2002.03.30
Хатан хааны ээж таалал тєгсєв
  
Их Британийн хатан хаан Элизабетын ээж 101 насандаа єнєєдєр нас эцэслэв.

Тэрээр “амар тайван нойрслоо” гэж Buckingham Palace  мэдэгдлээ. Талийгчийн  дэргэд тїїний охин, хатан хаан ЭлизабетII (75) байсан гэнэ. Єнгєрсєн жилийн сїїлээс хатан хааны ээжийн ханиад нь їгдэрч, їїний улмаас бие нь чилээрхсээр байсан билээ. Энэ оны 2-р сарын 10-нд тїїний бага охин Маргарет нас нєгчсєн бєгєєд тїїнээс хойш тэрээр туйлын уйтай байсан байна.

5 хоногийн дотор тєрийн оршуулах ёслол їйлдэж Queen mum-ыг эцсийн замд нь їдэх юм байна.

Их Британийн хаан ширээ залгамжлах хунтайж Чарльз эмээгээ  “єнгєрсєн" тухай гашуудлын мэдээ сонсоод “газар дээр хадагдсан” мэт зогссон гэнэ. Хатан хааны ээжийн хамгийн хайртай зээ хїї тэрээр туйлын эмгэнэж байгаа нь дамжиггїй бизээ.

Хатан хааны ээж гэдэг нэрээр алдаршсан энэ эмэгтэйг Их Британчууд ихэд хайрлан хїндэтгэдэг бєгєєд дэлхийн 2-р дайны їеийн бємбєгдїїлсэн Лондонд єєрийн зарц албадын дэргэд їлдэж байсан эрэлхэг зоригийг нь тэд хэзээ ч мартахгїй ээ...

Нэгэн гайхамшигтай амьдрал ийнхїї тєгсгєл боллоо. Хатан хааны ээжийн намуухан инээмсэглэлийг, тїїний хїртэх дуртай вискийг, тїїний хїлэглэх дуртай морьдыг хїмүүс домог болгон хїїрнэж їлгэр туульдаа мєнхлєнєө...
 


2002.03.27
Их Британийн хатан хааны ээж сохорсон уу?

 
 
 

“Хатан хааны ээж(101) сохорсон байж  магадгїй” гэж Их Британийн ”People” сэтгїїл ням гаригт мэдээллээ.

Queen Mum-ын ханиад їгдэрч архагшин нилээд хэдэн сарын нїїр їзэж байгаа бєгєєд хараа нь энэ хугацаанд улам муудсанаас ном сонин уншихаа байж зурагт ч їзэж чадахаа больсон гэнэ . Харин єєрийн дуртай морин тойруулгын уралдааны тухай радиогоор сонсож байгаа юм байна.

6-н долоо хоногийн ємнє тїїний бага охин, гїнж Маргарет таалал тєгссєнєєс хойш хатан хааны ээжийн нїд ийнхїї улам муудах болсон байна. Тэрээр єнгєрсєн оны 11 сараас хойш хїмїїсийн ємнє албан ёсоор гарч ирээгїй агаад охинтойгоо салах ёс гїйцэтгэх їед хїмїїст харагдалгїй хаалганы цаанаас эмгэнэж байсан тухай People сэтгүүлд бичсэн байв.
 
 
 

2002.03.21
“Бин Ладены бие сайн байгаа”

 
 
 
 
 

“Олон улсын террор удирдагч Осама бин Ладены амьд байгааг илтгэсэн баримт олдлоо” гэж  Америкийн ТВ-ийн СNN суваг мягмар гаригт мэдээллээ.

Бин Ладены тєрсєн дїї шайх Ахмедын баталж ярьснаар, 3-н долоо хоногийн орчмын ємнє тїїний ээж рїї нэгэн хїн утасдаж “Бин Ладены бие сайн байгаа” гэж хэлсэн гэнэ.
“Хэн утасдсаныг би мэдэхгїй ч энэ тэндгїй мэдээлээд байгаа бин Ладены бєєр євчтэй гэдэг нь їнэнд нийцэхгїй гэдэг нь бидэнд тодорхой байдаг юм” гэж тэрвээр нэмж єгїїлсэн байна.

2002.03.20
Нэг сек жингїйдэхэд 550 доллар!

 

Дэлхийг тойрох нислэг 3 мин їргэлжлэх агаад тєдий хугацаанд жингїйдэх энэхїї євєрмєц аялалын єртєг нь 100 000 доллар байх гэнэ.

2004 оноос мєнгєтэй хїн бїр огторгуйд жуулчлах боломжтой болно гэж ОХУ-ын Спэйс Адвенчур фирм саяхан мэдэгдэв. Дэлхийн татах хїчнээс гарч дїїлэх  C-XXI хєлгєє хїмїїст танилцуулаад удаагїй ч тус компаниар їйлчлїїлэхээр 100 гаруй хїн, нэрсээ хэдий нь бїртгїїлчихсэн байгаа аж.

2004 онд 101 км-ийн єндєрт, харвасан сум мэт сїнгэнэх анхны хїн нь Окуба Шуйчи(53) хэмээх Япон эр юм байна.

2002.03.13
Хоёр єндрийг дурсаж, хєх гэрлээр цамхаг бїтээжээ

Дэлхийн Худалдааны Тєвийн ихэр барилгыг нурааснаас хойш хагас жил єнгєрч буйтай холбогдуулж дан гэрлээр америкчууд Даваа гаригийн орой гайхамшигтай “хєшєє” босгов.

Харанхуйг нэвт зїсэж  тэнгэрт дїїлсэн ижил багана, эх байшингийнхаа суурин дээр 32 єдрийн турш їдэш бїр 4 цаг їргэлжлэн гэрэлтэж хїмїїст террор халдлага, тїїний аюулыг сэрэмжлїїлэн сануулах гэнэ.

9 сарын 11-ний алан хядлагын їеэр амь їрэгдсэн мянга мянган хїмїїсийн тєрєл тєрєгсєд, ойр дотныхон нь хос гэрэлтїїлгийг(7000Watt) асаах ёслолын ажиллагаанд хїрэлцэн ирж, бурхан болоочдоо дурсан, тэнгэрт одсон тэр л газраас нь тэднийхээ хойноос эмгэнэн гашуудсан байна.

Гайхамшигт энэхїї бїтээл ихэр цогцолборыг дахин сїндэрлїїлэх итгэл найдварын билэгдэл болж Нью-Йорк хотыг ийнхїї орой бїр гийгїїлж эхэллээ.
 

2002.03.12
Хаакон Лондонд суралцана

 
 
 

Норвегийн хаан ширээ залгамжлах хунтайж Хаакон(28), Лондон хотын улс тєр эдийн засгийн сургуульд /“London School of Economics and Political Studies”/  суралцахаар боллоо.

Хаакон ирэх 9-р сараас 2003 оны намар хїртэл тус сургуульд улс тєрийн ухаан судлах гэнэ. Тїїний эхнэр, гїнж Метте-Марит мєн ном эрдэмд шамдах агаад чухам ямар чиглэлээр суралцахаа одоогоор сонгоогїй байгаа юм байна.
 
 
 

2002.03.04

“Форбис” сэтгїїлийн шинэ жагсаалт

Билл Гэйтс, Мелинда хоёр дэлхийн хамгийн баян хос

Дэлхийн хамгийн баян хїмїїсийг, тэдний хєрєнгийн хэмжээгээр жагсаасан “Форбис” (АНУ) сэтгїїлийн шинэ дугаар, энэ сарын дундуур уншигчдынхаа гар дээр очих гэж байна.

Сїїлийн 3 жил “дэлхийн хамгийн баян хїн”-ээр тодорсон Билл Гэйтс єнгєрсєн онд 6 тэрбум доллараа алдсан ч(тїїний Маммур концерн), морин жилд мєнхїї титмээ хадгалж чадлаа.

90-ээд онд НЇБ-д хувиасаа нэг тэрбум доллар хандивлаж байсан, СNN-ийг їндэслэгч
ноён Тэд Тернэр улирч одсон могой жилд хєрєнгєнийхєє 50 хувийг гєвж, тус сэтгїїлийн жинлїїрээр 62-р байранд оржээ.

“Форбес Лист”-ийн ТОП - 3:

1.Америк,   Билл Гэйтс(46);   52,8 тэрбум доллар: Харвардийн Их Сургуульд суралцаж байсан.Эхнэр Мелинда болон 2 хїїхдийнхээ хамтаар Сиэтл-д амьдардаг.

2.Америк,   Бафетт, Варрин Е(71); 35 тэрбум доллар: Хєрєнгє оруулалтын мэргэжилтэн гэгддэг. Гэр бїл 3 хїїхэдтэй. Пенсилваний ИС тєгссєн.

3.Герман,   ах дїї Карл Тео Албрехт(82);      26,8 тэрбум доллар :    “Алди” дэлгїїрийн эзэд. Германд 4000 ширхэг “Алди” дэлгїїр байдаг бєгєєд бусад 10 оронд тїїний салбарууд нь бий.

4. Америк
5. Америк
6. Америк
7. Америк
8. Америк
9. Америк
10. Америк
11. Саудын Араб
12. Герман
13. Франц
14. Канад
15. Америк
16. Швед
17. Мексик
18. Америк
24. Хон- Конг
25. Хон- Конг

2002.03.01
“Эрхэм дойче марк минь баяртай“

2002 оны эхний єдєр европчууд шинэ валютаа гартаа имэрч їзсэн билээ. Тус тивийн 12 орон, нэгдсэн валютын нэгж еврог хууль ёсныхоо мєнгєн тэмдэгт болгосноос хойш даруй 2 сар єнгєрчээ. Гэсэн хэдий ч энэ хугацаанд Европын ихэнх оронд хуучин мєнгєн дэвсгэртээрээ тєлбєр тооцоо хийсээр байсан. Харин єнєєдрєєс эхлэн тэд  “дасаж хайрласан цаас, зоос”-тойгоо салах ёс гїйцэтгэх нь тэр. Шєнийн  24 цагаас эхлэн Германд бїхий л гїйлгээг гагцхїї еврогоор хийж буйтай холбогдуулж, сонинууд  “эрхэм дойче марк минь баяртай” хэмээн бичиж байна.


Єнгєрсєн хагас зуун жилд Д-Марк германы тєдийгїй дэлхийн бїх хїмїїсийн найдвартай тїнш байлаа.1948 оны хавар хїртэл Германд “наци-мєнгє” гїйлгээнд байсан ажээ. Тэр їед шинэ дэвсгэрттэй болох тухай цуу дэгдэж “Америкчууд бидэнд мєнгє авчирна.  60 Райхс-Марк нэг шинэ марктай тэнцэх гэнэ” гэж хэлцэж байж.Тун удалгїй Германчууд(1948 оны 6-р сарын 20) хамгийн анхны Д-Маркаа їнэртсэн юм.
54 жил эзэнтэйгээ хамт “жаргаж зовсон”  Германы Д-Марк, ийнхїї 2002 оны 03 сарын 01-нээс тїїх бїтээлцэхээр “яаравчлан одлоо”.

2002.02.27
Норвегийн хунтайж, Африкт хийх айлчлалаа хойшлуулав

Норвеги, Осло- Норвегийн хаан ширээ залгамжлах хунтайж Хаакон(28) євчилсєн эхнэрээ ганцааранг нь орхиж тївдсэнгїй. Тєлєвлєгєєний дагуу тэрээр энэ сарын 27-нд Мозамбикт болох ДОХ-ын эсрэг тєсєлд биечлэн оролцох байсан аж.

Хунтайжийн гэргий Метте Марит(28) уушгины хатгаа тусч улмаар євчин нь їгдрэн Осло хотын Рикс эмнэлэгт хэвтсэн гэнэ. Гїнжийн биеийг илаарштал дэргэд нь їлдэхээ мэдэгдэж тэрээр Африкийн аялалаа хойшлуулав.
Хунтайж эхнэрийн хамт Солт Лейкийн Олимпийн нээлтийг їзэх їед гэрлээд тєдийлєн удаагїй тэднийг сэтгїїлчид “тайван” байлгаагїй билээ. Їе їеийн “цагаан” наадамд Норвегийн тамирчид гайхалтай амжилт їзїїлж, медалийн тоогоор ямагт эхний байруудад жагсаж байсан тїїхтэй. Иймээс ч титэмт хунтайж Хаакон, гїнж Метте Марит нар  євлийн 19-р Олимпийн хамгийн хїндтэй зочид байсан бизээ. Норвегчууд гїнжээ хурдан эдгэхийг ерєєж, эмчлїїлж буй эмнэлэгийнх нь урд талбайг цэцэгт гудам болгосон байна.

2002.02.23
Их Британийн хатан хааны хаан ширээнд заларсны 50 жилийн ой

Англи, Лондон- Элизабет II., Их Британи улсын хатан хаан цол єргємжлєл хїртсэнээс хойш даруй хагас зуун  жил єнгєрчээ.

Тїїний эцэг Георг VI. хаан(56) 1952 оны 2-р сарын 6 –нд  хїнд євчний учир таалал тєгссєн бєгєєд хааны хоёр охины эгчмэдийн хувьд Элизабет, Их Британи улсын хатан хаан болсон билээ.
Их Британи даяар хатан хааныхаа “Алтан Титмийн Баяр”-ыг ирэх зун ёслол тєгєлдєр тэмдэглэнэ. Цаг агаарын тааламжтай їеийг сонгож тухайн їед нь єдєр товлон нийтэд мэдэгдэх юм байна.