2002.09.16
Каната Хонго 115 нас хїрлээ

 

Дэлхийн хамгийн єндєр настан єнєєдєр 115 нас сїїдэр зооглов.

Япон эмэгтэй Каната Хонго(1887.09.16), єнгєрсєн 3-р сард Америкийн иргэн Мауд Фэррис Луизаг (115 нас 56 єдєр) таалал тєгссєн тэр єдрєєс эхлэн албан ёсоор дэлхийн хамгийн урт настай хїн хэмээгдэж  байгаа билээ.

Каната Хонго сонсгол муу, хїний асрамжинд байх шаардлагатай ч эрїїл мэндийн хувьд сайн хэвээр, ухаан санаа саруул буй гэнэ. Тэрээр дєрвєн хїї, гурван охин тєрїїлж єсгєсєн буянтай буурал бєгєєд єдгєє 45 настай ач хїїгийндээ амьдардаг юм байна. Каматагийн ууган охин хоёр жилийн ємнє (90н) нас баржээ.

Камата Хонго ногоон цай ууж, загас, хар давс, саки хїртэж, їндэснийхээ бїжиг урлагийг таалан соёрхдог ажээ. Японд зуугаас дээш настай 15 000 илїї хїн байдаг хийгээд тэдний 80 хувь нь эмэгтэйчїїд юм байна.

2002.09.11
Москвагийн ой шатсаар байна

ОХУ - Долоо хоногийн ємнєєс эрчимжсэн тїймэр догширч, хїрээгээ тэлсээр байгаа тухай Эхо агентлаг мэдээлсээр байна. Зурагтын сувгууд Москва хотын зїг хуйлран шатаж буй ой, битїї утааг їзїїлсээр бєгєєд одоогоор галынхан 200 илїї тїймрийн голомтыг унтраагаад байгаа юм байна.

Москваг тойрон їргэлжлэх ойн тїймэр оросын нийслэлийн агаарын харилцаанд сїїлийн 30 жил саад тотгор болж буй ажээ.

Иргэний агаарын тээврийн харьяа хэд хэдэн буудал, онгоц хїлээн авах боломжгїйн улмаас буух онгоцуудыг єєр хотуудад газардахыг хїсэмжилсэн байна. Улмаар Москвагийн зїїн хэсгийн зарим орон сууцны хорооллын тог тасарчээ.

Москва орчмын 600 хектар талбайг эзэлж буй ойн тїймэртэй, 3500 орчим хїн гал унтраагч онгоцуудын хамтаар тэмцэж байгаа гэнэ. Цаг агаар мэдээлэх товчооноос ойрд бороо орохгїй хэмээн зарласан хийгээд шатсан мод хїлрийн утаанаас болж  агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин ихэсчээ.

2002.09.06
“Чингис хаан “ їзэсгэлэн!

 “Чингис хааны єв“ їзэсгэлэн Австрийн Леобэн хотод 11-р сарын гурван хїртэл їїд хаалгаа дэлгэсээр байх нь. Бидний євєг дээдсийн эдэлж хэрэглэж байсан їнэт эрдэнийн зїйлсийг оросууд анх удаа баруун Европт їзїїлж байна.

Их хааны ач хїї Бат хааны байгуулсан “Алтан Орд”-ны улсын(1251) їеийн гар урлалын бїтээлїїд Санкт Петрбургийн Эрмитаж-д 1000 илїї хадгалагдаж  байгаагаас 250-ийг нь сорчлон сонгож  тус їзэсгэлэнд авчирсан гэнэ.

Дэлгэрэнгїй мэдээллийг та бїхэн http://www.leoben.at/ausstellung хаягаар сонирхоно уу?
 

2002.09.03
Японы атомын їйлдвэрлэл тойрсон шинэ шуугиан

 

Японы аж їйлдвэрийн тїїхэнд хар мєр татуулсан хїнд осол(Токаимурад) болсноос хойш даруй гурван жилийн дараа энэ салбарт дахин маргаан шуугиан нїїрлэлээ.

Япон улсын хамгийн том атомын эрчим хїч їйлдвэрлэгч,TokyoElectric Power co(1951.05.01), єєрийн харьяаллын атомын цахилгаан станцын 13 реакторт гарсан гэмтлийг хэвлэл мэдээллээс нуун дарагдуулжээ. Энэхїї хэрэг явдалд тус компанийн захиргааны таван гишїїн буруутгагдаж байна.

Дашрамд тэмдэглэхэд, 1999 оны 9 сарын 30-ны Токаимурагийн атомын ослын асуудлаархи шїїх ажиллагаа гурван жил їргэлжилсний эцэст єчигдєр єндєрлєлєє. Улсын шїїх, JCO фирмийн удирдах зєвлєлийн зургаан менежерт хоёроос дєрвєн жилийн хорих ял оноосон байна. Дээрхи ослын їеэр JCO фирмийн хоёр ажилчин амь їрэгдэж, 600 хїн цацраг идэвхт туяанд хордсон юм.