2002.05.21
Шинэ парк їїдээ нээлээ

Гюнцбург – Єнгєрсєн долоон хоногт ХБНГУ-ын Бавари мужид “Леголанд” парк ашиглалтад орлоо. 60 гектар тоглоомын талбайтай энэхїї хїрээлэнд хїїхдїїдийн дуртай тоглоомууд бїгд бий гэнэ.

Шинэ паркад дэлхийн алдарт барилгуудыг легочулуугаар/1,7 сая чулуу/ єрж угсарсан байдаг нь гайхамшигтай сайхан їзвэр болжээ.

Германы Гюнцбург хот нь Баварийн Мюнхен, Штутгарт хотуудаас 90 минутын зайтай бєгєєд эдгээр хотуудаас парк хїртэл автуусаар їнэгїй їйлчилж байгаа юм байна.

“Леголанд”-ын тухай сурталчилгаануудад, тїїнийг Парисын “Дисней ланд”-аас олон зїйлээр давуутай хэмээн мэдээлж байна. Энд хїїхэд 19 евро, том хїн 23 евро бол “Дисней ланд”-д хїїхэд 29 евро, том хїн 36 евро-гоор їйлчлїїлдэг ажээ.

Гюнцбургийн ойролцоох зочид буудлууд 70 евроноос дээш їнэтэй байх хийгээд улмаар хїсвэл хоногийн 19 еврогоор майхан хєлслєх боломжтой гэнэ. Мєн нэг хїїхэдтэй гэр бїл хагас, бїтэн сайнд буюу хоёр єдєр, 3 одтой зочид буудалд байрлавал 316 евро зарцуулах агаад харин Дисней ланд”-д адил нєхцєлд 685 евро тєлдєг байна.
 
 

2002.05.18
Єнгєлєєгїй, улмаар будуулаа ч їгїй!
Канцлер Шроёдер ялалт байгуулав

Герман - ХБНГУ-ын канцлер Герхард Шроёдер(58, SPD) єчигдєр єглєє Хамбург хотулсын шїїх хурлаар ялалт байгуулав.

Германы ddp мэдээллийн агентлаг саяхан “Шроёдерын їс нэлэнхїйдээ бууралтсан учир тэрбээр їсээ будуулдаг” гэж мэдээлсэн билээ. Тус агенлагийн мэдээллийн дагуу германы зарим хэвлэлїїд канцлер Шроёдерын зургийг, їс нь бууралтсан байдлаар эвлїїлэн нийтэлж байсан юм.

Канцлер Шроёдер їїнийг гїтгэлэг хэмээн шїїхэд ханджээ. Улмаар тус агентлагийг, буруу мэдээлэл тараасан тухайдаа залруулга гаргахыг шїїхээр дамжуулан уламжилсан аж.

ddp-гийн мэдээллийн алба энэ талаар тайлбар бичихийг хїсэхгїй байгаа бєгєєд тїїнчилэн шїїхийн шийдвэрийг хїлээн зєвшєєрєхгїйгээ илэрхийлж дараагийн шатны шїїхэд давж заалдана гэдгээ мэдэгдлээ.
 
 

2002.05.11
Билл Гэйтс хїїхдийн эрїїл энхийн тєлєє 50 сая доллар хандивлав

АНУ-ын Нью-Иорк хотноо болсон Хїїхдийн асуудлаархи НЇБ-ын Ерєнхий ассамблейн 27-р тусгай чуулганы хуралдаанд(2002.05.08-05.10) Микрософт компанийн ерєнхийлєгч Билл Гэйтс оролцож, хїїхэд багачуудад хандив єргєжээ.

“Форбес”-ын жагсаалтаар сїїлийн дєрвєн жил дэлхийн хамгийн баян хїнээр тодорсон тэрбээр “Хїїхдийн эрїїл мэнд бол энэ дэлхийн хамгийн чухал зүйлийн нэг” хэмээгээд дэлхийн ядуу орнуудын зовж зїдэрч, єлсєж євдєж буй хїїхдїїдэд зориулж 50 сая доллар хувиасаа єглєг болгож буйгаа мэдэгдлээ.

 “Чанарлаг хоол тэжээлийн тєлєєх Дэлхийн холбооны байгууллага”(GAIN) нь энэхїї хандивын мєнгийг, витамин эрдэс тэжээлийн дутагдалд нэрвэгдэж байгаа хїїхдїїдэд зориулан зарцуулах ажээ.

НЇБ-ын тусгай чуулганд МУ-ын Ерєнхий сайд, Хїїхдийн тєлєє Їндэсний зєвлєлийн тэргїїн Н.Энхбаяр оролцож, Монгол оронд хїїхдийн сайн сайхны тусын тул хийж буй зарим арга хэмжээнїїдийн тухай илтгэжээ. Уг чуулганд дэлхийн 70 гаруй орны тєр, засгийн тэргїїнїїд хїрэлцэн ирсэн байна.
 
 

2002.05.09
Ялалтын баяраар бємбєг дэлбэрчээ

 

ОХУ- Дагестаны Каспийск хотод єнєєдєр єглєє ялалтын баяр тэмдэглэж байсан жагсагсадын ойролцоо бємбєг дэлбэрсний улмаас 32 хїн амь їрэгдэж, 150 орчим хїн шархатжээ. Парад болохоос ємнє тєв гудамжинд алсын удирдлагатай мина байрлуулсан нь ийнхїї тэсэрч 12 хїїхдийн амь насыг аван одлоо.

Фашист Германыг ялсны баярыг жил бїрийн тавдугаар сарын 9-нд орос орон даяар ёслол тєгєлдєр тэмдэглэдэг уламжлалтай.

Халдлага болох їеэр Москвагийн улаан талбайд цэргийн сїрт жагсаал эхэлж байсан ажээ. ОХУ-ын Ерєнхийлєгч Владимир Путин, нийгмийн шаар шавхруунууд л ингэж наци шиг хэрэг їйлддэг гээд улмаар 21-р зууны терроризм бол эгээ л фашизм лугаа аюултай гэж хэлсэн байна.

Каспийск хот нь Каспийн тэнгисийн эрэг дагуу байрладаг бєгєєд Дагестаны нийслэлээс 20 км зайтай юм байна. Дагестан нь Чечен улстай хиллэдэг аж. 1996 онд Каспийск хот дахь оросын хилийн цэргїїдийн орон сууцанд мєн дэлбэрэлт болж 68 хїн амь эрсдэж байсан билээ. 1999 оны 10-р сарын 1-нд Оросын арми Чеченд єргєн фронтоор давшиж, тус улсын ихэнх газар нутгийг хяналтандаа авсан юм. Москва энэ ажиллагаагаа алан хядагчдын эсрэг тэмцэл хийж буй гэж тайлбарладаг байна.