2016.03.29
“Үлгэрийн юм шиг Монгол орон”

Германы өдөр тутмын мэдээллийн хамгийн том вэбсайт Шпиегелийн шинэ оны эхний долоо хоногийн онцлох зургаар манай байгалийн зураг шалгарсан юм. Түүнийг сансрын Sentinel 2A хиймэл дагуулаас хэт улаан цацрагийн аргаар авчээ. Өнгө хослолын чамин гоё урлаг болж буусан эл зургийн тайлбарыг Шпиегел “Үлгэрийн юм шиг Монгол орон” буюу Maerchenhafte Mongolei гэж гарчигласан байв.

MongoliinGoviФото зурагт өмнийн их говь цөл, хадархаг талдаа байгаль Алтайн нурууны үргэлжлэл Бага Богд, Таацын цагаан нуур харагдаж буй гэнэ. Тухайлбал: Дээд талын номин өнгөтэй бөөрөнхий нь нуур, цайвар улаан хэсэг нь нүцгэн говь цөлөөс тодотгож татсан өвс ургамал. Доод хэсгийн судал бүхий бүрхсэн гүн улаан нь уулс. Түүний дээрх цүлхийж тогтсон мөс шиг зүйл нь элсний хөрсөн эвдрэл ажээ.

Энэтхэгийн далайн чийглэг агаар, борооны үүл тунадас Хималайн нурууг гэтэлж Монголын говь цөлд хүрч чаддаггүй, тиймээс ган гачиг их болдог . “Өвөлдөө тэсгим хүйтэн, зундаа хэт халуун Монголын говь бол эрсдэл бүхий амьдрах орон зай...”, өнгөний хувиргалт бүхий уул зурагт “Монголын домогт говь цөл яг л өнгөт гантиг мэт үзэсгэлэнтэй буужээ” гэх зэргээр Шпиегелийн тайлбарт бичсэн байлаа.

...Жилийн цэвэр орлого нь хэдэн арван сая еврогоор үнэлэгддэг (2014 онд 35 сая) дэлхийн олон сая уншигчтай Европын хамгийн том гэж хэлж болох вебсайтад шинэ онд гарсан Монголтой минь холбоотой анхны шинэ мэдээг та бүхэндээ хуваалцлаа.

...Манай байгалийн зургийг авсан хиймэл дагуулын тухайд:

Европын сансар судлалын төвөөс “Дэлхийг ажиглах” Sentinel 1A, Sentinel 2A зэрэг хэд хэдэн хиймэл дагуул сансарт байрлуулдаг. (Манай дэлхий байгалиас заяасан нэг л дагуултай, түүний нь бид Сар нэрээр сайн мэднэ) Sentinel 1A дагуул дэлхийг радаарын цацраг туяагаар тэмтэрч мэдэрдэг. Тэрхүү аварга хөлөг зургаан өдрийн дотор дэлхийн бөмбөрцгийг орбит буюу тойрог замаар эргэж тойрдог агаад жишээ нь уул нуруудын өндрийн хамгийн бага өөрчлөлтийг ч тэр бүртгэн хянаж дэлхийд байрлуулсан хүлээн авагчид тогмол мэдээлж байдаг байна. “Хүлэмжийн хий”, “цаг уурын дулаарал”, “озоны цоорол” зэрэг олон асуудалтай тулж буй хүн төрөлтөнд уул мэдээллийн ач холбогдол нэн өндөр. Манай байгалийн зургийг авсан Sentinel 2A хөлөг 2015 оны 6-р сараас эхлэн дэлхийг тойрч эхэлсэн, 800 км-ын өндрөөс тандалт хийж “аялдаг” хиймэл дагуул ажээ. (Sentinel хэмээх нэр нь эргүүл харуул, сахин хамгаалагч гэх утгатай англи үг юм)

Дорждамдингийн Оюун

2016.2.11, Карлсрүэ хот




2010.10.12
Франкфуртын номын үзэсгэлэнгийн сониноос  
   Жил бүрийн 10-р сард Германы Франкфурт хотноо олон улсын номын үзэсгэлэн болдог. Энэ жил манайхаас “Мон Судар“хэвлэлийн компани, “Happy Friends“ сургалтын төв, “Стратегийн өмгөөлөл гүйцэтгэл“ төрийн бус байгууллага гэсэн гурван аж ахуйн нэгж зорьж иржээ. Мэдээллийн төвөөс нь монголоос оролцогч байна уу гэж лавлахад дээрхи байгууллагуудын хаягийг дор нь хэвлээд өгсөн.

Франкфуртын олон улсын номын үзэсгэлэн бол номын бизнесийн дэлхийн хамгийн том худалдаа арилжааны цэг юм. 111 орны 7539 стэндэд (түрээсийн талбай) 300 мянган ном сурах бичиг сурталчилж түүнийг нь 279 000 хүн үзэж сонирхож, 10 000 сэтгүүлч сурвалжилж буй талаар үзэсгэлэнгийн(2010 оны 10 сарын 6-10) танилцуулгад бичжээ. Үзэсгэлэнд зочлогсод ном хэвлэлийн зах зээлийн өнөөгийн байдал, шинэ бүтээлүүдтэй танилцдаг байна. Сүүлийн жилүүдэд цахим хэлбэрийн ном толь бичиг эрэлт ихтэй байгаа аж.

Франкфуртын олон улсын номын үзэсгэлэнг ХБНГУ-ын ГХЯ-ны сайд Г. Вестервеллэ, Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Кишнер нар албан ёсоор нээжээ. Энэ жил Аргентин улс 43 дах зочин орноор оролцож байгаа учир Аргентинаас 70 гаруй зохиолчид ирсэн байна. Германы ГХЯ-ны сайд Г. Вестервеллэ үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Цахим ном нь цаасан номыг шахах бус харин нөхөх болно“ гэж цохон тэмдэглэсэн байна.

Азийн танхимын дунд хэсэгт байрлах Мон Судар компанийн павилонд Франкфуртын оюутан М. Болормаа ажиллаж байсан. Номуудаа сайхан сурталчилж байна билээ. Мон Сударын номууд чанарын хувьд дор орох юм алга. Харин зарим нэг улсууд манай номыг сонирхох зуураа, “Танайх кирил үсгээр бичдэг юмуу? “ гэж асуухыг нь сонсоод лав сайхан санагдаагүй. Манайхан зоригтойгоор хуучин монгол бичиг рүүгээ шилжих, үгүй бол монгол бичгийнхээ дагуу латин үсэг хэрэглэвэл дээрсэн. “Танайх орос үсгээр бичдэг юм байна“ “ гэж хэлүүлснээс олон орны жишгээр латин үсгээр бичиж байсан нь арай илүү.

“Happy Friends“ сургалтын төвийн захирал Б.Уранбилэг саяхан хэвлүүлсэн монголын тухай номоо танилцуулж байв. “Wonders of Mongolia“ ном агуулга, үзэмжийн хувьд давгүй юм. Эдний төв анх удаа оролцож байгаа юм байна. Тиймээс виз тийзний асуудал нь тулгамдаад нилээн сандарсан гэж байсан. Уранбилэг багш гадаадын жуулчдад монголынхоо талаар үнэн бодит мэдээлэл хүргэх, өнчин ядуу хүүхдүүдийг ном сурах бичгээр урамшуулан дэмжих зэрэг нийгэмд тустай сайхан ажлууд хийж байгаа юм билээ. “Стратегийн өмгөөлөл гүйцэтгэл“ төрийн бус байгууллагын хаягаар яваад очиход павилоноо хаачихсан байсан. Хөршүүдээс нь сураглахад мэдэх хүн байсангүй.

Дэлхийн гол гол хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрийн эзэд, кино найруулагч, зохиолчид Франкфуртад жилд нэг цуглаж ном тойрсон гэрээ хэлэлцээр, лиценз зөвшөөрөл, худалдаа наймаагаа хийдэг байна. Өөрөөр хэлбэл оюуны бүтээлүүдийг хуулийн дагуу олон улсын зах зээл дээр гаргадаг ажээ. Зохиолчид том плакатан зургийнхаа урд номоо уншаад, гарын үсгээ зураад л сууж байх юм. Танхим заалуудыг холбосон урсдаг шат байхгүй байсан бол хөл урагш явах юм биш. Жигтэйхэн том юм. Хэдий том ч бүх төлөвлөгөө, байршил нь эмх цэгцтэй, тэр их ном, цахим бүтээлүүдийг дэлгэж үзүүлсэн арга хэлбэр нь өвөрмөц, ядаж л ариун цэврийн өрөөнүүд нь ойр ойр цэвэр, кафе хоолны газрууд нь элбэг тохилог, заалууд нь гэрэлтүүлэг сайтай. Аргагүй л үзэсгэлэн зохион байгуулах олон жилийн туршлага, германчуудын нягт нямбай чанар харагдах юм.

Франкфуртын номын үзэсгэлэн 500 гаруй жилийн түүхтэй. Иоханес Гутенбэргийг ном хэвлэх шинэ технологио нээсний дараахан эндхийн худалдаачид анхны үзэсгэлэнг зохион байгуулжээ. 17-р зуун хүртэл Франкфурт, Европын номын худалдааны төв болсон хэдий ч улс төрийн шалтгаанаар үзэсгэлэнг Лайпциг хот руу шилжүүлсэн байна. Харин 1949 оны намар Франкфуртын Гэгээн Паулын сүмд дайны дараах анхны үзэсгэлэнг зохион байгуулж. Энэхүү үзэсгэлэн 60-аад жилийн хугацаанд оюуны бизнесийн дэлхийн хамгийн ач холбогдол бүхий арга хэмжээнүүдийн нэг болж чаджээ.

Ирэх жилийн үзэсгэлэн 2011 оны 10 сарын 12-16 –ны хооронд болох юм байна. Франкфуртын олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны вэб хаяг: http://www.book-fair.com



 2010.10.10

Германаас Америк хүртэл

“Германаас Америк хүртэл” тэмдэглэлийн тухайд:

АНУ-ын Нью-Иорк, Вашингтон хотуудаар аялж тэр тухайгаа бичиж үлдээсэн тэмдэглэл. Тэр үед буюу 2009-10 он гэхэд Монголд бүү хэл Германд ч неолиберализмын тухай, АНУ хийгээд дэлхийн санхүүгийн элитүүд гэгдэх банкирууд болон язгууртнуудын хэрэгжүүлж буй Дэлхийн шинэ дэг-ийн талаар тэгж их ярьж бичдэггүй байлаа. Тэр хэрээрээ мэдээлэлгүй тул бүгд л гэхэд хилсдэхгүйгээр ардчилал, глобалчлалд итгэж байв. Global Governance буюу тухайн улсын төр засгийн газруудынх нь хүчийг нь сульдаах, Засгийн газруудгүй “нэг төвт” засаглал гээч бодлогын тухай одоо бараг бүгд  мэдэж эхэлсэн. Неолиберализмд олон арван жилийн өмнөөс сүйдлүүлсэн улс орнуудад үүнийг бичиж хэлж анхааруулж байсан боловч энэ нь дэлхийн олон түмэнд хүрээгүй удаан дарагдсан юм. Ер нь, дэлхийн шинэ дэгийн цаад эзэд “зөвшөөрсөн” учраас л энэ талаарх мэдээлэл өдгөө ингэж их түгж буй гэж үзэх эрдэмтэд ч бий. Дэлхийн хүн ам тэр чигтээ аалзны тор мэт өрөнд баригдсан тул одоо “хөдлөх” боломжгүй тиймээс тэд нууцын зэрэглэлийн олон зүйлийг сул тавьсан гэж зарим судлаачид тайлбарладаг юм...

“Германаас Америк хүртэл” тэмдэглэлдээ гэхдээ илүүтэй аян замд үзсэн харсан зүйлийнхээ талаар бичсэнээ энд дурдъя. (2015.8.25)

Өмнөх үг

   Найз маань, “Буцахаас өмнө Америкийг ирж үзээ“ гэлээ. Сүүлийн хэдэн жил завдаагүй. Харин энэ удаа явахаар шийдэв. Америкийн элчингийн сайтнаас дүрэм журмыг нь судаллаа. Виз тийзээ захиалж интернэтээс хэд хоног салсангүй.

Нью-Йоркийн зүг 2010 оны 5 сарын 18-ний үдшийн 9 цагт би хөлөг дүүрэн европчуудтай Франкфуртын нисэх онгоцны буудлаас хөдлөв. Нойр дутуу явсаных онгоц хөөрөөд л  унтаж, сэрвэлзэж унтсаар онгоцны чанга яригчаар, “Хорин минутын дараа Жон Ф. Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудалд бууна” гэж зарлах чимээнд сэрлээ.

Цонхоор доош хартал тэнгэрийн хаяа хүрэвч зах хязгаар үгүй далайн ус хар сувд мэт гялалзана. Үйлчлэгчийн орхисон хилээр орох хуудсыг бөглөж амжив. Энэ зуур онгоц маань улам бүр доошилж усан дээр буух нь уу гэмээр шүргэн алдан хурдалсаар гэнэт газардахад улсууд алга ташин, би ч бас гайхах баярлахын завсар алгаа ташив. Нью Йоркт үдшийн бүрий болсон байлаа.

Онгоцны буудалд найз маань охинтойгоо угтав. Баяр хөөр болж уулзсан бид элдвийг хүүрнэсээр гадагш гарахад бороо шивэрч байсан ч жиндүү бус, далайгаас ирэх чийглэг агаар пүнхийж байв.

Найз маань, “Манай сургуулийн төгсөгчдөд зориулж Эмпайр Стэйт Билдингийн оройн хэсэг өнөөдөр хөх өнгөөр гэрэлтэж байгаа, хэдүүлээ харчихаад цааш давхинаа” гэлээ. Дэлхийд эрт алдаршсан энэхүү өндөр байшинг элдэв зургаас харж байсан ч өөрийн нүдээр харна гэдэг өөр байдаг хойно тэнгэр баганадаад жигтэйхэн байлаа. Гэхдээ хамгийн гол нь “Дэлхийн нийслэл” гэгддэг Нью- Йорк хотын хамгийн өндөр байшингийн гэрэл чимэглэлийн өнгийг Колумбын Их Сургуулийн төгсөгчдөд зориулж өөрчилсөн, тэдний нэг нь миний найз шүү дээ гэж бодохоос бахархам санагдав.

Колумбын Их Сургуулийн анхны монгол доктор

Миний найзыг Банзрагчийн Отгонтөгс гэдэг. Бид хоёр арван жилд байхын бие биенээ мэдэх ч Отгоо Ломоносовын, би Менделеевийн нэрэмжит  Их Сургуульд суралцаж байхдаа нөхөрлөж цэл залуу нас, оюутан ахуйн дурсамж дүүрэн он жилүүдийг Москвад үдэж байсан. Сургуулиа төгсөөд найз маань МУИС-ийн Эдийн Засгийн сургуульд багшилж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Одоо ч тэндээ багшилсаар буй. Отгоо үндсэн ажлынхаа хажуугаар Дэлхийн Банк, НҮБ, Соросын Сан зэрэг байгууллагуудаас хэрэгжүүлж буй төрөл бүрийн төслийн ажлуудыг хийнэ, удирдана, мэргэжлийн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл бичнэ. Ер нь товчоор хэлэхэд мэргэжилдээ эзэн нь болсон манай улсад хуруу дарам цөөхөн, чадварлаг эдийн засагчдын нэг юм.

 Арваад жилийн өмнө Английн Манчестрийн Их Сургуулийг мастер зэрэгтэй дүүргэж байсан тэрээр энэ хавар Колумбын Их Сургуульд Боловсролын эдийн засгийн чиглэлээр докторын зэргээ амжилттай хамгааллаа. Элzur2сэх хүсэлтэй оюутнуудад тавих шаардлага нь өндөр, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын жагсаалтад ямагт эхний аравт ордог энэ Их Сургуульд докторын зэрэг хамгаална гэдэг хэн хүнд хялбар олдох завшаан биш ээ. Энэ хэцүү давааг даваад Отгоо маань Колумбын Их Сургуулийн хамгийн анхны монгол доктор болсон.

zur1Ойр дотны найзуудтайгаа Отгоо нэг өдөр төгсөлтийн баяраа тэмдэглэсэн. Халуун дулаан уур амьсгал, чин сэтгэлийн баяр догдлол... бүгд л баяр хүргэж улам ихийг хийж бүтээхийг хүсэж байв. Тэнд байсан хүүхэд залууст хандажzur1 Отгоо, “Хүсэл мөрөөдлөө уйгагүй хөдөлмөртэй хослуулвал монгол залууст дэлхийн хаалга нээлттэй“ гэж хэлсэн. Тийм шүү. Бид хий мөрөөдөх биш харин хүсэл мөрөөдөлдөө цаг гаргаж, тууштай байж, бэрхшээлээс хойш суухгүй хөдөлмөрлөх чадварыг өөртөө суулгах нь хувь хүний хийгээд улс орны маань хөгжилд тун их хэрэгтэй.

Колумбын Их Сургууль нь Америкийн хамгийн эртний Их Сургуулиудын нэг. 1754 онд Их Британийн 2-р Жорж хааны зарлигаар үүсгэн байгуулагджээ. Америкчууд тусгаар тогтнолоо олж аваагүй байж. 12 жилийн дараа тусгаар тогтнолын дайны учир хичээл нь 8 жилээр тасалдаж байсан ажээ. Одоо 24 мянган оюутантай, номын сандаа 9,3 сая номтой. Америкийн 34 дэх ерөнхийлөгч Эйзенхауэр, одоогийн ерөнхийлөгч Обама, америкийн анхны эмэгтэй төрийн нарийн бичгийн дарга асан Мэдлин Олбрайт зэрэг дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн олон хүн энэ сургуулийн төгсөгчид. Тэднээс 72 хүн Нобелийн шагнал авчээ.

Америкаас уригдаж манайд хичээл орж байсан профессор Пенн хэлж байсан, “Америкчууд шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажилд асар их мөнгө зардаг“ гэж. Энэ яриа юунаас үүдсэн гэхээр, манай семинарын  өрөө наран талдаа цонхтой, тэр өдөр маш халуун. Бид ч тэсээд л сууж байгаа юм. Гэтэл Пенний нүүр улайж, хөлс нь цутгаад, цамц нь норж эхэлсний дараагаар өрөөнд агааржуулах сэнс байхгүйд  бухимдсан уу, хичээлээсээ өөр сэдэв рүү орсон юм. Америкчууд боловсролд мөнгө оруулахдаа судалгаа шинжилгээний зардлыг сурах, шинжлэх орчинтой нь хамруулж тооцдог тухай тэр хэлж байсан юм. Нээрэн ч Колумбын Их Сургуулийн номын санд орсон даруй надад зочин багшийн яриа санаанд орж билээ. Тийм их номтой, дээр нь номын сан өөрөө ердөө л хааны ордон мэт. Оюутнууд мэдээж энд жинхэнэ эзэд нь. Энэ сургуулийн төгсөгчдийн мэргэжлийнхээ дагуу хөдөлмөр эрхлэлт өндөр хувьтай байдаг нь ч аргагүй биз. Үүгээрээ бахархах нь ч зүй ёсны хэрэг.

Колумбын Их Сургуулийн ерөнхийлөгч Low 1895 онд уг номын санг (Low Memorial Library) аавынхаа дурсгалд зориулж бариулжээ. Барилгын хэлбэр интерьер нь Европт элбэг байдаг хааны ордуудтай адил, бөмбөгөр орой, багана бүхий. Low Library 1987 онд америкийн үндэсний түүхийн содон бүтээлүүдийн нэгд бүртгэгдсэн. Бас нэг хэвлэлийн магнат мөн тус сургуульд их мөнгө хандивлаж (1902 он) түүгээр нь сэтгүүл зүйн салбарыг шинээр байгуулжээ. Тэр хүний нэрэмжит энэ салбарын шагнал бий болгосон нь эдүгээ америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй сэтгүүл зүйн шагнал болсон байх юм. Манай үндэсний хөрөнгөтнүүд энэ мэтчилэн шинжлэх ухаан, боловсролыг дэмжиж хөрөнгө оруулаасай. Жишээ нь, Сайхансамбуу гуай бизнесийн салбарын сургуульд, Мянганбаяр гуай геологийн салбарт хөрөнгө оруулж монголын боловсролын түүхэнд үлдэх юм хийчихээд өөрийнхөө нэрээр салбарын шагналыг бий болгож болно шүү дээ. (Харамсалтай нь Мянганбаяр гуай энэхүү тэмдэглэлийг нийтэлснээс дөрвөн жилийн дараа, 2014 онд дампуурлаа зарласан. Зох.)

Эх орондоо хэрэгтэй шилдэг боловсон хүчин болохыг хүсээд уйгагүй хөдөлмөрлөвөл, монгол залууст олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Колумб, Харвард, Хайделберг, Оксфорд зэрэг алдартай, хангамж сайтай их сургуулиудад сурах боломж байна, энэ нь хоосон мөрөөдөл биш болж.

3. Хэзээ ч унтдаггүй хот буюу өдрийн 24 цагийн төлөвлөлт

Нью-Йорк нь хэзээ ч унтддаггүй хот (The City That Never Sleeps) гэгддэг. Хотод шөнийн амьдрал буцлах  ба гэрэл чийдэнгүүд өдөр шөнөгүй гялалзаж, дуу хөгжим машин тэрэг хангинаж, метро нь гэхэд л 24-н цагаар явна. Бидний амьдардаг Карлсрүэ хотод өдөр оройдоо түм түчигнэж, бум бужигнаж байдаг ч шөнө болуут нам гүм, төвөөс бусад хэсгээрээ хав харанхуй болчихдог. Германы бүх ажил цаг горимоороо өрнөнө, автобус метро хүртэл минут минутын хуваарьтай жигд явна. Энэ мэт олон шалтгаанаас германд амьдарч буй хүмүүс цаг барихдаа гаргууд болдог. Харин Нью-Йоркт бол хувь хүний сахилга бат, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент илүү хэмжээгээр шаардагдах юм уу даа гэж бодогдсон. Энэ зун Улаанбаатарт байхдаа, хөдөөний оюутнууд илүүтэй архи тамхи, элдэв зугаад донтож байгаа тухай нэг эрдэмтний зурагтаар ярьж байгааг сонсоод харамсаж байв. Амжилт гаргаад, манлайлаад явж байгаа хүмүүсийн гол ялгаа нь хэн нь өдрийн 24-н цагаа сайн хувиарлаж байдагт оршино.

Нью-Йорк нь дэлхийн санхүү, улс төр, соёл урлагт хүчтэй нөлөөтэй хот. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Төв байр энд байрладаг. 8,4 сая хүн амтай тус хот нь АНУ-д хүн амын нягтшилаараа тэргүүлдэг. Өндөр байшингуудаараа цуутай. Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен арал гэсэн таван дүүрэгтэй. Ноднин 2009 онд Нью-Йорк хот үүсгэн байгуулагдсаныхаа 400 жилийн ойг тэмдэглэсэн. Холландын далайчин Хенри Хадсон 1609 оны 4-р сард Амстердамаас Ази руу аялахаар гарсан гэж байгаа. Гэтэл тэрээр мөн оны 9-р сарын 11-нд зорьж гарсан тивдээ биш одоогийн Нью-Йоркийн Манхэттэн арал дээр газардсан аж. Нью-Йоркийн түүх энэ хүний нэртэй салшгүй холбоотой. Чухам энэ өдөр буюу 9-р сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг хаанахын ч юм халдлагад өртөн үгүй болсон нь учиртай биз.

Одоо бол Нью-Йоркийн хамгийн өндөр байшин нь Эмпайр Стейт Билдинг. 102 давхар. (1931) Хотыг нийтэд нь энэхүү барилгын дээрээс сайн гэгч нь харж болно.

Бид бусад жуулчдын хамт хурдны шатаар 86 дугаар давхарт нэг минутад гарчихав. Зориулалтын талбайгаас доош харахад гудамж, гүүр, байшин гээд ер бүх юм алган дээр буй мэт. Харин тусгай цахилгаан шатаар 102-р давхарт гарч харахад доор явж буй машин шүдэнзний модноос жижигхэн. 1933 онд “Кинг Конг“ киноны зураг авалтыг энэ дээвэр дээр хийсэн гэсэн. Аварга том горилла сармагчин сөнөөгч онгоцуудтай тулалддаг хэсгийг та санаж байгаа байх. 1945 онд америкийн агаарын цэргийн онгоц удирдлагын алдаанаас өтгөн мананд төөрч 78-р давхрыг мөргөхөд онгоцны нэг хөдөлгүүр цамхагийг сэтэлж хажуугийн байшингийн дээвэр дээр унажээ. Үүнээс үүдэж гал гарсныг дөчөөд минутын дараа унтраасан гэдэг.

Жилийн бүх өдрүүдэд жуулчид пиг байдаг тэнгэр баганадсан энэ байшин хэдийгээр “мөнгөний уурхай“ мэт санагдах боловч түүнийг сэргээн засварлах ажил, арчилгаанд мөн л их мөнгө шаардагддаг бололтой. Өнгөрсөн он жилүүдэд нийт 100 сая доллар зарцуулсан гэж веб хуудаст нь бичсэн байлаа.

АНУ 50 муж улстай, тэдний нэгийн нэр Нью-Йорк муж улс. Нью-Йорк хот тус муж улсын хамгийн том хот нь юм. Адил нэртэй учир хооронд нь андуурах явдал байдаг. Нью-Йорк муж улс албан бусаар Эмпайр Стейт буюу эзэнт гүрний муж улс гэгддэг. Энэ нэрнээс гулгуулж үзмэр болсон тус байшинг Эмпайр Стейт Билдинг гэж нэрлэсэн түүхтэй юм байна.

Өндөрт гарч хийморио сэргээсэн бид хэд Нью-Йоркийн аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудын тухай ярилцсаар бууцгаасан. Отгоо хэлж байсан; олон ч хүмүүс тэднийд зочилж, тэр бүгдэд хамт явахдаа ямагт хийж буй ажил, судалж буй материалууд нь толгойд нь эргэлдэж байсан гэж. Харин би түүний ажлаа хамгаалаад сэтгэл санаа нь тайвширсан, амарч алжаалаа тайлах хэд хоногт нь очиж таарсан тул хоёулаа Москвад байсан үеийнх шигээ музей театр орж, энд тэнд элдвийг үзэн зугаалж, үнэхээр дурсгалтай сайхан өдрүүдийг үдсээн.

4. Дэлхийд цуутай Метрополитений урлагийн музей

Энэ том музейг нэг өдөрт үзнэ гэж юу байхав. Ямартаа ч Ван Гогын алдарт хөрөг, наран цэцгийн зургууд мөн Пикассо, Матисс, Рембрандт, Рафаэлийн зургуудыг тогтож үзэв. Амьд сэрүүн үедээ нэг ч зургаа зарж үзээгүй Ван Гог ядуу зүдүү амьдрал, хувь заяандаа гутарч сэтгэцийн гүнзгий хямралд орон чихээ огтолж, амиа егүүтгэсэн гашуун түүх бий. Эдүгээ Ван Гогийн зарим зураг 100 сая илүү доллараар үнэлэгддэг гэдэг. Парисын Лувртай харьцуулах санаатай Египтийн үзвэрүүдийг нь үзэв. Луврийнх нь илүү баялаг юмаа. Тэрчлэн Ази, Африк, эртний Ромын хэсгүүдээр орлоо. Бүх бүтээл нь түүх өгүүлнэ. Энэхүү нүсэр музей Парисийн Лувр, Санкт Петербургийн Эрмитаж хоёроос том талбайтай аж.

Нью-Йоркийн Метрополитений урлагийн музей 1872 онд байгуулагдсан. Жилд дунджаар 5 сая хүн үздэг. Хүн төрөлхтөний түүхэндээ хийж бүтээсэн урлагийн үе үеийн бүтээлүүдийг харахад үнэхээр дуу алдмаар. Гэхдээ нэг зүйл сонин санагдсан. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Европ дайны хөлд сүйрч музейнүүд нь эвдэрч, сэргээн засварлахад асар их мөнгө хэрэгтэй үед америкчууд олон зуун бүтээлүүдийг нь маш хямд үнээр худалдан авч байсан тэр түүх.

Миний энэ өдрийн хөтчөөр явсан Нью-Йорк Хотын Их Сургуулийн оюутан Номиндоо эгч нь их баярлаж байгаа. Номин бид хоёр дараа нь Нью-Йорк дахь Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газар очиж сонирхсон. Нэг ажилтантай жаал ярилцав. Энэ байранд виз, гэрчилгээ олгох оффис, хурлын өрөөнүүдээс гадна 4-5 дипломатч гэр бүлийн хамт амьдардаг гэж байсан. Уг нь байшингийн дизайн гадна доторгүй давгүй юм. Гэвч гадна талынх нь будаг хуураад, бороо салхинд нүдүүлээд хуучирч гандсан харагдсан. Тэр хавийн байшингуудаас хамгийн гундуу нь гэж хэлж болмоор. Түүнийг шохойдоход уг нь их мөнгө орохгүй дээ. Алдарт Central Park, Fifth avenue хавьд байгаа юм байна, улсаа төлөөлж байгаа юм чинь гадна талаа засаж янзлавал сайнсан.

Нью-Йорк хотыг дэлхийн урлагийн тэргүүлэх төв гэх нь аргагүй биз. Энд Метрополитений урлагийн музейгаас гадна гайхамшигтай музейнууд бишгүй байдаг юм билээ. Орчин үеийн урлагийн Гүгенхаймын музей, Байгалийн түүхийн музей, дундад зууны үеийн цуглуулгатай Слойстерсийн музей, Дизайны үндэсний музей, Америкийн индианчуудын музей зэрэг 200 музей, 500 гаруй галерей, улирлын зуу, зуун үзэсгэлэн түүнчлэн алдарт Бродвейн байнгын ажиллагаатай 40 театр, Бродвейн гаднах 1500 театр гээд тоочоод байвал дуусахгүй дээ. Нью-Йоркоос орчин үеийн урлагийн чухал урсгал болох экспрессионизм мөн хөгжмийн хип хоп урсгал үүссэн гэдэг. Хип хоп нь ядуучуудын хорооллын харуудаас угшилтай аж. Энэхүү үглэж дуулдаг хөгжмийн төрлийг 2006 онд Нью-Йорк хот өөрийнхөө Өвөөр бүртгэж авчээ.

 5. Метрополитений Дуурийн Ордонд

Дэлхийн хамгийн алдартай дуурийн театр болох Метрополитений Дуурийн Ордон-д нэгэн орой балет үзэв. La Bayadere хэмээх алдарт бүжгэн жүжгийн тухай өмнө нь сонсож байсан боловч ингээд үзчихнэ гэж бодоогүй. La Bayadere бүжгэн жүжгийг анх 1877 оны 2-р сарын 4-нд Санкт Петербургийн Их Театрт тавьж байж. Харин 1980 оны 5-р сарын 20-нд Америкийн Балетын Театр анх Нью-Йоркт тоглосон байна.

Отгоо бид хоёрт 30-н жилийн ойн баярын тоглолтыг нь үзэх аз таарсан. Метрополитений Дуурийн Ордны тансаг гял цал байдал, тоглолт үзэхээр очиж буй хүмүүсийн өмсөж зүүсэн, биеэ авч яваа зэргээс л шууд өөр орчинд орсноо ухаарч гадаад ертөнцөөс тасарна даа. Олон ч лоожтой юм. Лоожуудад ихэд эрхэмсэг хүмүүс сууна. Нью-Йоркийн дээдсийн хүрээлэнгийнхэн зарим лоожийг хэдэн жилээр түрээслээд авчихдаг гэнэ лээ. Лоож үнэтэй байдаг нь нэгдүгээрт; хүмүүсээс тусдаа тухлаг, мөн өөрсдийнхөө гэр бүл, найз нөхдийг урьж болно, хоёрдугаарт; дуурь, балет бол хөгжмөөр л илэрхийлэгдэх урлаг, тэр хөгжим нь хамгийн түрүүнд ханаараа дамжиж хүрдэг байна.

La Bayadere нь Энэтхэгийн язгууртнуудын хайр дурлал, атаа жөтөө, үзэн ядалт, өс хонзон, бурханы шүүлтийн тухай өгүүлнэ. Дорно зүгийн өнгө төрхийг илтгэх тайз, бүжигчдийн саатай, нимгэн гялтгар даашинз, тэдний үегүй юм шиг хөнгөн хөдөлгөөн, үйл явдлын өрнөл үзэгчдийг соронздон ховсдож, бараг л амьсгаа авахыг мартахаа шахуулна. Зүүдлээд ч байгаа юм шиг.

Театрт зураг авах хориотой юм билээ, би тэссэнгүй хэд хэдэн зураг нууцаар авч амжсан, хожим харж байхад дурсгалтай юм даа. За завсарлагаанаар нөгөө баян тарган, мундаг хүмүүсийн дунд л хүссэн хүсээгүй ороод явчихсан. Тавцан дээр гарав. Усан оргилуурын гэрэлд нүд гялбана. Зарим нь зогсон, зарим нь зөөлөн буйданд тухалж ярилцана. Нью-Йоркийн тэр л дуу чимээ, их хотын нүргээн, их ажлын стресс ядаргаагаа тэд ингэж гаргаж, тархи оюунаа цэнэглэдэгийг нь сайн гэгч нь мэдэрч авав.

Метрополитений Дуурийн Ордон 1883 онд үндэслэгдсэн аж. 3900 хүний суудалтай. Цэвэр торго, тансар хилэнгээс бүтсэн театрийн хөшиг нь хэдэн зуун килограммын жинтэй гэнэ. Үзэгчдийн танхимын ханыг улаан хүрэн хамба хилэнгээр бүрсэн нь сүрлэг, суудлууд нь зөөлөн, тухлаг.

 6. Хот нь өөрөө үзвэр

Нью-Йоркийн хаана нь ч тухалсан, үзвэр үзэж буй мэт сэтгэгдэл төрнө. Хүн гэдэг чинь хичнээн янз байдаг юм. Германд олон жил амьдарч цагаан арьстнууд голдуу харсаар нүд дасал болчихож. Харин энд төрөл бүрийн хүн байх, зүгээр л хүмүүсийг ажиглаад суухад л уйдаа гарахаар. zur3За тэгээд суурин америкжсан холимог үндэстнүүд ийм харагдаад байхад НҮБ-ын хурал чуулган болохоор гишүүн 192 орных нь төлөөлөгчид, сэтгүүлчидтэйгээ шаваад хар, шар, цагаан, улаанаараа нийлээд ёстой янзтай байдаг байх. Хүмүүс нь урлаг болж харагдахын зэрэгцээ тэнгэр баганадсан байшингууд нь бүгд хоорондоо өөр, бас урлаг болж таараад байна. Ялангуяа Манхэттэн. Зарим байшингийн оройг харах гэж “мост“ хийчих дөхнө. Ерөөсөө Нью- Йорк өөрөө хотын урлагийг дэлхийд гайхуулж байна шүү дээ. Алдарт “Times Square“ талбайн зар сурталчилгааны гэрэл чимэглэл элдэв өнгөөр анивчих нь содон. Өөрөөр хэлбэл бас л өөр. “Өөр“ байж “Тасархай“ байж л сая урлаг болдог ажээ.

Манхэттэн арал тэр чигтээ байшингуудаар л дүүрэн бас бишээ. Энд Төв Цэцэрлэгт хүрээлэн, Bryant парк, Хадсон голын эрэг дагуух Riverside парк зэрэг ногоон бүс олон бий. Хэдийzur3 Нью-Йорк дэлхийн үнэтэй хотуудын нэг боловч цэцэг ногоо алагласан энэ л амралтын хүрээлэнгүүдэд үнэ төлөхгүй амрах боломж бас бий. Bryant парк гол гол үзвэр үйлчилгээний ойролцоо байдаг болохоор хотын оршин суугчид төдийгүй жуулчдын тухлах дуртай газруудын нэг аж. Бид ч мөн тэнд нэг удаа кофе ууж суунгаа жааз хөгжмийн тоглолт үзэж сайхан амарчихаад хажууханд нь байх “Times Square“ луу явж билээ.

“Times Square“ талбайг New York Times сонины нэрээр нэрлэсэн юм билээ. 1904 оноос хойш энд шинэ оныг угтах уламжлал тогтсон гэж байсан. Бас Рокфеллер төвийн өмнө шинэ оноор цугладаг гэнэ лээ. Энд 1931 оноос хойш Зул Сарын Гацуур байрлуулж гэрлэн ёслол хийдэг болжээ. “Гэртээ ганцаараа“ киноны Кевин хүү ээжтэйгээ уулздаг хэсгийг тэрхүү гацуурын өмнө авсан аж. Биднийг очиход Рокфеллер төв дээр сонгуулийн сурталчилгаанд зориулсан поп рок концерт тоглож битүү хүн байсан. Талбайнх нь шатаар буудаг хэсэгт босоо хүлээн авалт болж улсууд хундага тулган харагдсан. Рокфеллерийн төвд АНУ- тай дипломат харилцаатай орон бүрийн төрийн далбааг мандуулдаг байна. Манай улс 1987 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш далбааг маань мөн мандуулжээ. Олон орны далбаа дундаас монголынхоо далбааг олж очин дэргэд нь жаал зогсов доо. Сэтгэлд дулаахан. Гадаа ч өдрийн бүгчим халуун намдаад намуухан.

Нью-Йоркийн цаг агаар Сөүлтэй төстэй санагдсан. Хурц нартай мөртөө нил хийсэн чийгтэй агаар дээрээс дараад байх шиг. Тиймээс үйлчилгээний газрууд нь хүйтэн сэнс үлээлгэнэ, зарим газар бүр янзтай үлээлгэнэ дээ. Хэдэн өдөр хотоор явсан бид нэг удаа далай руу гараад л давхиж өгсөн.

Онгоцоо усан дээр зөөлөн буулгаж олон хүний амийг аварч байсан нисгэгчийн тухай, Таймс Сквер дээр бөмбөг дэлбэлэх гэж байсан Пакистан эр, 90-ээд оноос хойш Нью-Йоркт гэмт хэргийн тоо эрс буурсан тухай, Брүклин гүүрээр гарах үеэрээ “Sex and the Sity“ киноны гол дүрийн хүүхний энэ гүүрээр хайрттайгаа алхаж байдаг хэсгийн тухай гэх мэт элдвийн сэдвээр ярилцсаар нэг мэдсэн Брүклин дүүрэгт байх Brighton Beach рүү хүрээд ирэв. Ядуу гучуу улсуудад зориулсан хотын өмчийн байр, харууд, хулгай дээрэм, ихтэй гэх Бронкс дүүргээс бол Брайтн Бич цаг гаруйн зайтай гэнэ. Бид бол Манхэттний төвөөс ирж байна гэсэн үг. Нью-Йоркт олон эрэг байдаг ч манайхан хол гэж түүртэлгүй Брайтн бич рүү нь очих дуртай, орос хороолол, түүнээ дагасан орос дэлгүүр, үйлчилгээний газрууд их байдаг болохоор тэр. Соц үеийнхний дуртай баавгайтай чихэр, зефир, шпрот, хар талх энэ тэрээ авдаг гэж байгаа. Нөгөөдүүлээ америк маягийн том аягатай мөстэй кофе колатай хослуулаад л эрэг дээр нь аваад очдог гэх.

Брайтн Эрэг 3 км орчим үргэлжилдэг, эргээсээ 200 гаруй метр зайд явган хүний модон өргөвтөр замтай, түүнээ дагуулаад модон сандлууд тавьсан байв. Бид гутлаа тайлаад хөвөө рүү яваад эхэлтэл наранд халчихсан элс гишгүүлэх юм биш, хөлөө түлчихгүй санаатай дээр дээр харайгаад л гүйлдлээ. Далайн ус зах хязгааргүй цэнхэртэнэ. Орчноос өөрийгөө салгаад бүр эцэс рүү нь ширтээд л зогсоод байтал далайн ус, тэнгэртэй залгалдсан хэсгээрээ хөхрөөд баахан сүнснүүд хөвөөд ч байх шиг. Гэтэл гэнэт ус хуйларч, хүчтэй түрлэгэнд нь саваад уначих шахав. Арай хойшоо буцах үед ус эргээд татарч байна. Аяа байгалийн гайхамшиг! Далайн усны түрж, татахыг мэдэрч баахан гүйлээ. Отгоо бид хэд бүр гараа өргөн дээш дээш үсэрч зургаа авахуулав. Үүндээ баясаж баахан инээлдлээ. Эрэг дагуу усаар түрэгдэн гарч ирсэн дун, хясааны үй түмэн хуяг, дуулгууд байх. Түүнээс дурсгал болгож хэдийг авав. Байгаль ээжийн сайхныг мэдэрч, цээжээ тэнийтэл амьсгаа авч, эрх дураараа байсныг хэлэх үү их л сайхав амрав.

  7Эрх чөлөөний хатагтай

Эрх чөлөөний арал руу очих усан онгоцны дээд давхарт гарав. Онгоц эргээс холдох тусам Манхэттэн хол мөртөө ойр, ойр мөртөө хол юм шиг дунайртаад сүртэй харагдах юм. Зорьж очих энэ л жижиг арал дээр алдарт эрх чөлөөний хөшөө сүндэрлэдэг.

zur4Эрх чөлөөний хатагтай гэгддэг эрх чөлөөний хөшөө(Statue of Liberty) нь Нью-Йоркийн төдийгүй америкийн гол бэлгэ тэмдэг юм. Тэргүүн дээрээ титэмтэй, баруун гартаа бамбар барьж өргөн, зүүн гартаа тунхаг барьсан цоглог эмэгтэйн дүр бүхий аварга том хөшөөг Америкийн тусгаар тогтнолын 100 жилийн ойн баярт зориулан францын ард түмэн бэлэглэжээ. Гэхдээ бамбар барьсан гараас бусдыг нь хийж амжихгүй байсаар 10 жилийн дараа 1886 онд гүйцээгээд 350 хэсэг болгон хувааж 214 хайрцагт хийн усан онгоцоор тээвэрлэсэн гэдэг. Хөшөөний гадна талын зэс нь исэлдэж ногоон өнгөтэй болж. Нью-Йоркийн монголчууд ногоон хатагтай гэдэг юм билээ.

Хөшөө тийш очих ардын зам баларсангүй гэдэг шиг онгоц руу орохын өмнө зүсэн бүрээрээ алаглах жуулчдын цуваанд нэгдэж ихэд удаан зогссон. Усан онгоц руу орох гэж нисэх гэж байгаа юм шиг шалгуулсан. Гутал тайлуулаад л, ууж яваа ус оруулахгүй хяналтын систем нь зарим орны хилээр орж гарахаас чанга юм. Их эрх чөлөө, Их боломж, Их эд баялаг энэ бүгд Их үнээр олдож таараа л даа.

Буцахдаа Отгоо бид хоёр андуурч өөр онгоцонд суучихсан байсан, тэр нь нөгөө “Загалмайлсан Эцэг“ кинон дээр гардаг цагаачид бүртгэдэг жижиг арал дээр очоод Нью Жерси орж байгаа юм. Тэр хавийг сонирхоод дахин өөр онгоцонд сууж Манхэттэнд анх сууснаасаа өөр буудалд ирлээ. Энэ буудал дэлхийн эдийн засгийн ланжгаруудын цугладаг Wall street гудамжны ойролцоо байв. Ихэр өндрийн ормыг үзчихээд алхаж байтал нарийхан гудамж руу яваад орчихсон. Дэлхийн үнэт цаасны хамгийн том Хөрөнгийн бирж (NYSE) энд байдаг аж. Энэ биржийг оршдог гудамжаар нь Волл Стрийт гэж нэрлэсэн юм байна. Шалгуур ихтэй уул биржид үнэт цаасаа арилжихын тулд тухайн компани доод тал нь 500 сая долларын бэлэн мөнгөний эргэлттэй байх ёстой ажээ.

Албан газрын ажил тарах цаг. Цагаан цамц, хар костюм пиджактэй ажил хэрэгч залуус жагсаж байгаа юм шиг л ар араасаа цувчихсан. Өөртөө итгэлтэй, толгой өндөр, хараа цэх тэднийг харахад бахадмаар. Зарим нь явуут дундаа гартаа барьсан нэг доллараар замд зогсох хүмүүсээс гурван ширхэгээр нь савласан банана авч харагдана лээ. Ажил тарж яваа болохоор өлсөө байлгүй. Нэг доллараа бэлтгээд явж байхыг бодоход энэ дүр зураг байнга давтагддаг байх.

8. Цагаан ордон ба Бо

Нью-Йоркийн China town буюу хятад хорооллоос Вашинтоны чайна таун хүртэл том оврын автобусаар 4 цаг явав. Лондон, Сидней, Йокохама гэх мэт дэлхийн Чайна таун бүрд байдаг үзэмжит хээ бүхий хятад хаалганы ойролцоо буулаа. Нью-Йоркийн Чайна тауныг бодоход Вашингтоных жижиг, илүү цэвэрхэн юм. Нэг хоолны газар оров. Хятад хоол амтлах зуураа нийслэлийг үзэх нэг өдрийн аялалаа төлөвлөв. Тэгээд цагаан ордноос эхлэхээр шийдэн Чайна Таунаас Цагаан ордон руу явахаар метронд суулаа.

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны санаачлагаар бариулсан цагаан ордонд америкийн ерөнхийлөгчийн ажлын байр, амьдрах өргөө нь нэг дор байдаг онцлогтой аж. Цагаан ордон америкийн 43 ерөнхийлөгчийн 200 гаруй жилийн түүх өгүүлнэ. Хоёр дахь ерөнхийлөгч Адамс анх 1800 онд гэр бүлийнхээ хамтаар чийгтэй хүйтэн ордонд нүүж ирж. Угаасан юмаа хатаах гэж бөөн юм болдог байсан гэдэг. Гурав дахь ерөнхийлөгч нь францаас эд хогшил авчруулж байж. Ордны дээгүүр онгоц нисэх хориотой. Дээвэр дээгүүр нь холын дурантай мэргэн буучид суудаг г.м-ээр түүх хөвөрнө.

Урд талаас нь зураг хөргий нь авчихаад, араас нь харахаар явав. Замдаа монгол хүүхнүүдтэй дайралдаж мэнд усаа мэдэлцээд, тэр хавийн хөшөө, тэргүүн хатагтайн ивээлийн дор чимэглэдэг зул сарын мод, дурсгалын самбар сонирхон аажуу уужуу алхсаар иртэл улсууд Бо, Бо гэж шуугилдаад сүйд майд. Зургийн аппаратууд гялс гялс хийж, шаг шаг дуугараад. Лавлуулж харвал нөгөө хэвлэлээр танил болсон Обама ерөнхийлөгчийн хар нохой гаднаа тоглож байлаа. Биеийн тамирын цайвар хувцастай Обаматай тун төстэй хүн тоглуулж байв даа. Бүр гайхаж байгаа юм чинь. Ингээд хашаан дотор харуул хамгаалалтгүй ил байж байдаг. Дараа нь харин авсан зургаасаа татаад хартал нууц албаныхан цаана нь харагдана лээ. Зургууд дээр нөгөө хар нохойны цагаан хөл нь хүртэл гарсан байсан, хөөрхөн.

 9. “Би мөрөөдөж байна“

Энэ 3 үг одоо ч хүмүүсийн чихэнд цууриатдаг. Иргэний эрхийн хөдөлгөөний нэрт удирдагч Мартин Лютер Кингийн алдарт “Би мөрөөдөж байна“ хэмээх үгээ хэлсэн Линкольны цогцолбор Вашингтоны дурсгалын хөшөөнөөс холгүй. 63 оны зун энд 200 гаруй мянган хүн жагсаж ардчилал, шударга ёсыг дэмжин уухай хашгирч байж. Энэхүү цуглааны дараагаар Америкийн конгресс 1964 онд арьс өнгөөр салган тусгаарлахыг дуусгавар болгох, 1965 онд хар арьст хүмүүсийн сонгох эрхийн тухай чухал хуулиудыг баталсан байна.

Линкольны дурсгалын цогцолборыг 1922 онд барьж дуусгажээ. АНУ- ын 16 дах ерөнхийлөгч (1861-1865) Линкольн боолын ёсыг халж, иргэний дайны хөлд тарж бутраад байсан улсаа эмхлэн байгуулсан гавьяатай ажээ.

Анхны ерөнхийлөгч Вашингтоны дурсгалын хөшөөг хүмүүс хэлбэрээс нь үүдэж “харандаа“ гэх юм билээ. Энэ хөшөөг тойруулаад америкийн 50 муж улсын далбааг мандуулсан байсан. Бас тойруулаад хөшөөнөөс арай зайтай сандлууд байх, битүү л жуулчид суух. Бүгд намуухан ярилцана. Эндээс хойшоо эгц харахад домогт Линкольны дурсгалын цогцолбор. Хэдэн багш баахан хүүхдээ дагуулан тийшээ явж харагдав.

Амрах сандал дээр тухалж элдвийг л бодож сууваа. Линкольн, Мартин Лютер Кингийн хувь заяа төстэй юм даа гэж. Хоёул арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцэгч, америкийн үндэсний баатар. Хоёул эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцсэнийхээ төлөө буудуулсан. Гэвч тэдний америкчуудад үлдээсэн өв дундаршгүй. Манайд чинь бидний үлгэр дуурайл болчихоор ямар баатар байдаг билээ гэж.  Байнаа. Зөндөө байна. Чингис хаан маань хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэж байж улсаа нэгтгэсэн. Цогт хун тайж маань эх орныхоо төлөө “Цогт тайж үхэвч Монгол Улс мөнх“ гэж хэлээд амиа өгсөн. Гоймон баатар маань харийн булаан эзлэгчдийн эсрэг амь хайргүй тэмцэж туурга тусгаар улс байх нь дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ хэмээн уриалж байв. Эх орныхоо төлөө шоронд босоогоороо амь үрэгддэг  манлай баатар Дамдинсүрэн. За хамгийн сүүлийн үеийн баатар маань Бат-үүл. Бат-үүл баатар бол ардчилалын төлөө нэрт тэмцэгч. Гэхдээ хүүхдүүд Бат-үүл баатрын юу мөрөөдөж буйг, юуны төлөө тэмцдэгийг нь мэддэг болов уу? Зарим баатруудыг бүр мэдэх ч үгүй биз. Ирээдүй хойч үеийнхэндээ үе үеийн баатруудын тухай сайн таниулж, сурталчлах чухал юм даа. Энэ л бахархал дундаас хүүхэд залуус маань эх орноо хайрладаг хүн болон төлөвшиж улсаа хөгжүүлнэ дээ.

Вашингтон хотод Америкийн засаг захиргааны гол төвүүд оршдог. Мөн 180 улсын элчин сайдын яам, Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан зэрэг байгууллагууд байрлана. 500 гаруй мянган хүн амтай. Вашингтоныг америкчууд Ди Си гэж нэрлэдэг. Ди Си нь District of Columbia гэсэн үгийн товчлол. Энэ нь өөрсдийгөө уянгалаг нэрлэж байсан уламжлалаас үүдэлтэй гэнэ. Бидний өөрсдийгөө морьтон ард, Чингисийн үр сад гэдэг шиг.

Дээшээгээ 169 м Вашингтоны гэрэлт хөшөөнөөс өндөр байшин барих хориотой. Тиймээс намхан барилгуудтай. Европжуу хот гэх юм уу даа. Харандаан хөшөөнөөс эгц урагш харахаар конгрессийн ордон харагдана. АНУ-ын Конгрессийн ордон Капитолын суурийг 1792 онд тавьж түүнээс хойш олон удаа засаж, өргөжүүлж 1962 онд одоогийн өнгө төрхөд оруулжээ. Нүсэр ордон юмаа. Америкийн түүх 1492 онд Америк тивийг нээснээс эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд америкчууд энэ дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг үүсгэн байгуулсан. Ер нь америкчуудын хийж бүтээсэн томоохон бүтээн байгуулалт бүр үнэхээр гайхалтай том, ланжгар байх юм. Дэлхийн их гүрэн ийм байх нь ч аргагүй биз. Гэхдээ түмэн бэрхшээлийг туулаагүй биш туулсан, туулаад ч явж байна. Дайсан ихтэй, асуудал ихтэй, мөн хятадад жигтэйхэн их өртэй г.м. Том улсын бэрхшээл төдий хэмжээгээр том байдаг байлгүй.

Америкийн түүхийн үндэсний музей үзлээ. Тэдний улс төр нийгэм, соёл урлаг, шинжлэх ухаан техникийн хөгжлийн түүх. Америкийн ард түмний туулж өнгөрүүлсэн түүх. Иймээс л Смитсонианы институтын баахан музейнуудаас үндэсний түүхийн музейг нь үзэхээр шийдсэн. Америкийн уугуул иргэд болох индианчуудын эдэлж хэрэглэж байсан зүйлс, Линкольны боолчлолоос чөлөөлөх тунхагаас авахуулаад Мохаммед Алийн боксийн бээлий, америкийн уугуул амьтан болох бизон, түүнчлэн хүйтэн дайны бэлгэ тэмдэг болсон Берлины хана гэх мэтээр музейн үзвэрүүд үргэлжлэнэ. Америкийн иргэний дайн, Вьетнамын дайны хэсгүүд, Японд атомын бөмбөг хаясан тэр л гашуун өдрүүдийн тухай, Хүйтэн дайны үеийн усанд шумбагч онгоцууд, Иракийн дайн зэрэг ер нь л дайны хэсгийн үзмэрүүд хамгийн эмгэнэлтэй санагдав.

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр тэргүүн хатагтай нарын өмссөн гоёлын даашинзуудыг музейд тавьжээ. Наана нь даашинз тус бүрийг баримлуудад хийж суурилуулаад арай арагшаа тэр үдшийн зургийг нь том хэмжээгээр байрлуулсан байв. Жаклин Кенниди, Варбара Буш, Хиллари Клинтон, Мишээл Обамагийн даашинзыг ингэж ойроос харав.

Үдэш нь Вашингтонд амьдрах гэр бүлийн найз Энхболдынд зочлов. Найзууд маань сайхан амьдарч байна. Хүүхдүүд нь сурлага сайтай, том охин Жаргалмаа нь анги алгасан сурч байгаа юм билээ. Бас сэлүүрт завийн спортоор хичээллэдэг гэж байсан. Эр зориг шалгах спорт шүү дээ. Үнэхээр мундаг.

Вашингтонд 2000 гаруй харин Нью-Йоркт 250 орчим монгол амьдардаг байна. Вашингтонд Нью-Йоркийг бодоход ажил гайгүй олддог гэнэ. Манайхны ихэнх нь чулууны үйлдвэр, машин засвар, барилгын засал чимэглэл, хими цэвэрлэгээ, хүүхэд асрах, захиалгаар хоол хүргэж өгөх зэрэг ажлуудыг  хийдэг аж.

10Хойнох үг

Ирж явж л байдаг их хөлд дасал болсон америк орныг орхиж, ирсэн замаараа сурсан дуугаа аялаад буцах өдөр. Шивэрч эхэлсэн бороо намдсангүй, харин ч бүүр ширүүн орж онгоцонд орсон биднийг багагүй хүлээлгэв. Эхлээд 30 минут гэж зарлаад, сүүлдээ цагаар сунгав. Хүмүүс урдаа буй дэлгэцээр юу дуртайгаа сонгоод үзэж эхлэв. Би ч бас сонирхлоо. Кино гэхэд л 200 илүү лав байна, янз бүрийн шоу үзэж болж байна. Германы онгоцоор ирээд Америкийн онгоцоор буцаж байгаа юм. Нэг их ялгаа алга даа. Аль алинд нь хүн бүрт дулаахан хучлага өгч байна. Үйлчлэгчид нь залуу ч хүн байх, ахимаг настай ч хүн байх.

Бороо ороод л байлаа. Харин яагаад ч юм бороо салхинд ер санаа зовсонгүй. Харин багадаа сонсож өссөн дуу дотроос эгшиглээд байх юм. “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу“ гээд. Энэ аялалаараа сэтгэл санааны сэргэлт авсан болохоор тэр байх.

Хүнээр бол Америк ид хаваа гайхуулж яваа залуу. Мэдээж 400 гаруй жилийнхээ түүхэнд алдаа оноо, зовлон жаргал гээд хүний л үздэг бүгдийг үзээд явж буй улс. Бусад улсын дэргэд эдний түүх цомхон ч шинжлэх ухаан, техник, зэр зэвсгийн хувьд дэлхийн хамгийн хүчтэй улс. Хүн төрөлхтөний бүхий л үндэстний төлөөлөл энд үзэл суртлын алив нэгэн өрсөлдөөнгүй амьдарч байна, түүний төлөө дайтах шаардлага ч үгүй.

Германы хүн амын 10 хувь нь гадаадынхан. Франкфурт, Берлин зэрэг том хотуудад бол 4 хүн тутмын нэг нь гадаад. 2002 онд бөөн маргаан болж байж цагаачлалын хууль баталж байсан. Энэ хуулиараа мэргэжлийн хувьд чадвар өндөр ямар ч гадаадын хүн германд саадгүй орж ирэхийг  баталгаажуулсан. Өнөөдөр ч герман гадаадаас хүмүүс оруулах шаардлагатай. Учир нь төрөлт, нас баралт буюу нөхөн үржихүйн тэнцвэр алдагдсан, хөдөлмөрийн чадвартай хүмүүс нь хөгширч буй. Хэн тэдний тэтгэврийг бэлдэх вэ? Гадаадаас ирүүлсэн хүмүүсээ герман хэл, соёлд сургах тухай асуудал өнөөдөр энд хэвлэл мэдээллийн гол сэдвийн нэг болчихоод байна. Германы нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүс паралель ертөнцөд амьдрах учиргүй тухай улс төрчид нь маргалдаж байна. Өөрөөр хэлбэл америк шиг цагаачлалын орон болох суурь нь энд бүрэлдээд байна. Энэ ганц Германы асуудал биш. Франц, Их Британи ч ялгаагүй. Тэгэхлээр ирээдүйд Европ ч гэсэн америк шиг олон үндэстний улс болж магад.

Ираны ерөнхийлөгч  Ахмадинежад НҮБ-ын өнгөрсөн сарын чуулган дээр “Хоёр ихрээ америк өөрсдөө дэлбэлсэн“ гэж мэдэгдсэн билээ. Гаднаасаа бүү хэл дотроосоо америк их шүүмжлүүлнэ шүү дээ. Гэхдээ энэ бол ардчилсан оронд байх зүйл.  Тиймээс энэ тухай бичихийг түвдсэнгүй.

Намайг элдвийг тэмдэглэх зуур ширүүн бороо зогсож тэнгэр цэлмэв. Манай онгоц нисэхэд бэлэн болжээ. Хүмүүс ч тайвширч дуу шуу орцгоов. Би замд үзэх киногоо сонголоо. Германаас Америк хүртэлх аялал маань ийнхүү өндөрлөсөөн.

...

Аялж явах үедээ бичсэн тэмдэглэлүүдээ эвлүүлж баяжуулаад, буулгаж бичиж амжаагүй зүйлсээ хожим дурсах үед дахиад аялж буй мэт санагддаг юм байна. Аялал жуулчлалын үнэ цэнэ үүнд л оршдог байх даа.

 
Сэтгүүлч Дорждамдингийн Оюун
ХБНГУ, Карлсрүэ хот

2010 оны 10-р сар



2010.01.15
Хятад экспортоор дэлхийд тэргүүлэв

Хятад Германыг гүйцэж түрүүллээ

Хятадын экспорт өнгөрсөн оны 12 сард дахин (2007 оны сүүлээс хойш) өссөн байна. Өөрөөр хэлбэл гадаад орнуудад өмнөх саруудаасаа илүү их бараа бүтээгдэхүүн борлуулсан гэсэн үг. Тус улсын экспорт  2009 оны нийт дүнгээр 1,2 их наяд ам.доллар(триллион) хүрч, харин импорт нь 11,2 хувь буурсан (1,01 их наяд ам.доллар) тухай CCТV мэдээллээ.

ХБНГУ –ын Виезбаден дахь Холбооны Статистикийн Газрын мэдээгээр (2010.01.14) 2009 оны эхний 11 сарын байдлаар Германы экспорт 1,05 их наяд ам.доллар байсан бол Хятадынх мөн ижил хугацаанд 1,07 их наяд ам.доллар болжээ. CNN, BBC, NHK сувгууд болон бусад сонин хэвлэлээр өнгөрсөн долоо хоногоос германчуудыг хятадуудад экспортын дэлхийн аваргын титмээ алдсан тухай шуугиж байна.

Германы гадаад худалдааны 2009 оны нэгдсэн дүн 2010 оны 2- р сард гарна, иймээс ийнхүү дүгнэх нь эрт байна гэж Германы зарим статистикчид үзэж байна. (Sueddeutschen Zeitung; Statistiker Dirk Mohr, 2001.01.14)

Хятадын экспортын дийлэнхийг цахилгаан, техникийн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол импортын ихэнх нь газрын тос, нүүрс байгаа аж. Хятадын Гаалийн Газар гадаад худалдааныхаа гол түншээр Европын Холбоо, АНУ, Японыг нэрлэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2007 онд дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/хэмжээгээр дэлхийд гуравт орох болсон. (Дотоодын нийт бүтээгдэхүүн нь тухайн улс орны хил хязгаарын дотор нэг жилийн хугацаанд шинээр бүтээгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээ юм) Олон улсын валютын сангийн таамаглалаар энэ онд Хятад эдийн засгаараа Японыг гүйцэж АНУ-ын дараагаар хоёрт орох хандлагатай байгаа аж.

Эх сурвалж: CNN, BBC, Sky News, NHK, ZDF, Sueddeutschen Zeitung


2010.01.04
Карлсрүэгийн монголчууд Зул Сарын баяраар

Карлсрүэгийнхэн 2009 оны Зул Сарын Баярыг (12.25) сайхан өнгөрүүллээ. Баярын эхний өдөр „ZKM“ театрт „Аватар“ кино үзээд, дараа нь хүүхдийн тоглоомын булан бүхий тохилог „Апосто“ зоогийн газар хооллож, томчууд нь хөгжмийн аялгуу сонсонгоо хол ойрын сонин солилцож хүүхдүүд нь тоглон баясаж бүгдийн сэтгэл хангалуун сайхан байлаа.

(„Титаник“, „Терминатор“, „Харийнхан“ зэрэг шилдэг бүтээлүүдээр танигдсан нэрт найруулагч Жеймс Камеруний бас нэг гайхамшигт бүтээл „Аватар“ кино дэлгэцэнд гарсан эхний 17 өдөртөө 1 тэрбум илүү долларын орлого олсон)

Баярын өдрөө хөгжилдөн өнгөрүүлсэн бид хэд урамшин тохирч хорин хэдүүлээ 12 сарын 27-нд Валдбронны Eistreff мөсөн гулгуурын талбайд гулгаж үдэш нь Эттлингэн хотын Зул Сарын Марктад ирж халуун дарс ууж ярилцан томчууд нь Марктын гар урлалын бүтээгдэхүүн сонирхож, багачууд гэрэл чийдэн гялбасан тоглоомууд дээр тоглож наадан үнэхээр жаргалтай байсныг тэмдэглээд суухад таатай байна.

Та бүхэнд шинэ ондоо аз жаргалтай эрүүл энх байж санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!



2010.01.03
Сая Мэдээ – Шинэ жилийн тэмдэглэл                             
Сая Мэдээ шинэ оны баяраа Бонн хотын монголчуудтай тэмдэглэлээ. 12 сарын 31-ны үдэш бид найзуудынхаа найз Ганбатынд зочилж тэдний зочидтой танилцан, хүүхдүүдийн бужигнаан, дуу хуур, инээд хөөртэй, европын амттан төдийгүй сүүтэй цай, хонины махан буузтай сэтгэл өндөр сууцгаасан.

Бонны монголчуудын амьдрал, амжилт бүтээлийн тухай сонсож сайхан байлаа. Т.Отгонбаяр НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн асуудлаарх Суурь Конвенцийн(UNFCCC) ажилтан, мөн С. Туяа НҮБ-ын Хүрээлэн Буй Орчны Хөтөлбөрийн(UNEP) ажилтан, Ц.Балжинням ноолуурын үйлдвэрийн бүтээгдхүүнээ Германы зах зээлд нийлүүлж, Г.Нямсүрэн Бонны Их Сургуульд багшилж буй аж. Тэд Бонны монгол оюутнуудын амжилттай суралцдаг тухай тэрчлэн ажиллаж амьдардаг айлууд нь хоорондоо эв эе сайтай, олонхи монгол айлд хүү нь давуу төрсөн шүү гэх зэргээр бэлгэшээн хөөрөлдөж байлаа.

Он солигдох торгон агшин сэтгэл догдлуулсан баярт мөчийн өмнөхөн бид Отгонбаярындаа ирж өнгө өнгийн салют, оргилуун дарсаа зэрэг зэрэг буудуулж хундага тулган бие биедээ хамгийн сайн сайхныг хүсэж шинэ оноо угтлаа. Дарь үнэртэн гудамж битүү утаа болсон ч шөнийн тэнгэр өдөр мэт гэрэлтэй болж үнэхээр сайхан байв.

Шинэ жилийн шөнө бид бүжиглэж, хууч хөөрч, зовлон жаргалаа хуваалцаж дурсамж дүүрэн шинэ өглөөг угтсаан. Отгонбаяр маань өнгөрсөн сарын Копенхагенд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь Конвенцид оролцогч талуудын 15-р бага хурлын Өндөр түвшний Уулзалтад ажилласан сонин сайхнаасаа, тухайлбал ерөнхийлөгч Ц. Элбэгдорж болон албаны хүмүүстэй уулзсан болон олон улсын ажилтнуудын тухай олзуурхмаар сонин сайхан туршлагаасаа ярьж өгсөн.

Дэлхий даяараа тэмдэглэдэг Шинэ Жилийн энэ сайхан баярыг монголчууд маань ийнхүү амьдарч буй газар бүрдээ мартагдахааргүй сайхан тэмдэглэж угтсан нь дамжиггүй.

Хууранд хөг, хайранд итгэл, хурмастад нар, хүмүүнд амжилт хэрэгтэй!

Уншигч та бүхэндээ Шинэ Жилийн Баярын Мэндийг хүргэж  2010 ондоо аз жаргалтай, эрүүл энх байж, бурханы хайр ивээл, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!



2003.6.1
Дэлхийн хамгийн том усан цахилгаан станцыг бїтээн байгуулжээ

10 жилийн турш барьж буй Хятад дахь аварга усан сан ашиглалтанд орлоо. Усан боомтын гурван жалганд орших хаалтуудыг єнєєдєр анх удаа хаажээ. Энэ нь 18,75 тэрбум долларын єртєг бїхий агуу тєсєл амжилттай хэрэгжиж буйг дэлхийд таниулсан хэрэг бєгєєд уг тєслийн гїйцэтгэл 2009 онд дуусгавар болох юм байна.

Хятадын аварга усан цахилгаан станцыг барихын тулд 13 хот, 116 тосгоны нийт 725 000 оршин суугчыг нїїлгэжээ. Тїїнчлэн цаашид 400 000 хїн єєр газар руу шилжих тєлєвтэй байна. Улсаас єрх бїрт 1400 евро єгч байгаа ч энэ нь байр тєдийгїй акр газар ч худалдан авахад хїрэлцэхгїйгээс эдгээр хїмїїс ядуучуудын эгнээг єргєтгєх магадлалтай гэж барууны хэвлэлїїдэд бичжээ.

Шинэ станц зєвхєн энэ жил гэхэд 5,5 сая киловатт цахилгаан їйлдвэрлэх аж. Зургаан жилийн дараа бїрэн чадлаараа ажиллах ахул жилд 18,2 сая кв тог гаргах ба тїїнийг халааж энерги єдєєхийн тул 50 сая тонн нїїрс хэрэглэнэ гэнэ. Шанхай болон бусад найман муж аймгийг цахилгаанаар хангахад зориулж эл байгууламжыг барьж буй.

Асар том далангийн зєвхєн хоёр метр урт, 100 метр зузаан хэсэгт л гэхэд 27 сая тонн цемент, 281 000 тонн тємрийн хольц орж буй, мєн 100 сая илїї кубметр газрын хєрсийг хєдєлгєн єєрчилж буй гэнэ. Уг барилга дээр одоогоор 20 000 хїн ажиллаж байгаа юм байна.

Мэргэжилтнїїд хятадын аварга усан цахилгаан станцыг байгаль орчинд хор учруулна хэмээн шїїмжилж буй юм. Шинжээчдийн єгїїлснээр уг усан далан их удалгїй булингартах магадлалтай бєгєєд энэ нь эх усыг бохиртуулж болзошгїй гэнэ. Усан боомтын орчимд хог хаях тєвїїд тїїнийг боловсруулах їйлдвэрїїд, 4000 илїї эмнэлэг болон ярганы байшин, 40 000 булш байдаг байна.

2003.5.7
Хорт хавдар холдуулах хагалгаа хальсанд!

Поп од Анастасия(29,“I`m Qutta Love) саяхан мэс засал хийлгэж хєхний хорт хавдар хэмээх аюулт євчнєєс ангижирсан билээ. Тэрээр хагалгааны бїхий л їйл явцыг видео хальсанд бичїїлжээ.

Долоон цаг їргэлжилсэн мэс ажилбарын їеэр Анастасия зїїн хєхнийхєє ихэнх хэсгийг авахуулсан(2003.2.10) байна. Хагалгааны бїхий л їйл явцыг нийтэд їзїїлэх болсны учир нь бусад эмэгтэйчїїдийг зоригжуулахад оршиж буй аж. Эл євчнєєр шаналж буй бїсгїйчїїдэд хандаж тэрээр, „Тэмцэх л хэрэгтэй, хорт хавдартай гээд айж, ичих эмээх хэрэггїй“ гэжээ.

Анастасия: „Би хєхний хорт хавдар гэж юу байдгийг мэдсэнээрээ сая сая хїнд туслах боломжтой боллоо“. Ядаж нэг хїнд ч гэсэн энэ бичлэг тус хїргэж байвал болох нь тэр

2003.3.4
Поп од нийт эмэгтэйчїїдэд хандав

Лондон- Поп од Анастасия(29, „I`m Qutta Love”)- д хорт хавдар илэрсэн мэдээ єнгєрсєн 1- р сард хєгжєєн дэмжигчдийг нь цочроож байсан билээ. Тэрээр 2- р сарын 10 нд хєхний хагалгаа хийлгэж аюулт євчнєєс ангижирсан бєгєєд улмаар єчигдєр дэлхийн эмэгтэйчїїдэд хандаж хєхний хорт хавдар илрїїлэх шинжилгээ хийлгэж байх нь чухал хэмээн уриаллаа.

“Хэрэв даатгалын компани таны шинжилгээний тєлбєрийг шилжїїлэхийг эс зєвшєєрвєл та їнэтэй гутал худалдаж авахаас татгалз, нэг удаа та їдшийн зоог барихаас татгалз – харин та хорт хавдар эрт таних шинжилгээ хийлгэ” гэж алдарт дуучин уриалсан байна.

Анастасия 14 наснаасаа хэвлийн хїнд євчинтэй тэмцэж єдийг хїрсэн агаад  хорт хавдар шинээр илэрсэн ч эрт оношлуулсан нь тїїний амийг ийнхүү аварчээ.

2002.2.18
Ємнєд Солонгос дахь галт халдлага

 

Єнєєдєр єглєє Ємнєд Солонгосын Дайгї хотын метронд гал гарснаар 130 гаруй хїн амь үрэгдэж, 140 орчим хїн шархтжээ.  Аврах багийнхан амьд їлдэгсэд бий эсэхийг эрж хайсаар. Нэгэн хижээл эр їл мэдэгдэх тэсрэх бодист гал авалцуулсан гэж гэрчїїд єгїїлжээ.

Халдлага їйлдсэн хэмээгдэх сэжигтэн этгээдийг(46н) баривчилсан гэж VTN суваг мэдээлсэн байна.

Дайгї хот нь Ємнєд Солонгосын гурав дахь том хот бєгєєд 2,5 сая оршин суугчтай. 2002 оны Дэлхийн хєл бємбєгийн аварга шалгаруулах тэмцээний 6 сарын 29 –ний Турк Ємнєд Солонгосын багуудын 3 – р байрын тєлєєх тоглолт Дайгї хотод болж, дэлхий дахины  анхаарал мєн цэг рїї тєвлєрч байсан бол єнєєдєр мєнєєх хотод нулимс гай гамшиг їїрлэлээ.

Гэмт этгээд шингэн бодист гал хїргэсэн даруй энд тэндгїй утаа тїймэр болж, чихцэлдэн суусан зорчигчдоос хэн нэг нь тоормос татсанаар бїгд їїд рїї тэмїїлсэн боловч олон хїн гарч амжсангїй. Богоон дотор тун удалгїй 100 гаруй нїїрсжсэн хїїр бий болсон байна. 600 орчим хїн эл богоонд байсан тухай VTN суваг мэдээлжээ.

Эмнэлгийн тэргїїд сїлжилдэн давхиснаас хотын замын хєдєлгєєн саатсаар байгаа гэнэ. Алан хядах їйл ажиллагааг єдїїлсэн сэжигтэн ам нээгээгїй бололтой, уг хэргийн зорилго шалтгаан одоогоор тодорхойгїй хэвээр байна.
 

2003.2.3
Коламбийн сїйрлийн шалтгаан

Вашингтон- Америкийн сансрын “Коламби” хєлєг сїйрч багийн бїрэлдхїїн долоон нисгэгч амь їрэгдсэний дараагаас ослын шалтгааныг уг онгоцны олон жилийн элэгдэл, техникийн асуудалтай холбон тайлбарлах нь улам бїр ихэсч байна.

1 сарын 16 –нд хєєрсєн “Коламби” єнгєрсєн бямба гаригт европын цагаар 15.16- д газардах ёстой байв. 14.15- аас дэлхийн агаар мандал тийш залах тоормосны пуужингаа тависан. 15.00- оос Хянах Тєв, сансрын хєлгєєс холбоо тасарч; 15.16- д НАСА- гийн захирал, АНУ- ын ерєнхийлєгч Ж. Бушид мэдээлжээ. 16.32- т НАСА тєвєєс албан ёсоор Коламби- г алдсан тухай зарласан юм.

Ослын шалтгаан бїрэн тайлагдаагїй хэдий ч шинжээчид хєлгийн сїйрлийг онгоцны хамгаалалтын халхавч 63 км- ийн єндєрт нисэх їед нь ажиллагаагїй болсонтой холбон тайлбарлажээ. Сансрын хєлгийн халууны бїрхэвч буюу хамгаалалтын халхавч(heat shield) нь хєлгийг дэлхийн агаар мандалд орж ирэх їед хэт єндєр темрпературыг нь багасгах зориулалтай аж.

Амь їрэгдэгсэдийн дунд Израйлийн сансрын нисгэгч Л. Рамон(48) байлаа. Тїїний дєрвєн хїїхэд уг гашуудлын мэдээг Тел Авивт сонссон юм. Израйлийн ард тїмэн анхныхаа сансрын нисгэгч єєрийн їндэсний баатар хїїгээ алдаж балмагдан гашуудаж байна.

Америкийн сансар судлалын НАСА тєвийн ажилчид одоогоор АНУ- ын холбооны дєрвєн муж улсад шидэгдсэн “Коламби” хєлгийн сэг дээр ажиллаж байгаа гэнэ. Тексасын ойролцоох Хемпил хавиас Коламбийн шатсан эд анги тїїнчлэн талийгчдын цогцосны тасархай олджээ.

“Коламби” хєлєг сїйрсэнд дэлхий даяар эмгэнэн гашуудаж байна. АНУ- ын ерєнхийлєгч Жорж. В. Буш, “ Сансрын нисгэгчид хїн тєрєлхтний нэрийн ємнєєс амь эрсдэж байна” гэжээ. ХБНГУ, Их Британи, Франц, Итали болон бусад улсын тєр засгийн тэргїїлэгчид АНУ- ын Засгийн газар, талийгчдийн гэр бїл тєрєл тєрєгсдєд эмгэнэл илэрхийлжээ.

1915 онд байгуулагдсан АНУ- ын сансар судлалын НАСА тєвийн хувьд энэхїї сїйрэл нь 17 жилийн ємнє “Челленжер” сансрын хєлєг багийн долоон гишїїдийн хамтаар дэлбэрч сєнєснєєс хойшхи хамгийн том сїйрэл болж байна.

Сансрын хєлгийн їхэл дагуулсан сїйрлїїд

Дэлхийн сансар судлалын тїїхэнд (америкийн Коламбия хєлгийн сїйрэл хїртэл) нийт 14 сансрын нисгэгч албан їїргээ гїйцэтгэх їеэрээ амь їрэгдээд байна. Їїнд, америкийн арав, зєвлєлтийн дєрвєн нисгэгч сансарт нисээд эх дэлхийдээ буцаж ирсэнгїй. Гэвч энэ нь бодит тоо биш, ялангуяа Зєвлєлт Холбоот Улс дэлбэрч сєнєсєн сансрын хєлєг, тїїнд єртєж нас эцэслэсэн сансрын нисгэгчдийнхээ тоог ямагт нууцалдаг байсан гэж шїїмжлэгчид їздэг ажээ.

Сансрын хєлгийн сїйрэл болсон он, сар, єдрїїд:
1967.01.27 АНУ
1967.04.24 ЗХУ
1971.06.29  ЗХУ
1986.01.28 АНУ
1980.03.18 ЗХУ
1995.01.26 Хятад
1996.02.15  Хятад
 

2003.1.21
Поп од-д хорт хавдар илэрчээ

Поп дуучин Анастасия аймшигт євчнийхєє талаар єнгєрсєн бїтэн сайнд мэджээ. Тэрээр хєхєндөө бий болсон хавдараа мэс заслын аргаар аль болох хурдан авахуулах бололтой.

Анастасия ("I`m Qutta Love”, “Pay My Days”) 14 настайгаасаа хэвлийн хїнд євчинтэй тэмцэж єдийг хїрсэн бєгєєд дахин амь насанд нь аюултай євчин тусч гэсэн мэдээ хєгжєєн дэмжигчдийг нь цочроож байна. 29 настай залуу уран бїтээлчид хоёр дахь удаагаа амьдрал єєд тэмїїлж тэмцэх хувь заяа оногджээ.
 

2003.1.19
Дэлхий даяар эсэргїїцэж байна!

Иракийн эсрэг єдїїлж болзошгїй дайныг эсэргїїцсэн жагсаал цуглаан єчигдєр дэлхийн єнцєг булан бїрт боллоо.

АНУ- ын Вашингтон хотод хагас сая дайныг эсэргїїцэгч цугласан байна. Нью Иоркийн бямба гаригийн цуглааныг зохион байгуулагч, Бушийн тухай хэлэхдээ, “Тэрээр 9 сарын 11- ний ард тїмний уй гашууг ашиглаж, дайн хийх гэж байна” гэжээ. Тїїнчлэн Сан Францискод мянга мянган хїн жагсчээ.

ХБНГУ- ын Тюбинген, Росток, Кольн хотуудад цагдаагийн хамгаалалт дор 6000 орчим хїн Бушийн бэлтгэж буй дайныг эсэргїїцэж цуглажээ.

Францын Парис болон Гоетеборг, тїїнчлэн Их Британи, Ирландын хотуудад олон мянган хїн оролцсон жагсаал цуглаан болсон байна. Токио хотод энх тайвны концертод ирсэн 5000 їзэгч тоглолтын  дараа  їргэлжилсэн энхийн жагсаалд оролцлоо.

Москва хот дахь АНУ- ын ЭСЯ- ны їїдэнд хэдэн зуун хїн цуглажээ. Зарим жагсагч, “Иракаас савраа тат”, “ Дайн бїї хий” гэх зэрэг туг лоозон барьсан байна.

Голландын Уден хотод зохион байгуулсан жагсаалаас цагдаа нар 90 идэвхтэнг баривчилсан байна. Тэд, америкийн цэргийн агаарын зэвсэг агуулах хамгаалалтын бїс рїї орохыг оролдсон аж.
 

2003.1.14
Хатан хаан хагалгаа хийлгэв

Лондон- Их Британийн хатан хаан IIЭлизабет(76) єнєєдєр “VII Эдуард” эмнэлэгт мэс засал хийлгэлээ. Эмч нар тїїний баруун євдєгний шархалсан мєгєєрсийг холдуулжээ. Хагалгаа 45 мин їргэлжилсэн гэнэ. Хагалгаа амжилттай болж хатан хааны бие сайн байгаа тухай ордны төлөөлөгч мэдээлжээ.