“Хатан хааны ээж”  Элизабет Анжела Маргарет

Их Британийн хатан хааны ээж энэ сарын 4-нд 101 нас сїїдэртэйгээ золгосон билээ. 2000 оны 08 сарын 04-нд Их Британид тєдийгїй, дэлхийн хаант улсууд, нийт сайн санаат хїмїїс сэтгэлдээ ерєєж, энэ буянтай буурлын 100 насны ойг ёслол тєгєлдєр тэмдэглэн єнгєрїїлсэн юм...

Элизабет Анжела Маргарет 1900 оны 08-р сарын 04-нд Стратморе ба Кингхорнийн 14-р гїн, Клауд Хенри Бовэс Лионы 9 дэх охин болж хорвоод ирлээ. Охиныхоо тєрсєнд бєєн баяр болсон аав нь Элизабетыг бїртгїїлж, гэрчилгээг нь авалгїй удсаны(42 хоног) улмаас захиргаанд мєнгєн торгууль тєлсєн байдаг.

Элизабетыг 18 настай байхад ЖоржV хааны охин тэдний харшид зочлохдоо, хааны ордонд болох бїжгийн їдэшлэгт тїїнийг урьжээ. Тэрхїї цэнгїїний їеэр Элизабет, хааны хїї Алберттай(Берти) ойр дотно танилцсан гэдэг.

1923 оны 04 сарын 26-ны єдєр хунтайж Алберт, гїнгийн охин Элизабет нарын їлгэрийн мэт тансаг, гэрлэх ёслол болсон байна.

Анхныхаа хїїхдийг дутуу тєрїїлсэн тїїнийг эмч нар дахин тєрж чадахгїй гэж байсан ч, 1926 оны 04 сарын 21-нд Брутон гудамжны 17-р байранд эсэн мэнд амаржиж охинтой болов.

Бяцхан гїнжид Элизабет Александра Мэри гэдэг нэр єгчээ. Одоогийн Их Британийн хатан хаан хєлєєрєє эхийн хэвлийгээс тєрсєн бєгєєд ээж нь тїїнийг тєрїїлэх гэж 24 цаг илїї євдєж, хагалгаа хийлгэж байж нэг юм хоёр яс салсан гэдэг. Тэр їед ч Элизабет Александра Мэри-г Их Британийн хатан хаан болно гэж хэн ч бодсонгїй. Уламжлал ёсоор Албертын ах Эдвард хаан болох ёстой байлаа.
Элизабетыг багад нь “Лилибет” гэж єхєєрдєн дууддаг байв.

“Лилибет”-ийг 5 настай байхад ээж нь охин дїї Маргаретыг нь тєрїїллээ.

“Хїїтэй болж чадсангїй, за яахав, Албертын ах нь хаан болох юм чинь, бидэнд бол хїї охины ялгаа алга” гэж Элизабет хэлж байжээ.

1936 оны 01 сарын 20-нд ГеоргV хаан хїнд євчний улмаас таалал тєгсєв. Албертын ах Эдвардыг хаан ширээнд єргємжлєх єдрийг ард тїмэн нь хїлээж байлаа. Гэвч нэгэн бїсгїйг чин сэтгэлээсээ хайрласан Эдвард, сэтгэлт хїїхэнтэй нь гэрлэхийг хориглох нь гэж мэдїїт, хаан ширээнээсээ татгалзсан билээ.

Элизабет хїчтэй ханиад хїрч орондоо хэвтэж байхдаа єєрийнх нь эр нєхєр хаан болох нь гэж анх сонсож мэджээ. Тэр їед Алберт хамаатнууддаа ингэж хэлж байв. “Би хэзээ ч хааны титэм хїсч байсангїй. Харин миний ах бїх насаараа їїнд бэлтгэгдсэн. Би зїгээр л нэг далайн дайчин, тэгээд ч тєрийн цаас энэ тэрийг гартаа барьж їзсэнгїй.”

1937 оны 05 сарын 12-нд Албертыг хаан ширээнд єргємжлєв.(ГеоргVI) Тїїнээс 10 жилийн хойно хааны том охин, хунтайж Филипп-тэй гэрлэлээ.

ГеоргVI-гийн Шотландад анд явж байхад туссан хатгаа хїндэрсээр, 1951 онд зїїн уушгины хагалгаа хийлгэжээ...Жилийн дараа тэрээр охин хїргэн хоёроо онгоцны буудалд їдсэн бєгєєд энэ нь эцэг охин хоёрын сїїлчийн уулзалт байв.

Элизабет Берти хоёрын 29 жилийн хамтын амьдрал ийнхїї тєгсгєл болов.

1953 оны 06 сарын 02-нд Элизабет Александра Мэри, Их Британи улсын хатан хаанаар єргємжлєгдєв. Энэ єдрєєс хойш Элизабет Анжела Маргарет дэлхий дахинд “хатан хааны ээж” гэсэн шинэ нэрээр алдаршиж эхэлсэн билээ.
...

1953 оны 06 сарын 02-нд одоогийн Их Британийн хатан хааны хаан ширээнд залрах ёслол болсон. Энэ єдрийг цаг агаарын тааламжтай їе хэмээн сонгож авчээ. Гэтэл асгарсан бороо орсон байна. Бороонд жиндэхийг їл тоон, ёслолын ажиллагааг харахаар Buckingham Palace-д ирсэн хїний тоо 50 мянга хол давжээ. Харин гудамжинд 3 сая илїї хїн цугласан байна.

Д.Оюун, 2001.08.14