2002.04.27  
Багш нарынхаа амь насыг хєнєєлєє

ХБНГУ-ын Тюринген муж улсын Гутенбергийн гимназийн(Эрфурт) сурагч єєрийнхєє сургууль дээр цуст аллага їйлдэв. Тэрбээр 13 багш, 2 сурагч, 1 цагдаа нийт 16 хїнийг буудан хороож эцэст нь мєн єєрийнхєє амийг егїїтгэсэн байна.

 Ойрд дуулдаагїй энэхїї жигшїїрт хэрэг єчигдєр 11 цагийн їед болсон юм. Алуурчин гар буу болон автомат шїршигчээр зэвсэглэсэн байж. Тэрээр шатаар єгсєж багш нарын єрєє рїї явж оронгуутаа шууд буудаж эхэлсэн гэнэ. Энэхїї нїд халтирам дїр зураг 40 минут їргэлжилжээ.

 Роберт Штайнхоезер(19) аллага їйлдэх цагаа санаатайгаар сонгосон байсан бєгєєд гимназийн 12-р ангид орох эрхээ хасуулснаас їїдэж сургууль багш нараа їзэн ядаж ийнхїї сумны бай болгосон бололтой. Тїїнийг хичээл тасалдаг їндэслэлээс гадна бусдын гарын їсгийг дууриалгасны учир єнгєрсєн 2-р сараас Гутенбергийн гимназиас хєєсєн юм байна.

Робертын  аав Сименс їйлдвэрт хэлтсийн дарга, ээж нь арьс єнгєний эмнэлэгт ажилладаг ажээ. Гэмт хэрэгтний євєє нь аймшигт їйл явдлын тухай сонсоод “Тэр їхсэн гэнээ? Тэр нь ч сайн болж” гэж хэлсэн гэнэ.

Єчигдрєєс хойш германы хэвлэл мэдээллийн хэрэгслїїдээр хїїхэд хєгшидгїй энэхїї хєнєєлт хэргийн тухайд цочирдсон нь илт їгээ хэлцгээсээр байна. Герман орон эмгэнэн гашуудаж байна.
 

2002.04.19
Италид онгоц осолджээ
“Миний аав амиа хорлосон...”

 

Итали, Милан- Єчигдєр 17цаг 45 минутын їед нэгэн онгоц єндєр байшин мєргєж сїйрлээ. Италийн иргэн Луиги Фасуло(67, Швейцарь) ганц моторт хувийн онгоцоороо энэхїї хэргийг їйлдсэн бєгєєд тус барилгад энэ їед ажиллаж байсан 3 хїн амь эрсдэж 90 орчим хїн шархадсан байна.

Нисгэгчийн хїї италийн “Ла Република” сонинд єнєєдєр єглєє “Миний аав єєрийнхєє амийг хорлосон гэж бодож байна” гэж хэлсэн байна. Їйлдвэрийн эзний хїїгийн єгїїлснээр бол хэн нэг нь тїїний эцгийг эдийн засгийн хувьд сїйрїїлэх гэж оролдож байсан ажээ.

Нэгэн гэрч онгоц байшинг хїчтэй мєргєхєєсєє ємнє агаарт шатаж эхэлсэн тухай тус сонинд мэдээлсэн гэнэ.

1959 онд ашиглалтанд  орсон тэрхїї байшинд(32 давхар) 1200 ажлын байр бий агаад осол болох їеэр 300 гаруй хїн байсан гэнэ.


2002.04.16
Онгоцны ослоос 38 хїн мэнд їлджээ

 

Ємнєд Солонгост сїйрсэн(2002.04.15) онгоцонд нийт 166 хїн байснаас амьд їлдсэн 54 хїнийг аврагчид ослын газраас холдуулж чаджээ. Їїнээс одоогийн байдлаар 38 хїн эсэн мэнд байгаа бєгєєд 15 хїнд тусламж їзїїлсэн хэдий ч нэгэнт оройтсон аж.

Солонгосын иргэн Сєїл Ик-Соо(27) хайлж буй онгоцны їлдэгдэл рїї 2 цагийн турш дахин дахин орж 20 хїний амь аварсан гэнэ. Тэрбээр Бээжингээс Пусан руу нисч явсан зорчигч юм байна. “Би хаанаас тийм их эрч хїч авсан юм, бїї мэд. Тэр їед яавал олон хїний амийг аврах вэ гэхээс єєр юу ч миний санаанд орохгїй байсан.” гэж Сєїл Ик сэтгїїлчдэд ярьсан байна


2002.04.15
Ємнєд Солонгост хятадын онгоц сїйрчээ

 
 

Ємнєд Солонгосын нийслэлийн дараагийн том хот Пусаны ойролцоо єнєєдєр єглєє аймшигтай онгоцны осол болжээ.  Хятадын иргэний агаарын тээврийн Air China компанийн Бээжингээс хєєрсєн 166 хїнтэй  “Бойнг- 767” онгоц сїйрсэн байна.

Амь їрэгдсэн хїмїїсийн тоо одоогоор тодорхой биш байгаа агаад Ємнєд Солонгосын Засгийн газар эсэн мэнд їлдсэн 20(їдээс хойш-49) хїний нэрсийн жагсаалтыг єнєє єглєє(2002.04.15) мэдээллийн хэрэгслїїдээр нийтэд мэдэгджээ. Зорчигдын дийлэнх нь Ємнєд Солонгосын жуулчид байсан байна.

Энэхїї золгїй явдал орон нутгийн цагаар 11.45 минутын їед тохиосон аж. Ширїїн бороо битїї їїл нь ослын шалтгаан байсан бололтой.

Онгоц сїйрсэн газар аврах багийн 450 орчим бие хїч, 10 нисэх онгоц, 162 машин ажиллаж байгаа гэнэ.


2002.04.06
Их Британчууд хатан эхтэй салах ёс гїйцэтгэлээ

 

Гашуудлын арга хэмжээ Лондоны тєв гудамжаар їргэлжилж, хайрлан хїндэтгэдэг хатан эхтэйгээ,  єчигдєр Их Британчууд салах ёс гїйцэтгэлээ. “Queen Mum“-д хїндэтгэлээ илэрхийлэхээр 250.000 орчим хїн цугласан байна.

Хатан эхийн нойрсож буй авсыг зургаан морь бїхий их бууны суурин дээр байрлуулсан агаад тїїнийг 1600 цэрэг дагалджээ.  Сїйх тэрэгний ард хааны гэр бїлийн 14 гишїїн, тїїний дотор хатан эхийн зээ хїї, хаан ширээ залгамжлах хунтайж Чарьлз(53) хоёр хїїгийн хамт, гїнж Анни(51) нар байлаа.

28 мин-ийн энэхїї їйл явдалд зориулж 28 удаа их буугаар буудсан бєгєєд Лондон хотын тєвийн 60 орчим гудамжийг тїр хаасан байна.

Хїндэтгэлийн цуваа (St.James-ээс 1,5 км) тєрийн ордон хїрч єндєрлєсєн бєгєєд хатан эхийн шарил бїхий авсыг тэнд Мягмар гариг хїртэл байрлуулах юм байна. Эмгэнэсэн олон Вестминстрийн танхимд хатан эхтэй салах ёс гїйцэтгэх гэнэ.

Их Британийн ерєнхий сайд асан Уинстон Черчиллыг 1965 онд сїїлчийн замд нь їдсэн тєрийн арга хэмжээнээс хойш ийм сїрт гашуудлын ёслол болоогїй байсан аж. Албан ёсны гашуудлын ёслолыг Мягмар гаригт хийхээр тєлєвлєжээ.
Хатан эхийн шарилыг Виндсорын ордны оршуулгын газар єєрийнх нь эр нєхрийн дэргэд байршуулах ажээ.