татагдаад байгаа тухай зохиол.

-Мод гэснээс, нээрээ таныг нэг сая мод тарих зорилготой гэж бичээд байх боллоо.

-Тийм, чиний энэ харж байгаа моднуудыг бүгдийг би тарьсан, гэхдээ ойгоос хулгайлж авчраагүй. Бүр үрээр таpьж байгаа.Тээр харагдаж байгаа шилэн хүлэмжинд үр суулгаад ургуулдаг юм.Тэр том торхонд 2 тонн ус байгаа. Доорoo худагтай. Газрын наймаа мафи байна гэдэг үнэн шүү дээ. Энэ газрыг 10 саяар, тэр хүлэмж байгаа газрыг 20 саяар авлаа шүү дээ. Надад мод тарих газар ч олдоoгүй. Батлан хамгаалах яаманд маш олон мод тарьж өгсөн. Тэнд хээрийн сургууль гээд байлдаж тоглоод байдаг даа. Цэргийн ангийг хархад ганц ч модгүй зэвхий саарал байхаар нь л тарьдаг юм шүү дээ. Намайг ганц дэмждэг байгууллага шүү дээ. Баян-Өлгийд, энд гээд тарисан мод бий. Нэг сая мод гэдэг их тоо л доо, гэхдээ би тарина л гэж боддог. Энэ хавийн айлуудад мод өгдөг. Зарим нь ч сайхан арчлаад ургуулах юм, зарим нь ч үхүүлчих юм даа. Хүмүүс дэмжих нь байтугай тоохгүй шүү дээ. Сая Л.Түдэв багш нэг нийтлэлдээ Ч.Галсан өөрийнхөө мөнгөөр сая мод тарих гэж байхад энэ төр огт ойшоохгүй байна гэж бичсэн харагдсан.

-Бас нэг ойлгомжгүй юм дуулсан. Бороо оруулдаг төхөөрөмж ч гэлүү? Зарим хүн Ч.Галсан солиорчихож гэж байсан.
-Тийм ээ. Би тийм төхөөрөмж бас өөрийнхөө мөнгө төгрөгөөр хийлгэсэн юм. Манай энэ тэнгэр мандалд цөмийн хогooc болж блокад бий болчихдог юм байна. Тэрийг нь сорж ч гэхүү онгойлгож байгаа төхөөрөмж л дөө. Зад гэдэг шүү дээ. Исгэрэхээр тэнгэр задраана гэж манайхан ярьдаг даа. Тиймэрхүү л нэг юм. Олон төмөр хоолойгоор татахаар тэр үл үзэгдэх хогон хана нурж байгаа хэрэг. Нэг нураад эхлэхлээр яг л элс нурж байгаа юм шиг цааш яваад эхэлдэг юм шиг билээ. Исгэрээд салхи гаргаж өдөөдөг шүү дээ, түүн шиг л юм гэж ойлгож болно.

-Ийм хачин юмыг тэгээд та бодож олоод, тийм машин хийгээд, тэгээд бороо ороод байгаа болж байна уу? Итгэхэд их л хэцүү юм.

-Тэрийг би бодож олоогүй. Австрийн нэг еврэй Вилхэлм Райх гэж нэг хүн бодож олсон юм. Тэнгэрт бид тусалж болно, тэнгэр өөрөө баярладаг, гомддог, амьтай гэж үздэг хүн байж. Манайхан тэнгэрт сүү өргөөд байдаг шиг юм л даа. Тэнгэр амьтай, сүнстэй гэж үзээд түүнээсээ болж европын эрдэмтдэд гоочлогдоод Хэрээстийн шашныг, ертөнцийн эзнийг доромжилж байна гэж Европоос хөөгдөөд Америкт дээр байх гээд очсон чинь бүр чонын амнаас гараад барын аманд оров гэгч болоод шоронд ороод 1951 онд нас барсан хүн. Бүр үхсэнийх нь дараа Америкын нэг шүүх Вилхэлм Райхын үзэл шашны эсрэг буруу суртал гэсэн тогтоол гаргаад бүх номыг нь шатаасан гэж байгаа. Caяхан шүү дээ. Өнөөх буруу халимагт 1933 онд л ном шатаасан гэдэг. Тэгэхэд бас бүр саяхан ч ийм юм болж л байж. Энэ тухай хэн ч дуугардаггүй шүү дээ. Дашрамд хэлэхэд, манайд ч гэсэн Ц.Дамдинсүрэн гуайн Орос- Монгол толийн хавсралтыг хэвлэх үйлдвэрт бас шатааж байсан гэж байгаа. Би тэр Вилхэлм Райхыг номыг олж уншаад тийм төхөөрөмж аль дээр хийгээд бүр ашиглаж байсныг номноос нь олж мэдсэн . Америкийн Невадад анхны атомын бөмбөг дэлбэлсний дараа ган гачиг нүүрлэсэн үед машин хийж бороо оруулаад бүр ган гачигийг зогсоосныг бичжээ. Тэр хүн бас түүнээсээ болж буруудсан байх юм. Яагаад гэвэл ган гачиг болж байвал өнөөх худаг ус гаргадаг бизнест сайн байна шүү дээ. Ингээд тэр хүнийг үгүй хийсэн . Дараа нь мартагдаж байгаад Арабын оронд тэр машиныг хийж Сахарын цөлийг ногооруулаад бараг 15 жил болж байгаа тухай олж мэдлээ. Дараа нь тийм машин хийдэг Алжир хүнтэй танилцлаа. Mажид Абдул Азиз гэж тэр хүнийг авчираад 14 хоног цагийн 100 еврогоор хөлслөөд 2012 онд хийлгэсэн эд л дээ. Цэврийн цэвэр ган төмөр ордог тэрийг нь Германаас авчруулсaн.

-Ямар өртөг гарав?
-Германы пүүс надад тэр ган турба энэ тэрийг бэлэглээд байхад л 50 сая төгрөгөөр энэ машин боссон. Тэгээд 2012 оны 4 сарын 9-ны өдөр ашиглалтанд оруулсан. Гэхдээ бөөгийн ёсоор гал өрдөж залбирч яг л овоо тахиж байгаа юм шиг ёслол хийж тэнгэрийг аргадсан хэрэг. Олон хүн намайг хараад энэ хүн солиорч гэж бодсон доо. Зарим нь Галсан бөө болчихож гэж байхад, зарим нь энэ овоо сайхан амьдралтай хүн шороон дээр хөрвөөгөөд солиорч гэж бодoo биз. Эхлээд маш их салхи тависан. Дараа нь тэсэхийн аргагүй  хүйтэн болоод тэгээд үүл ээрүүлэнд ээрсэн ноос шиг хуйлраад сүүлдээ бороо, цас холилдоод орж эхэлсэн. Машины зураг харъя гэвэл www.galsan.info сайтад байж байгаа. Тэнгэрийг сэрээж, задрааж байгаа юм шүү дээ. Манай Тувачууд 9-ийн тоог их эрхэмлэнэ. 29 ч юм уу 19 ч юм уу 9-тэй өдөр Тува айл огт юм гаргадаггүй. Тэгээд 9-нд амжуулах гэж их яарсан даа.

-Хачин юмаа?
-Чи нетээс хараарай. Сүүлд чамд үзүүлнээ. Одоо ажиллаагүй байгаа.

-Одоо эргээд зохиол руугаа оръё. Бас таны тухай. Та ер нь жоохон гомдож явдаг хүн шиг харагддаг?
-Гомдох ч гэж дээ. Манай энэ төр засаг миний чадварыг, намайг нэг ч удаа ашиглаж чадсангүй. Дандаа бусдад ашиглуулж байна. Киргиз улс Чингиз Айтматовыг 16 жил Бенелуксын 3 оронд элчингээр суулгалаа шүү дээ. Тэр хугацаанд Киргизэд тэр хүн мөн ч их юм олж өгсөн дөө. Хэрвээ энэ төр засаг чи Германаас ийм нэг юм бүтээгээд, мөнгө босгоод ир гэвэл би яаж ийж байгаад нэг юм болгож орхино дoo. Тэнд би гайгүй нэртэй. Надтай уулзаж байгаа улс нэг л биширсэн өнгөөр бүр гарт минь ч болтугай хүрэх гэж бараг л Далай ламтай уулзаж байгаа юм шиг ханддаг юм шүү дээ. Дэлхийн суутнуудын  уулзалтад олон удаа сууж байлаа. Дэлхийн ухаантнуудын зөвлөлийн гишүүн гэж байгаа.

-Таны хөөж биш, хүлээж гүйцнэ гэдэг үгийг би их иш татдаг юм. Энэ таны үгүү ийм үг байдаг юм уу?
-Энэ миний л үг л дээ. Монгол ухаан гэдэг тайван тэвчээртэй байж, хөөж биш хүлээж гүйцэх ухаан шүү дээ. Европыг би сайн мэднэ. Тавь гаруй жил ирэн очин байна. Тэд нар мөнгө, цагтай уралдаж байна гээд л бажигдаад гүйлдсэн яаруу сандруу улс байдаг . Аливаа юм эргээд л ирдэг дугуй цагириг замтай байдаг.  Бид тосож, угтаж бодох хэрэгтэй. Харин сүүлийн үед манайхан яг л тэдэнтэй адилхан хөөж гүйх болж дээ. Бид энэ янзаараа бол Хятадад бууж өгч мэднэ гэж бодох боллоо. Өндөр гэгээн Занабазар Чингисийн тугийг өөрөө өмнөд хөршид мөлхөж очоод бөхийлгөсөн түүхтэй шүү дээ. Дэлхийн нэгдүгээр дайн 1914 онд гарч байлаа. Одоо яг 100 жил болж байна. Юм эргэх гээд байдаг гэж би дээр хэллээ. Оросод энэ Украйнаас ч болоод юм уу, эсвэл Өмнөд Солонгос дайн эхлүүлж тэгээд өнөөх Америк орж ирээд бөөн юм болж мэдмээр санагдаад байх боллоо… Би улс төр нэг их сонирхдоггүй. Гэхдээ 24 жилийн өмнө П.Очирбат ерөнхийлөгч нефттэй боллоо гээд л цагаан дээлээ хар тосоор мялааж байлаа. Би их баярлаж билэгшээж байлаа. Кувэйт шиг орон болох нь гэж. Гэтэл одоо өнөө нефьт хаана байна? Хятад л авдаг юм уу даа. Энэ нэг төмөр зам гээд, нарийн бүдүүн гэж 4 жил хэрэлдлээ, бас л таг. Одоо ч өрнөөс их юмгүй л боллоо гэх болж дээ. Ингэж хэрэлдэж байх хооронд элдэв юм бүү болчихоосой гэж л ханцуйн дотроо залбирч суух юм даа.

-Та маргааш хаашаа явах гэж байна?

-Швейцарьт хэвлэгдсэн, бас Туркэд орчуулагдаж гарч байгаа номын ажлаар явна, олон уулзалтaд оролцоно. Вeна, Цюрих, Франкфурт, Хамбург гээд олон хотоор явна даа. Өндөр зэрэглэлийн зочид буудал, унаа бэлэн, олон хүнтэй уулзана гэхээр сайхан байдаг, гэхдээ бас ядаргаатай. Европ тивд ази хүнийг заримдаа тийм ч их тоохгүй юм шиг харагддаг. Намайг харин ийм сайхан хүлээж авч байхад би ханьцуйн дотроо залбираад л, номоо бичээд л явахаас  өөр яах ч билээ дээ. Монголoop бас хэдэн ном гаргая гэж бодох л юм. Зав даан ч гарахгүй юм даа. Гадаадад ингэж тоож байгаа дээр нь л тэдэнтэй зууралдаад байна даа. Гэхдээ л Монгол хүний тухай бичнэ шүү дээ.

-Та өглөө бүр 4 цагт босдог гэсэн одоо ч хэвээрээ юу?
-Анх Германд очоод шалгалтанд тэнцэхгүй бол буцна гэж айгаад 4-т босож хичээлээ давтдаг болсоноос хойш бүүр дадал болчихсон юм даа. Бас 4 цаг л унтдаг. Эмч нар намайг одоо ахиу унтаж бай, настай болж байна, үхнэ шүү гэдэг юм. Би “Харин нээрээ би бас үхэх байх шүү” гэж тоглоом шоглоом хийгээд л өнгөрдөг. Нэгэнт 40 гаруй номтой болсон хүн 60 ном биччих юмсан гэж боддог. Бас Монгол хэлээрээ хэдэн ном бичих юмсан даа.

Энд тэнд тавьсан илтгэл, уулзалт цуглаан дээр хэлсэн үгээ эмхтгэж ном гаргах гээд мөн ч их ажил байна даа.

-Явах гээд давчуу байхад чинь шалаад ядраачих шиг боллоо. Танд баярлалаа сайн яваад ирээрэй.

Сэтгүүлч Д. Төрмөнх
2014 оны 4 сарын 21

Эх сурвалж: http://turmunkh.niitlelch.mn/content/6015.shtml


2010.11.01
Баабар: Зөв явбал энэ хорвоо зөөлөн шүү дээ 

НАДАД ТӨРД АЖИЛЛАХ ХҮСЭЛ АЛГА

-Таныг төрд ажиллаасай гэсэн хүсэл нийгэмд их байх юм. Гэтэл та эргэлт буцалтгүй хувийн хэвшлийн хүн болжээ?

-Манай сэтгүүлчид л надад ажил олоод өгчих са­наатай их санаа тавих юм. Би хөөцөлдөөд сайд бол­бол надад амархан байх аа. Бүр болдоггүй юм гэхэд нэг агентлагийн дарга энэ тэр болоход бол надад ядаад байх юм байхгүй дээ. Нэг газар Элчин сайд бо­лоод явъя гэхэд надад хэн унжих юм бэ! Эсвэл хо­тынхон газраа хуваагаад л байна, очоод надад нэг төвийн газар өгчих гээд хэлэхэд хэл амгүй өгнө дөө. Одоо энэ алалдаад байгаа уул уурхайгаас чинь би нэг орд авна гээд зүтгэвэл зүгээр оочиргүй л өгнө дөө. Гэвч би өөрийнхөө чадлаар л хуулийн дор амьд­рах ёстой байхгүй юу, тийм үү? Яагаад би зоригтой бай­даг юм? Яагаад гэвэл би цэвэр. Надаас ухаад хууль бус юу ч олохгүй. Би хууль бус юу ч хийдэггүй. Тийм учраас л би бусдын булхайг хэлж чаддаг. Хоёрдугаарт, нөгөө талаар галзуу солиотой хүн шиг хүн гүтгэх ямар ч шаардлага надад байхгүй. Энэ бол дахиад л хууль зөрчиж байгаа хэрэг.

-Манай сэтгүүлчид зөвхөн таны төлөө санаа зовоод, Баабарыг төрд ажиллуулах юмсан гэж дуугардаг юм биш л дээ. Нийгмийн тодор­хой хэсгийнхэнд хүсэл байдаг. Пар­ламентад янз бүрийн нөхдүүд сууж байна шүү дээ. Гэтэл тэнд чинь бодлого хийдэг, идей гаргадаг хү­мүүс баймаар байна. Үүнээс болоод л хүмүүс үгүйлдэг, санал гаргадаг байх?

-Хүмүүсийн хүсэл эрмэлзлэлийн нэгдэл бүх ний­тийн сонгуулиар л илэрнэ шүү дээ. Одоо болохоор энэ Их хурлаа нэг их зүхэх юм. Өөрийгөө толинд ха­раад л зүхээд байгаа хэрэг шүү дээ. Яагаад гэвэл УИХ бол манай нийгмийг жижигрүүлж проекцолсон тусгал нь.

-Тийм ээ. Өөрсдийн маань сонгож явуулсан нөхдүүд?

-Хариуцлагаа хүлээж сурмаар юм. Өөр хэнд ха­риуц­лага үүрүүлэх гээд байгаа юм? Өнгөрсөн 20 жил буу тул­гаж байж сонгуулчихсан тохиолдол нэг ч га­раа­гүй. Мэ­дээж зальдсан, луйвардсан явдал бий л дээ. Гээд ерөн­­хийдөө л та бидний сонголт дүн ну­руу­гаар гарч бай­­гаа. Тэгээд л амлалтад болчихлоо ч гэх шиг. Тэгвэл юу гэж амлалтад нь болсон юм? Өө­рийнх нь байж байгаа ца­рай л тэр. Би бол УИХ-ын ги­шүүн болох гэж үнэхээр нэг ч удаа зүтгэж байгаагүй. Ерэн оны анхны сонгуулиар л баахан нөхдүүд “ста­дион барина”, “дэлгүүр барина” гээд эхэлсэн. “Миний ажилладаг институдэд түлэнхийний тос байдаг юм. Тү­лэгдэж барьсан хүн байвал би тос үнэ­гүй олж өгч чад­на шүү” гэж би хэлсэн. Яг үнэндээ тэр чинь хүнд юм үнэгүй олж өгдөг мест биш шүү дээ. Тэгээд л би ерөө­сөө тэр ерэн оны анхны сонгууль дээр л уна­сан. Тэрнээс хойш би дандаа л юм тараах хоосон амла­хаас холуур байсан. Гэхдээ би намын дарга марга бай­сан л даа. Ямар орохгүй гээд байлтай нь биш. Тэгээд ороод л нөгөөдүүлд нь тэгж хэлээд л уначихдаг байсан хэрэг. 1996 оных чинь бол ёстой нөгөө давалгаа байсан байх.

-Бор халзан хонинуудын дунд та ч гэсэн тууж ява­ад гараад ирчихсэн гэж үү?

-Нийгмийн давалгаа л тийм байсан. Бод л доо. Би нэг цуйван яаж хийх вэ гэдэг жортой, хүүхдийнхээ зурсан зурагтай хагас нүүр сонин тараасан, өөр юу ч хийгээгүй.

-Та өөрөө хүсдэггүй юм байж. Нам яв л гэдэг биз дээ. Та ч гэсэн тэрэнд нь түлхэгдээд явж л байсан. Сонгинохайрханд “Ном, ноолуур, тамхи гурав өрсөлдөж байна” гээд л байсан. Та бас уначихсан?

-Тэгсэн л дээ. Гэхдээ наад сурталчилгаа чинь худ­лаа. Улсуудын л гаргасан яриа. Би нэг их ном тараа­гаад л гүйгээд байсан юм байхгүй. Хүүхдийн хөөрхөн газ­рын зураг хийсэн. Тэрийгээ айлуудаар тараах ёс­той боллоо. Тэгсэн чинь хайран санагдаад нэгдүгээр хорооллын наад хэсгийн хэдэн айлаар л тараагаад, үлдсэнийг нь дэлгүүрт тавиулаад зарчихсан. Хайран санагдаад. Аягүй гоё газрын зураг даа.

 -Үзэж байсан...

-Монголд гарсан хүүхдийн хамгийн хөөрхөн газрын зураг тэр болсон байх.

БИ ЭРГЭЛТГҮЙ ГОМДСОН

-“Непко”-г байгуулаад хэр удаж байна аа?

-Одоо дөрөв дэх жилдээ орж байна.

-Монголын оюун санааны ер­төн­цөд өөрийн байр суурьтай том компани болж тогтлоо. Эндээсээ та амьдралынхаа бүх хэрэгцээг хангаж чадаж байна уу. Манайд оюуны хөдөлмө­рийн үнэлэмж тааруу болохоор л ийм асуулт тавьчихлаа?

-Үгүй, хангалгүй яадаг юм. Оюуны хөдөлмөрийн үнэлэмж тааруу гэдэг үнэ хүрдэггүй хүмүүсийн яриа байх аа. Зах зээл шударгаар л үнэлж бай­гаа. Би нийгэмтэйгээ таардаггүй бай­сан хүн, энэнээсээ болоод 1979 онд шоронд хүртэл орж байсан. Манай ний­гэм юугаараа миний дургүйг хүр­гэдэг байсан гэхээр миний эрх чөлөөг л боодог байсан. Тэгээд 1990 онд эрх чө­лөөгөө олж авсан. Одоо тэгээд яах юм, би ямар хулгайч луйварчин болох гэж байгаа биш. Нэг их том дарга болж бусдын өмнөөс хариуцлага хүлээх гэж үү? Би хүний өмнөөс хариуцлага хү­лээх үнэхээр дургүй. Би төрд зүтгэсэн үү, зүтгэсэн. Би Монголын банк сан­хүүгийн секторт хамгийн том реформ хийсэн. 1990 оноос хойш хийсэн хэдхэн том реформын нэг юм байгаа юм шүү дээ, яг үнэндээ бол. Д.Бямба­с­үрэн гуайн хийсэн чөлөөт зах зээл рүү орж, үнэ чөлөөлсөн реформ байна. Энэ банкны реформ байна. Дараагаар нь газрыг хувьчилсан реформ. Үүнийг Н.Энхбаяр хийсэн. Тэрний дараагаар С.Баярын хийсэн ашигт малтмалыг эргэлтэд оруулсан реформ. Яг ерэн оноос хойш хийсэн эдийн засгийн бүх шинэчлэл энэ хэдхэн реформ дээр тулгуурласан. Тэрний нэгийг би хийсэндээ ихэд бахархдаг. Хичнээн гүтгүүлж хараал­гаж байж хийв. Ёстой дургүй хүрсэн дээ. Хоёрдугаарт бол надад хувьд маань эрх чөлөө олгочихсон байхад би одоо хүний өмнө хариуцлага хүлээж, хэдэн мунхаг тэнэг юмтай ноцолдож явах ямар хэрэгтэй юм! Тийм биз дээ? 2000 онд нэг харсан чинь би гэрээ тэжээж чадахаа байчих­сан байсан. Төрд дөрвөн жил зүтгэ­сэн. Эргээд харсан чинь манайх гэдэг айл бараг гуйлгачин болж. Энэ МАХН-ын Далайхүү намайг гэртээ засвар хийсэн гэж сониноор заргалдаад л явж билээ. Гэтэл би гэдэг амьтан өмнө нь бичсэн номуудынхаа бүх мөнгийг дуусгаад, тэгээд бүр сүүлд нь гэрийн­хээ юмнуудыг аваачиж нөгөө юунд тавьсан даа...

-Юунд?

-Комисс, ломбард энэ тэрд тавь­сан. Гэтэл би гэдэг хүн гэр орныхоо өмнө л нэгдүгээр хариуцлагыг хүлээх ёстой юм байгаа биз дээ? Тэр үүргээ хөсөр хаячихаад, дээрээс нь баахан гүтгүүлээд зүтгэж явдаг. Энэ бүхэнд дургүй хүрсэн. Магадгүй би их эмзэг хүн байх, эргэлтгүй гомдсон.

-Банк бужигнуулсан гэмт хэрэг­тэн гэгдээд л үү?

-Тэр чинь Монголын эдийн засагт хийсэн хамгийн том реформын нэг. Хэрвээ тэр банкны реформыг тэгж цэгцлээгүй бол төрийн баахан банк зүгээр л алж өгөх байсан. Тэр үед чинь бүр ийм норм үйлчилж байсан, зээ­лийн хорооныхон хүн дуудаж авчирч зээл өгөөд 10 хувийг нь өөрсдөө авдаг. Тэр бол зүгээр тогтчихсон жишиг байсан. Чи одоо банкны нэг таньдаг хүн дээрээ очоод „Хөгшиндөө зээл өгчих, тэгээд чи 10 хувийг нь ав” гээд нэг хэлээд үз дээ. Чамд зээл өгөх нь үү, яах нь вэ? Ийм балай юмыг цэгцэлсэн дээ. Хэрвээ үүнийг хийгээ­гүй бол сүйрэх байсан. Ер нь сүйрчих­сэн байсан даа. Банк, санхүү нь улсынхаа мэдэлд, тэгээд бүх арил­жаа нь төрийн мэдэлд ингээд явсан бол энэ улс чинь ёстой хаашаа өнхрөх байсан бол оо. Үүнийг улсууд одоо л ойлгож байх шиг. Сая “Зоос” дампуурлаа. Тэгсэн нөгөөдөхийг нь харин эсрэгээр төрд авдаг гэнэ ээ! Би чинь улсын дампуураад, үхчихсэн юмыг нь хувийнхныг худлаа ярьж, панаалдаж байгаад өгчихсөн байхгүй юу. Яахав жаахан жудаггүй л юм даа. Эд нар цаашаа сүйрвэл сүйрэг гээд худлаа ярьсаар байгаад өгчихсөн. Ёстой сайхан өөхөнд боож байгаад атгуулчихаж байгаа хэрэг. Жаахан хударгагүй л юм болсон. Ер нь бол тэгж болохгүй л дээ. Төрийнх л болж байвал хувийнхан яах ийх нь ямар хамаатай юм гэж хандаж болохгүй л дээ, уг нь.

БИДНИЙ ДАРАА ЗАВСРЫН ҮЕИЙНХНИЙ ШИЛИЙГ ХАРЖ БАЙЖ ШИЛЖИЛТ ДУУСНА

-Хэдийгээр ажил хэрэг ярихгүй гэсэн ч арга буюу орж ирээд байна. Одоо энэ банкны сис­темд юу болоод байна вэ. Банк дампуурлаа. Тэгэнгүүт сайн активуудыг нь түүж аваад тө­рийн банк гээд байгуулчихаж ч байх шиг. Яг юу болоод байна вэ?

-Наадахь чинь нэг л юмнаас болчихсон юм биш шүү дээ. Ноднин­гоос эхлээд хүний хадгаламжийн эрсдэлийг улс даана гээд хэлчихэж байна аа даа. Төр бүрэн хариуцна гэж хууль гараа биз дээ. Томрох гэсэн хэсэг нь цаашаа явдаг л юм байгаа биз. Жижиг банкуудын хувьд энэ чинь сайхан далим болно биз дээ. Хамаа­тан садандаа зээл нэрээр бүгдийг нь тарааж хаячихаад, дампуурчихсан гээд л зарлачихна биз дээ. Гол уурлаж дайрах улсууд чинь хадгаламж эзэм­шигчид. Тэдний хөрөнгийг улс ха­риуцах болчихож байгаа юм чинь. Энэ бол нэг том шалтгаан. Хоёрдугаар том шалтгаан нь эдийн засгийн хям­рал. Дээрээс нь ёстой ниргэсэн дээ. Ялангуяа хууль дүрмээ ягштал бие­лүүлдэггүй хайнга, назгай газруу­дад бол том цохилт болсон. Гурав­дугаарт энэ арилжааны банкуудыг чинь байн­га хянаж шалгаж байдаг тогтолцоо нь алдагдсан. Энэ чинь ард түмний өмч шүү дээ. Ард түмний энэ тэр гэхээ больё л доо. Ямар ч байсан  хүн итгээд юмаа хадгалуулж байхад тэрийг нь идчихэж болохгүй биз дээ. Банк бол итгэлцэл дээр тогтдог эд. Дөрөв­дүгээрт, манайд банкууд хадга­ламж зээлийн хоршооны хэлбэрт орчихсон байгаа. Хоёр банк бирж дээр очиж хувьцаагаа зараа биз дээ. Тэгээд нөгөө зарсан хоёр банк нь хоёулаа сүйрчихэж байгааг хар! Тэгсэн чинь Содхүү юу гэлээ? Ёстой гайхам­шиг­тай үг хэлсэн дээ. “Хохь нь” гэж. 20 сая долларыг нэг өдөрт босгож бай­сан. Уг нь залилангийн хэргээр шоронд суумаар юм. Хадгаламж зээлийнхэн шоронд сууж байгаа биз дээ?

-Та бол нийгмийн ёс зүй, мо­ралтьтай олон жил үзэж байгаа хүн. Залуучуудад олон юмыг нь цэгцэлж өгсөн. Өнөөдөр тэгээд нөгөө ноцолдоод байсан юманд тань үр дүн их бага гарсан юм биш үү. Р.Содхүү мэтийн нөхдүүд хүмүүсийг хохь нь гэж тавлаж загначихаад огцрох ч үгүй сууж байна шүү дээ?

-Би зүгээр ингэдэг юм, тэгдэг юм гэж хэлж байгаа болохоос биш энэ улсын ёс суртахуун хариуцсан хүн биш шүү дээ. Хоёрдугаарт, залуучууд намайг их дэмждэг л дээ. Шинэ үе ши­нээр боловсорч байна. Түүнд нь тус дэм болох гэснээс цаашгүй. Бидний үеийнхэнд бол тархинд нь мэс засал хийгээд ч нэмэр байхгүй. Тэртэй тэргүй тэгж төрөөд, өсөөд, бойжоод, чулуужаад, цементжихсэн улсыг чинь яах юм!  Тэгээд би нэг удаа хэлсэн дээ, 40-өөс дээш насны улсууд зайгаа тавьж өгсний дараа энэ улс эрүүл­жинэ гэж. Шилжилтийн үе гэж бид баахан ярьдаг. Хүн шилжих тухай л яриад байгаа юм шүү дээ, гол нь. Түү­нээс биш хэдэн байшин хувьчилчи­хаар тэр нь шилжилт болчихгүй. Иргэд нь өөрсдөө нийгмийнхээ байгуулам­жийг зөв ойлгох ёстой. Шинэ нийгэм­дээ төрж өсч, бойжиж бий болсон улсууд нь тэр нийгмээ зөв ойлгоно уу гэхээс... Нэг үгээр  бид чинь энэ шинэ ний­гэмд саран дээрээс бууж ирсэн ул­сууд шүү дээ. Одоо нөгөө миний хэл­сэн насныхан чинь. Шилжилтийн үед завсрын үеийнхэн гэж нэг айхтар улсууд гарч ирж байна. Бид ч бас цэгцтэй боловсрол олчихсон улс. Гэтэл энэ завсрын үеийнхэн маань ерөөсөө 35 үсгээсээ 15-ыг нь март­чих­сан, тэгээд доктор, профессор юу юу гэнэ вэ, базар дарь минь, акаде­мич, доцент энэ тэр болоод явчихсан. Шилжилтийн замбараагүй үед тэд чинь ганцхан хулгай хийхийг л сурсан улс. Одоо тэд давалгаалаад гараад ирлээ. Тэгэхээр бидний үеийнхний дараа бас энэ завсрынхны шилийг харах ёстой. Үүний тулд дахиад 20 жил хэрэгтэй. Түүнээс ямар чартаа тоглож байгаа биш, ганц үсрээд шилжинэ гэж хаа байхав.

НАДАД АЛДАЖ ГИШГЭХ ЭРХ БАЙХГҮЙ

-Танай компаниас эрх­лэн гар­гаж байгаа ном, сэт­гүү­лүүд энэ зах зээл дээр бор­луулалтаараа тэр­гүүлж байгаа. Сард үйлд­вэрлэдэг бүтээгдэхүү­нүү­­дийн тоо, орлогын та­лаар сонирхож болох уу?

-Сая бид тооцоо хийж үзсэн. Улсад татвар, гааль, НӨАТ, эрүүл мэндийн даатгал, ашгийн татвар энэ тэр нийлээд 500 сая төгрөг өгсөн байна. Манай энэ талын өрөөнд дүүргийн тэргүү­ний татвар төлөгч гэсэн нэг жааз өлгөчихсөн байгаа биз? Энэ хэдэн авлигачийн мөнгийг бэл­дэж өгчихөөд, тэгээд ха­риуд нь нэг цаас авдаг нь ч юү ч билээ дээ. Манай нягтлан баярлаад өрөөндөө хад­чихсан. Би бол ичээд байдаг юм.

-Хуучин сонгодгуудыг дахин шинээр орчуулж гар­гаж байгаа. Бас дэл­хийд бестселлер болж бай­гаа номуудыг ч ор­чуулж хэвлэж байна. Зохиогчийн эрхийг ху­дал­даж авдаг биз дээ?

-Өнөөгийн дэлхий хавтгай бол­чихлоо. Бид дизайн энэ тэрээ хүртэл интернэтээр захиалгаа өгөөд огт танихгүй улсаар хүртэл хийлгэдэг. Мөн­гийг нь  шилжүүлээд л болоо. Хамгийн хялбар, хамгийн чадвартай, хамгийн хямд үнээр ажлаа явуулах ёстой биз дээ. Хоёрдугаарт, бид номын бизнесийг цэгцлэхийн тулд олон ажил хийж байна. Гэхдээ хэзээ ч хуулиас гадуур юм хийж болохгүй. Одоо бид Бри­таника нэвтэрхий толь дээр гу­рав дахь жилдээ ажиллаж  бай­на. Удахгүй дуусна. Зөвхөн үү­ний эрхэнд гэхэд 45 мянган дол­лар төлсөн.

Collins-ийн толь гээд ма­най­хаас гаргасан. Эрхийг нь 20 мян­ган доллараар худалдаж ав­лаа. Бид зах зээл рүүгээ харж ажилладаг. Зах зээл ямар юмыг сонирхож байна, ямрыг со­нирхохгүй бай­на гэдгийг су­далдаг. Түүнээс биш буяны бай­гууллага биш. Манайх ба­руу­ны стандартаар л ажилла­хыг хичээдэг. Олсон ашгийн 10 хувийг сурталчил­гаанд зо­риул­даг. Одоо ном рекламддаг улс ер нь биднээс өөр байна уу? 10 хувийг нь буяны ажилд заа­вал зориулдаг. Энэ дагуу ша­ш­ны хичнээн олон ном гар­гаж тараав даа. Хамгийн тү­рүүнд сүм хийд, шо­рон­гуудад үнэгүй тараасан. Гэх­дээ буян хийж байгаагаараа хэ­зээ ч гайхуулж рекламдаж бол­доггүй, тэгвэл буян биш болно.

-Борлуулалтаас ажиглаж байхад ямар чиглэлийн ном илүү эрэлттэй байдаг  вэ?

-Борлуулалт юун түрүүн зохиогчийн брэндээс ха­маар­на. Автор нь хэн бэ гэдэг асуу­дал байдаг юм. Ер нь энэ дэл­хийд юун түрүүн брэнд л зар­даг юм даа. Миний ном сайн бор­логддог оо.

-Тийм байх. “Баабар ин­гэж өгүүлэв” цувра­луу­дыг гэхэд өмнө нь со­ни­ноос уншчихсан ч ахиад л авдаг. Тэгэхээр та зах зээлд хаанчлахаас өөр яахав дээ?

-Би чинь Монголын зах зээл дээр 600 мянган ширхэг ном зар­сан хүн шүү дээ.

-Би 10 жилийн өмнө тан­тай ярилцлага хийж бай­сан. Тэгэхэд та өөрийн­хөө уншигчдыг ангилж байс­наа санаж байна уу. Ми­­ний уншигчдын то­дор­­хой нэг хэсэг галзуу­гийн больницынхон шүү дээ гэх мэтээр?

-600 мянган ширхэг ном зарчихлаа гэдэг 600 мянган уншигч авчихлаа гэсэн үг ерөө­сөө биш л дээ. Нийгмийн унш­даг хэсэг гэж бас байна шүү дээ. Тэд бол миний ихэнх ун­шиг­чид. Уншдаггүй хэсэг нь бол хэнийхийг ч уншихгүй. Ер нь зах зээлийн борлуулалт авто­роосоо л их шалтгаална. Хоёр­дугаарт, шуугиантай номууд. Одоо бид жишээлэхэд Дэн Брауны гурван номыг хийгээд гаргах гэж байна л даа. “Да Винчигийн код”, “Сүүлчийн бэлгэдэл” гээд л.

-“Да Винчигийн код”-ыг өмнө нь орчуулаад гар­чихсан шүү дээ?

-Тэр чинь хулгайн эд л дээ. Тэгж болохгүй... Тэртэй тэргүй ба­ригдана. Хуулийн хүрээнд амьдарч сур л даа. Болох юмыг заавал хулгайлж байж өөрийн болгох хэрэг юун.

-Тийм дээ. “Нэпко” гар­галаа гэхэд уншигчдыг илүү татах байх л даа.

-Харри Поттерийг өмнө нь манайхан хулгайлж орчуулж хэвлэж байсан. Дараа нь баригдаад Английн Элчингийн шахалтаар шатаалгасан. Бид эрхийг нь ном ёсоор худалдан авч бүгдийг хуулийн дагуу хийх гэж чармайдаг. Бид “Харри Поттерийг” эрхийг нь худалдаж аваад хэвлэхэд дороо борлог­дож чамгүй л ашиг өгч байна. Ийм байхад хулгай хийх хэрэг юу байна? Үүний дээр номын үзэм­жид их анхаардаг. Одоо хү­мүүс эрх нь хууль ёсны, сай­хан хэвлэгдсэн ном дуртай ху­дал­дан авч байна. Соёл л доо...

-Нэг хэсэг олон нийтийн өмнө мэдээллийн хэ­рэгс­лээр тантай ноцолдвол их нэрд гарна гэсэн го­рьд­лого байдаг байсан. Баабарын бичсэн хэлс­нийг мөшгихийн төлөө ба­гагүй хөлс хүч хаядаг бай­лаа. Одоо тийм улс цөө­рөө юу даа?

-Тэдний хэн нь ч амжилт олоогүй байх аа. Тэднийг санаж байгаа доголон нохой ч алга. Ний­гэмд тодорч буй хүн ч ний­гэмтэйгээ ойлголцоход бас цаг хугацаа хэрэгтэй байдаг байх. Нийгэм бид хоёрын ойл­голцол урьдыг бодвол илүү ша­танд гарсан байх гэж бодож байна.

-Биднийг оюутан байхад таны зааварчилгаа их хэрэг болдог байсан. Тэрийг эхээр нь уншаа­рай. Харин тэрийг бол ту­хайг нь олоод уншчи­хаарай гэх мэтээр. Одоо “Непко”-оос зарим сон­годгийг хялбаршуулж, ху­раангуйлсан хэл­бэ­рээр гаргаж байна. Энэ бизнес үү. Достоевскийг жишээ нь хүүхдүүд энэ хэлбэрээр уншаад юу авах юм?

-За ямар ч байсан “Непко” компани нийгмийг хүмүүжүү­лэх энэ тэр үүрэг бол ерөөсөө хүлээгээгүй. Тийм зорилго ч тавиагүй. Хамгийн түрүүний асуудал ерөөсөө ашиг л байх ёстой биз дээ? Шударгаар хэлэхэд тийм биз дээ? Гэхдээ мэдээж энд өөрийн хязгаарууд бий. Ашгийн төлөө гээд одоо жишээ нь хүн хуурсан, хул­хидсан юм хийгээд байж бо­лохгүй. Юу яасан долоо хоно­гийн дотор англи хэл сургадаг, хоёр сарын дотор баяжуулдаг ном энэ тэр вэ! Мэргэ төлгийн ном энэ тэр гээд хичнээнээрээ гарч байна. Тэдний дэргэд бидний хийж байгаа зүйл бол өндөр моралиар хянагдсан, хуулийн доорхи бизнес. Ямар ч байсан би өөрийгөө үлгэр жишээ л байх ёстой гэж боддог.

-Танайх хэвлэх үйлдвэр­тэй юу?

-Байхгүй. Хэвлэх үйлдвэр­тэй байх шаардлагагүй. Улаан­баатарт 30 гаруй хэвлэх үйлд­вэр байна. Тэгэхээр тэнд хүн хийж чадаж байгаа юмыг дахиж хийж чадах гээд яах юм бэ? Бид үйлдвэр сайн ажиллуулж чадах уу, үгүй юү? Надад бол ийм зарчим байдаг. Миний хийж байгаа юм юун түрүүн улсдаа нэгдүгээрт л байх ёстой гэсэн. Хэрвээ би гуанз байгуулж ажиллуу­лаад, тэр нь улсын хэмжээнд чанараараа гурав­дугаарт орж байвал би гуанз ажиллуулахгүй. Нээрээ шүү! Хэв­лэлийн үйлдвэр, хэвлэлийн га­зар гэж хоёр тусдаа юм байна аа даа. Тэрийг манайхан хольж ойл­гоод байдаг юм. Тэгэхээр манайхыг хэвлэх үйлдвэр ажиллуулаад л, номоо өөрсдөө хэвлээд л, машин зашин ажиллуулаад байдаг гэж ойлгоод байдаг. Гаргаж байгаа бүтээгдэхүүний тухайд хам­гийн сайн нь манайх л байх ёстой. Хамгийн сайн нь л байж чадахгүй бол хийж яах юм! Гагцхүү ахин хэлэхэд миний үйл ажиллагаа хуулийн хүрээнд л байх ёстой. Одоо ухаан нь хууль бус юм би хийх юм бол намайг анаад сууж байгаа улсууд цаана чинь зөндөө байгаа. Хичнээн янзаа­раа хэлүүлчихсэн улс чинь намайг өөрсөдтэйгөө адилхан хулгайч гэж батлахын тулд өдөр шөнөгүй харуулд гарч байгаа. Тэгэхээр би хуулиас гадуур юм хийх эрхгүй. Би өөрөө тэрнийг зөвшөөрдөггүйгээс гадна надад тийм эрх байхгүй. Ерэн хэдэн онд цаадуул чинь намайг гүтгэхээрээ нэг болсон. Яаж гүжирдэж байлаа даа? 2000 оноос эхлээд би тэднийг зөндөө л хэлсэн. За, чиний идсэн төч­нөөн сая долларыг би ингэж ин­гэж тооцоод гаргаж ирлээ. Хэр­вээ би чамайг гүтгэсэн бол  шо­ронд сууя гээд байгаа. Би хэр­вээ алдаж гишгэх л юм болбол барьж аваад шоронд хийх, шууд түлхэж унагаах хүн зөн­дөө байгаа. Тийм учраас надад алдаж гишгэх эрх байхгүй.

НЭГ ЯРИЛЦЛАГААР ӨНХРӨӨД ӨГДӨГ ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ?

-Та хурц, хорон үгтэй, арай ч дэндүүлжээ гэж өм­нөөс нь яс хавталз­маар  нийтлэлүүд олон жил бичсэн. Одоо харин харж байхад соён гэ­гээрүүлэх, танин мэдэх чиг­лэл рүү түлхүү бичдэг болж. Надад нэг хүн нийт­лэлчийн эр зориг ч цаг ху­гацаатай байдаг юм аа гэж хэлж байсан. Энэ байр байдал тань нас тогтож, хувийн амьдрал ахуй, бизнес, бүх зүйл нь төлөвшсөн хүний шинж үү, эсвэл та тэгж дайсан татаж байхаас залхаа уу?

-Үгүй. Зориг мохоод байх юм бол байхгүй. Зүгээр, харин нас тогтоод ирэхээр хүнийг нэр усаар нь дуудаж дайраад байх дэмий гэж манай эхнэр, ээж энэ тэр байнга загнадаг. Залуу насанд хүний зан авир омголон, хурц байдаг.

-Н.Энхбаярын тухай таны тэр ярилцлага түүнийг түл­хэж унагахад нэлээн том түлхэц болсон байх аа?

-Мэдэхгүй. Би нэг их түлхэж унагаах зориулалтаар, эсвэл захиалгаар ч юм уу хийсэн юм байхгүй. Тодорхой хувь хүнээс болоод нийгмийн тогтолцоо чинь өөрөө дампуурч унах нь байна шүү гэдгийг л би нотолж хэлсэн. Хэрвээ миний энэ но­толгоо худлаа байх юм бол тэр шүүх сэргийлэхдээ хан­дана биз. Би хэзээ ч хүн гүт­гэхгүй. Хэрэв гүтгэсэн байх юм бол тэр чинь хуулиас гадуурхи асуудал болоод явчихна аа даа. Түү­нээс биш надад тэдэнтэй бу­лаацалдах юм юу ч байхгүй. Би ганц ярилцлага өгөхөөр л өнх­рөөд өгдөг хэврэг Ерөн­хийлөгч юм бол одоо яая гэх вэ дээ.

-Нээрэн яагаад таныг шүү­хэд өгдөггүй юм бол. Ч.Улаан жишээ нь шүү­хээр ноцолдохдоо гар­гуун хүн шүү дээ ?

-Улаан бол ер нь шүүхээр л явж байдаг хүн дээ. Та яагаад тэр Баабартай шүүхэддэггүй юм гэж өөрөөс нь очиж асуух­гүй юу. Та энэ асууд­лынхаа ард нь гараач гэж хэлээч, цаадах­даа.

МУНХАГ ХҮНЭЭС ЗУГТАА!

-Baabar.mn гэж сайт ажил­лаж байгаа. Энэ сайтын ажил ямархуу байгаа вэ. Ма­­найхны зарим хэсэг цаа­сан сонины эрин ч одоо дуусч байна даа гэж хэлэх болж?

-Электрон эрин рүүгээ эрчимтэй шилжээд эхэллээ л дээ. Том том сонинууд дам­пуурч байна. Ингэхэд бид чинь дэлхий дээр болж байгаа үйл явдлуудыг түрүүлж биш юм аа гэхэд, зэрэг олж мэдэх, зэрэг­цэж алхах хэрэгтэй юм байгаа биз дээ. Түрүүлэхээ байг л даа. Ядаж хоцроод яахав дээ. Юм удахаа болилоо шүү дээ. Наад барьж яваа гар утасныхаа жишээн дээр хар л даа. Хоноод маргааш сэрэхэд л нэг шинэч­лэл хийгдэж байгаа биз дээ? Одоо жишээ нь хэрэглэж байгаа компьютеруудаа хар. Наад гар утаснуудаа л хар. Ямар хурдан хуучирч хэрэггүй болж байна. Энэ дэлхий ийм хурдацтай өөрчлөгдөж байна. Санаж байна уу, арваад жилийн өмнө хоёр гурван компани гар утас оруулж ирж байхад зэ­рэгцүүлж пейжер оруулж ирээд хиншүү үнэрттэл шатсан хү­мүүс байдаг. Ерөөсөө жилийн дараа л хэрэггүй болчихсон. Сонин бол байх нь байлгүй л яахав. Гэхдээ энэ электрон ертөнцийн хурдыг яаж гүйцэх юм бэ? Одоо чиний сүүлийн хийсэн ярилц­лага дээр чинь 30 мянган хан­далт тоологдсон байна. Цааш нь нэг хандалтан дээр хичнээн хүн байх вэ, чи бо­доод үз л дээ. Гэтэл танай сонинг хэдэн хүн унших юм?

-Эрэгтэй эмэгтэй хоёр хүний юманд хандах хандлага үнэхээр ялгаа­тай л даа. Жишээ нь би өмнө нь нийтлэлийнхээ дор сэтгэгдэл хүлээж ава­хаас татгалзсан. Хаал­гачихдаг байсан. Янз бү­рийн бүдүүлэг хараал зүх­лээс залхаад. Одоо ч гэсэн хааж болох уу?

-Хааж болно л доо. Би л лав хаалгах дургүй. Хаалгачихаар хүн уншаагүй юм шиг санаг­даад байдаг юм.  

-Юу гэсэн үг юм бэ. Ун­шигч­дын маш цөөхөн хувь нь тийм юм хийж бай­­гаа шүү дээ. Эсвэл та­ныг доромжилж, зүхдэг­гүй болохоор тэр байх л даа?

-Юу гэж байгаа юм? Учир­гүй зүхдэг юм, зайлуул.

-Таныг уу даа?

-Гэхдээ би цөмөөрөнгийнх нь хаягийг мэдэх юм чинь яах юм. Үүнийг олж мэдэхэд ядаж цөхөх юмгүй дээ. Дорой, үг цөөтэй, хамаг юм нь дотроо илжирчихсэн улс л жорлонгийн ханан дээр юм бичиж өөрийгөө тайтгаруулдаг биз дээ. Энэ чинь нэг ёсондоо мастурбаци мая­гийн л юм даа. Тэгэхээр тэрийг өрөв­дөх ёстой байх аа. Зай­луул, чааваас хөөрхий, тэр хүн­дээ бол хором ч гэсэн аз жар­гал байх л даа. Чааваас тэр нэг муу амьтан бас жаргаг л дээ. Сэтгэгдлийг хаагаад хая­чихаар нөгөө нөхөр чинь яах юм, аягүй бол амиа хорлоно...

-Би сард нэг удаа тэдний хийснийг орж хардаг. Сэтгэл хямарч, гомдох шиг болдог?

-Үгүй, дараа чи тэр бичиж байгаа хүнийг нь олоод нэг харчих юм бол инээд чинь хүрнэ. Ямар арчаагүй амьтан байдаг гэж санаж байна. Хүн болгонд дээрэлхүүлээд л явдаг хүн байдаг даа.  Нийгэм нь тоохгүй. Гэр бүл, ойр дотнынхон нь тоохгүй. Хэн ч тоохгүй. Бүх хүнд адлуулаад л явдаг дорд амьтан.  Тэр хүний ялан дийлж болох ганц гарц нь энэ.

Үргэлж хүмүүсийн нүдэнд хог шиг үзэгдэж явдаг. Царай зүс, боловсрол мэдлэг, найз нөхөд гээд бүх юм байхгүй. Нийгэмд эзэлж байгаа байр суурь, үг хэл бүх юмаараа дээрэлхүүлээд явдаг тийм хүн дотроо ямар муу­хай хонзон өвөрлөж явдаг гэж санана? Тэр хонзон нь аль нэг газраараа гарах ёстой.  Эсвэл үргэлж амьдралд гом­доллож явдаг, энэ хорвоогийн бүх хүн түүний эсрэг гэсэн ганц зориулалттай болж төрсөн мэтээр ойлгож, хүн болгонтой муудан өсөрхөж явдаг хүн байдаг. Амьдрал нь бүтэлгүй, тэрнийхээ бурууг хүн болгонд тохож явдаг мөнхийн гомдол­той хүмүүс бий. Тэд л дээхнэ жор­лонгийн хананд юм сараач­даг байлаа. Одоо бол нэг муу бичиг үсэгтэй болчихсон бо­лохоор чадах юмаа хийж байгаа нь тэр. Ийм өрөвдмөөр амьт­дад гомдож яах юм! Над дээр идэвхтэй бичдэг найм есөн сэтгэгдэлчин бий, би бүгдийг нь мэднэ. Жишээ нь “Галт гарди” гэж нэг компаниас байнга бичдэг. Нус нь уруулаа давчих­сан нэг өрөвдмөөр амьтан байна билээ. Японд нэг бий, мэднэ. Америкт миний эртний таних нэг эр бий. Ажил сургууль байхгүй, айл айл хэсээд л явдаг... Анх сургуульд очсон юм байна, тэгээд бүтээгүй. Тэнд өлсч, даарч, ядарч, хүний нутагт зовж байгаа амьтан. Бас архи уумар болдог, ажилд тогтдоггүй тэнээд л явна. Үгүй тэгээд тэр хүн чинь зовлон зүдгүүрээ тэгж нэг тайлж байна шүү дээ хөөрхий. “Хужаа” гэж бичиж тайтгардаг нэг өвөр монгол бий.  Датакомын толгой компьютерээс нэг нөхөр байнга бичнэ. Надтай мөнгөний хэрүүлтэй бас нэг чааваас бий. Сайн ажиглавал цаадуул чинь өөрийнхөө зовлонг бичдэг юм. Бэлгийн асуудалтай болчихсон бололтой нэг нөхөр Цэнддоо бид хоёрыг байнга “зөнөж” гэж бичнэ. Хөгжлийн бэрхшээлээс болоод авгай олддоггүй нэг гар бий, тэрээр байнга “мэлхий, квазимодо” гэнэ. Өвөрмонгол, эрлийз хүмүүс “хужаа” гэж их бичнэ. Хөөрхий дөө! Чи наад бичиж байгаа улсуудаа мэдэхээрээ хүчирхэгээ мэдэрнэ. Чи өөрийнхөө ямар томыг мэдрэх байхгүй юу. Чи үнэхээр том юм бол тийм нусаа гоожуулсан, хорвоог зүхсэн арчаагүй юмнуудыг авч хэлэлцэж юугаа хийх юм бэ? Чи хүчирхэг болоод л хөөрхийс шаналж байгаа нь тэр. Чамайг хү­чирхэг болохоор л атаархаж байгаа, нур­найсан юм байсан бол өрөв­дөц­гөөнө биз дээ? Өрөвдүүлс­нээс атаар­хуул­сан нь хавьгүй том бахар­хал. Гомдоно гэдэг чинь илүүдээ гар­сан ажил. Гар хангалга хийж байгааг нь харахад харин ч зугаатай юм биш үү?

-Мунхаг хүмүүсийг засах хэрэггүй гээд байна аа даа?

-Би чамд их гоё сургаал ярьж өгье. Энэ бол Ошо багшийн номоос авсан сургаал шүү. Есүс гэгээрснийхээ дараа хар хурдаараа гүйж явна гэнэ. Араас нь нэг тариачин гүйцэж очоод “Та юунаас ингэтлээ зугтаана вэ?” Есүс хариулж байна. “Мунхаг хүнээс зугтаж байна”. “Тань шиг ингэтлээ гэгээрсэн хүн тэднээс юунаас нь айдаг болж байна?”. Есүс ингэж хэлжээ: “Үхсэн хүн амь орохыг хүснэ, өвдсөн хүн эдгэхийг хүснэ, харин мунхаг хүн мунхагаа мэддэггүй болохоор энэ зовлонгоосоо салах юмсан гэж хэзээ ч боддоггүй. Иймээс хамгийн аюултай ороолон бол мунхагууд. Тэднээс үргэлж зугтааж бай”.

ХОЦРОГДОЛ ДЭНДҮҮ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ

-Улстөрчид хэвлэл мэ­дээллийн хэрэгсэлтэй бол­дог нэг моод бий бол­лоо. Энэ яг ямар хэрэг­тэй юм бэ. Та бол бүгдийг нь мэ­дэж байгаа. Теле­визүүд гэхэд бүгд улс­төрч­дийн гарт байна. Биз­несийнхэн бас со­нинтой болж байна. Сүүл­дээ бүүр гаднын компа­ниуд орж ирж хэвлэл эрхэлж эхэллээ?

-Ардчилал гэдэг чинь өөрөө их сайхан тогтолцоо шүү дээ. Манайд мэдээллийн хэрэгсэл цөөтэй, нэг л зурагттай бай­саан. Өдөр тутмын нэг л сонин­той. Ийм нөхцөлд шинээр мэ­дээллийн хэрэгслүүд нэмэг­дэж, тэр нь нэгэн үе нийгэмд аягүй том нөлөөлж чаддаг бай­саан. Одоо зарим нь нөгөө инер­циэрээ л бодоод байх шиг. Нэг юмтай болчих юм бол сай­хан хүн гүтгээд, хүнийг сайхан доош нь хийгээд, алаад өгч болдог юм байна гэж бодоод эхэлсэн.

-Өөрийгөө хамгаалах хам­гаалалт гэж бас ха­раад байх шиг байна?

-Өөрийгөө хамгаална. Бусдыг рэкет хийж болно энэ тэр гээд ойлгочихож. Тэгээд ингэж ойлгоод баахан хөрөнгө зараад хийчихсэн чинь өнөө­дөр өдөр тутмын сонин хорин гурав байна. FM гэхэд хорин найм байна уу. Зөвхөн Монгол хэлээр гарч байгаа телевизийн суваг гэхэд бараг 40 хүрчихлээ. Ингээд жигд хуваарилагдаад ирэхээр зөвхөн чанарын асуудал дээр л өрсөлдөөн гараад эхэлж байгаа байхгүй юу. Тийм үү? Ийм байхад тэр нэг муу 200 хувь гардаг сонин дээрээ юу гэж ч хэлээд нөгөөдөхийг нь хэн олж унших юм бэ!  Нийгэм ардчилсан бо­лоод эхлэхээр мэдээлэлд бу­лаг­даад эхэлж байна. Тэрэн дот­роос гялалзаж, ялгарч л харагдахгүй л бол хэнд ч тоогдохгүй. Тэгээд нөгөөдөх чинь зайлуул сонин дээрээ очиж бичүүлсэн, хажуу айлдаа очиж ярьсан хоёр нь тэнцүү болчихож байгаа юм. Нэг ийм бороохойтой болчихвол болно гэж бодож болно. Гэхдээ тэр ганцаараа бороохойтой бол мундаг л даа. Цөмөөрөө бороо­хойтой тохиолдолд хэн нь сэр­гэ­лэн, хүч чадалтай ухаалгийн асуу­дал болж хувирна аа даа. Наа­дахь чинь бас л нэг сэтгэл­гээний хоцрогдол ш дээ. Чаа­ваас даа, аналоги телевизийн хэ­дэн суваг булаацалдаад л үх­чих гээд гүйлдэх юм, гэтэл дэл­хий бараг бүхлээрээ тоон сис­тем рүү шилжлээ, удахгүй 3 Ди телевиз цөмрөөд ороод ирнэ.

-Хоцрогдлоос хамаагүй ангид хүн хүртэл сонин байгуулаад эхэлж байна шүү дээ. Энэ юу гэж?

-Зах зээл, энэ салбарын онцлог энэ тэрийгээ буруу л хараад байгаа хэрэг. Хичнээн их гарлага гарч байгаа бол? Хай­ран мөнгө биш үү? Хоцрог­дол ч дэндүү өртөгтэй эд дээ.  

-С.Баяр дарга та хоёрыг хүртэл телевизтэй бол­чих­сон гэсэн яриа гарах юм даа?

-Харин тийм. Тэр нь яахав дээ, чааваас нэг нь захиалаад л, нөгөөх нь түгээж байгаа хэ­рэг. Улаан хацартын “Б” теле­визийг л  Б гэдэг нь Баяр, Баа­бар гэсэн үг гээд л ярих юм. Би тийм юмнуудтай заргалдаж явал­тай биш. Нөгөө талаасаа ер нь бид хоёр телевизтэй байж  ч болно шүү дээ. Хуулийн дагуу бол.

  ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ 900 ЖИЛ ЗӨӨНӨ

-С.Баярыг тантай их хард­даг. Бүх юмны ард та­­ныг давхар хардсан хард­­лага явдаг байсан?

-Баяр тийм тэнэг хүн юм уу? Халбага сэрээгээр ам руугаа хоол хийлгээд явдаг эргүү хэрэг үү? Ард нь би нэг их ухаантай амьтан бүх юмыг зааж өгөөд л... Ийм юм ярьж байна гэдэг өөрсдийнхөө сэтгэлгээний төвшинг л харуулж байгаа хэрэг дээ. Баяр шиг ухаантай, сэргэлэн, юмаа хийж чаддаг тийм Ерөнхий сайд Монголын түүхэнд хэд байсан юм бол доо ер нь. Баяраас өөр хүн байсан бол энэ Оюутолгойн гэрээг батлуулж чадах байсан уу. Хэдэн Засгийн газар дамж­лаа даа? Энэ хамтарсан Зас­гийн газраар чинь Оюутолгой, Та­ван­толгойн гэрээнүүдийг бай­гуулуулж, энэ улсыг мөн­хийн ядуурлаас нь гаргах зам руу нь орууллаа шүү дээ. Энийг л хийхийн тулд энэ Засгийн газ­рыг байгуулсан. Мэдээжийн хэ­рэг тэр санаа Баяраас гарсан байж таарна. Ингэж л явуу­лахгүй бол өөр ямар ч арга зам алга байв?

-Одоо ч гэсэн хэдэн нөх­дүүд суучихаад “Энэ бол гай гамшгийн гэрээ”  бол­лоо гээд л шүүмж­лээд байгаа ?

-Хэн тэгж байгаа юм. Их хурал баталчихсан. Шийдвэр гаргагч нар дотор тэгж орилоод байгаа хүн бараг байхгүй байх аа. Харин ч тэдний насны бахархал байх шүү. 1992 онд Үндсэн хууль батлахад бараг хүн болгон янз бүрийн юм яриад байсан, одоо бол бүгдээрээ л Үндсэн хууль хийхэд гар бие оролцсоноороо ихэд бахархдаг.

-Хэдэн нөхдүүд орой бол­гон л ярьж байгаа ха­рагд­даг шүү дээ. Эрдэм­тэд гэсэн хэсэг хүн суучи­хаад эсэргүүцээд л ярьж байгаа харагддаг?

-Одоо цаана чинь бүгд эрдэмтэд болчихсон. Эрдэм­тэн биш хүн байгаа юм уу? Гараад л чи нүдээ аньж байгаад нэг чулуу шид дээ. Шууд л нэг эрдэмтний толгой хага. Наад эрдэмтэн гэдэг чинь одоо “амьд хүн” гэсэн утгатай үг болчихсон.

-Та инээд хүргээд байх юм аа. С.Батболд одоо Та­вантолгойн гэрээг хийж чадах болов уу?

-Хийгээсэй л гэж бодож байна. Би одоо яаж мэдэх юм бэ? Тэр хүнээс өөрөөс нь л шалтгаална. Тэр хүний эр зориг, ухаан, чадвар, сүйхээ энэ тэрээс л хамаарна даа.

-Тантай өдөр болгон уул­зах биш. Уулзсан дээрээ асууя гэж бодож байна. Одоо “Тавантолгой”-гоос татах төмөр замын асуу­дал ид яригдаж бай­на. Дахиад хэрүүл. Олон хүн байр сууриа илэр­хийлж байгаа. Таныхыг хүмүүс үнэхээр сонир­хож байгаа?

-Хоёулаа зүгээр л нэг тоо бодъё. Манай төмөр замын жилийн ачааллын даац нь 10 сая тонн. Вагоноор бид явахаа болчихъё, элдэв юмнуудаа зөөхөө болчихъё, дан нүүрс л зөөе. Есөн тэрбум тонн нүүрсийг манай энэ даацаар гаргахад хэдэн жил хэрэгтэй вэ? За бодъё. Жилд 10 саяыг гаргана, 10 жилд 100 саяыг гаргана. 100 жилд нэг тэрбумыг гаргана гэхээр есөн зуун жил зөөх нь ээ? Есөн зуун жил ганцхан Тавантолгойг л зөөх нь байна даа. Усан онгоц, нисэх онгоцоор зөөх бололцоо байхгүй. Манай нэг хэсэг нөхөд таван метр хүрзээр ухаад зөөдөг гэж ярьсан. Зурагтаар бүр нэлээн боловсролтой хүн ярихыг сонссон шүү. Нөгөө талаасаа 2050 оноос эхлээд дэлхий дээр нүүрсийг шатааж хэрэглэхээ болино гээд байгаа юм. Одоо дэлхийн дулаарал болж нүүрсний шаталтаас болоод хүлэмжийн хий хэтэр­лээ. Өөрөөр хэлбэл шинэ тех­нологитой болохгүй бол дэлхий чинь өөрөө даахаа больж байна шүү дээ. Яагаад одоо ингэж их хүйтрээд байгаа юм бэ? Энэ чинь дулаарал байхгүй юу. Италид хүртэл энэ жил хасах 20 хэм хүрлээ. Энэ бол дулаарлын гол том илрэл. Хойд мөсөн далай хамгийн ойр бүсийнхээ халуун агаарыг сорж авч байгаа хэрэг. Энэ чинь мөс хайлж байгаа процесс шүү дээ. Мөс хайлахаар фазын шилжилт гэж юм болж орчныхоо дулааныг сордог юм. Хойд бүсийн орнууд ингэтлээ хүйтэрдэг бол аягүй том дохио. Хүн гэдэг амьтан чинь эргээд дэлхийгээ сөнөөчих гээд байна даа.

-Нүүрсээ гаргая, харин аль замаар гаргах вэ гэж хэрэлдэж байна. Хойшоо юу, урагшаа юу. Аль маршрут нь зөв юм бэ гэж л тулсан асуулт тавьж байгаа юм. Ахиад зургаан жил хэрэлдэх юм биш биз дээ?

-Би ямар шийдвэр гаргагч юм уу?

МАХН АЛДААГАА ӨӨРӨӨ ОЛЖ ХАРСАН НЬ САЙН ХЭРЭГ

-Ойлголоо. Таны удахгүй гар­гах ээлжит номын ту­хай мэдээлэл түгээд уд­сан. Тэр бол “Сталин”. Одоо яг ямар шатандаа явж байгаа вэ. Яагаад та энийг барьж авсан ту­хайгаа яривал?

-Сталины тухай намтар олон гарсан. Оросын жүжгийн том зохиолч Радзинский  гэдэг хүн хамгийн анх нууц асан архив руу ороод үнэн мөнийг нь олж ном бичээд Америкт хэвлүүлсэн.

-Эрх нь Америкт байгаа юм уу?

-Тийм л байна. Гэхдээ би энэ номыг орос хэлнээс орчуулсан. Радзинский  өөрөө оросоор бичээд Америкт эхэлж хэвлээд, сүүлд нь Орост гарсан юм. Би өөрөө сая Москва яваад хэвлэлийнх нь газраар ороод эрхийг нь өгчих гэсэн чинь “бидэнд зөвхөн Орос дахь эрх бий, бусад нь Америкт байгаа” гэсэн. Тэгээд Америкаас эрхийг нь худалдаж авсан юм л даа. Дэлхийн маш их олон оронд хэвлэгдсэн. Яагаад гэхээр өмнө нь хүн мэддэггүй байсан асар их баримт энд байгаа. Хоёрдугаарт, энэ хүний бичлэг, зохиомж минийхтэй их төстэй. Маш задгай бичсэн. Ийм хэмжээний чөлөөт хэлбэр одоо ер нь зөвлөлтийн бичлэгт өмнө нь байсан ч юм уу, үгүй ч юм уу гэмээр. Та нар номыг уншихаараа мэднэ. Гуравдугаарт, би олон ном нэлээн хэдэн хэлнээс орчуулж байсан. Орос хэлнээс ийм том ном орчуулж үзээгүй. Урьд нь Солженицын, Чехов, Шукшин нарын богино өгүүлэл, өгүүллэг орос хэлнээс орчуулж байсан. Орос хэлнээс орчуулах чадвараа бас шалгах гэсэн юм. Би бас өөрийнхөө чадвараа харуулах гээд байна шүү дээ.

-Том сенсаац дэгдэх байх даа. Бүрэн хэмжээний түүх нь биз дээ. Өөрөө их зөрчилтэй, хүчтэй фигур. Намтар нь ээдрээтэй. Төрсөн он, сар, өдөр нь ч хэдэн янз байдаг биз дээ?

-Оросын ард түмний өөрийнх нь тэр их онцлогийг их илэрхийлсэн зохиол байгаа. Орос орон өөрөө их парадокс­той. Ард түмэн нь хоёр хязгаар дээрээ байдаг тийм сонин орон шүү дээ. Тэр өнгө төрхийг нь Радзинский сайхан гаргасан байна лээ.

-Хувийн нууцууд нь хэр их байна вэ. Бүсгүйчүүд, бутач хүүхдүүд гээд. Бүсгүйчүүдээс нь гэхэд ганц хоёрхон нь дурдат­галаа бичсэн байдаг юм билээ. Бусад нь далд амьдралаар явчихсан?  

-Өө, маш нарийн юмнууд байгаа. Ер нь бол бүх л цаад наад талтай нь гаргаж ирсэн. Архив олж ирэх яах вэ, нэг тустай асуудал. Тэрийг хол­боод дүгнэлт хийх чинь өөрөө хамгийн том агуу ажил юм шүү дээ. Түүнээс гадна олон түмэнд хүргэхийн тулд зохиомж сайтай бичнэ гэдэг зөвхөн авъяасаас хамаарах эд.   

-Алиевийн номыг гара­хад улс төрийн хүрээ­нийхэн л илүү уншсан бай­сан. Ардаа шивэр авир хийцгээгээд л. Хэн нэ­гэнтэй жишээд л. Ста­линыг бас тэгэх юм биш биз дээ. Арай бас цаад са­наанаас тань далд ямар нэгэн адилтгал энэ тэр гарах юм биш биз дээ?  

-Үгүй үгүй. Яахав тухайн юмыг жиших гэдэг бол хүний төсөөллийн асуудал. Алийг алинтай ч жишин төсөөлж болно шүү дээ.

-Таныг бол дандаа л тий­мэрхүү юм руу холбодог шүү дээ?

-Алиевийг орчуулсан явдлыг жишээ нь  би их таашаагаад байгаа.

-Яагаад?

-Яах юу байдаг юм. Тэрийг чинь МАХН өөрөө санаачилж, “Үнэн” сонины эрхлэгч нь ор­чуулаад, тэгээд тэрийгээ яг тэр бага хурал дээрээ аваачиж та­раагаад, тийм ээ? Энэ бол зо­риуд МАХН өөрөө хийсэн ажил шүү. Надад ямар хамаатай юм.

-Дараа нь өөрсдөө ун­шаад л. Элдэв шог гар­гаад л?

-Өөрсдөө уншаад л... МАХН өөрөө өөрийнхөө алдааг олж хараад, тэгээд тэрэн дээрээ жиших юмаа гаргаж ирээд, өөрийнхөө бага хурал дээр ингээд тарааж байна гэдэг бол эерэг үзэгдэл. Хүн өөрөө алдаагаа олж харах чинь маш чухал юм байдаг биз дээ.

АМЬД ЯВСНЫ УТГА УЧИР

-Сталин бол тиймэрхүү хардлагад өртөхөөргүй өөр хэмжээний сонгол­тоор явж байгаа юу. “Нян­гар хаданд гарсан нь” дээр гэхэд таныг зөндөө харааж байгаа дуулдсан?

-“Нянгар хаданд гарсан”-ыг 2004 онд бичлүү дээ.  Энэний эх зохиол нь анх 1920-иод онд бичигдсэн зохиол юм байгаа юм ш дээ. Бид тэр романыг кино болгосон. Тэгээд л одоо гар­гаад ирэхээр өөрөө өөрсдийгөө олж харчихаад уурлаж үхчих гээд байгаа царай нь тэр.

-Би нэг МАХН-ын нэлээн нэрд гарсан залуу сай­даас сүүлийн үед үзсэн ки­нонуудынх нь тухай асуусан юм. “Би чамд хайр­тай-2”-ыг үзсэн гээд л ярьж байна. “Нянгар хаданд гарсан”-ыг та үзээгүй юм уу гэтэл шууд би үзэхгүй гэж хариулж би­лээ. Яагаад гэсэн асуул­тад хүмүүс үзээд хэ­рэггүй гэж зөвлөсөн гэсэн юм?

-Өөрийгөө олж хараа биз.

  -Танай эхнэр Амарсанаа Оксфордын англи-мон­гол толь зохиосон учир өнгөрсөн жил “Гоо зүйн шаг­нал” авч байсан. Анг­ли хэлний мэргэжлийн хүн үү?

-Уг нь Харьковын их сур­гуу­лийг физикч мэргэжлээр төгс­­сөн. Бид хоёр нэг инсти­тутэд хамт ажиллаж байсан. Да­раа нь хамт Москвад аспи­ратурт байлаа. Генийн инженер болсон юм. ШУТИС-т моле­куляр биологийн багшаар ажил­лаж байсан. Оксфорд, Кол­линзын хоёр толь удирдаж хий­сэн. Одоо Коллинзын монгол-англи толь хийгээд сууж байна. Монголд буй болсон хамгийн анхны стандарт барууны толь доо. Цаанаасаа шаардлага маш өндөртэй.

-Мундаг эхнэртэй юм аа?

-Би амьдралд дандаа азтай, аатай явсан. Харамсах юм юу ч байхгүй. Сайхан ч амьдарсан. Энэ амьдралыг би үрэн таран хийгээгүй, амжилт­тай, аатай, азтай, үр бүтээлтэй, зөв шударга ашигласан. Эц­сийн бүлэгт хүнд энэ л бахар­хал юм гэж боддог, амьд явсны утга учир энэ биш үү? Зөв явж чад­вал хорвоо зөөлөн шүү дээ. Эрх чөлөөт хүн өөрийнхөөрөө амьд­рах шиг сайхан юм хаа байнa?!

Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ
2010 оны 2 сарын 18


2002.06.15
Монгол Улсын гавьяат багш, билгїїн номч, соён гэгээрїїлэгч, их эрдэмтэн Чой.Лувсанжавын охин Л.Соёмбо:

Аав цаас огт хаяхгїй, сонины захыг хайчлаад їдчихдэг байж билээ

Танайх хэдэн хїїхэдтэй билээ. Та єєрийгєє танилцуулаач?

Гурав. Би ганц охин нь. Айлын том. Угсаатны зїйч мэргэжилтэй. Чехийн Карлын дээд сургуулийн угсаатны зїй аман билгийн ангийг тєгссєн.

Хоёр дїї чинь ямар алба хашиж байна?

Єлзийт 34 настай. Хэвлэлийн хувийн компанитай. Дарамбал Хэл иргэншлийн их сургуулийн захирал.

Чой багш хїнийхээ хувьд ямар хїн байсан бэ?

Манайх Чингэлтэйд байлаа. Одоо ч тэндээ. 1970-аад оны їед манайх хашаа авч гэрт амьдрах болсон. Тэр їед Чингэлтэйн энгэрээд айл цєєхєн байв. Хашаандаа хоёр амбаартай, єєрсдєє таван ханатай гэрт амьдардаг. Нэгэнд нь аавын ном байх. Тїїнийг нь бид номын байшин гэнэ. Нєгєєд нь гэр орныхоо эд хогшлыг хураана. Аав маань энгийн гэхэд дэндїї энгийн хїн, их сайхан сэтгэлтэй, єглєгч хїн л дээ.

Би танайхыг хотын тєвд олон єрєєтэй байранд амьдардаг. Тэгээд нэг єрєєгєє номын сан болгочихсон, Чой багш тэндээ бїтээлээ туурвидаг байсан болов уу гэж бодож байсан шїї.

(инээгээд) Манайх шинэ циркийн хажууханд байранд байсан. Чиний хэлж байгаа шиг номын сантай. Долоон буудалд гэрт гараад номын байшинтай болсон.

Аав тань номын байшиндаа суух уу?

Юу гэж. Бидэнтэй хамт. Гэртээ номын тавиуртай. Хэрэгтэй номоо хойноос оруулж ирээд уншдаг байсан.

Ширээний ном нь ямар ном байв?

Їе їеэрээ єєр. Тэр їедээ юу хийнэ, тїїнтэй холбоотой ном нь ширээн дээр нь байдаг. Сїїлийн їед монгол бичгийн ном, толь бичгїїд, монголч эрдэмтний бїтээлїїд гэхчлэн байх болсон доо.

Чой багшийнх ямархуу айл вэ?

Хєл ихтэй, хїн тасрахгїй. Шавь нар, найз нєхєд нь, англи хэл, монгол бичиг суръя гэсэн танихгїй улс ч ирнэ.  Ажил тараад ирэхэд нь хїлээгээд сууж байна. “Би ажил ихтэй, завгїй” гэж ер хэлэхгїй. Заримд нь даалгавар єгєєд бїтэн сайнд тэдэн цагт ирээрэй гээд явуулна. Хїний їг сонсоно гэж жигтэйхэн. Байранд байхад манай нэг хамаатны ах “Зуу дахь нь” гээд сууж байж билээ, инээдтэй.

Юу гэсэн їг вэ, тэр чинь?

Єнєєдєр хонх 100 дахиа дуугарлаа гэж байгаа нь тэр. Тэр їед долоон цаг л болж байсан  байх.

Чингэлтэйд очоод єєр болсон байлгїй?

Зорьж биш, “Багшийнх ойрхон байна. Нэг ороод гаръя” гэдэг улс нь л цєєрсєн байж магадгїй. Тїїнээс биш єєрчлєгдєєгїй. Даалгавраа їзїїлэх, уулзах гээд ирдэг. Хувийн амьдралаа ч ярих хїн бий. Аав ямар ч хїнтэй сонирхсон, асуусан бїх л сэдвээр ярьдаг байсан.

Т. Галсан багш Чойтой уулзахаар гэртээ хариад ном уншмаар, сурмаар санагддаг гэж ярьдаг юм. Олон хїн цугладаг нь энэ їгтэй холбоотой байх нь ээ?

Аав их оргилуун сэтгэлтэй. Тїїнийхээ хэрээр хїнд тийм бодол тєрїїлдэг байх. Хоолоо идэх зуураа ч  зааж, зєвлєж, сурах, мэдэх л хэрэгтэй гэдэг. Монгол бичгээ, ард тїмнээ гэсэн бодол сэтгэлийнх нь мухарт байдаг байсан. Тийм болооод ч тэрїї намайг угсаатны зїйч мэргэжилд чиглїїлсэн.

 Уг нь та ямар мэргэжил эзэмшинэ гэж бодож байсан бэ?

Эмч. Анагаахын бэлтгэлд байхад том хїї маань тєрсєн. Анагаахад олон жил сурна шїї дээ. Тэгээд аавтайгаа ярилцаж байгаад энэ мэргэжлийг сонгосон юм.

 Олон хїн цугладаг байх танд хэцїї санагддаг байсан уу?

Бага байхаасаа л тийм орчинд сурчихсан болохоор тийм бодол тєрж байгаагїй. Ээж тогоо дїїрэн гурилтай хоол хийнэ. Орж ирсэн хїний тоогоор аягална. Аав шєнє их сууна. 11, 12 цагийн їед л хїн цєєрнє. Дєрєв, тав гэж унтана. Би ч бас шєнє суух єглєє жаахан унтах дуртай. Ээж л эрт босно. Бусад нь унтах гээд л байдаг юм. Гэхдээ хичээл сургуулиасаа хоцорч байгаагїй.

Чой багшийг таньдаг хїнээ харахаар єєр замаар явчихдаг. Ажилд садаа болно гэж боддог байсан гэсэн яриа чих дэлссэн?

Дэгс їг биш байх. Дэд доктор хамгаалах їедээ тийм байсан болов уу? 1970-аад оноос хойш, миний мэдэхийн л манайх хєлтэй айл байсан. Аав хїнтэй ч уулздаг, номоо ч їздэг байсан.

Гадаад хэл їзэх талаар юу гэж зєвлєх вэ?

Аав єєрєє их тїргэн хугацаанд сурдаг. Хэл сурч эхэлбэл єдєрт хичнээн цагаар ч хамаагїй їз. Шууд дайраад л сурчих. Цалгардаад байвал сурахгїй. Шургуухан їзээд эхний даваагаа давчихвал цааш сурахад хэрэг болно гэдэг.

 Эхний даваа гэж...

Энэ бол миний їг л дээ. Уншдаг, бага зэрэг ярьдаг, єєрєєр хэлбэл “А”-тай бол гэсэн санаа л даа.  Аав тавь хїрсэн хїнийг ч  гадаад хэл сур гэдэг байсан. Аав минь тавь гарсан хойноо япон хэл їзсэн. Хэл сурахад оройтохгїй гэдэг юм.

Ямар ямар орны хэл мэддэг байсан бэ?

Англи, орос, хятад, герман, франц, чех, япон, манж, тєвд. Гэхдээ англи, хятад, орос, манж, тєвд хэлээр орчуулагчийн, бусдыг нь бол уншиж ойлгодог, ойр зуур ярих хэмжээнд мэддэг.

 Яаж сурсан юм бол. Нууц нь юу байв?

Аавыг багшийн сургуулийн тооны ангид сурч байхад нь євєр монгол оюутан сурч байж. Зав чєлєєгєєрєє ханз асууж, тїїнээ цээжилдэг. Тэгээд удалгїй Бээжингийн их сургуульд хятад хэл їзсэн юм. Тэгээд бусдыг нь бие дааж сурсан.

 Хэнийг их хїндэлдэг байсан бэ?

Ринчин багшийг. Ринчин багш “чи англи хэл їзвэл зїгээр” гэж хэлсэн. Хэлэнгїїт нь л їзэж эхэлсэн гэдэг юм. Аав ч гэсэн хэнийг ч гэсэн хэл сур. Гэхдээ хэл мэргэжил биш. Єдєр алгасалгїй їз. Автобусанд явсан ч, аяга шанага угааж, гэр цэвэрлэхдээ ч їг тогтоож бай. Жижигхэн цаасан дээр тэмдэглэ гэнэ. Зїгээр суухыг ёстой тэвчихгїй. Єєрєє ч тийм хїн байж. Ажлаа нарийн тєлєвлєнє. Хїнтэй яриад л байдаг юм. Хэдий завандаа амжуулдаг юм бїї мэд. Ном уншихдаа хэрэгтэй їг хэллэгээ тэмдэглэнэ. Мэргэн їг, сайхан їг, сургаал їг гэхчлэн бїгд тусгай тэмдэглэгээтэй. Зарим номын їг їсэг, найруулгын алдааг нь засна. Зурагт їзээд модон хэллэгтэй байна гээд шїїмжилнэ. Дор дор нь утасдаж хэлнэ. Хєдєєний хїнтэй хуучлах их дуртай. Энэ їгийг ингэж хэлж байна гэж тэмдэглэж авна. Сайхан ярих юм гээд шогширно. Хажуу айлд хєдєєнєєс хїн ирж гэхээр цаас харандаагаа аваад орно. Ер нь харандаа их хэрэглэдэг байсан. Цаас огт хаяхгїй. Сонингийн захыг хайчлаад їдэж байгаад бичсэн байдаг юм. Номын санд нь бий.

 Зїгээр суухыг тэвчдэггїй гэснээс хїїхдїїдээ загнаж, гар хїрдэг байсан уу?

Ээждээ тусал, номоо їз, унш гэж хэлнэ. Манай бага дїї заримдаа юм бодоод жаахан сууна. Хэдий нь ажиглачихсан “Хїїе хийх юм алга уу” гэдэгсэн. Би айлын ганц охин. Намайг аашилж байгаагїй. Хєвгїїд дїрсгїйтдэг байх, хааяа гар хїрнэ.

Тэгвэл та эрх єсчээ?

“Миний хїї нааш ир, їнсье” гэж огт хэлж байгаагїй. Ер нь хїїхэд эрхлїїлдэггїй байсан. Тэр нь болж байна, энэ нь болохгїй байна. Хїнтэй ингэж мэндэл, цай аягалахдаа тэг гээд їйлдэл дээр нь хэлж єгнє. Бид ч олон хэлїїлдэггїй.

Ямар хоол зооглох дуртай байсан бэ?

Гурилтай хоол, бууз идэх тун ч дуртай. Айраг их ууна. Бїр шилнэ гээч. Аавын шїд євдлєє гэхийг би лав сонсоогїй. Энэ нь цагаан идээ идэж уудаг байсных байх гэж боддог. Бидний дэргэд ааруулыг тожигнотол иднэ.

Хамгийн их цаг хугацаа зарцуулсан бїтээл нь юу бол...

Докторын диссертац юм болов уу. Бусад бїтээлээ бол насаараа л цуглуулж байж хийсэн. Харин хэвлэлд шилжїїлэхийнхээ ємнє их сууж, шургуу хийнэ.

Тїїний дутуу орхисон ном, бїтээл бий юу?

Зєндєє бий. 100 мянган їгтэй “Монгол хэлний тайлбар толь”, “Англи Монгол толь”. Їїнд нэлээд хїч тавьж суудаг байсан.

Та нар тїїнийг нь їргэлжлїїлнэ биз дээ?

Толь яаж хийдэг арга барилыг нь бол мэднэ. Гэхдээ хэр баргийн хїний хийж чаддаг ажил биш л дээ. Аав нэг їгийн тайлбарыг хийхийн тулд арваад хэлний толь ашигладаг байсан. Тэгээд ард нь жишээ татаж хадна.

Аавынхаа бїтээлч, номч чанарыг хэн чинь залгамжлах вэ?

Бага дїї Дарамбал. Хэл иргэншлийн их сургуулийн захирал хийж байгаа. Тэр номын дєртэй, зан чанар, алхаж гишгэж байгаа нь ч их адилхан.

Аав шигээ олон хэл мэдэх її?

Англи, япон, хятад, орос, манж, тєвд хэлийг орчуулагчийн, герман, чех хэл мэддэг.

Та...

Би англитай байхад л болно гэж боддог. Гэхдээ англи, чех, оростой.

Аав тань ямар євчнєєр єєд болсон юм бэ?

Аав элэгний хорт хавдраар 1997 онд бурхан болсон. Аав маань Євєрхангай аймгийн Єлзийт сумын хїн. Єєрийнх нь гэрээслэснээр унасан газар нь хєдєєлїїлсэн. Ємнє нь євчин тусч, євдєж байгаагїй. Би аавыгаа єєр євчин тусахгїй яав даа гэж боддог юм. Тэгвэл яаж ийгээд л босгоод ирнэ шїї дээ.

Эргээд дурсахад ааваа гомдоож дээ гэсэн бодол тєрєх юм уу?

Їгїй. Харин єєр євчин байсан бол л гэж их боддог. Элэгний хорт хавдар яаж ч эмчлэх аргагїй гэдэг юм билээ.

Багадаа ямар хїїхэд байснаа танд ярьж байсан уу?

Аав нь Чойжав гэж хохь тайж угсааны хїн. Эцэг эхээс гурвуулаа. Их л єлсч, даардаг. Зунжин айлын мал хариулаад дээл, гуталтай болж аваад хичээлдээ явдаг байсан гэдэг. Гэрийнхэн нь тарвага ч болтугай агнуулж тус дэм болгох гээд сургуулиас нь гэргэх гэсэн гэж их ярина. Нэг жил завсардчихаад дараа намар нь айлын зайдан морь хєл нїцгэн унаад сумын тєв орж сургуульд орсон гэдэг юм. Хамаатныхаа Цагаан гэж айлд суудаг. Тїїнийг нь хїмїїс эргїї Цагаан гэж хочилно. Аавыг минь эргїї Цагааны эргїї Лувсанжав явж байна гэж хэлдэг байсан гэдэг.

Яагаад тэр юм бол?

Аав євєл даарна. Тэгээд даарахгїйн тулд алхана. Алхахдаа тоогоо цээжлэх гэж шургааган хашааг нэгбїрчлэн тоолоод алхаад байсан гэж ярьдаг юм. Ингэж зовж зїдэрч байсан хїн их юм ойлгож, сурдаг юм байна л даа.

Та нар гэртээ гадаадаар ярьдаг байсан уу?

 Їгїй. Гадны їг хэрэглэхэд аав дургїй. Нэг їе орос їг моодонд орж байлаа. Тэр їед ч бид орос їг яриандаа хэрэглэж байгаагїй. Аав минь хэм, оцон шувуу, цахим шуудан гэж олон їгийг харь хэлнээс бидний танил болгосон шїї дээ.

За баярлалаа.

Ярилцсан Ц. Энхмаа
“Єнєєдєр” 2000.10.21
 
 

2002.05.27
Филадельфийн монгол зураач Пїрвээгийн Батсайхан

АНУ-ын Филадельфия хотод суугаа Пїрвээгийн Батсайхан хэмээх нэгэн монгол залуу єєрийн тэнгэрлэг авьяас, итгэл їнэмшил, сэтгэлийн хатаар алсын их гїрэнд амьдралын бэрхшээл зовлонг даван туулж, єдгєє улс эх орныхоо нэрийг єндєрт єргєж яваа тухай сонирхолтой мэдээллїїдийг та олон олон хуудсаас бишгїйдээ уншиж мэдсэн байхаа гэж найдна. Цахим хэрэгслийн буянаар тїїнтэй холбоо барьж зарим асуултуудад хариулт авсанаа та бїхэнд толилуулъя.

1.Сїїлийн їеийн сонин сайхнаас тань уншигчиддаа дуулгаж цахим яриагаа эхлэе?

Энд єнєєдрєєс эхлэн хотын галт тэргээр зорчигчдын бичиг баримтыг шалгадаг шинэ журам тогтлоо. Алан хядагчид хэзээ ч ахин довтолж магад гэж тєрєєс биднийг бажиг автал айлгаад л байна. Мєн манай хотын дарга болон цагдаагийнхан хар тамхи, мансууруулах бодис дамлагчдыг устгах нэг жилийн ажил эхлїїлсэн нь ядуусын амьдралд сайнаар нєлєєлєх їйлс боллоо. Хєршїїд маань їїнийг хєхїїлэн сайшааж байна. Миний хувьд гэвэл би ахиад хоёр їзвэрт орох гэрээгээ хийж сууна даа.

2.Улаанбаатарт чуулах гадаадад суралцагч монгол оюутнуудын уулзалтад та хандив єргєхєєр болжээ. Энэ нь харьд суугаа монголчуудаас мєнгєн тусламж їзїїлэхийг эрмэлзсэн анхны санаачлагуудын нэг байх. Уг арга хэмжээг бодитоор дэмжиж буйг тань юун тїрїїнд сонирхож байна л даа?

Манай тєр засгийн удирдлагууд улс эх орныхоо ирээдїйг їл хайхардаг. Гадаадад улс орныхоо эрх ашгийг хамгаалах алба хашиж буй нєхдєєс оюутан залуустаа албаны болоод ах дээд хїмїїсийн чанараар ханддаггїйг би бие сэтгэлээрээ мэдэрсэн нэгэн юм л даа. Иймд тэднээ дэмжих нь миний хувийн хїсэл эрмэлзлэл маань болно. Мєн тэдний эзэмшсэн боловсролын їр шимийг эх орондоо авч ашиглах нь манай орны хєгжил цэцэглэлтийн єрнїїн далайд орох маш их хэрэгцээт зїйл шїї дээ. Нэг нь ингэж дэмжин тэдэндээ урам хайрлаж буйд бусад эх оронч энэрэнгїй їйлст монгол ахан дїїс дэмжих болно гэдэгт би бат итгэн туслахаа амлаж суугаа юм.

3. Гадаад хэргийн сайд асан Лувсангийн Эрдэнэчулуун намайг 1993 онд Монголын иргэн биш гээд Нью-Иоркийн цагдаагийн газарт мэдэгдэж” хэмээн та нэгэнтээ бичсэн байсан. Яагаад тэр хїн ингэх болсон юм бол? Албаны хїмїїсийн жудаггїй харилцааг бие сэтгэлээрээ мэдэрсэн гэж та мєн бичжээ?

Эрдэнэчулуун гуай намайг тахир дутуу болоод жирийн халх хїний їр болохоор гадуурхсан юмаа. Би консулын тєлєєлєгч асан Батчулуун гуайтай уулзахаар очиход намайг оруулахгїй байсан бєгєєд Нью-Иоркийн цагдаагийн албаны хоёр цагдаа ирж туслан орж лавласан боловч, энэ манай иргэн биш, бид хїлээж авч чадахгїй гэсэн юм. Ингээд л миний їйл, Нью-Иоркийн орон гэргїй хїмїїсийн байрт тэр хоёр цагдаагаар хїргэгдэн очсон. Тїїнээс хойш дуулиант 12 жилийн амьдрал маань эхэлсэн юм.

4. 90-ээд оны эхээр Америкт очиж байжээ? Тухайн їед єєрийг тань ямар асуудлаар уулзах гэтэл оруулахгїй байсан юм бол?

Монголын тахир дутуугийн нийгэмлэгийн шугамаар Нью-Йоркийн нийтийн гїйлтэнд оролцохоор анх ирж байлаа. ТЭЦ-3-т техникч хийж байх їедээ осолд орсны улмаас миний хоёр гар татчихаад их сорвитой, хєндїїрлэдэг байсан, тїїнээ л эмчлїїлж болох болов уу гэж бодсон юм. Гэвч бїтээгїй, Нью-Йоркийн мэс заслын тєв, эмчилгээнд 125 мянган доллар орно гээд, харин тэр їед їзвэр гаргах гэрээгїй ч би зургуудаа хїмїїст сонирхуулсан чинь тэдний таашаалд ихэд нийцэн, намайг монголын тєрєєс дэмжвэл сургуульд авна гэсэн. Тэгээд тэрхїї асуудлаар монголын засгийн газраас ирїїлсэн баримтаа авах гэж очсон юм.

5. Та орон гэргїйчїїдийн байранд хэр хугацаагаар амьдарч байв? Тэнд орон орны хїмїїс орогнох юмуу, эсвэл дийлэнх нь америкчууд байх юм уу?

Би тийм тєвїїдэд нилээд хэдэн жил сууж байв. Гэхдээ тэр хугацаанд зургаа зурж їзвэрээ гаргасаар л явсан даа. Гэргїй хїмїїсийн тєвд ихэнх нь америкчууд байдаг. Ямар нэг байдлаар хэвийн амьдралаа алдсан улс тэнд орогнодог. Би эднийхний сайн хїмїїстэй нєхєрлєж байсны дэмээр тэр хар гэрїїдээс гарсан юм.

6. Одоо Америкт ямар ажил эрхэлж байна?

Би Филадельфия хотын “Баярт ирээдїй” гэгч байгууллагад нийтийн зохион байгуулагчаар ажиллахаас гадна хїїхдийн номын чимэг зураг хийдэг. Їїнийхээ хажуугаар “Зураачдыг тэтгэх тєв”-д урьд будилж явсан авьяастай хїмїїст монгол зураг заадаг. Тэд нар маань орон гэргїйчїїд, янхан байсан охид эмс, архичид, оюун ухааны хомсдолтой хїїхдїїд, гэмт хэрэгт холбогдож явсан улс голдуу байдаг юм. Би тэнд долоон хоногт гурван удаа хичээл заадаг. Мєн зарим нэг чинээлэг хїмїїс гэрээрээ сургалт авдаг.

7. Таны урын санд хичнээн зураг бий вэ?

Хоёр мянга орчим. Зарим зураг маань одоогоор дєрвєн їзэсгэлэнд байрлаад байна.

8. Зураг уран бїтээлтэй хэзээнээс амьдралаа холбосон бэ?

Бага наснаасаа зурагт “їхдэг” байлаа. Дїрслэх урлагийн дунд сургуульд Цїлтэмийн Нармандах багшаар хоёр жил монгол зураг заалгасан. Дараа нь Улсын Багшийн Их Сургуулийн зураг хєдєлмєрийн багшийн ангиас шилжин Америкийн art leuge-д ирж суралцсан юм.

9. Та хїїхэд насаа дурсахгїй юу?

Чингэлтэй, Хайлааст, Октябрь дїїргийн дунд сургуулиудад 10 жилээ єнгєрїїлсэн. Манай аав ээж хоёр долоон хїїтэй. Би дундах нь. Аав маань МОНЦАМЭ агентлаг болон Монголын Радио Телевизийн Улсын Хороонд 35 жил ажилласан хїн байв. Бага насаа ажаа, буурал хоёрынхоо дэргэд монгол зан ёсон дор дэгтэй єнгєрїїлсэн. Ажаа, 5 настайгаас минь эхлэн хєдєє хээрт дагуулан монгол тїмний хар бор нарийн амьжиргааг зааж єгч байлаа. Тийм дээ ч хуучин заншил, тїїх соёлоо их гїн сурч явлаа даа. Би тэднийхээ ачаар Салхитаас єгсїїлээд Харгантийн даваа хїртэлх сэрїїн сэлбэ нуга, жалга, овоо, даваа бїхний нэрийг тун сайн тогтоосон.

10. Монголын хїїхдїїдэд туслах байгууллагад мєнгє гуйвуулсан гадаадынхны дунд таны нэр байхыг ноднин би интернэтээс харж байсан?

Тиймээ, миний анд Даниел бид хоёр сїїлийн хоёр жил “Гэгээрэл хєгжил” тєв хийгээд мєн 35-р сургуулийн туйлын ядуу 40 охид хєвгїїдийг ивээн тэтгэж байгаа. Энэ їйлсэд маань ээж, дїї нар маань тусалдаг.Одоо ч ирэх хїїхдийн баяраар тэдгээр байгууллагууд руугаа мєнгє гуйвуулах гэж байна.

11. Таны ах дїї нараас Америкт очсон хїн бий юу?

Миний ах ажлын шугамаар Лас Вегас-т ирсэн. Тэр їед би ахтайгаа уулзаж чадаагїй, зєвхєн утсаар л ярьж байлаа. Ээж мааань нэг удаа ирсэн ч нутгаа санаад бушуухан л буцаж байв. Ах дїї нараас маань энд амьдардаг хїн байхгїй ээ. Энд бидний арьс єнгє дорд ордог, амьдрал їнэтэй, єрсєлдєєн их, амар биш. Би тэднийгээ энд ирж бїї зовоосой гэж боддог. Монголдоо бїгд єєрийн гэр бїлтэй, амьдрал нь цэцэглэсэн хїмїїс байдаг юм.

12. Таны бодлоор америк хїн гэж хэн бэ?

Манай эндхийнхэн их зальтай, бусдыг инээж суугаад л эргїї тєлгє шиг болгоод мєлжиж “иддэг” хїмїїс шїї дээ. Америкчууд бол зэрлэгдїї, хэнэггїй, дээрэлхїї, бусдыг арьс єнгєєр ялгаварладаг улс байгаа юм. Нийгмийн ангилал нь эдний хэллэгээр cultural back round буюу арьс єнгєєр ялгаатай. Эдний баячууд нь жинхэнэ байгалын гаралтай хоол тэжээл хэрэглэдэг, харин ядуусын хорооллын дэлгїїрт буй хїнс бол бараг л хор. Мэдээж эд, мєнгєтэй улсыг зусардахдаа ердєє ч сийхгїй. Ерєнхийдєє цагаан, хар арьстнууд, латин, азийнхан гэсэн бїлэгс бий. Цагаан арьстнуудад энд ердєє ч итгэж болохгїй. Їндсэндээ харууд болоод латинуудын єсєлт далайцтай, харин цагаан арьстнуудын 64 хувь нь ганц биеэр амьдардаг. Одоо бол улс тєр, нийгмийн амьдралын єрнєлт хар, цагаан арьстнуудын дунд єрнїїн байна. Бараг тєрийн дээд албууд нь харуудаар бариатай болж эхэлж байна даа. Америкийн тєрийн нарийн бичгийн дарга нь хар, НЇБ-ын дарга хар, манай хотын дарга гэхэд л хар улмаар цагдаагийн газрын дарга бас хар гэх мэт. Латинуудын хувьд гэх юм бол, тэд донгиодуу, бїжиг цэнгэл, мансууруулах бодис, нийгмийн халдварт євчинд их єртсєн байдаг. Азийнхан тоон хувьд цєєн. Америкчууд бол Оросын цусаар баяжсан гахайнууд юм. Дэлхийн нэг, хоёрдугаар дайнд немцїїдийг оросын эсрэг турхирч, их dipression гэгч империализмын дутагдлаасаа гарч явсан улс. За манайханд бол эд ахдах дайсан, эдний зорьсондоо хийгчид нь маш тэвчээртэй, хатуу хїмїїжилтэй, хєдєлмєрч хїмїїс байдаг. Тэд гуйх дургїй.

13. Америкт суугаа монголчуудтайгаа хир холбоотой байдаг вэ?

Бараг холбоогїй байдаг даа. Хол газар монгол хїнээ алсаас хайрлаж явбал дээр байдаг юм.

14. Монгол хїнд зориулж “хатуу” їг хэлээч гэвэл...?

Манайхан бэлэнчлэх донтой, худал ярих нь их, луйвар дамын наймаагаар хєнгєн амьдрахыг хичээдэг, эв нэгдэлгїй байна. Монголчууд маань ард тїмэндээ хайртай їнэнч болгоноо нухчихаад, єєрсдийгєє тамлагчдаар тєрийн хэргээ бариулдаг. Гїнгалуутайн Дашдоржийн Нацагдорж, их бичээч Чойном, эх оронч Санжаасїрэнгийн Зориг гээд л тэд бїгд монголчуудад хєнєєгдлєє шїї дээ. Нєгєє талаас нь гэвэл, монгол хїмїїс маань хий хоосон юманд амар итгэмтгий, дэврїїн хєєрїї, гэнэн улс даа. Уг нь зовж юм їзсэн нэгнийхээ халуун гашуун, їнэн їгсээс жаал санаа авч, хаяагаа манаж, муу санаатай, ул суурьтай байхгїй бол XXI зуунд бусдад идэгдэж, дуусч мэдэх юм шїї дээ. Ерєнхийдєє эх оронч тэсвэр хатуужил, їндэс угсаа зїйг залуу їед тусган сургахад тєрєєс анхаарах нь туйлын чухал буйг тєсєєлєхгїй суугаа нь их харамсалтай байна.

15. Бидний яриа єндєрлєх дєхєж байна. Цахим хэрэгслээр улаа болгож дэлхийн єнцєг булан бїрд суугаа монгол ахан дїїсдээ дамжуулах сэтгэлийн тань үгс?

За хєх тэнгэр эзний маань сїлд ивээг.
Хэзээ ч бїї мартаарай ямар ээжийн охид, ямар гайхамшигт їндэстний їрс гэдгээ
Зїрхэнд маань їргэлж хоногшсон
Зїїдэнд маань дандаа їзэгддэг
Зїйрлэшгїй сайхан
Монголдоо би аминаасаа илїї хайртай
За єлмий сєхєрч их Монгол тїмнийхээ эрх чєлєєт, сайн сайхан амьдралын тєлєє залбирч суугаа хамаг монгол тїмний чинь Долоон тоот.

16. Та хїмїїст яагаад Долоон тоот гэж мэндчилэв?

Долоо бол миний хувьд их учиртай тоо. Олон байгууллагад байдаг миний данс долоогийн тоогоор эхэлдэг. Мєн би долоон хїїтэй айлын дундах нь. Тїїнчилэн долоон бурхан одонд шїтдэг, эр хїн долоо дордож найм сэхдэг гээд л, єссєн дов маань долоон буудал. Иймээс л єєрийнхєє нэрийг би Долоожин буюу Долоогийн тоогоор тєлєєлїїлдэг юм даа.
...

“Америкчууд биднийг талын зэрлэгїїд гэж бодож явсан нь алдаа болсон юм. Би тэдэнд жирийн монгол хїний ухааны чадлыг їзїїлж чадсандаа дотроо инээд алдаж баясч явдаг” гэсэн тїїний їгс, ертєнцєєр нэг тархан суугаа хийморлог монгол залуусын зоригтой хэлж чадах їнэний цуурай болж їлдэх нь дамжиггїй.

Та бїхэн Пїрвээгийн Батсайханы урын санг дараах хуудсуудад зочилж сонирхоно уу.
                       http://www.batsaihan.de.vu
                       http://www.journeyhome.org/vag/Purveegiin  Bio.html
 

Цахим яриа єрнїїлсэн Дорждамдингийн Оюун
2002.05.27, Герман улс
 

2002.05.10

Тєрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны зээ охин Ц.Ариунаа:

БИ ХОЁР ӨВӨӨГИЙНХӨӨ ХАМГИЙН АНХНЫ АЧ, ЗЭЭ НЬ

(...Зохиол бүтээлүүдээ уйгаржин монголоор, тэгэхдээ зєвхєн харандаагаар бичдэг байсан...)

“Маамуу нааш ир, манайд хоёулаа тоглоё...” гэж дуулж єссєн сєн... Энэхүү бүтээлийг үе үеийн монголчуудад євлүүлсэн төрийн шагналт, нэрт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны зээ охин Ц.Ариунаатай євєєгийнх нь тухай хєєрєлдсєнєє та бүхэнд толилуулж байна. Тэрээр “Маамуу нааш ир”, “Ижилдээ ганцхан шарга морь”, “Ган зам”, “Хоёрын тоо” зэрэг дуу шүлэг,  “Хүрэн морь”, “Мамей Жукей хоёр”, “Хурандаа” зэрэг найраглалаараа монголын уран зохиолын түүхийг бүтээлцсэн хосгүй авьяастан билээ.

...

Анхны зээгээ өхөөрдсөн өвөөгийн үгс л лав шүлгийн хур болон хувирч байсан байх даа?

Манай євєє бүх хүүхэд, ач зээ тєдийгүй найз нєхєд, танилууддаа ч зориулж шүлэг бичдэг байсан. Жишээлэхэд надад “Яваад бай охин минь”, бага дүүд маань “Улаан шаахай” гэж шүлэг бий.

Минийх:

Алаг нүдэн минь
Ариунаа ачхан минь
Тэнд энд єнхєрч
Тэнтэр тунтар гишгэсээр
Арьсан жаахан бойтгоо
Ан гаргаад ханзлав уу? ... гэж эхэлдэг дээ. (Ярилцлагын тєгсгєлд бүрэн эхээрээ бий.Д.О)

Лхамсүрэн гуайнхыг єнєр єтгєн, хүний олонд гэр нь хотолзож байдаг айл байсан гэж сонссон?

Тийм шүү. Євєє эмээ хоёр маань 8 хүүхэдтэй. Миний ээж хамгийн том нь. 1959 онд, євєєд маань 40 мянгатын хоёр єрєє шинэ байр єгсєн. 40,50 мянгатын тэр байруудад монголын сор болсон сэхээтнүүд амьдардаг байлаа. Аав ээж хоёрыг маань гэрлэнгүүт євєє нэг єрєєгєє хүргэнийдээ єгч, нєгєє єрєєндєє єєрсдєє ес арван хүн багтаж ядан амьдардаг байж билээ. Ах эгч нарт маань хичээл давтах зай бараг олдохгүй, усанд ордог єрєєгєє булаацалддаг, хэн түрүүлж орсон нь түгжээд суучихна. Євєєгийнд маань тєрийн шагналт том зохиолчийнх гэж хүмүүс эмээсхийж орж ирдэг байж. Гэтэл хэдэн тємєр ор, бєєн хүүхдээс єєр ямар ч хогшилгїй. Эмээгийн сэтгэл зовоод мебель авъя гэхлээр, хар модоор яах юм гэнэ. Тэгсэн мєртєє хүүхдүүддээ юу дуртайг нь авч єгч эрхлүүлдэг байв. Бид тэр цагийн хувцасны хамгийн түрүүчийн загварыг шилж сонгон ємсдєг байсан даа.

 Таны бага нас найрагч зохиолчдын дунд єнгєрсєн биз ээ. Энэ талаар дурсахгүй юу?

Євєєгийнд тэр л цагийн урлаг, уран зохиолын нэрт хүмүүс ирдэг байв. С.Эрдэнэ, Б.Явуухулан, П.Бадарч, М.Чимид П.Пүрэвсүрэн зэрэг зохиолч, найрагчид байнга ирж євєєтэй ярилцана. Манай байранд Э.Оюун, Л.Түдэв, С.Дашдэндэв, А.Аюур, зураач Ядамсүрэн, орчуулагч Л.Чойжил зэрэг лут лут хүмүүсийнх амьдардаг байлаа. Євєє маань гийчин ирэхээр гол тєлєв гал тогооныхоо єрєєнд л уулзана.Зохиолчдын Хорооны зуслан Шадавлинд байсан болохоор тэр үеийн бүх нэртэй зохиолчдын хүүхдүүдтэй тоглож єссєн шүү.

Євєє тань зохиол бүтээлээ хэрхэн туурвидаг байсан бэ?

Олон хүүхэдтэй, дээр нь хєл ихтэй, хүн ирсний зоргоор байсан бол євєє зохиолоо бичиж чадахгүй байсан байх. Ихэвчлэн гал тогоондоо, эсвэл хүүхдүүдээ хичээл сургуульдаа явсан хойгуур, томоос том монгол цоожоор єрєєндєє цоожлуулаад, хүн асуувал намайг байхгүй гэж хэлээрэй гэдэг байв. Зарим євєл авдар архи, үстэй дээлээ аваад зуслан руу хэдэн хоногоор явчихдаг, ямар ч дуу чимээгүй тэр сайхан цэвэр агаарт бичиж туурвих нь євєєд асар их жаргал байсан байх аа.  Ер нь Шадавлингийн тэр гоё байгаль олон ч зохиолчдод уран бүтээлийн их онгод хайрласан бизээ.

Лхамсүрэн гуай тэр л үеийн зохиолчдын нэг адил нэлээн “ууж” байжээ?

Ер нь балгах дуртай байсан. “Үнэртүүлчихсэн” ирвэл хүүхдүүд нь бас уучихаа юу гэсээр угтана, євєє маань энэ хүүхдүүд ингэдэг юм гээд л инээж байдаг сан. Євєєгийн цалин буухаар эмээ бид нарын хэн нэгнийг цуг явуулна, тэр үед бид нар євєєгийнхєє хаан нь болдог байлаа. Их мєнгє авдаг байсан учраас бидний юу хүссэнийг авч єгч єєртєє ганц хоёр шил юмны мєнгє авч үлддэг байсан юм. Бид ч хамт явах гэж булаацалдана. Нэг удаа би их үнэтэй, жийгээд явдаг морин тэрэг авахуулж байсан минь санаанаас гардаггүй.

Багадаа, євєєгєєрєє бахархахаа “мэддэг” байв уу?

Би нэгдүгээр ангидаа талбайн хажуугийн 2-р сургуульд сурч байлаа. Манай сургууль нэг удаа євєєг пионер сурагчдын уулзалтад урьсан юм. Євєєг танхимд орж ирэхэд тэнд байсан бүх хүмүүс босож алга ташин баяр хүргэж уулзалтын дараа хүүхэд бүр єєрсдийн хийсэн гар урлалын зүйлсээ бэлэглэсэн. Би тэгэхэд євєєгєєрєє бахархаж их додигор байсан.

Их найрагчийн ямар дүр тєрх санаанд тань илүүтэй үлдэж вэ?

Євєє маань харандаагаа хутгаар үзүүрлэж зогсоо нь үргэлж санаанд ордог. Яг л үзүүрлэгчээр үзүүрлэж байгаа юм шиг хачин нарийн, маш гоё зордог байсан. Зохиол бүтээлүүдээ уйгаржин монголоор, тэгэхдээ зєвхєн харандаагаар бичдэг байсан юм.

Зохиол бүтээлүүд өөр өөрийн түүхтэй байдаг.  Алдарт “Хүрэн морь” найраглал хэрхэн бүтсэн бол?

Євєє бүтэн єнчин өсөж багадаа маш их зовлон үзсэн юм билээ. Тиймээс ч єєрийнхєє туулсан амьдралаас жишээ авч “Хүрэн морь” найраглалаа бичсэн гэдэг.

Лхамсүрэн гуай Баянхонгорын хүн бил үү?

Тийм ээ. Баянхонгор аймгийн Баацагаан сумын хүн. Энэ дашрамд Баянхонгор аймгийнханд бид чин сэтгэлээсээ талархаж байдгаа илэрхийлье. Нутгийнхан нь євєєгийн 70 насны ойгоор нэрэмжит гэр музейг суманд нь байгуулж, 80 насных нь ойг аймаг даяар маш єргєн дэлгэр тэмдэглэсэнд бид их баярлаж явдаг. 70 насных нь ойгоор Баацагаан суманд дотоод гадаадын  олон зохиолчийг урьж яруу найргийн наадам хийсэн юм. Тэр үед ган болж байсан говьд асгарсан бороо ороход нутгийн хүн зон найргийн тэнгэр ивээж ган тайлагдлаа хэмээн бэлгэшээж байж билээ.

Євєє тань хэрхэн хувцасладаг байсан бэ?

Хамгийн энгийн хувцасладаг, шинэ юм ємсдєггүй хүн байсан. Хонины ноосон дотортой, хүрэн торгон хантаазаа ихэвчлэн ємсєх дуртай. Эмээ, “Чи нэртэй тєртэй хүн байж аятайхан хувцаслаад явж бай, хүн муу хэлнэ гэж үргэлж хэлдэг. Гэвч єнєє л ємсєж сурсан, биед эвтэйхэн хуучин хувцаснаасаа салдаггүй хүн байлаа. Ямартаа л эмээ шинэ авсан хувцасаа угааж хуучруулаад ємсүүлж байхав дээ. Нэг удаа бид євєєдєє, шинэ гурван хос ємсгєєд, үнэртэй ус түрхэж хачин ганган хүн болгоод уулзалтад явууллаа. Бүгд баярлаад л цонхоор араас нь харж зогстол, байрныхаа урд талын тоглоомын талбай хүрснээ, нуруугаа үүрээд буцаад алхчихсан. Орж ирснээ, “Энэ нэг ємд навсганаад ямар муухай юм” гээд хуучин хувцсаа ємсєєд явчихаж билээ. Мєн ч даруухан, эгэл жирийн хүн байж дээ.

Лхамсүрэн гуай хэр ууртай хүн байсан бол?

Хааяа уурлахаараа гараа нуруундаа үүрчихээд амандаа юм үглээд алхаад байна уу гэхээс бид нар руу нэг чанга дуугардаггүй байсан. Гэхдээ энэ нь тун ховор. Би эмээ євєє хоёрын маргалдаж байхыг ердєє хараагүй. Нэг удаа ихэд бухимдсан нь санаанд орж ирлээ. Тэгэхэд євєєгийн 60 насны ойг тэмдэглэж байсан юм. Тэр үед бас нэг том зохиолчийн 60 насны ой болж, зохиолчид хоёр гэрийн хооронд найр дамжин хєлтэй баярлаж байв. Гэтэл нєгєє зохиолчийн эхнэрт, очсон бүх зочин бэлэг єгєєд  байж л дээ.  Харин манай эмээд нэг ч хүн бэлэг єгєєгүйг євєє ажиглажээ. Тэгээд євєє “За би хэдэн үг хэлнээ” гээд эмээг дуудаж байна. Бүх хүн анхаарлаа хандууллаа.
“Намайг хїндэтгээд манайд ирсэнд их баярлаж байна. Гэхдээ та нар яасан алаг үзэлтэй юм. Тэрний эхнэрт бүгд л бэлэг єгєєд хошуурцгаагаад байсан. Гэтэл миний муу хєгшнийг цэцэрлэгийн асрагч болохоор нь тоохгүй байгаа юм уу? Уг нь найман хүүхдийг маань єсгєж єгсєн миний хєгшинд 60 мєнгєний открыт єгєхєд л баярлах байсан юм даа” гэхэд дуу шуугиантай ууж идэж байсан хүмүүс тэр даруй чив чимээгүй болж билээ.
Гэхдээ євєє 60 насных нь ойг єргєн дэлгэр тэмдэглэсэнд туйлын баяртай байсан юм шүү. Насны найраа хийснээс хойш удаагүй дээ, хєєрхий минь. Тэгш цагаахан шүдтэй, сайхан инээдэг хүн байсан. Бурхан болсных нь дараа зургийг нь угаах гэсэн чинь инээмсэглээгүй зураг олдохгүй байж билээ. Тэгээд хүндэт самбарт байсан зургийг нь томруулсан юм.

Уучлаарай, өвєє тань хэдэн онд єєд болсон бэ?

1979 оны зун бурхан болсон. Зохиолчдын Хороо Шадавлингийн доод аманд гэр барьж єгєєд тараг сүү, унаа тэргээр байнга хангаж байв. Єєд болоход нь элэнц эмээ маань толгой дээр нь хонх дуугаргаж билээ.

Эмээгийнхээ талаар жаал яриач?

Эмээ маань Тєв аймгийн уугуул. Цэндсүрэн гэж хєгшин бий. Одоо ч эрүүл саруул, тэнхлүүн гэж жигтэйхэн. Эмээд цагаан сараар зохиолчид ирж золгодог хэвээр. Ноднин хүүхдүүдээ, ач гучтай нь тоолсон чинь 40 гарч гээд л сууж байна лээ. Миний эмээ мал ихтэй, найман охинтой айлын хүүхэд. Тиймээс ч охидууд нь морь уургалж, эмнэг сургаж эр хүнээс дутахааргүй ажилсаг єссєн гэдэг. Єєрєє ч найман хүүхэд тєрүүлж єсгєсєн буянтай буурал даа.

Хүүхдүүдээс нь шүлэг найраг бичдэг хүн бий юу?

Одоо Зохиолчдын Хороонд ажиллаж байгаа Чулуунцэцэг эгч маань эвлэгхэн дєрвєн мєрт бичдэг, ер нь євєєгийн авьяасын хэлтэрхий ах эгч нарт маань бүгдэд нь байдаг юм шиг санагддаг. Эмээ єєрєє сургууль соёл тєгсєєгүйдээ их эмзэглэдэг байсан болохоор гэрийнхээ ажлыг нуруундаа үүрч, хүүхдүүдийнхээ боловсролд дээд зэргээр анхаардаг байсан. Тиймээс ч єнєєдєр бид мэргэжил боловсролтай сайн сайхан амьдарцгааж яваа биз ээ.

Монголын нэрт яруу найрагч эрхэм авьяастны гал голомтод тєрсєн ганц зээ. Энэ тухай тань юу бодогдох юм?

Би их азтай хүн шүү. Учир нь ээж найман хүүхдийн хамгийн том, аав долоон хүүхдийн хамгийн том, би хоёр євєєдєє хамгийн анхны ач, зээ болж ирсэн. Дараа нь тэдэндээ хамгийн анхны гучыг нь тєрүүлж єгсєн дєє.

Аав ээжийнхээ талаар тодруулахгүй юу?

Харь нутагт аав, ээжийгээ их санадаг юм байна. Арван хэдхэн насандаа ханилаад, гурван хүүхдийнхээ тєлєє зүтгэж, биднийг эрүүл энх єдий зэрэгтэй єсгєж хүн болгосон ижий ааваараа их бахархдаг. Манай ээж МУИС, аав АУИС тєгссєн. Аав ард түмнээсээ “бєєрний Цэдэн-иш” гэдэг алдар хүртсэн, монголд анх эрэгтэйчүүдийн эмнэлгийг нээж ажиллуулсан хүн дээ. Ээж маань социализмын үед адууны хомоолон дээр мєєг тарьж мєн л хамгийн анх монголд таримал мєєг ургуулж байлаа. Сүүлдээ аавыг дагаж хєдєє гадаа явсаар энэ ажлаа орхисон доо.

Германд хэзээ ирэв. Энэ орны талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

2000 онд анх ирсэн. Тэр жил Герман ногоон картаар гадаадаас компьютерийн мэргэжилтнүүдийг авахад миний нєхєр мэргэжлээрээ ажиллах болж, гэр бүлээрээ ирсэн юм.

Цаг агаар нь тааламжтай, зєєлєн уур амьсгалтай, хүмүүс нь ч найрсаг харьцаатай сайхан орон юм. Манайхаас ялгаатай нь, оюуны хєдєлмєрийг үнэлж чаддаг, хэдэн үеэрээ євлєсєн эд баялагтай, түүнийгээ удам залган тордож байдаг, их ажилсаг хүмүүс санагдсан.

Монголд хаана ажиллаж байсан бэ?

“Монголын дуу хоолой” радио станцад сурвалжлагч хийж байсан. Би 18 настайдаа “Мон Ца Мэ” агентлагт холбоочноор орж, радио телевизэд сургуулийг нь тєгсєж, сурвалжлагч болтлоо арав гаруй жил ажилласан.

Халуун дотно яриа өрнүүлсэнд тань баярлалаа. Их найрагчийн дуулах дуртай ямар дуу байв? Энэ тухай дурсамжаар яриагаа өндөрлөе.

Євєє маань “Цагаан морь” гэдэг дууг үргэлж дуулдагсан. Түүнийг эр хүний харууслын дуу байгаа юм гээд аавд зааж єгч байсан. Тэр дууны үгэнд байдаг бүхий л уул усны нэр нутагт нь байдаг юм билээ. Их л багадаа сурсан юм гэдэг. 70 насных нь ойн үеэр багадаа тоглож єссєн найз нь энэ дууг дуулахад євєє маань нүдэнд харагдах шиг болсон доо.
“Хүрэн морийг анганам гэвэл, ай хє
Хүрэмтийн шанднаас услаарай даа
Хүний їрийг зовооном гэвэл, ай хє
Харин чиг л миний буруу юу даа” гэж дуулдаг юм.
...

Ч.Лхамсүрэн
Яваад бай охин минь

Алаг нүдэн минь
Ариунаа ачхан минь
Тэнд энд єнхєрч
Тэнтэр тунтар гишгэсээр
Арьсан жаахан бойтгоо
Ан гаргаад ханзлав уу
Ах эгчийнхээ мєрєєр
Алхалж эхлэх нь энэ үү?
Хар нүдэн минь!
Хайрт охин минь!
Борви булчингаа сунгаж
Бойтгон гутлаа ур л даа!
Хєєрхєн солибоо хєлєєрєє
Хєрст газраа тамгал даа
Хур борооны тогтмолд
Хуурай борооны товгорт
Чи минь үргэлж шохоорхож
Чигээрээ л зүтгэх юм даа
Борооны бяцхан ус бол
Єнєє ирээдүйдээ
Єгсєж сурах
Єргєн мєрєн чинь болог
Єсч сунахдаа
Єєдєє авирах
Єндєр уул чинь болог
Ус гатлахад
Уул давахад
Урагдахгүй гутал гэж
Угаасаа байх биш
Аль болгон охин минь
Ам дєрвєлжин єлгийдєє
Ангаахай адил
Атирч хэвтэх вэ
Амьдралд нэмэгдсэн насы нь
Алхалж туулсан газры нь
Урсан гутлын чинь
Улаар нь биш
Урт замын чинь
Хєлєєр нь хэмжинэ
Яваад бай охин минь
Яваад бай!
Яг л замаараа
Яваад бай!

...

Хөөрөлдсөн Дорждамдингийн Оюун
ХБНГерман улс, 2002.05.05
eMail: oyun@saya-medee.com

     

2002.04.09
С.Зориг агсны ээж Д.Доржпалам

Ц.Санжаасїрэн гуай та хоёр анх хэзээ, яаж танилцаж байв даа?

Оюутан байхдаа тїїнтэйгээ танилцсан. Тэр маань багш байлаа.

Ц.Санжаасїрэн гуай анагаахын дээдэд хичээл зааж байсан юм уу?

Їгїй ээ? Анагаах чинь МУИС-ийн нэг факультет байсан юм шїї дээ. 1961 оны їед салж бие даасан сургууль болсон юм. 21 настайдаа би тїїнтэйгээ танилцаж айл гэр болоод гурван хїїхэд тєрїїлсэн дээ.

Талийгаачид Зориг гэдэг нэрийг хэн єгсєн бэ? Монголчууд нэр єгєхдєє бэлгэ дэмбэрлийг их боддог?

Би єгсєн. Баярын нэрийг харин анх аавынх нь найз єгсєн юм. Бид хоёрыг хїїтэй боллоо гээд ангийнхан нь ирж нэр сугалахад Батбаяр гэж нэр таарсан. Урт нэр єгєхгїй гээд би Баяр болгож байсан юм. Оюун, Зориг хоёр бол миний єгсєн нэр. Тэр їед сэхээтний хїїхдїїд иймэрхїї нэртэй байсан даа. Аав нь багш хїн болохоороо журналын дунд хэрд байх богиновтор нэр єгье гэж ярилцаад єгсєн юм.

С.Зориг багадаа ямар хїїхэд байсан бэ? Зан чанар, гадаад тєрхєєрєє хэнийгээ илїї дууриасан бэ?

Миний хїї чинь дуугїй тєлєв хїн дээ. Багадаа ч тийм байсан. 23-р сургуулийг онц тєгссєн шїї дээ. Бидний нэг баримталдаг зарчим байна л даа. Ямар нэгэн зїйл хий, одоо ингэ гэж шахдаггїй. Хїїхдийг зєнгєєр нь єєрийнх нь зуршлаар байлгавал аяндаа биеэ даагаад тєлєвшчихдєг. Зориг мєн адил тийм л байсан. Биеэ даагаад хичээл номоо хийчихнэ. Онц авчихлаа гээд л ирдэг. Зан чанар, зїс царай яг аав даа. Миний хань ч зурагтаар олон удаа гарч байсан. Хожим хїїгээ харьцуулаад харахад хэлж байгаа їг яриа, гарын хєдєлгєєн нь хїртэл яг шїї. Манай хїн эвгїй зїйл ярихаар нїїр нь улайчихдаг хїн байсан. Тїїнийг нь хїртэл дууриасан байгаа юм даа. Аавынхаа мэргэжлийг євлєж хойно сургууль тєгсєєд МУИС-д багш болсон. Тэр їед их сургуульд багш болоход шалгалт єгдєг байсан юм. Миний хїї шалгалт єгнє гэж яваад тэнцчихлээ гээд ирж байсан. Тэндээ багшилж байгаад л ардчилсан хувьсгалд оролцож эхэлсэн.

Ц.Санжаасїрэн гуай хувьсгалт намын хїн. Олон жил ноёрхож байсан намаа унагаж ардчилсан хувьсгалд оролцож тэр дундаа толгойлж явахад нь та эсэргїїцэж байв уу?

Та нар мэдэх байлгїй дээ. 90-ээд он гэхэд євгєн маань єнгєрєєд арваад жил болчихсон байсан юм шїї дээ. Ер нь манай хїн надад “ Чи минь гурван хїїхдээ л хїмїїжїїл. Хурал цуглаан гээд миний ажил барагдахгїй юм” гэдэгсэн. Би хїїгээ ардчилсан хувьсгалд оролцоход нь огт эсэргїїцээгїй. Тэгээд ч би хїїхдїїдийнхээ асуудалд тэр бїр оролцоод байдаггїй. Нэг зїйл бодож байж хийж байгаа гэдэгт нь итгэлтэй байсан.

Уучлаарай. Танд ийм асуулт тавихад их хэцїї байна. Та хамгийн сїїлд хїїтэйгээ хэзээ уулзсан бэ?

Тэр орой миний хїї єєрєє над руу ярьсан. Шадар сайд Ч.Пїрэвдоржийнхоор очоод харина. 19.30-аас очих ёстой гэж ярихад нь би “Шєнє орой болж байна. Болгоомжтой байгаарай” гэж захиж байсан. Би тэр їед яагаад тэгж хэлснээ бодоод бодоод огт ойлгодоггїй юм. Миний хїї ер нь их оройтдог байсан. Найз нєхєд нь хїргээд л єгнє. Урьд нь ерєєсєє тэгж хэлдэггїй байсан мєртлєє тэр їед яагаад ч юм бэ хэлчихсэн байгаа юм. Эх хїний зєн совин гэж байдаг юм болов уу даа.

Ийм аймшигтай явдал болсныг та хэзээ мэдсэн бэ? Танд хэлэхэд их хэцїї байсан байх даа. Анх хэнээс энэ тухай дуулсан бэ?

Тэр орой нь би мэдээгїй. Гэртээ инээдмийн кино їзээд л жигтэйхэн баяртай хїн сууж байсан гээд бод доо. Шєнийн нэг цаг хїртэл кино їзээд л. Оюуныхаа урилгаар Англид оччихоод энд ирээд хэдхэн хонож байсан. Тэр бїї хэл ганц хоёр хоноод Англи руу буцах санаатай байсан гээч. Гуравны єглєє 7 цагийн їед хаалга тогшлоо. Хїїхдїїдийн маань л нэг байх. Бушуухан онгойлгоод унтуулъя гэж бодоод очтол Баяр зогсч байна. Цаана нь хэд хэдэн хїн байсан. Миний хїї яав гэтэл “ Зориг маань хїнд євджээ” гэсэн. Миний хїїхдїїд хєхєєрєє єссєн. Архаг хууч євчин байгаагїй болохоор тэр їед би их гайхсан. Багш нартайгаа нийлээд би амийг нь аварч чадна. Алив явъя гээд хувцаслах гэтэл “Їгїй ээ,  ээжээ Зориг хїнд алуулчихаж” гэсэн. Баяр ийм явдал болсноос хойш 5-6 минутын дараа дїїгийндээ очсон юм билээ. Оюундаа цахилгаан явуулсан чинь маргааш нь хїрээд ирсэн. Баяр хэлээгїй ч зурагтаар бїтэн єдєр эмгэнэл явсан юм чинь би мэдэх л байсан байх даа.

Тэр єдєр таныг нэг эмэгтэй хїн заналхийлсэн гэж їнэн її?

Тийм ээ. Нэг хїн ярьсан.

Тэр хїн яг юу гэж хэлсэн бэ?

Хоёр ч удаа ярьсан байх. Муусайн эрлийзїїд л гэж байсан.

Та шашин шїтдэг її? Їзэж мэргэлдэг хїнд энэ талаар хандаж байв уу?

За їгїй дээ. Би єєрєє эмч хїн болохоор итгэж чаддаггїй юм. Харин хїїд маань зориулсан буяны ном хурахад Ганданд очиж байсан.

Булганыг энэ хэргийн цорын ганц амьд гэрч байж огт юм ярьдаггїй гэж хїмїїс буруушаадаг. Мєн та хоёрыг тїнжин муутай байсан гэлцэх юм?

Тэр хїн юу ярихыг нь би яаж мэдэх вэ дээ. Ярих їгїй нь тїїний хэрэг. Бид албадаж чадахгїй. Харин бидний харьцаа хїмїїсийн ойлгож байгаа шиг биш ээ. Їе їе ирдэг л юм...

...Бид яриагаа тїр завсарлаад цай уух зуур зурагтаар кино гарч байлаа. Сїїлийн їеийн киноны тухай бид цєєн їг солилцоод “ Сэрэлт” кинонд тоглож байсан їеийнх нь тухай товч ярилцсан юм.

Олон хїн пробонд орж байсан уу?

Монголд сурдаг гадаадын олон оюутан ирж шалгуулж байсан юм даг.

Алдартай олон сайхан жїжигчидтэй хамт тоглоход хїнд байсан уу?

Тэгэлгїй яахав. Дєнгєж 2-р курсын оюутан. Тэгээд мэргэжлийн хїн биш. Жигжид гуай их загнана аа. Чамайг эрхлїїлэх гэж авчраагїй гээд л. Би бас мєчєєгєє єгєхгїй, би єєрєє ирээгїй гэчихнэ. Тэгээд олон юм ярьж чадахгїй уйлчихнаа. Жїжиглэж уйлж чадахгїй их зовно доо.

Уйлдаг хэсэг байдаг бил її?

Яагаав. Бумааг маарамба руу явахад.

Аа тийм. Ц.Цэгмэд гуай хутга бариад дайрч байгаа мэт та орилдог шїї?

Тэр алдартай жїжигчин л намайг  айлгаж чадсан байх. Энэ дїрийг бїтээгээд зургаан мянган тєгрєг авч байж билээ./ярилцлагыг хэсэглэн нийтлэв."СМ"/
 

                                 Ярилцсан Х.Оюунсїрэн           2000 оны 09-р сар.
                                 “Єдрийн толь”
 

2002.03.27
Г. Амар: “Рудольштадт гїнж”-ийг орчуулж чадаагїйдээ харамсдаг

Г.Амар гуай 1959 оноос Соёлын яамны дэргэдэх улсын хэвлэлийн газарт орсноос хойш тасралтгїй 32 жил ажиллаад тэтгэвэртээ гарчээ. Тэрбээр Ф.Достоевскийн “Дорд їзэгсэд”, М.Шолоховын “Єгїїллэгїїд”, Ч.Айтматовын “Эхийн тал”, Ю.Смуулын “Мєсний ном”, М.Колесниковын “Рихард Зорге”, Ги де Мепассоны “Хонгор найз”, Жорж Сандын “Индиан хїїхэн”, “Консуэло”, Ф.Куприны “Сїїлчийн могикан”, Т.Драйзерийн “Америкийн эмгэнэлт явдал-II”, Дэнзэн Норгейн “Цаст уулын барс”, И.Гетегийн “Залуу Вертерийн шаналал” гэх мэт дэлхийн сонгодог номыг орчуулснаас гадна 100 гаруй орчуулгын номыг редакторлосон байна.

Таны бие сайн уу? Тэтгэвэрт гарснаас хойш юу хийж байна даа?

Бие гайгїй ээ. Зїгээр байсангїй, ганц нэг ном орчууллаа. “Соёмбо” хэвлэлийн газар маань їгїй болж, цагаан сараар бусдын адил урьдаг газар ч їгїй болсон. Улсын хэвлэлийн газар 30 гаруй жил ажиллахдаа Ж.Цэвээн гуайгаас бусадтай нь ажил тєрлийн холбоотой байсны хувьд Б.Ринчен, Ц.Дамдинсїрэн, Х.Пэрлээ, М.Цэдэндорж, Ч.Чимид, Б.Энэбиш гээд олон нэртэй орчуулагчдын тухай хориод хїний хєрєг дурсамж бичлээ. Єєрєє амьд байгаа дээрээ мартагдах шахсан мундаг орчуулагчдынхаа Монголын уран зохиолд хийсэн бїтээснийг нь сэргээх зорилгоор бичсэн. Жорж Сименоны нэг тууж орчууллаа, бас урьд нь  хэвлїїлсэн “Цаст уулын барс” номоо дахин засаж хэвлэлд бэлтгээд байна.

Одоо їед орчуулга хийхэд амь амьжиргаанд тань хэр дэм болж байна даа?

Амьдралд хїрэлцэнэ гэж байхгїй юм. Хїний амьдралын шаардлага цаг їргэлж ихсэж байдаг болохоор тїїнийг гїйцнэ гэж їгїй. Хуучин тогтолцооны їед нэг хэвлэлийн хуудас ном орчуулахад 200-300 тєгрєгийн ханштай байсан. Тэр їедээ их ханштай байсан бол одоо єєр болжээ. Амьдралдаа нэмэр болгож л орчуулга хийх болж дээ. Тэтгэврээрээ амьдрана гэж юу байхав. Байр, утасны мєнгєє тєлєх гээд нэг лангуунаас нєгєє лангуу руу эргээд л дуусчих юм байна шїї дээ.

Та анх хэдэн оноос орчуулга хийхээр зориглосон бэ?

Багаасаа хэл сонирхон оролдож эхэлсэн.Тэр їед Чойбалсан хотод дайны дараахан монголчуудаасаа орос нь олон байсан. Тэгэхэд гудамжны зарлал, барааны нэр гээд бїх л зїйл оросоор бичээстэй байсан тул харж сонирхож явдаг байлаа. МУИС тєгсєєд саналаа єгєхдєє “хэвлэлийн редактор” хийх хїсэлтэй гэсэн. Махмуд Таймур гэдэг хїний “Хувиа бодсон нь” єгїїллэгийг анх орчуулж  “Хєдєлмєр” сонинд нийтлїїллээ. Энэ маань л уран зохиол орчуулах эхийг тавьсан гэж хэлж болно. “Хєдєлмєр” сонины эрхлэгч, зохиолч Лувсандашийн Бадарч их урам єгсєн дєє. Тїїнээс хойш “Улаанбаатарын мэдээ” сонинд Ходжа Насреддинны анектод гэх мэт сонирхолтой янз бїрийн материал орчуулан нийтлїїлж байгаад, 1959 оноос хойш жижиг хэмжээний ном орчуулан хэвлїїлж эхэлсэн.

“Хєдєлмєр” сониноос анхны шагналаа авч байх їеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

Сайн санахгїй байна. Арван тєгрєг авч байсан байх аа. Тэр їедээ том шагнал байсан. Дотуур байрны оюутанд их мєнгє байлаа шїї дээ.

Ном зохиол орчуулсаар анхны шїїмжлэл хэзээ сонсов?

Виктор Гюгогийн “Парисын Дарь-Эхийн сїм” нэртэй номын орчуулгын тухай Б.Ринчен  гуайн “Зохиол ч биш, орчуулга ч биш” гэсэн гарчигтай шїїмжлэл гарсан. Энэ номыг Ж.Намсрай францаас орчуулж, би хэвлэлийн редактороор нь ажилласан юм. Франц хэл мэдэхгїй хїн чинь оростой нь тулгах маягаар редакторлосон юм. Ном хэвлэгдсэний дараа Ринчен гуай “Парисын Дарь-Эхийн сїм” биш “Парисын эх дагинын сїм” гэж орчуулах ёстой гээд олон юмыг шїїмжилсэн дээ.

Шїїмжлэл уншаад ямар сэтгэгдэл тєрсєн бэ?

Шїїмжлэл надад их сургамж болсон. Юманд анхааралтай хандах хэрэгтэйг ойлгосон. Орчуулагчид сохроор итгэж болохгїй юм байна. Орос хэлтэй нь тулгах, дорно дахиныхаа юмыг мэдэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Шїїмжлэлийн тус нь хїнд сургамж єгєхдєє байдаг. Тэр тусмаа Ринчен гуайн шїїмжлэлийн єєдєєс юм хэлнэ гэдэг инээдтэй хэрэг шїї дээ.

Шїїмжлїїлснээс хойш Ринчен гуайтай уулзаж байсан уу?

Уулзахаар барах уу даа. Ринчен гуайтай нїїр тулсныг тоочвол тоогїй олон. Манай хэвлэлийн газраар хэд хоноод л орж ирнэ. Би ч гэрээр нь хоёр удаа очсон. Эмнэлэгт байхад нь “ВТ” тамхи хоёр хайрцгийг аваад очсон чинь “їгїй, їгїй нэг нь л байхад болно” гэхээр нь хоёуланг нь єгєєд гарч байлаа.

Зохиолыг дээд газраас їїрэг болгон орчуул гэж єгдєг байсан уу, эсвэл єєрийн хїсэл сонирхлоор зохиолоо сонгодог байв уу?

Єєрийн хїсэл сонирхлоор ихэнхдээ орчуулдаг байсан. 1970-аад оны їеэс социалист орнууд орчуулах, нийтлэх номоо нэгдсэн тєлєвлєгєєгєєр орчуулж эхэлсэн. Нэг талаар их хїлээстэй болсон. Жишээ нь “Ялалтын номын сан”-тай болно гэхэд тэдгээр орноос зохиолын нэрсийн жагсаалт ирнэ. Тїїнийг орчуулагч нарт хувааж єгдєг байлаа.

Хамгийн зовж орчуулсан ном юу вэ?

Орчуулахад хамгийн хїнд нь Ф.Достоевскийн номууд гэж хэлж болно.  “Дорд їзэгсэд” романыг орчуулахад їг нь ойлгомжтой атлаа утга нь єєр байдаг. Толь бичиг харахаар нэг їгийг дєрвєєс таван янзаар тайлбарласан байхад тїїний дєрєв тавдугаар утгад нь дїйцэж байх жишээтэй.

Орчуулахад урамтай зохиол гэж байдаг уу? Ер нь тухайн зохиолчийн номыг орчуулаад гаршина гэж ярьдаг. Тийм зохиолч бий юу?

Орчуулагч Доржготов зєвхєн Майн Ридийг орчуулдаг. Тэгэхээр гаршдаг байх л даа. Миний хувьд гэвэл нэг хїний бїтээлийг дагнан орчуулсан зїйл байхгїй. Уншигчдын сонирхлыг харж орчуулдаг байсан. Г.Мопассаныг орчуулахад урамтай юм уу гэж бодож байсан. “Хонгор найз”-аас гадна 1960-аад онд “Туяа” сэтгїїл гэж байхад хэдэн єгїїллэгийг нь орчуулж хэвлїїлсэн юм.

Єдєрт хэдэн хуудас орчуулна гэсэн тєлєвлєгєє гаргадаг байв уу?

Би хувьдаа тєлєвлєгєє гаргадаг, єдєрт дєрвєєс зургаан нїїр орчуулдаг байсан.
Тєлєвлєгєє гаргахад урьд нь номоо уншсан байх хэрэгтэй л дээ. Єглєє хийх юмаа урьд орой нь уншдаг. Єглєє таван цагт босоод цонхны ойр байгалийн гэрэлд сууж бичихэд сайхан байдаг.

Орчуулга хийж байгаа хїн толь бичиг барилгїйгээр хийнэ гэж бараг їгїй. Ринчен гуай шиг орос хэлийг язгуураар нь мэддэг бол єєр хэрэг. Надад орос хэлний хангалттай толь бичиг бий. Толь гэдэг маань яндашгїй их далай юм. Дээр їеийн манай зохиолчид Шагжийн толь уншдаг байсан. Тэр бол тун ч утга учиртай зїйл байж дээ. Манай залуучууд, ялангуяа сэтгїїлч, зохиолч, орчуулагч болох хїсэлтэй хїмїїс тийм аргыг хэрэглээсэй.

Танд орчуулахыг хїсэж байсан зохиол байсан уу?

Бие сэтгэлийн тэнхээтэй байхдаа ийм ч ном, тийм ч ном орчуулах юмсан гэж боддог л байлаа. Миний нэг харамсч явдаг зїйл гэвэл Жорж Сандын “Консуэло” романы гуравдугаар дэвтэр буюу “Рудольштадт гїнж”-ийг орчуулж амжаагїй явдал. “Консуэло”-г уншсан олон хїн захидал ирїїлсэн. Одоо тїїнийг барьж авч чадахгїй. Яагаад гэвэл хэвлїїлэх мєнгє надад байхгїй.

Сїїлийн їед хэл хєгжлєє дагаад єєрчлєгдєж байна уу даа?

Монгол хэлэнд сїїлийн їед гадаад їг их орж байна. Энэ бол зїй ёсоороо орж ирж байгаа гэж боддог. Гэхдээ цагдаагийн газар гэхийг “police” гэж бичнэ гэдэг огтын хэрэггїй зїйл. Аймгийн сонин гэхэд “Хэнтий ньюс”, “Архангай таймс” гэсэн нэртэй болчихсон байна. Ингэж нэрлэх ямар хэрэг байх вэ дээ. Юмыг бодож нэрлэх хэрэгтэй. Їїнийгээ хєгжиж байна гэвэл андуурал. Монгол хэлээ, улс їндэстнээ дорд їзэж байгаа хэрэг шїї дээ.

                                                             Ярилцсан Д.Ган-очир “Єдрийн сонин” 2000.10.19
 
 
 

2002.03.16
Тєрийн шагналт яруу найрагч Чойном агсны гэргий Н.Нина

Юуны ємнє та нутаг ус, єєрийгєє танилцуулна уу?

Би Хєвсгєлийн Цагаан їїр сумын Дамдин аваргын нутгийн хїн. Аав маань 1938 онд Улс тєрийн хэргээр цаазлагдсан юм гэсэн. Ээж минь одоо 90 дєхєж байна. 1958 онд УБ-т ирж МУИС-ийн хими-биологийн ангид орсон. Тєгсгєєд МХЗЭ-ийн Тєв хороонд зааварлагч байхдаа Чойномтой анх танилцсан даа. Чойномыг дагаж Хэнтий рїї сар хэртэй ажлаа тасалж яваад ирэхэд намайг ажлаас халчихсан байсан. Мєн л бєх зїрхтэй байж дээ. Гэхдээ хотын ХЗЭ-ийн хороонд тушаал бууруулж шилжїїлсэн юм. Цэргийн хэвлэх їйлдвэрт нэг хэсэг хянагч байлаа. Хамгийн сїїлд “Нэгдэлчин” зочид буудалд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа. Дєрвєн охин, нэг хїї, 11 ач зээд “зарц”, жанжин болохдоо “жанжин” болоод л сууж байна даа.

Чойном та хоёр хэн хэн нь анхны хайраараа учирсан уу?

Їгїй ээ, їгїй. Би ємнє нь хоёр хїїхэдтэй байлаа. Чойном, Лхагважав гэдэг нєхєртэй хїїхэнтэй ирэн очин байсан юм билээ. Тэгээд Лхагважавыг нєхєр нь аваад явчихсан юм. Одоо Лхагважавт Чойномын Эрдэнэном гэдэг охин бий. Талийгаач Б.Тївшинжаргал Эрдэнэном, манай  Хулан хоёрыг эгч дїїсийг нь мэдэлцїїлнэ гэж уулзуулж хоёулангийнх нь зургийг сонинд тавьсан байсан.

Чойном ер нь хэд хэдэн хїїхэнтэй нэр холбогдоод авсан юм аа даа?

Шоронгоос суллагдсаныхаа дараа орос хэлний багш Туул  гэдэг хїїхэнтэй ирээтэй очоотой байсан гэдэг юм. Одоо Чойномоор овоглосон Мєнхтэмїїлэн гэж охин бий. Хэнтийн Батноровт байхдаа Цэрэндулам гэдэг хїїхэнд их сайн байсан юм билээ. “Сїмтэй будрын чулуу” номд нь Цэрэндуламд зориулсан олон шїлэг бий. Талийгч маань надтай манай ээжийнд хоёр гурван жил болсныг эс тооцвол єєрийн гэсэн єрх гэр толгойлж їзэлгїй байсаар амьдралаа дуусгасан хїн юм шїї дээ.

Хулан, Мєнхтэмїїлэн хоёр бие биеэ мэдэх її?

Мэднэ ээ. Мєнхтэмїїлэн надад ирж золгодог юм. Чойномын хэлмэгдлийн нєхєн олговрын мєнгийг Хуланг дагуулж хєєцєлдєж яваад бїтээчихсэн шїї.

Нєхєн олговрын нь мєнгє хэдэн тєгрєг гарав? Хулан та хоёрт хувь ногдсон уу?

Хоёр тасалж сая тєгрєг гарсан юм билээ. Хулан энэ мєнгєнєєс хувь хїртсэн.

90-ээд онд “Тєрийн шагнал тойрсон шуугиан”-д таны нэр нэлээд холбогдсон. Хэдэн хїїхэн шагналыг нь булаацалдаж шїїхдээд байгаа гэж сонссон юм байна. Тєрийн шагналын мєнгє нь яаж шийдэгдсэн бэ?

Їнэндээ охин бид хоёр талийгчийн тєрийн шагналаас сохор зоос ч аваагїй. Хэн хэн яаж хувааж авсныг ч сонирхоогїй. “Тєрийн шагналын мєнгєнд бїї холбогдоорой” гэж би охиндоо захисан. Энэ шагналаас бид авахгїй гэсэн гарын їсэгтэй тодорхойлолт ч шїїхэд гаргаж єгсєн. Харин “Сїмтэй будрын чулуу” ном нь хэвлэгдсэний дараа Зохиолчдын хороон дээр дуудаж номын шагналын хувь гэж бид хоёрт тав, таван зуун тєгрєг єгсєн юм. Гэтэл Чойномын дотны нєхєр байсан партизан зохиолч Дамдин гуайн ач Шандас гэдэг хуулийн ажилтан залуу “Нина эгч ээ, та хоёр шїїхийн шийдвэргїйгээр тэр мєнгийг авч болохгїй. Буцааж єг” гэхээр нь айгаад буцаагаад єгчихсєн. Шийдвэр нь гарсан юм байгаа биз, дараа нь Хуланг дуудаж 800 тєгрєг єгсєн байна лээ. Тэр їедээ их мєнгє єє. Сайн эцгийн нь буян гэж бодоод охиноо ёстой бїлтийтэл гоёсон доо.

Нэгэн сонинд таныг “олон хїнтэй салж нийлсэн, Чойномыг шоронд байхад нь нэг ч эргээгїй, Рэгзэн гуай дээр орхисон бага охиноо нас барахад нь очоогїй” гэхчилэн бичсэн байх юм. Энд їнэний хувь байна уу, эсвэл гїтгэлэг її?

“Учиртай гурван толгой” дуурьт Хоролмаа “Жаргах замын саад болсон Жаравгар эмийг устгая” гээд Нансалмаа руу дайрдаг шїї дээ. Тєрийн шагналын мєнгєнєєс хуваалцана гэж олон хїн надаас айж байсан юм билээ. Тэгээд л тєрийн шагналын мєнгийг авч жаргах гэсэн хїмїїсийн замд саад болсон “жаравгар эм” нь би болохгїй юу. “Жаравгар эм” Нинаг “устгах” энэ “аян дайнд” арчиллын бамбай агсан сонинууд мордож миний єнгєрсєн болон одоогийн амьдрал руу эрээ цээргїй єнгєлзсєн дєє. Чойном бид хоёр залуугийн гэнэн зангаар ч гэх юм уу, хэн хэн нь хэд хэдэн хїнтэй нэр холбогдож нийлж салж явсан. Гэтэл Чойномыг болохоор олон хїїхэнтэй явж байсан жинхэнэ яруу найрагч эр хїн гэх гээд байдаг. Намайг болохоор муу завхай эм гэж бичээд байдаг. Ингэхэд Чойном ч бурхан байгаагїй, би ч буг байгаагїй. Бид хоёрт хїний явдлаас гадуур юм огт байгаагїй. Би ямар їйлээр Чойномтой сууж, хїїхдийг нь тєрїїлэв ээ. Тэгээгїй бол юу гэж ингэж бичїїлэхэв дээ гэж бодох їе байлаа. “Нулимс цус хоёрт дуртай нууцхан алдрын эздэд єєрийнхєє болоод миний мууг, єрсєж битгий їзїїлээрэй” гэж талийгчийнхаа бичсэнийг уншаад хїнээс нууж уйлдаг байлаа шїї дээ.
...Тийм ээ. Би Чойномыг шоронд байхад нь эргэж очоогїй нь їнэн. Хїн ойлгохдоо намайг хїний мєсгїй амьтан л гэх байх. Їїнд тал талын учир шалтгаан бий. Намайг бага охиноо тєрїїлэх гэж євдєєд Сїхбаатарын талбайн сандал дээр сууж байхад Чойном орхиод явчихаж байсан юм даа. Би нэг хєлєє гараараа арай гэж єргєж зєєж тавьсаар эмнэлэгт хїрч амаржиж байсан юм. Ингэж байхад гомдохгїй эмэгтэй хїн гэж байх уу даа. Їїнийг одоо ярих шаардлагагїй ч байсан байж магадгїй. Нэгэнт єєрєє энэ тухай номондоо оруулсан болохоор нь ярьж байна. Чойном бид хоёр бага охин Сарангаа Батноровт байсан ээжид нь аваачиж орхисон юм. Охин маань найман сартайдаа бїтээгїй дээ. Оршуулчихсаны нь дараа хэл ирж бид хоёр нэгэнт л бїтээгїйгээс хойш юугаа ч їзнэ гэж очихов дээ гэж уйлалдаж байгаад л єнгєрсєн. Би хадам ээждээ ачийн нь зулайг їнэртїїлж байна гэж бодож байснаас биш, энэ сурвалжлагчийн бичсэн шиг нохойд яс хаяж єгч байгаа мэт їрээ чулуудчихаад ирээгїй ээ. Хїн амьд явахад элдвийн юм їзэх юм аа, дїї минь. “Чойном хаана байна?” кино гарснаас хойш энэ сонинуудад нєгєє муу Нина шиг хэрэгтэй “таваар” байхгїй болсон шиг байна. “Їг” сониноос хїртэл ярилцлага авъя гэж утасдсан.

Тэгээд ярилцлага єгсєн її?

Муулуулснаараа л дуусъя гэж бодоод татгалзсан.

Чойном ямар яруу найрагч вэ гэдгийг мэдэхгїй хїнгїй биз. Харин тэр хэр сайн нєхєр, ямаршуу аав байсан бэ?

/инээгээд/ Чойном ер нь их сонин зан араншинтай хїн байсан юм шїї дээ. Зарим їед хэдэн долоо хоногоор ч гэрээсээ цухуйхгїй юмаа бичээд зургаа зураад суучихна. Тэгснээ хэл їггїй гараад хэд хоногоор алга болно. Би араас нь эрэл сурал болж хєєцєлдєнє дєє. Миний бараа сургаар айлд нуугдчихаад олдохгїй. Одоо энэ Ш.Сїрэнжав, Самбуу даргын єндєр Сїрэнжав, партизан Дамдин гуайнхаар, голдуу нуугдчихна даа. Ямартаа ч тїлээ хагална гэж сїх бариад хєвєнтэй дээлтэй хавар гарсан хїн чинь зун болоход илжирэх шахсан амьтан яг тэр хувцастайгаа орж ирж байхав дээ. Намайг яаж ч уурлаж загнаж байсан огт дуугарахгїй суучихна. Эсвэл шог хошин юм хэлээд инээлгэчихнэ. Гэртээ байгаа їедээ жигтэйхэн халамжтай. Хоол сайхан хийнэ. Нэг муу зургийн аппараттай. Тїїгээрээ миний нїцгэн зургийг авах гэж, би ичээд ноцолдож байгаад усанд унаж байсан юм даа. Чойном их хєгийн гэнэн юм сэдэж олдогсон. Нэг єдєр хїїхдээ харж їлдээд намайг ажлаас ирэхэд “уйлаад больж єгєхгїй болохоор нь жаахан архи єгчихсєн чинь сайхан унтаад єглєє” гээд сууж байгаа юм даа. Тїїнээс нь болж хїїхэд маань суулгаж бєєлжєєд шєнє нь “тїргэнээр” эмнэлэгт хїргэгддэг байгаа. Ер нь хїнд итгэмтгий, хар муу санаагїй, хїїхэд шиг
гэнэн цагаахан л хїн байсан даа.

Та хоёрын хєндийрєхєд орон шорон нєлєєлсєн її? Єєр учир шалтгаан байв уу?

Анх би Чойномыг дагаад найзуудынхаар нь очдог байлаа.Тэгээд хоёул амьдрахаар болж манай ээжийнд ирсэн юм. Ээж архи уулаа гэж аашилдаг ч Чойномд муу байгаагїй. Номонд нь  “Хагацна гэж л хагацсангїй
                                            Хадмын муугаас хагацлаа даа” гэсэн мєр бий л дээ. Энэ бол чулуу хєєлгєсєн їг гэж боддог. Бидний хувьд хэн хэндээ сэтгэл хєрсєн зїйл байгаагїй. Чойном їе їе явж байгаад ирэхдээ дандаа ч архи хєєж яваад ирдэггїй байсан. Заримдаа хэдэн дэвтэр шїлэг, найраглал биччихсэн “Чи миний юу хийснийг хараач” гэсээр их л баяртай ирнэ.
Ном дэвтрїїдээ битїїхэн хямгадаж цэгцлээд байдаг байлаа. Нэг єдєр тамхины хэдэн цагаан хайрцагтай номоо Геологийн 96-д байсан дїї Тунгалагийндаа аваачиж тавьсан. Тїїнээс хойш удалгїй яваад єгсєн дєє. Би хїїхдээ тэврээд уйлаад араас нь явахад эргэж ч харалгїй хурдан хурдан алхалсаар бараа нь тасарсан тэр дїр зураг одоо ч нїдэнд харагддаг юм. Энэ бол бид хоёрын ахин уулзахгїй хагацлын сїїлчийн мєч байсныг тэр їед яаж мэдэх билээ дээ. Ингэж явахаасаа хэд хоногийн ємнє “Одоо миний араас явсаны хэрэггїй шїї, охиноо ч гэсэн надаар овоглох хэрэггїй” гэхэд нь би юу гэх гээд байгааг нь ойлгодоггїй байж. Манай ээжид хїртэл “Манай хїргэн ажил хийдэггїй, архи байнга уудаг. Би гэрээсээ хєєчихсєн” гэж намайг хїн сураглавал хэлээрэй гэж захисан байсан. Юм буруугаар эргэлээ, баригдах нь гарцаагїй боллоо гэж тойруу замаар хэлээд л байсан юм билээ л дээ. Эр хїн болохоороо бїхнийг хар толгойгоороо їїрье. Хань ижил їр хїїхэддээ гай болохгїй л гэж л тїс тас шийдсэн юм шиг байгаа юм.

Чойномын хэвлэгдээгїй шїлэг зохиолоос танд одоо хадгалагдаж їлдсэн юм байна уу?

Байхгїй дээ. Чойномыг баригдсаны дараа манай ажил дээр энгийн хувцастай хоёр хїн намайг сураглаж очоод дагуулж явж гэрт нэгжлэг хийсэн. Ганц энэ улаан дэвтрийг л таазны хєндлєн модны араар нууж авч їлдсэн юм.

Нас барахад нь та байсан уу? Тїїний оршуулгыг их л даруухан болсон гэж сонссон юм байна?

Нас барахаасаа хэд хоногийн ємнє Хулан бид хоёрыг ирж уулзаач гэж захиа ирїїлсэн байсан. Ямар нэг євдєх зовиургїй, зїгээр юмаа бичээд байж байна гэж сонссон болохоор їхчихнэ чинээ бодолгїй тэнэгтэж явсаар амьдад нь уулзаж чадаагїй дээ. Захиандаа Хулангийнхаа бичсэн шїлэгнїїдийг аваад ирээрэй. Гэхдээ эмэгтэй хїн зохиолоор хол явж хоолоо олж идэхгїй. Харин эрдэм номд шамдаж, их юм унш. Орос хэл сур гэхчилэн захисан байсан. Надтай сууж байхдаа намайг юм мэдэхгїй байна, уншихгїй байна гэж байнга хэлдэг байсан сан.
Тэгээд:
“Нойрноос єєр эрлэг дайсангїй
Номноос єєр эрхэм ханьгїй
Яг ийм болж чадвал чи
Яахав дээ, хїн болж гэж бодоорой” гэж надад зориулж бичсэнийг нь одоо би ач зээ нартаа хэлж сургаж суудаг даа.

                                    “Сэрїїлэг” 2001 он.№37
                                              Ярилцсан Л.Ожгоош
 
 
 
 
 

Ухаантны їгийг тїмэнтээ сонсохуй
2002.03.04
Г.Аким

Таны нэр тїрэгээр хотын дарга гэсэн утгатай. Тэгээд Туркээс манайд тєлєєлєгчид ирж, танай Акимтай уулзая гэхэд тан дээр аваад ирсэн гэсэн. Тийм її?

Хотын дарга гэсэн утгатай їг биш ээ. Худлаа л золигтож байхгїй юу. Миний нэрийг эх барьж авсан хїн маань єгсєн юм гэнэ лээ. Эрэгтэй хїн байсан гэдэг. Еврей нэр шїї дээ. Орос руу орж ирсэн їг. Орост Аким, Яким гэсэн нэртэй хїн олон байдаг шїї дээ. Яг утгачилбал дээрээс нь дэмжих, ивээх гэсэн утгатай юм билээ. Тавдугаар ангид байхад соль гээд би зєрїїдлээд солиогїй юм.

Цэндийн Дамдинсїрэн гуайтай нэг нутаг гэл її?

Дамдинсїрэн гуайн тєрсєн бууц, миний тєрсєн бууц хоёр хоорондоо 15-16 км-ийн л зайтай.

Таны орчуулгын багш тань хэн бэ? Ер нь яаж яваад орчуулгад орчихов?

Дуртай юм руугаа хїн єєрийн мэдэлгїй л явчихдаг юм даа. Их сургуулийн гуравдугаар курсээс сонирхож, бага сага орчууосан юм аа.”Пионерийн їнэн”, “Залуучуудын їнэн”, “Хєдєлмєр” зэрэг сонин руу бариад гїйдэг байлаа.Тэр сонинууд мань мэтийнхээ юмыг гаргахтайгаа байсан юм уу даа.
Миний орчуулгын багш гэвэл Ринчен гуай, Чойжил хоёр. Би энэ хоёроос монголоор найруулахыг бага сага сурсан.

Одоо нєгєє Чейзийг орчуулаад байгаа Чойжил гуай биз дээ?

Тийм тийм, манай хїн ч мундаг шїї дээ. Шууд л буулгаад явчихна. Ри багшийн хувьд би яг хичээл заалгаж байгаагїй л дээ. Гэхдээ Ри багшийн орчуулгын болон онолын зохиолуудыг уншсан. Толстойн “ Мєнгєн ноён”, Гоголийн “ Тарас Бульба” хоёрыг орос эхїїдтэй нь нэгд нэгэнгїй тулгасан. Монголоор яаж орчуулах вэ, хэрхэн найруулах вэ гэдгийг нь харж байсны хїчинд жаахан юм сурсан. Мєн ч янзтай шїї. Гайхамшигтай. Чойжил бол мундаг монгол найруулгатай. Олон жил хамт ажилласан. Би ингэдэг байсан юм. Хооронд нь цохилдуулж, нэг єгїїлбэрийг энэ хоёр хэрхэн орчуулах нь вэ гээд Ри багш ингэж орчуулж, Чойжил яаж орчуулах нь вэ гээд єгчихнє. Ганц хоёр їгийн зєрєє гарахаас найруулгын хувьд яг л байдаг.

Таны хувьд энэ маань л жинхэнэ орчуулга болчихлоо гэж сэтгэл ханасан зохиол чинь аль вэ?

Александр Грины “Аранзал дарвуулт хєлєг” гэж жижигхэн тууж бий.Хамгийн анх їїнийгээ л уран зохиолын гайгїй орчуулга болчихлоо гэж бодсон доо.Одоо ч їїнээсээ илїї хийж чадаагїй. Уг нь гурван хэвлэлийн хуудас нимгэхэн ном. Гэхдээ гурван жил нухсан шїї.

Маркесийн “Зуун жилийн ганцаардал” –ын хєрвїїлэг тїїнд хїрэхгїй юу?

Арай л хїрэхгїй болов уу гэж боддог.

Ингэхэд яагаад Маркесийг орчуулах болсон юм бэ?

Тэр їед чинь бид Зєвлєлтийн хэвлэл л уншдаг, тїїнээс л орчуулдаг байлаа.
Маркесийн тухай Орост их шуугисан юм. Нобелийн шагнал ч авсан байсан. Тэр їед  “Новая книга” гэдэг товхимол гардаг байлаа. Тїїгээр захиалж “Зуун жилийн ганцаардал”-ыг олж авсан юм. Уншаад їзлээ. Надад их таалагдсан. Орчуулчихмаар ч санагдав. Ер нь дандаа нэг хэв загвараар бичдэг манайханд хэрэгтэй юм даа гэж бодоод орчуулахаар шийдсэн.

Танд ч гэсэн анх уншаад ойлгоход хэцїї байв уу?

Хэцїї шїї дээ. Монгол сэтгэхїйгээс шал ондоо. Онхи ондоо. Испани, Португалиас улбаатай Латин Америкийн сэтгэлгээг ойлгохгїй бол тїїнийг ойлгоно гэж худлаа. Гэхдээ хїн тєрєлхтєнийн сэтгэхїй угтаа нэг.Сэтгэлгээний єнгє аяс єєр. Тэр зохиол хїн тєрєлхтєний л тїїх юм шїї дээ. Монгол сэтгэхїйтэй ч ойр юм байдаг. Гэсэр хэвлийдээ дуулж байсан гэдэг байхаа.
Тїїн шиг Буэндиа хэвлийдээ уйлж байсан гэдэг. Тєгс байгаа биз.

Хэр удаан нухсан бэ?

Гайгїй ээ, жил хэртэй л болсон. “Цаазын тавцан” энэ хоёрыг зэрэг орчуулсан юм шїї дээ. “Цог” сэтгїїлд “Цаазын тавцан”-г орчуулах гэрээтэй байлаа. Тогтмол хэвлэл хэцїї. Нєгєєдєхєє шаардана. Албаны юмаа хийчихээд бариад авна даа.

Орчуулахад амттай, таашаал авахаар зохиолоо л орчуулаа биз дээ?

Би ерєєсєє єєрт таалагдаагїй юмаа орчуулдаггїй. Хэрэв таалагдахгїй бол юм болохгїй. Харин тїїх улс тєрийнх бол єєр хэрэг. Сая би Рупены “XX зууны монголчууд”-ыг орчууллаа. Єєрийгєє албадаж л байгаа юм даа. Їнэхээр монголчуудад хэрэгтэй бодит шаардлагын їїднээс орчуулсан. Уран зохиолын орчуулга бол єєр л дєє. Тэр юмандаа автаж, шїтэж байж орчуулах ёстой юм.

Энийг л орчуулах юмсан гэдэг ямар зохиол байна?

Одоо бол би нэг их орчуулгаар оролдохгїй болов уу. Куприны нэг сайхан уянгын тууж байдаг юм. Тїїнийг монгол хэлэнд буулгах юм сан гэж боддог. Бас цэвэр улс тєрийн їїднээс Гумилевийн “Байгаагїй орны эрэлд”-ийг монгол уншигчдадаа хїргэх юмсан. Энэ бол миний їїрэг. Энэ хоёрыг юуны тїрїїнд орчуулна даа. Цаашдаа бие сэтгэл хїрвэл бас бус юм бий.

Манай зууны шилдэг зуун зохиолын жагсаалт манай сонин дээр хэвлэгдэж байсан. Тїїнээс харахад хуруу дарам цєєн нь монгол хэл дээр орчуулагдсан байх юм?

Бид чинь голдуу Зєвлєлтийн, соцреализмд харшлахгїй, цаанаас єгсєн жагсаалтын дагуу орчуулж байсан юм чинь аргагїй шїї дээ.
Би Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерєнхийлєгч ухаантай. Саяхан бид хэд цуглаад ярилцлаа. Сайхан санаанууд ч их гарч байна.Тэгэхээр нь би хэллээ л дээ. Бид зєвлєлтийн орчуулагчдаас єгсєн жагсаалтаар хулгайгаар орчуулж байлаа. Їїнийгээ их сайхан гэж магтаад байнаа. Одоо тэр маягаараа хулгайлж орчуулдаг цаг єнгєрсєн гэсэн.Чиний хэлсэн шилдэг зохиолуудаас одоо орчуулна гэхэд зохиолчоос нь зєвшєєрєл авах ёстой доо. Гэтэл бидэнд тэр эрхийг нь авах мєнгє байхгїй.Тїїнээс биш бид Сартр, Жойсийг нь орчуулъя гэсэн эрмэлзлэл байна.

Манайхан Жойс, Сартр нарын жижиг єгїїллэгїїдийг орчуулчихсан байсан.Монгол жижигхэн болохоор анзаарагдахгїй єнгєрдєг юм болов уу?

Анзаарагдахгїй л байх даа.Гэхдээ л хулгай шїї дээ. Бид чинь XXI зуунд амьдарч байна. Бїх юм нээлттэй болчихсон байхад тэр маягаар яваад байж болохгїй шїї дээ. Хойч їе маань шоолно. Эд мєн хулгайгаар тууж байжээ гээд л...

Энэ л ясны  орчуулагч даа гэвэл та хэнийг нэрлэх вэ?

Жинхэнэ уран зохиолын хэмжээнд орчуулж байгаа хїн гэвэл Чойжил, Догсїрэн, Хїрэлбаатар нар байна даа. Яруу найргийг С.Баясгалан багш орчуулаад байдаг юм. Энэ тал дээр би тїїнийг їнэлдэг. Бас манай хинди хэлний Сїхбаатар байна.

Залуусаас гайгїй орчуулагч харагдана уу?

Хятадаас Болдбаатар, Японоос орчуулдаг Тємєрбаатар гэж хоёр залуу бий.
Энэ хоёр л алсдаа цоорох байх даа. Гэхдээ Болдбаатарын орчуулаад байгаа киноны зарим їг хэллэг юу л бол гэж бодогддог л юм. Манай залуус цаад юмаа сайн мэдэж байна. Монгол хэлээ л сайн мэдэхгїй юм.

Та орчуулга хийхээс гадна єєр юм бичиж байна уу?

Сэтгїїлч, нийтлэлч хїний хувьд юм хийж байна. Толь зохиох бас дуртай. Євєрмєц хэллэгийн, зїйр цэцэн їгсийн гээд.

Ингэхэд “Ил товчоо” сонин яагаад гарахаа больчихов? Уг нь их давгїй сонин байсан. Дээрээс дарамт шахалт їзїїлээд байв уу?

Юм юм л байлаа. Уншигчид маань ч єєр юм сонирхдог болчихож. Нэг бол хїчирхийлэл, їгїй бол бєгс бєєрний явдал. Тэгээд їнэн худал явган хов жив. Тэгэхээр манайх шиг сонинг хэн унших вэ? Уг нь уншигчдынхаа толгой руу нь хандсан юм. Арваад жил зїтгэлээ, барсангїй. Дээр нь манай чєлєєт гэгдэх сонинууд баахан сугалаа тараачихдаг юм байна. Байр, машин гээд л хэт их юм амлачихдаг. Монголчууд их гэнэн, бас бэлэн сул юманд дуртай улс хойно хууртаад єнгєрдєг. Би хууртчихлаа гэдгээ ойлгохгїй байгаа уншигчдаа би яалтай билээ дээ. Би тэгж хуурч чадахгїй. Амлалаа гэхэд єгєєд сїйрчихнэ./инээв/ Тэгээд ч сонины менежмент бас нарийн юм.

Та чинь Америкт сонины менежмент судалсан гэдэг байхаа?

Балдорж бид хоёр Америкт сар хэртэй судлав аа. Тэгээд ирээд яг тэрїїгээр нь ажиллах гэсэн чинь тэр нь манайд таарна гэж юу байхав. Тийм орчин ч байхгїй. Барууны сонинуудын гол амь зуулга реклам, зар сурталчилгаа байдаг. Би ирээд єнгєт зартай сонин гаргах гэсэн чинь манайд єнгєтэй хэвлэдэг газар байгаагїй юм. Ингээд хоёр жил хїлээлээ.”Данида”-гийн їйлдвэр ашиглалтад ороход зар сурталчилгааны найман нїїр сонин гаргалаа. Дєрвєн нїїрээр хийх гэхэд энэ маань чаддаггїй. Наймаар хийе гэхэд реклам олддоггїй. Арай гэж цуглуултал урьд нь єгсєн удлаа гээд аваад явчихдаг. Ингэж тэгсээр гурвыг гаргалаа.Энэ маань ч “Ил товчоо” сонины амь зуулгад нєлєєлсан байх. Намайг нэг дугаар гаргаад хориод хонотол бїх сонинууд яг манай тэрийг дуурайгаад гараад ирсэн.
Манай зах зээл ямар билээ.
Би гїйгээд очдог. Танайхаас хїн ирсэн шїї дээ гэдэг. Мєн хєгтэй шїї./дахиад инээв/ Ингээд л чадахаа болчихсон.

Америкт яадаг юм байна?

Єє, их олон янзын туршлага байдаг юм билээ. Бїх захиалсан хїмїїсийн хэн нь хэн бэ гэдэг нь компьютерт байж байдаг. Хэн юу уншихыг хїсч байна гэдгийг ч айхтар нарийн судална. Жишээ нь, захиалах хїсэлтэй хїнд эхлээд 3-4 удаа їнэгїй єгєєд дасгаж байгаад болчихоороо нєгєє хїн єєрєє аяндаа захиалах юм уу, їгїй бол худалдаж аваад уншдаг болчихдог юм билээ.

Тэгээд ч та бас хэл амнаас залхсан байхаа? Бараг л тан шиг олон удаа шїїхэд дуудагдсан хїн цєєн байх?

Тэгэлгїй яахав. Хэн тэгж дандаа шїїхэд дуудагдаад байхыг хїсэхэв.Одоо ч ёстой амар байна. Тэгээд ч єєрийн сайн баггїй сонин гаргана гэдэг бїтэхгїй. Би сїїлдээ хамаг цагаа заргаа бичихэд зориулж байлаа. 90 сая тєгрєгийн нэхэмжлэлтэй сэтгїїлч гэж сонссон уу?

Мартсанаас нєгєє дуулиант Багабанди, Туул Жин Пан хоёрын хэрэг яаж шїї шийдэгдсэн юм бэ дээ?

Мэдэхгїй. Тэгээд л єнгєрсєн. Хїмїїс нь тэр дээр суугаа юм чинь./дээшээ заав/
Манайд хууль жигд їйлчлэх биш дээ. Тэрний эсрэг арваад жил їзлээ, барсангїй. Аргагїй дээ, далан жил тийм шударга биш зїйл тогтсон байсан юм чинь. Гэхдээ манай сонин бага ч гэсэн їїргээ гїйцэтгэсэн. Сонины маань хоёр ч материалаар Їндэсний Аюулгїй Байдлын Зєвлєл хуралдаж шийдвэр гаргасан.

Гэнэн ч гэмээр нэг юм асууя. Сайн орчуулагч сайн уудаг байх ёстой гэдэг, їнэн її?

Юуны нь їнэн байхав. Гэхдээ залуудаа ч буцдаггїй л байлаа. Эрїїлжїїлэхэд хїртэл заларч, цагдаагийн гар хєлийн шїїс идэж явлаа. Бидний їед чинь архи уудаггїй орчуулагчийг муу орчуулагч гэдэг байлаа шїї дээ. Сайн орчуулагч болохын тулд гєвж л байсан даа/инээв/ .

                                                                               ярилцсан Ц.Амараа
                                                                               “Єдрийн сонин”2000 он.№246
 
 
 

Ухаантны їгийг тїмэнтээ сонсохуй
2002.02.22
ТАНГАДЫН ГАЛСАН

Сонин юу байна, Галсан гуай?
Эх орон зудтай болохоор зутарсан малчин,єлдсєн мал зїїдэнд їзэгдээд сэтгэл хямарган л байна.

Энэ жилийнх ямар зуд вэ?
Ази тивд тїгээх цасаа андуураад Монголд буулгачихвал “цагаан зуд” гэдэг. Хєгшин нохой хєлдєж їхдэг нь хїйтний зуд гэдэг. Харз булаг руу цувсаар байгаад малын хар туруу мултардгийг “харын зуд” гэдэг. Аль аль нь нийлэх нэрмэхийг “хавсарсан зуд” гэдэг. Мичин жилийн (1944-1945)зуд хавсарсан зуд байсан. Морин жилийн (1966-1967) зуд бол цагаан зуд байсан. Энэ луу жилийнх цагаан зуд юм. Дээр нь арчаагїйн зуд, алмай залхуугийн зуд, сонгуулийн зуд нэмсэн учраас “хавсарсан зуд” юм даа.

Зуд яагаад ойр ойрхон,шил дараалан болоод байна вэ?
Хїний хорвоо нїгэлдээ идэгдэхэд бузрын хий дээш дэгддэг. Тэр нь нар, сар, од мичдийн зохирлыг эвдсэнээс, євс ургамал їр тариа татарч, євчин, зуд нїїрлэдэг гэх євгєд дээдсийн сургаал бий. Бид арваад жил яс булаалдсан нохой ичмээр, гахай огимоор хэрэлдэн химлэлдлээ.
Эх хэлээ бузарлалаа
Эх нутгаа онгичлоо
Эв нэгдлээн хєрєєдлєє
Дэлхийн дайнд амь їрэгдсэн баатруудаас олон монгол хїн дээрэмчин, алуурчны мэсэнд єртлєє. УИХ-ынхаа гишїїнийг хїртэл бїрэлгэлээ. Тэгэхлээр тэнгэр хилэгнэлгїй яахав.

Бїрлээч Зоригийн амины хэрэг хэзээ илрэх бол?
Илрэхгїй.

Яагаад?
Тємєр-Очирыг бїрэлгэгч єдий хїртэл баригдаагїй яваа...
Хонь хилсэдсэн хэргийг чоно мєрдєж байгаа їед гэмт хэргийн эзэн олддоггїй.

Олдох тохиолдол байх уу?
Тийм тохиолдолд иргийг хурга идсэн болж хавтаст хэргийг хаадаг.

Зоригийн дїїрэгт гарсан гэр бїлээр нь хядсан хэрэг бас илрэхгїй юу?
Илэрнэ.

Яагаад?
Батжаргалынхны золгїй їхэл бол эрїїгийнх. Аварзэд, Тємєр-Очир, Ринчен, Зориг нарыг хєнєєсєн аллага бол улс тєрийнх

Их эрдэмтэн Ринчен гуай бас улс тєрийн аллагад єртсєн гэж її?
Тийм ээ. Ринчен багш зурхайн тєєргєєрєє бол 81 нас сїїдэр зооглох ерєєлтэй байсан. Гэтэл тухайн дэглэм їзэл суртлын хор шингээсэн сумаа єдєр єнжихгїй харвасаар эх оронч эрдэмтнийг 72-тойд нь халуун голыг нь тасалсан. Єєрєєр хэлбэл лусын хорлолоор нїд аних учиртай хїнээ луусын хорлолоор ард тїмэн алдсан даа.

Саяхан номч мэргэн Ринчений 95 жилийн ой боллоо. Та тэр хїний їнэнч шавийн хувьд ярих зїйл мэдээж их байгаа даа?
Ринчен багш бол жаахан Монголоос тєрсєн дэлхийн хэмжээний цєєхєн том хїний нэг. Гадаадын эрдэмтэд монголын Ринчен гээд, Ринченг монголоор тєлєєлїїлэн тєсєєлдєг байсан гээд бод. Бас сїрдэн биширдэг байсныг сана. Єєрєєр хэлбэл Ринчен бол Чингис баатрын нутаг дээрх оюун ухаан, авьяас билгийн баатар байлаа. Тїїн шиг эх оронч, бас интернациональч хїнийг зєвхєн “їндсэрхэг їзэлтэн” хэмээн 60 жил мєшгин мєрдсєн нь манай їеийн шившиг. БНМАУ хэмээх бяцхан гултрагийн нам, тєрийн жолоодогчид хэмээгдэх манкурт боолууд Ри багшид арван жил хорих ял оноож, цаазаар авах тушаал уншиж байсан ч, эгэлгїй их эрдэм нь эзнээ аварч байсан тїїхтэй.

Б.Ринчен интернациональч гэдгийг анх дууллаа.Батлан тодруулбал сонин доо?
Багштан маань дэлхийн бїх улс їндэстнийг, тэдний хэл соёлыг тэгшхэн хайрлаж хїндэлдэг байлаа.Тэгээд ч энэтхэг-европын овог хэлнээс орос, чех,самгарьд, Герман овог хэлнээс:англи, герман, Роман овог хэлнээс:франц, Урал, Алтайн овог хэлнээс мажар, хасаг, тїрэг, Хамниган овгоос:тува, хамниган, Манж, нангиад зїгээс:хятад, тєвд зэрэг арван долоон хэл судалсан гээд бод. ”Бэр цэцэг” яруу найргийн тїїврээ орос монголоор, эрдэм шинжилгээний олон бїтээлээ орос, англиар бичсэний дотор 30 гаруй єгїїллээн шууд францаар туурвисныг  сана. Дэлхийн эрдэмтдийг тїїний дотор орос зєвлєлтийн багш нараа амнаасаа ховхлолгїй магтаж явсныг нь ахмад їеийнхэн мартаагїй байгаа. Хамгийн сонин нэг баримт дурдъя.1946 онд  “Цогт тайж” мєнхийн бїтээл туурвисны нь учир Ри багшид Чойбалсангийн нэрэмжит шагнал хїртээжээ. Багш шоронгоос гараад удаагїй. Авгай нь єлєм зєлєм, хїїхдїїд нь гадагш гарахдаа ээлжлэн ємсдєг ганц гуталтай їед хоёр тїм 5000 тєгрєг авчээ. Гэтэл тэр мєнгийг нь тоолж тєрийг хїндэтгээд євєртєлж єєрийн болгоод, Ленинградын єнчин хїїхдїїдэд илгээснийг сана. Ингэж чадах хїн Монголд  ганцхан Ринчен байв. Энэ бол эдээр бус сэтгэлээр баян хїний шинж. Одоо дэлхий дээр Ринчен багш шиг алдартай монгол эрдэмтэн алга. Дэлхийгээс манай улс тємєр хєшгєєр тусгаарлагдсан їед Монголоос ганцхан Ри багш л гадаадын хэд хэдэн орны ШУА-ийн хїндэт гишїїн, хїндэт профессор, соёлын гавъат зїтгэлтэн цолоор шагнагдсан гээд бод. Энэ бол “жалгын загал”-д олддог хїндэтгэл биш. Орос, Англи, Герман, Америк, Чех зэрэг дэлхийн 40-єєд орны 75 зохиолчын 200 гаруй бїтээлийг эх хэлэндээ яруу сайхан орчуулсан хїнийг интернациональч гэдэггїй, зєвхєн зєвлєлтийн улс тєрийн бодлогыг даган далдганагчийг интернациональч гэдэг байсан нь социалист хорих лагерийн мунхаг алдсын нэг байв шїї.

Та Ринчен багшийг эрдэм нь аварсан гэж ярилаа.Їнэн її?
Баримт яръя. Сталин-Монголын малыг хоёр дїнчїїр болго гэж зарлигджээ.
Чойбалсан-Болох л юм. Гэвч хонь хариулах хїнгїй болсон гэж.
Сталин-Яагаад гэхэд
Чойбалсан-Таны явуулсан сумны тоогоор буудаад булчихсан гэж.
Сталин-Одоо тэгвэл алахаа боль. Хїнээ єсгє гэж.
Энэ шийд “Японы тагнуул”, ”Лхїмбэ”, ”Дэмидийн хамсаатан”, ”Хувьсгалын эсэргїїн” Ринченд хамаараагїй нь мэдээж. Харин ТАСС-ын мэдээг сонсуутаа орчуулан “Їнэн” сонинд хэвлїїлж байх, мєн монголын мэдээг орчуулан орос сонин  гаргах хїн хэрэгтэй болж їнэнийг хэлэхэд залуу санхїїч Цэдэнбал ч дийлэхгїй алба байв. Тэгж чадах хїнийг олох даалгавар Ч.Сїрэнжав гуайд єгєгджээ. Нэг л хїн байна. Харамсалтай нь шоронд байна гэхэд Оросын элчин, Монголын Чойбалсан хоёр хоёулаа “тїїнийг сулла” гэснээр Ри багш 1943 онд нарны бараа харсан тїїхтэй. Энэ чинь эрдмийн хїч бус уу?

Ринчен академич юуг чухалчлан эрхэмлэдэг байсан бэ?
Аливаа їндэстний оршин тогтнох, гадны аюулд їл автахын баталгаа нь хэл,  соёл, їндэсний бичиг гэж айлддаг байсан. Харь їгээр чамирхах, эрлийз хэлээр бантагнуулагсдыг доогийн бай болгож, гутамшгийн багананд шорлосон. Эх хэлээ хайрлан хамгаалж чадсан їндэстэн мєхдєггїй. Їндэснийхээ бичгийг бїх хїн сурсан їед эх хэл бузартахгїй гэдэг байсан. Баримт нь Мао Зэ Дун, Н.С.Хрущев, Ю.Цэдэнбал нарт бичсэн захиа мєн.
Энэ дэлхий дээр гоё газар олон бий
Эх орон минь бїгдээс сайхан буй
Эрдэм сурахад харь хэл чухаг буй
Эх хэл минь гэвч бїхнээс сайхан буй гэдэгсэн.

Монголын алдрыг дэлхийд дуурсгасан эх оронч их эрдэмтнийхээ ойг єнєєгийн засаг тєр олигтой тэмдэглэсэнгїй.Оромдвоо.Хєшєєгий нь босгох тогтоолтой атлаа босгосонгїй гэдэг яриа бий?
Їїнд Н.Энхбаярын Засгын газар буруугїй.Ой хавтгайрах, далимдуулан наадах, найрлах зугаа цэнгэл хэтэрснийг тооцоод ардчиллынхан ой тэмдэглэх журам батлуулсан санж. Тэр ч бас зєв.Тэрхїї журам ёсоор сондгой насанд ойг тэмдэглэхгїй. 80, 90, 100 зэрэг тэгш насанд ойг єргєн тэмдэглэх ёстой аж. Тэгээд бодвол ШУСБ-ын дэд сайд Эрдэнэсїрэнгээр ахлуулсан ойн цэц Ри багшийн ойд нилээд нэлээд ажил амжуулсан. Дорнын гїн ухаанд “умартахуй”-г хорин нисваанисын нэгд тоолдог. Буянтныг умартах, ачтан багшийг умартах нь нїглийн далайд унахын оршил гэдэг. Тэгээд ШУА, тїїний хэл зохиолын хїрээлэн, МУИС, УБИС, Чой.Лувсанжавын нэрэмжит МХИДС, МЗЭХ, УИС, МОХ зэрэг олон газар эрдэм шинжилгээний хурал чуулж Ри багшийн бїтээлийн Сумбумын зарим ботийг олны хїртээл болгосон.

Ри эрдэмтэн хичнээн шавьтай байсан бэ?
1942 оны 10 сарын 5-ны 9 цагт МУИС-ийн оюутнуудад анхны хичээл заасан цєєхєн монгол эрдэмтний нэг нь Ри багш. Тэгээд ч номыг нь сонссон шавь олон. Харин заяа барилдлагын шавь нь цєєхєн. Урьдын сайн багш цєєн шавьтай байв. Їїнд:
Эрдмийн далай болох шавь
Багшийнхаа хїслийн дутууг гїйцээх шавь
Багшаан бурханчлан шїтэхээс єєргїй сїсгийн шавь. Ийм гурван шавьтай  байжээ. Ри багшийн эрдмийн далай болох шавь нь:Чой.Лувсанжав, С.Лувсанвандан, Д.Тємєртогоо хїслийн дутууг нєхєх шавь нь:Ж.Бадраа, Ц.Шагдарсїрэн, Г.Аким, Ч.Догсїрэн нар мєн. Бас хар Дорж / Кара Деру/, Хироши Футах, Ц.Базаррагчаа, Го.Мижиддорж,
С.Баяраа зэрэг їйл барилдлагын дам шавьтай. Би бол “эсэргїїн нь илэрч”  багштаны зїїн чихийг дон хийлгэж явсан муу шавь нь.”Нэг єгїїлбэр бичилгїй, нэг єдрийг бїї єнгєрєє” гэдэг сургаалаар нь їзэг цаас нийлїїлж, їг хэлхсээр єдий хїрлээ.
Їнэний зїгт:бат онохуй барилдлага тєгс
Бэрхийн зїгт:їл няцагч
Эрлийн зїгт:їл мятрагч
Нєхрийн зїгт:їл атгагчлагч
Эх орон ард тїмний зїгт: Ачийг дундлахын тєлєє амь биеэ зориулагч чанарыг нь оройн дээд шїтээн болгож явдаг нэгэн би.

Таныг Ри багшийнхаа тухай онц сонирхолтой ном бичсэн гэж сонссон, уншигчдадаа хэзээ хїрэх вэ?
“Эрдмийн далайн
Эргээс шїїсэн шїр сувд” гэдэг ном. Л.Тїдэвийн хэлдгээр зохиогч нь  ард тїмэн. Ардын нэг нь би. Номын агуулга Ри багшийн тухай домгийн цуглуулга. Тухайн їед Монголд багахан боловч домогтой нэг хїн байсан. Тэр бол Бал даргад:
Чи бол цагаан талхны баатар
Би бол улаан цусны баатар гэж хэлж чадсан улсын гарамгай баатар Л.Дандар. Их домогтой нэг сайн эр байсан нь Ри багш. Хэнбугайд ч зусардан билбїїрдэггїй, аливаа дутагдлын хажуугаар ам жимийн єнгєрєєгїй тийм хїнийг ард тїмэн хїсч байв.Тїїхийн захиалгаар тєрсєн тэр хїн нь Ри зохиолч байлаа. Тэгээд ч хэлсэн їг бїрийг нь ам дамжуулан шивнэлддэг, хэлээгїй їгий нь Ри-гийн нэрээр газар авахуулж хорслын шараа тайлдаг байв. Єєрєєр хэлбэл дээрх номын Ри бол ард тїмний єєрийнх нь хїсэл мєрєєдлийн бэлэгдэл дїр юм. Багшийнхаа дурсгалд номын хєшєє босгодог нь дорнын уламжлал. Єрнийн Мянгуужин, дорнын хєєтэй Хожа Нассердинээс монгол Ри сэц билиг, гїйх ухаан, шог хошигнол, їгийн онч, авъасын цараагаар дутахгїйг энэ номоос їзэж болно.

Танаас урьд  Ри эрдэмтнийг алдагшуулсан хїн олон уу?
Зєндєє. Олон эрдэмтэн сэтгїїлч, зохиолч бий. Америк ноён, монгол эрдэмтнийг 1940 оноос хойш алдаршуулсан.

Юу гэж?
Америк ноён музей їзэж гэнэ. Ринчен Бямбаев тэр ноёнд єєрийн нь хэлээр музейгээ танилцуулж гэнэ. Ноён та ийм их эрдэмтэй олон хэлтэй атлаа яагаад тайлбарлагч тєдий доогуур зиндааны алба хашдаг юм бэ гэж асуухад Ринчен :-Манайх дєрвєн уулын дундаа таван хэлийн мэргэдтэй улс. Над мэтэд энэ зэргийн алба олдсон нь амны хишиг гэжээ. Цаад ноён нь Ринченг мохоох санаатай:-Танай Улаанбаатарт давхар байшин ганц хоёрхон юм аа даа гэсэнд, -Манайх нутаг уудам харшаараа хялайлцаж, хавиргаа мулт шахцалдахын аюул їгїй.
Хїн хїнийхээ толгой дээр суухыг цээрлэдэг
Хєх тэнгэрээ тооноороо харах дуртай гэж аман дээр нь атны тавхай тавиад явуулж гэнээ гэж айлаас айлд амтай бїхэн сайрхан ярьдагсан. Энэ бол 1944 оны долдугаар сарын 2-нд америкийн дэд ерєнхийлєгч Г.Уэльс Монголд айлчлаад буцсаны маргаашаас дэлгэгдсэн домог. Уэльсын айлчлал, Ринчений сэнхрїїлэг хоёр нийлээд Монголын тусгаар тогтнолыг урд хойд хєршєєр батлуулахад нєлєєлснийг їгїйсгэх аргагїй. Ер нь бид азгїй улс. Хэрвээ Ри багш, энэ жил 80 нас зооглох Д.Тємєр-очир нар амьд байсан бол ерєнхийлєгчийн эрэлд хатахгїйсэн.

Ерєнхийлєгч гэснээс... МАН-аас Ерєнхийлєгчийн сунгаанд хоёр хїний нэрийг дэвшїїлж,хєл хєдєлгєєн ихтэй байна. Та хэний нь их давхина гэж бодож байна?
Морь сойх олон янз. Эзэн нь зєв сонгож сойх гэж бий. Нутгийн тїмэн сой гэж шаардах ч бий. Бас єєрєє уяан дээр ирж зогсчихоод явдаггїй морь ч байдаг. МАН-ын сойсон хоёр бол наадамд бус их сунгаанд уралдаж байгаа. Би бол уяач хїн. Миний сойсон дєрвєн морь УИХ-ын наадамд тїмэн эх болсон. МАН-ын сунгаагч сунадаг гуулин дурангаар харж суугаа. Хоёулаа л ардчиллын тєлєє олон хусуур хєлс дуслуулсан хїлэг. Шавир хєлсєє шавхсан, сувдан хєлс нь сул бємбєрч яваа хоёр. Гэхдээ морин тойруулгын уралдаанд бол урт цагаан морь нь давхина. Монгол наадмын дэвжээнд бол тагжгар бор хєлєг нь илїї давхина даа. Дараа нь МАХН, Эрлийн нам, Иргэий Зориг намын аргамгуудтай  уралдах хэрэг гарна.
Тэдний заримын уяач хашир. Заримынх нь туршлаггїй. ”Айдсын давааны жалгаас амдуулж” ч чадах башир аргатайг “наадамчид” /сонгогчид/  андахгїй.

Энхсайханы єрсєлдєгчєєсєє давуу чанар...
Хийх бїтээх гэж тєрсєн хїн. Эвийг хєрєєдєх бус цавыг гагнах дуртай. Мориор бол хєлстэй тохомны бузаргїй. Цоргоны ус, тэвшний овъёосонд бус, цэнгэг харз, цэнхэр агинд идээшлэгтэй. Алтан эмээл, мєнгєн хазаарт дургїй. Унага даагаа чононд єгєхєєргїй...

Та Монголын нєлєє бїхий том сэхээтний нэг. Монголыг улс шиг улс болгоход юуг анхаарч,юу хийвэл зохих вэ?
Шилжилтийн нэгээхэн хугацаанд хоёрхон сая монголд Ерєнхийлєгчийн засаглал чухал. Их Хурлыг бага хурал болгох хэрэгтэй. 76 їхэр биш 25 “нїхэр” байхад хууль гууль болохгїй. Энэ бол аймаг бїрээс нэг, нийслэлээс гурван гишїїн сонгоно гэсэн їг. Хэдэн тэрбум тєгрєг хэмнэнэ. Засгийн зохион байгуулалтыг Чингисийн їеийн аравт, зуут,мянгатын тогтолцоонд оруулбал, нэг ч залхуугїй, нэг ч янхангїй, нэг ч тагнуул шургах зайгїй болно. Тєрийн бодлогын хувьд улс нийгэмлэг, даяаржих їйл явцаас нїїр буруулж болохгїй. Гэхдээ эх хэлээ эрлийз болгох ёсгїй. Эс тэгвэл даяаржих бус золбинжил болно. Ард тїмний хувьд намчирхах нялхсын євчнєєс ангижрах цаг болов. Нам л ард тїмнийг хагалан бутаргаж, нам л биднийг элс їмхтэл хуурдгийг бїї март. Нам бол Їндсэн хуулиар зєвшєєрєгдсєн улс тєрийн мафи юм. Тєрч їзлийг монголын туг болгоё. Тєрч їзлийн шїншиг нь эх оронч їзэл.
        Ярилцсан  Ч.ЖАРГАЛМАА
                       ЄДРИЙН СОНИН.  2001.02.10   №035