2002.10.30
Вашингтоны мэргэн буучийн цуст- тєлєвлєгєє

Тэнгисийн булангийн ахмад дайчин Жонн Мухаммед(42), тїїний хамсаатан Ли Мэлво(17) нар америкийг тїгшээсэн цуврал аллагаа 5-р сар гэхэд хэдийн тєлєвлєсєн байжээ. Тэд долоо хоногийн ємнє баригдсан бєгєєд 10-р сарын 2-ноос эхлэн нийт 10 хїнийг буудаж алсан билээ.

Хїн агнагчид цагдаа буудахаас гадна оршуулгын їеэр хїн алах, тэрчлэн шатахуун бїхий ачааны машиныг авто зам дээр тїймэрдэн буудах зэрэг цуст їйлдлийг цаашид хийхээр тєлєвлєсєн байжээ.

Ахмад дайчин єєрийн хамсаатны хамтаар хуулийн дээд хэмжээ авах бололтой. АНУ-ын холбооны улсуудад, хууль харилцан адилгїй їйлчилдэгийн жишээ нь, Виржини мужид эдгээр алуурчдад хуулийн дээд хэмжээ єгєх боломжтой, харин Вашингтонд єдїїлсэн хэргээрээ дээрх хоёр цаазаар авах ялаар шийтгїїлэхгїй юм байна.

Мухаммед баригдахаасаа хэдэн хоногийн ємнє цагдаад шалгуулсан хийгээд тэр їед тэрээр машиндаа унтаж байсан ажээ. Гэмт этгээд єєрийгєє тойрон аялал хийж яваа хэмээн итгїїлсэнд цагдаа тїїнийг орхин одсон гэнэ.
 

2002.10.21
АНУ-дахь мэргэн буучийн ээлжит халдлага!

АНУ- Вашингтоноос 150 км зайд орших Эшланд хотын нэгэн зоогийн газрын машин тавих газарт, єчигдєр орой дахин нэг хїн буудууллаа.

37 настай хохирогч, эхнэрийн хамт тойрон аялалаар явж байсан ба гэмт хэрэг болохын ємнєхєн машиндаа бензин хийнгээ хооллохоор тїр буудалласан байжээ. Тїїнийг мэргэн бууч,  30-100 метрийн зайнаас гэдсэнд нь буудаж хїнд шархдуулжээ.

Аравдугаар сарын 2-ноос хойш америкийн нийслэлд їл мэдэгдэх алуурчин одоогийн байдлаар 9 хїнийг буудан алж гурвыг шархдуулаад байгаа нь энэ билээ.

Зарим нэгний хэлж байгаагаар бол энэ удаагийн халдлага ємнєх цуврал буудлагаас арай єєр байсан гэнэ. Ємнє нь гэмт этгээд зєвхєн ажлын єдрїїдэд хохирогчдын толгой болон цээжинд нь буудаж байжээ.

Хэргийн учир шалтгаан америкийн цагдаад єдийг хїртэл тодорхойгїй хэвээр байна.
 

2002.10.15
Хунтайж Клаустай салах ёс гїйцэтгэлээ

Холландын хунтайж Клаустай салах ёс гїйцэтгэх ажиллагаа єнєєдєр їд дунд Делфтийн Тєв талбай дах Ноеэн сїмд болов.

Хунтайжийг сїїлийн замд нь їдэхээр 2000 хїндтэй зочин дэлхийн єнцєг булан бїрээс иржээ. Сїмийн эргэн тойронд олон хїн цугласан бєгєєд эхний хїмїїс шєнє дундаас байраа эзлэн, ёслолын арга хэмжээг хїлээсэн байна.

1965 оны зургадугаар сарын 28 –нд Холландын титэмт гїнж Беатрикс, германы дипломат Клаус фон Амсбергтэй сїй тавьсан билээ. Улмаар тэд жилийн дараа гэрлэсэн ба гурван хїїгийн эцэг эх болцгоосон. 1976 онд Холландын нэр хїндтэй нэгэн сонин хунтайжийг оны “онцлох хїн”-ээр шалгаруулж байжээ.

Хунтайж Клаус 2002 оны аравдугаар сарын 6-нд уушигны хатгаа болон саа євчний хїндрэлээр нас эцэслэсэн юм.
 

2002.10.15
Хїн- агнагч ес дэх хїнээ буудав

АНУ, Вашингтон - Дахин цуст агшин. Толгойд нь ганцхан сум. Хохирогч дахиад л тэр даруйдаа їхлээ.

АНУ-ын нийслэл Вашингтон хотын нэгэн барилгын дэлгїїрийн машин тавих зогсоол дээр даваа гаригийн орой (21 цаг 15 мин) нэгэн бїсгїй, їл мэдэгдэх алуурчны суманд єртєж газар дээрээ нас эцэслэв. Эмэгтэй буудуулах їедээ нєхрийнхєє хамт байсан байна.

Аравдугаар сарын 2-ноос хойш америкийн нийслэлд їл мэдэгдэх алуурчин одоогийн байдлаар 9 хїнийг буудан алж хоёрыг шархдуулаад байгаа нь энэ билээ.

Цуврал гэмт хэргийн эзэн баригдаагїй байгаа ба хэргийн учир шалтгаан америкийн цагдаад єдийг хїртэл тодорхойгїй хэвээр ажээ. АНУ-ын ерєнхийлєгч Ж. Буш єчигдєр їдэш телевизээр хэлсэн їгэндээ, “Энэ бол терроризмын нэг хэлбэр” гэж онцлон дурдсан байна.
 

2002.10.01
Хїїгийн амь насыг зэрлэгээр хєнєєжээ

ХБНГУ- Баасан гаригт барьцаалагдсан Франкфуртын Метцлерийн Банкны эзний хїї Якоб фон Метцлер алуурчдын гарт амьсгал хураажээ. Цагдаагийнхан Франкфуртын ойролцоох гїнзгий жалганы хажуугаас холбоотой уут олсон нь хїїгийн цогцос байсан байна.

“Сэжиг бїхий дєрвєн этгээдийг баривчилсан тєдийгїй тэдний нэгийнх нь гэрээс барьцаанд авсан байж болзошгїй хэдэн арван мянган евро олсон” гэж  цагдаагийн дарга Харалд Вайсс- Волландт єнєєдєр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Якоб фон Метцлер єнгєрсєн баасан гаригийн їдээс хойш Карл Шурцын сургуулиасаа харих замдаа буюу гэрээсээ хэдхэн минутын зайтай хулгайчдад олзлуулсан байна. Дараахан нь барьцааны мєнгє нэхсэн захидал ирсэн бєгєєд мєнгє бїрэн тохиолдолд Якобыг чєлєєлнє гэсэн байжээ.

Шаардсан нэг сая еврог гэмт этгээдїїдэд єгсєн боловч 11 настай жаал хїїгийн амийг тэд єршєєсєнгїй.

Франкфуртын Метцлерийн Банк нь 1674 онд байгуулагдсан германы ууган хувийн банкнуудын нэг хийгээд салбарууд нь Мюнхен, Штутгарт, Нью Иорк, Лос Анжелес, Сиэтлл, Токио, Дублин зэрэг дэлхийн олон хотод байдаг юм байна.
 

2002.10.01
Банкны эзний хїїг хулгайлжээ

ХБНГУ- Франкфуртын Метцлерийн Банкны гэр бїлийнхний нэгний нь 11 настай хїїг барьцаалжээ. Тэдний нэхсэн нэг сая еврог гэмт этгээдїїдэд єгсєн боловч Якоб фон Метцлерийг  эцэг эхэд нь єгєєгїй єдийг хїрлээ.

Якоб фон Метцлер, єнгєрсєн баасан гаригийн  їдээс хойш (Карл Шурцын) сургуулиасаа харих замдаа буюу гэрээсээ хэдхэн минутын зайтай хулгайчдад олзлуулсан байна. Дараахан нь барьцааны мєнгє нэхсэн захидал ирсэн бєгєєд мєнгє бїрэн тохиолдолд Якобыг чєлєєлнє гэсэн байж. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр єчигдєр оройноос эхлэн хїїгийн амь насанд аюул тулгараад байгаа тухай мэдээлж эхэллээ.

Франкфуртын Метцлерийн Банк нь 1674 онд байгуулагдсан, германы хувийн ууган банкуудын нэг хийгээд салбарууд нь Мюнхен, Штутгарт, Нью Иорк, Лос Анжелес, Сиэтлл, Токио, Дублин зэрэг дэлхийн олон хотод байдаг юм байна.