2002.06.04
Их Британий хатан хааны “Алтан титэм”-ийн 50 жилийн ой
Хатан хаанд зориулсан Рок, Поп цэнгїїн

 

Лондон - Єчигдєр орой британий пор рокийн одууд 4 цагийн турш хааныхаа ордны задгай талбайд дуулж бїжиглэлээ. Энэ нь британий хааны хувийн эдлэнд болж буй олныг хамарсан анхны арга хэмжээ юм. Харин єнєєдєр Лондонд бїх нийтийн баярын жагсаал боллоо.

Их Британий хатан хаан Елизабет II-ийн хаан ширээнд заларсны 50 жилийн ойг британи даяар ёслол тєгєлдєр тэмдэглэн єнгєрїїлж байна. Тус арга хэмжээний оргил цагийн нэг болох Buckingham Palace дахь рок попийн їдшийн цэнгїїнд, айзам эгшгийн домог болсон Пол МакКартни, Том Жонес, Пил Коллинз, Род Стюарт, Элтон Жонн, Эрик Клэптон, Брэйн Мэи нарын зэрэг дуучид ирж хатан хаанд зориулж ая дуугаа єргєлєє.

Queen хамтлагын хєгжимчин Брайн Мэи їндэснийхээ сїлд дууллыг(“God save the Queen”) цахилгаан гитараар тоглов.

Сїїлийн дууг( “All you need is love”) дуулсны дараа хатан хаан инээмсэглэн алхсаар тавцан дээр гарч ирэхэд тэнд байсан эр нєхєр Филипп(80) нь, хунтайж Чарльз(53), Вильяам(19), Хэрри(17) нарын хамтаар хїндэтгэл їзїїлэн угтсан юм.

Хунтайж Чарльз,  “Сїр жавхлант хатан хаан, ээжээ! Бид бїгдээрээ таны хийсэн бїхнээр бахархаж буй учир єнєє їдэш хамтдаа энд байгаа билээ...” гэж хэлэв.

Хїндэтгэлийн цэнгїїнийг шууд харах боломжтой 12 мянган хїн хааны ордны талбайд цугласны зэрэгцээ 1 сая орчим хїн видео дэлгэцээр Лондоны цэцэрлэгїїдээс їзэж сонирхжээ.

Їзэгчдийн хїндэт суудалд Британийн Ерєнхий сайд Тони Блэйр, Ж.Ленноны бэлэвсэн эхнэр Иоко Оно зэрэг хїмїїс харагдаж байв.

Уг арга хэмжээний тєгсгєлд Битлзийн Пол МакКартни хатан хаанд хандаж, “Бид дараа жил дахин ингэж цэнгэдэг юм билїї” гэхэд, хатан хаан “Миний цэцэрлэгт л лав їгїй шїї” гэв.
 

2002.06.03
Мадоннагийн хїїхдїїд дїїтэй болох нь

 
 

Америкийн домогт-поп Мадонна(43,150сая СD борлуулсан) тун удахгїй гурав дахь хїїхдээ тєрїїлэх гэнэ. Энэ тухай английн “The Sun” сонин мэдээллээ.

Мадоннагийн аав Тони Сиконе(70), охин маань  “их баяртай байгаа” хэмээж тус сонинд єгїїлсэн байна. Тэрээр цааш хэлэхдээ, “ Би охин уу, эсвэл хїї тєрєх нь її гэдгийг чухам мэдэхгїй...” гэжээ.

Британийн найруулагч Гаи Ричи(33), алдарт дуучны хууль ёсны эр нєхєр хийгээд хоёр дахь хїї Роккийн(22сар) нь аав билээ. (Мадонна Роккийг хугацаанаас нь 3 долоон хоногийн ємнє эмч нарын шаардсаны дагуу мэс заслын аргаар тєрїїлсэн.) Харин Мадоннагийн таван настай охиных нь эцэг бол тїїний бїжгийн багш Карлос Леон.

Мадонна уран бїтээлийнхээ жилїїдэд олон улсын нэр хїндтэй зуу гаруй шагнал хїртсэн бєгєєд тїїний борлуулсан сая сая пянз нь эзэндээ 600 сая долларын хєрєнгийг бий болгосон юм.