2002.11. 29
Филиппин дэх ЭСЯамдуудаа хаав

Манила- Австрали болон Канад улсууд, исламын хэт улайрагчдын террор заналхийллээс їїдэж, єчигдрєєс, Филиппины нийслэл дахь элчин сайдын яамдаа тїр хаалаа.

Австралийн Гадаад Хэргийн сайд Александр Давнер лхагва гаригийн орой, алан хядах байгууллагаас сїрдїїлэг бїхий заналхийлэл ирсэн тухай сэтгїїлчдэд мэдээллээ. Тэрээр, Сиднейн Дуурийн театр, тїїнчлэн далайн боомтын гїїр зэрэг газруудыг улсын онцгой хамгаалалтад авсан хэмээн мэдэгдэв.

Филиппины цагдаа нар, Манилд орших Австрали болон Канад улсын ЭСЯам орох замуудыг хааж, єндєржїїлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

2002.11.26
СОНГУУЛЬЧЛАГДСАН ДАРАНГУЙЛЛЫН
МОНГОЛЧИЛСОН ХУВИЛБАР

( УИХ- ын гишїїн Л. Гїндалайн, Тєрийн Ордонд тавьсан илтгэл /11 сарын 22/)

Эрхэм хатагтай, ноёд оо
Та бїхний єдрийн амгаланг айлтгая.

Одоогоос арван нэгэн сарын ємнє оны шилдэг залуу улс тєрчийн нэр хїндтэй шагналыг гардан авч байх мєчид би лекц уншсансан бол лав єнєєдрийнхтэй ойролцоо сэдвээр ярих байсан болов уу. Иймэрхїї байдалд нийгэм маань орж эхэлчихсэн байсныг болон цаашдаа энэ нь улам даамжирах нь гэдгийг єнєєгийн эрх баригчдын їйл ажиллагаанаас урьдчилан хэлж болохоор байсан юм. Єнєєдєр улс орон ард тїмэн маань манай орны ардчилалд тодорхой аюул занал тохиолдож, эрх баригчдын зїгээс иргэд рїїгээ хїч хэрэглэж эхэлснийг бодитойгоор харж байгаа энэ єдрїїдэд та бїхний ємнє энэхїї лекцээ уншиж байгаа минь цагаа олсон їйл явдал гэж бодож байна.

Эргэн тойрон "энэ чинь одоо юу болоод байна аа?" гэж маш олон хїн асуун гайхширч байна. Гадаад дотоодоос найз нєхєд, сурвалжлагчид, улс тєрчид утасдаж "Монголд яг юу болоод байгаа юм бэ?" гэж сурагласаар байна.

2002 оны 10 дугаар сарын нэгэнд болсон УИХ-ын чуулганы нээлт дээр надад тохиолдсон їйл явдлын дараа би "хонины арьс нємєрсєн чонын соёог олж харлаа" гэж сэтгїїлчдэд мэдэгдэж байсныг та бїхэн санаж байгаа байх. Гэтэл тїїнээс хэдхэн хоногийн дараа 11 дїгээр сарын 13-ны шєнє монголчууд чоно хониныхоо арьсыг єєрєє хуулан унагааж жинхэнэ дїрээ ил тод харуулахыг нь їзлээ. Їїр шєнийн харанхуйд амгалан нойрсож буй хот руу мярааж хонь таслан авч явдаг амьтныг чоно гэдэг хэмээн бид сайн таньдаг билээ.

Харин їїр шєнєєр цэрэгжсэн цагдааг зуу зуугаар тушаал буулган  энгийн иргэд, сэтгїїлчид, хувийн ємч, байр байшингууд руу дайруулж хїч хэрэглэсэн эрх баригчдыг хэн гэж таних вэ?

Баривчилгаа болсон яг тэр шєнийн 03 цаг 40 минутын їед би гаднаасаа зуу зуун цагдаагаар бїслэгдсэн Ардчилсан Намын байр руу орох гээд чадаагїй юм. Намын байр руу орох гэж хэд хэдэн удаа оролдсон намайг цагдаа нар харанхуйд бїслэн хааж хїчээр тїлхэн намын байр руу яасан ч оруулахгїй гэдэг тушаал авснаа хїйтнээр хэлж байсан юм. Энэ їед би “Монголчууд бид нар дарангуйллын нийгэмд амьдарч байгаа юм байна” гэж жихїїцэн бодож байлаа.

2000 оны сонгуулиар "шинэчлэгдсэн, єєрчлєгдсєн, ардчилагдсан" гэж ард тїмнээ тєдийгїй олон улсын хамтын нийгэмлэгийг, ялангуяа Социалист Интернациональ хэмээх ардчилсан їнэлэмжийг дээдэлдэг нэр хїндтэй байгууллагыг итгїїлж байж ялан гарч ирсэн МАХН єнєєдєр засаглалыг хэнтэй ч хуваалцахгїй ганцаараа эзэгнэж байх їед дээрхи  явдлууд тохиолдож байна. Сонгуулийн їр дїн эрх баригчдад парламентын 95 хувийн суудлыг олгосон эхний єдрєєс ажиглагдаж эхэлсэн ардчилалаас ухарсан алхмууд даамжран даамжирсаар єнєєдєр иргэдийнхээ эсрэг хїч хэрэглэх хэмжээнд хїрчээ. Єнгєрсєн хоёр жилийн турш МАХН-ыг "ардчиллын їнэт зїйлсийг бїрэн судлаагїй, бїрэн суралцаагїй ардчилагчид" гэж ойлгож явсан гадаад дотоодын байгууллага, хїмїїс тэдэнд ардчиллын їнэт зїйлсийн тухай ойлгуулах гэж олон удаа оролдож, хєрєнгє мєнгє зарцуулж МАХН-ын бодлогыг барьж, шийдвэрийг гїйцэтгэж буй идэвхтэн нарт семинар сургалт явуулсаар ирсэн билээ.

Гэвч чоно махнаас гарахгїй учир чононд ногоо идэхийг заагаад нэмэргїй билээ. Чононд хичнээн ч давхраар нь хонины арьс нємрїїлээд, тїїнийг хонины хашаанд хашаад ч чоно хэвээрээ їлдэх билээ. Хонины хашаанд орж, хонины ааш араншинг таньсан чоно улам л олон хонь идэхийн тєлєє шунах нь малчин гаралтай ямар ч монгол хїнд ойлгомжтой юм.

Гэвч улс тєрийн хэллэгээр, онолын хувьд бид  ямар нэгэн  чоно хониор зїйрлээд Монгол дахь одоогийн засаглалын байдлыг бїрэн таньж чадахгїй юм. Тиймээс ч би энэ тухай судалж, Монголын эрх баригчдын хийж байгаа їйлдэл, энэ засгийн їйл ажиллагааны дїр тєрх, тїїний нийгэмдээ авчирч байгаа хор уршгаар нь тэднийг улс тєр судлалын мэргэжилтнїїдийн тодорхойлсон ангилалаар дїгнэж цэгнэхийг хичээлээ.

Монголд Н.Энхбаярын хэрэгжїїлж байгаа єнєєгийн засаглалын хэлбэр нь дарангуйллын нэг хувилбар мєн гэдэг нь хэнд ч харагдаж байгаа юм.  Энэ нь улс тєр судлаачдын "elective dictatorship" гэж англиар нэрлэдэг тогтолцоо буюу “сонгуульчлагдсан дарангуйлал” гэж би їзэж байна. Энэ дарангуйлал манай тїїхэнд анх удаа МАХН болон тїїний дарга Н.Энхбаярын монголчилсон хувилбараар орж ирлээ. Тийм ч учраас би энэхїї лекцэндээ сонгуульчлагдсан дарангуйлал гэж юу болох, тїїнийг хэрхэн таних, дїрх тєрх, сул талууд болон аюул нь юу байдаг вэ? гэдгийг, улмаар энэ дарангуйлалд эцэс тєгсгєлийг хэн хэзээ хэрхэн тавьж чадах вэ? гэдгийг єгїїлэхийг зорьлоо.
 

Сонгуульчлагдсан Дарангуйлал гэж юу вэ?

Юуны ємнє сонуульчлагдсан дарангуйлал хэмээх їгэнд орж байгаа "сонгууль", "дарангуйлал" гэсэн ойлголтуудыг товч авч їзье.

Авторитар дэглэмийнх шиг єрсєлдєєнгїй, чєлєєт бус сонгуулийн тухай яригдаагїй учраас энд хєндєгдєж байгаа сонгууль гэдэг ойлголтонд бид тодорхой хэмжээгээр хїндэтгэлтэй хандах ёстой.  Єєрєєр хэлбэл онолын хувьд сонгууль нь ардчилсан байдлаар явагдаж байгаа гэж тооцогдож буй учир гадаад дотоодын ажиглагч нар уг сонгуулийн їр дїнг хїлээн зєвшєєрєх їндэстэй байдаг гэдгийг энд цохон хэлмээр байна.

Гэхдээ сонгуулийг ардчилсан, чєлєєтэй болсон эсэхийг тодорхойлдог дараах їзїїлэлтїїд байдаг. Їїнд.
1. Хэнээс ч їл хамаарах сонгуулийн хороотой байх.
2. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцах улс тєрийн хїчнїїдийн адил тэгш эрх хангагдсан байх.
3. Сонгуулийн єрсєлдєєний санхїїжилт нь ил тод байх.
4. Засаг захиргааны нэгжїїд дээр байгаа сонгуулийн хэсгїїд хэнээс ч їл хамааралтай ажиллаж чаддаг байх ёстой юм.
Харамсалтай нь энэ дєрвєн їзїїлэлтийн аль нь ч Монголд хэрэгжихгїй байгаа учир сонгуулиа ч ардчилсан, чєлєєт гэж зуун хувь їзэхэд бэрхшээлтэй болгож байна.

Харин дарангуйлал гэдэг нь улс тєр судлаач Линц, Якубович нарын тодорхойлсноор “нэг намын гїйцэтгэх засаглалын тэргїїн нь парламент, шїїх засаглал, цэрэг цагдааг єєрийн нєлєєнд оруулж, бїх шатны удирдах албан тушаалыг єєрийн хїмїїсээр тєлєєлїїлэн улс тєрийн сєрєг хїчин ба сонгогчдын санал хїслийг аливаа шийдвэр гаргахдаа огт тусгахгїй хааж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг єєрийн дур зоргоор залуурдаж буйн улмаас хїмїїсээ байнгын бие сэтгэлийн дарамт, айдаст байдалд байлгаж, хїлцэнгїй болгодог” засаглал юм.

“Сонгуульчлагдсан Дарангуйлал” гэдэг нь Харвардын Их Сургуулийн профессор Нориссын тодорхойлсноор  "сайн замаар гарч ирсэн муу засаглал" буюу ардчилсан сонгуулиар сонгогдож гарч ирээд дарангуйллын дэглэм тогтоож байгаа засаг юм. Ийм засаглалыг Норисс болон бусад улс тєр судлаачид улс орнуудын урьд ємнєх жишээн дээр тодорхойлж байсан бєгєєд хамгийн томоохон ийм дарангуйлагчдаас Германы Гитлер, Аргентины Перрон, Филиппиний Маркос нарыг дурдаж болно.
Харин Н.Энхбаяртан мэтийн жижиг, зальт дарангуйлагч нар Бурунди, Заир, Уганда, Перу, Либери, Бангладеш гэх мэтийн Африк, Латин Америк, Азийн орнуудад єдгєє ч олноор оршиж улс тєр судлаачдын хараанд єртєн гутамшиг эмгэнэлийн жишээ болсоор байна.

Эрх баригчдын 2000 оны 7 сарын 3-наас хойш хязгааргїй олон удаа давтан хэлж байгаа "бид ард тїмнийхээ итгэлийг авч чєлєєт ардчилсан сонгуулиар гарч ирсэн хууль ёсны эрх баригч" хэмээх хэллэг нь сонгуульчлагдсан дарангуйлагч нарын хамгийн тїгээмэл їг хэллэг бєгєєд чухам ардчилсан сонгуулийг дарангуйлал тогтоохдоо ашигладагаар нь тэднийг "сонгуульчлагдсан дарангуйлагч" гэж тодорхойлдог юм.

Монголд сонгуульчлагдсан дарангуйлал тогтож эхэлснээс хойш ардчилал ямар хэмжээнд хаана їлдэв гэдэг асуудал гарч ирж байна. Энэ  асуудал эрдэмтэн судлаачдын анхаарлын тєвд орох цаг болжээ.

Сонгуульчлагдсан дарангуйллыг хэрхэн таних вэ?

Чєлєєт ардчилсан сонгуулиар ялж гарч ирснийхээ дараа явуулж байгаа їйл ажиллагаагаар нь сонгуульчлагдсан дарангуйллыг таньж болдог. Хэдийгээр сонгуулийн дїн нэгэнт єєрчлєгдєхийн аргагїй болсон байдаг ч тэднийг аль болох эрт таних нь ардчилсан нийгмийг эргїїлэн тогтооход їнэлж баршгїй ач холбогдолтой хэрэг болно.

Сонгуульчлагдсан дарангуйлал тогтсон газарт дараахи шинж тэмдгїїд заавал илэрдэг байна. Їїнд:
Эрх баригч нь цєєнх болох намууддаа шударга бус хандан тэдний эрхийг боогдуулах замаар ёс бус хэт их эрх мэдлийг тєвлєрїїлэн авах,
Чєлєєт хэвлэл, цєєнх болон олон нийтийн тїїнчлэн тогтолцооны єєрийнх нь хууль ёсны хяналт зэргийг дарж, хяналтгїй болсон засаг захиргааны сїлжээ нь бїхэлдээ авилгалд идэгдэх,
Олон нийтийн шаардлага, хїсэл сонирхлыг їл тоомсорлох буюу ард тїмний эрх ашгийг мэдрэхгїй болтлоо “дїлийрэх” явдал байдаг байна

Монголын єнєєгийн дїр зурагтай яв цав нийцэж байгаа энэ тодорхойлолтыг Монголын жишээн дээр гаргаагїй гэдгийг дахин хэлэхийг хїсч байна. Харин ийм муу засаглалыг єнєєдєр монголчилж нэвтрїїлж байгаа МАХН-ын їйл ажиллагааны жишээн дээр дээрх шинж тэмдгїїдийг авч їзэж монголчилсон сонгуульт дарангуйлагчдыг таниулахыг оролдъё.

Би єнгєрсєн хоёр жилийн дотор УИХ-ын танхимд хэд хэдэн удаа эрх баригчдыг “коммунистууд” гэж дуудаж байсан билээ. Єєрсдийгєє коммунист биш болсон хэмээдэг МАХН Засгийн эрхэнд гарснаас хойш цєєнхийн эрхийг  дэндїї олон зєрчиж, Монгол улс ардчилсан орон мєн її гэж итгэхийн аргагїй байдалд оруулаад байгаа учраас би тэдний байгаа байдлыг байгаагаар нь нэрлэхээс єєр аргагїйд хїрдэг юм.

 “Ардчилал гэдэг бол цєєнхийн эрх, олонхийн засаглалын тухай ойлголт юм” гэсэн маш товчхон нэгэн тодорхойлолт байдаг. Їнэхээр ч цєєнхийн эрхийг аль шатандаа хэрхэн хангаж байгаагаар нь Монголын эрх баригчдын зїгээс ардчилллыг хэрхэн хїлээн зєвшєєрч байгааг харж болно.

Саяхан болсон УИХ-ын 2002 оны Намрын чуулганы нээлт дээр эрх баригчдын гаргасан їйлдлийг эргээд санацгаая. УИХ-ын дарга С.Тємєр-Очир УИХ-ын индэр дээрээс “цєєнх гэж байхгїй шїї” гэж ил тод мэдэгдсэн. Бид дєрвєн гишїїн олонхи биш гэдэгтэй та бїхэн маргахгїй биз. Тэгээд биднийг цєєнх биш, бас олонхи ч биш гэж їзэж байгаа бол биднийг ер нь хэн ч биш , юу ч биш болгоод байгаа юм биш її.  Тэгвэл ард тїмнийхээ 49,9 хувийг тэд їгїйсгэж байгаа юм байна. Тэгээд ч бас Их Хурлын гишїїдээс “цєєнх гэж юу юм? Та нарын їг гэж юу байдаг юм” гэсэн дуу хоолой ч сонсогдож, тїїнийг нь заал дэмжиж байсныг санаж байна.

Харин сонгуулийн мажоритари системийн їйлчлэлээр сонгогчдоос авсан 50,1 хувийн саналаасаа даруй 45 хувиар илїї суудал парламентад эзэлсэн ийм олонхийг “хиймэл олонхи” гэж улс тєр судлаачид тодорхойлсон байгаа юм. Єєрєєр хэлбэл одоо парламентад сууж байгаа Олонхийн бїлгийн хоёр гишїїн тутмын нэг нь ийм хиймэл олонхийг бий болгодог хий суудал дээр сууж байгаа юм.

Єнєєдєр олонхи хїчиндээ эрдэж бардах, энэ хорвоо дээр зєвхєн єєрсдєєсєє єєр хэн ч байхгїй мэт авирлах зориг зїрх, итгэл їнэмшлийг яаж олж авсан бэ гэх гайхал тєрж магадгїй!  Мэдээж энэ бол хоёр жилийн турш цєєнхийн эрхийг удаа дараа зєрчсєн, улс тєр, эдийн засаг, нийгмийн эрх мэдлийг нэг гарт тєвлєрїїлж байгаадаа бардсан хїчний авир юм. 2001 оны 6-р сард УИХ-ын Дэгийн тухай хуулинд єєрчлєлт оруулж, єнєєгийн цєєнхийн гишїїдийг чуулганы нээлт, хаалт дээр їг хэлэх эрхгїй болгон хуульчилж авсан нь манай парламентын тїїхэнд урьд ємнє гараагїй цєєнхийн эрхийг боосон, дарласан алхам болсон юм. Ингэснээрээ єнєєгийн Их Хурлыг ардчилсан гэж нэрлэх їндэслэлгїй болж парламент бус харин дарламент боллоо.

Ер нь МАХН 2000 онд эрх барьж эхэлмэгцээ хэвлэлийн эрх чєлєє рїї системтэйгээр халдсан.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2000 оны наймдугаар сард оруулсан нэмэлт єєрчлєлтийн дагуу Їндэсний Радио Телевизийн хэрэг эрхлэх газар Монгол Улсын Ерєнхий Сайдын шууд эрх мэдэл дор орж хуульчлагдсан. Ингэснээр Їндэсний радио, телевиз ард тїмнийхээ мєнгєєр тэднийг хууран мэхлэх бохир ажлын гар хєл болж, ард тїмний тархийг угааж байна.

Н.Энхбаяр нь радио телевизийг эрх мэдлээр далайлган барьж, чєлєєт хэвлэлийг дэмжих сан байгуулж тїїний нэрийн дор хэвлэлийнхнийг мєнгєєр урхидаж байгаа нь нийгэмд хяналт тогтоож байгаагийн илрэл юм.

Єнгєрсєн хоёр жилийн хугацаанд сэтгїїлчид эрїїгийн цагдаад олноор дуудагдаж, шїїхээс ял хїлээж, шоронд хоригдож, баривчлагдаж, зодуулж, дарамтлуулж, сонин хэвлэл хаагдаж ч амжлаа. Сэтгїїлчийг шоронд хорьсон орны тоонд Монгол улс шинээр орж, хэвлэлийн эрх чєлєєнийхєє байдлаар дэлхийн улс орнуудын дотор 73 дугаарт тооцогдох болсон нь ухралт юм.
Хэвлэл мэдээллийн орчинг ардчилсан нийгмийн нийтлэг жишигт ойртуулах, сэтгїїлчдийг шоронд хорьдог заалтуудыг эрїїгийн хуулиас авч хаяхад эдэнд хэн ч саад болоогїй. Ийм шийдвэр гаргахад єнєєгийн эрх баригчдад зєвхєн хїсэл, зориг зїрх байхад л хангалттай юм. Гэтэл эрх баригчид єєрсдєє сэтгїїлчидтэй холбоотой хэргийг “эрїїжїїлэх” маш их сонирхолтой байдаг нь сїїлийн хоёр жилийн байдлаас харагдаж байна.

Эрх баригчдын хувьд цєєнхийн эрх, хэвлэлийн эрх чєлєєг ийнхїї хязгаарлан боож ирсний "эдийн засгийн утга" нь  тэдний гар дээрээ авч байгаа орлого, хээл хахууль, давуу эрхїїд юм. Монгол улсын засаг захиргааны бїх нэгж сїлжээ даяар хїнд суртал газар авч, тєрийн албан хаагчдад хээл хахууль єгєхгїйгээр  бизнес эрхлэх аргагїй боллоо гэж авилгын талаар санал асуулгад оролцсон ихэнх бизнесмэнїїд хариулж байсан байна.

Харин улс тєрийн зорилго талаас нь МАХН-ын єнгєрсєн хоёр жилийн їйл ажиллагааг харахад тэд сєрєг намынхаа, цєєнхийнхєє байр суурийг Їндэсний радио телевизээр гарчих вий гэж їхтэлээ айдаг хїчин юм. Энэ нь тэд ард тїмнээ сонголт хийх чадвартай болчих вий, мэдээлэлтэй болчих вий гэхээс айж байгаа хэрэг. Єєрєєр хэлбэл МАХН эрх барьсан эхний єдрєєсєє эхлэн ард тїмнээ аль болох ганц талын мэдээллээр дарангуйлж байж 2004 оны сонгуульд дахин ялахыг мєрєєдєн бэлтгэлээ хамгийн єєдгїй аргаар хийж эхэлсэн гэсэн їг.  Ингэж тэд намынхаа дараагийн ялалтын явцуу эрх ашгийн їїднээс єєрийн эрхгїй нєгєє л дарангуйллынхаа тогтолцоо руу эргээд орж явчихсан юм.

Тийм ч учраас єдгєє тєр засгийн эрх мэдэлтнїїд ард тїмнийхээ эрх ашгийг огоорон тэднийхээ їгийг ч хїлээн авах чадваргїй болж, эрх ашгийнхаа тєлєє їгээ хэлсэн иргэдээ баривчлах, хомроголох арчаагїй арганд шилжлээ.

Хїчтэй тєр гэдэг бол олон цагдаагийн хїчээр хїмїїсийг баривчилж чаддаг тєрийг хэлдэг юм биш, харин чухам л олон нийтийн ємнє нээлттэй байж чаддаг тєрийг хэлдэг. Єнєєдрийн хаалттай байдал, ард иргэдийнхээ їгнээс айсан, тэдэнтэй ярилцлаганд орохоосоо зугатаасан арчаагїй байдал нь хамгийн сул засаглал болох дарангуйлагчийн нїїр царай юм.

Гэвч эрх баригчдын тєвлєрїїлсэн, тєвлєрїїлэхийг цаашид оролдож байгаа эрх мэдэл нь ёс бус байгааг нийгэм олж харж байна. Ганц жишээ хэлэхэд тариалангийн газрыг монополь аж аж ахуйн нэгжїїдийн мэдэлд давуу эрхээр хувьчлах гэж байгааг эсэргїїцсэн тракторчид бол чухамхїї єнєєдрийн болон ирээдїйн дарангуйллын эсрэг тэмцэж байгаа хїмїїс юм.

Харин тракторчдын дуу хоолойг Їндэсний радио телевизээр сонсгохгїй, болсон їйл явдлыг улайм цайм гуйвуулж байгаа, тэрчлэн халз ярилцлагад оролцъё гэсэн жагсагчдын шаардлагыг эрх баригчид хїлээн авахгїй байгаа нь їнэнээс айж нуугдан олон нийтийн хяналтыг дарагдуулж байгаагийн тод жишээ юм.

Сонирхолтой нь 2002 оны 11 дїгээр сарын 12-ны єдєр Монголоос гадна єєр гурван оронд тариаланчдын жагсаал болжээ. Франц, Бельги, Нидерландын тариланчид Монголын тариаланчдын нэгэн адил єєрсдийнхєє эдийн засгийн эрх ашгийн тєлєє  жагссан байна. Харин дєрвєн орны тариаланчдаас зєвхєн Монголын тариаланчид баривчлагдаж, шєнє дєлєєр хорих байранд туугдан орсон бол бусад гурван орны Засгийн газрууд тариаланчдаа хэлэлцээрийн ширээний ард угтан авчээ. Эндээс аль засгийн газрууд иргэддээ хїн шиг хандаж, аль нь нохой шиг хандсан нь ил харагдаж байна.

Чухамхїї иргэндээ, тэднийхээ эрх чєлєєнд яаж хандаж байгаагаар нь сонгуульчлагдсан дарангуйлагчдыг илїї сайн таньж болдог гэдгийг улс тєр судлаачид цохон тэмдэглэдэг юм.
 

Сонгуульчлагдсан дарангуйлагчдын хувьд ард тїмэн гэж хэн бэ?

Дарангуйлагч дэглэмийн їндсэн логик нь ард тїмнийг дээр нь юу ч бичиж болох цагаан цаас гэж їздэг. Тиймээ, їнэхээр мэдээлэлгїй бол энэ їнэн їг юм. Хэрэв ард тїмэн нь олон талын мэдээлэлтэй, сонголттой байх юм  бол тэд цэвэрхэн цагаан цаас биш, харин дээр нь санал бодол, байр суурь, тооцоо томъёо, хууль дїрэм бичигдсэн, дээрээс нь хамаагїй юм бичих зай багатай тийм цаас болох учиртай.

АНУ-ын Ерєнхийлєгч агсан Томас Жефферсон Америкийн ардчиллыг Монголынх шиг нялхаараа байх їед “Ард тїмнээс єєрсдєєс нь єєр нийгмийн эцсийн дээд эрх мэдлийг найдвартай хамгаалж чадах хэнийг ч би мэдэхгїй. Хэрэв ард тїмэн эрхээ бїрэн хэмжээгээр хэрэгжїїлж чадах тївшинд боловсроогїй гэж їзэж байвал їїнийг ард тїмнээс эрхийг нь булаах замаар биш, харин тэднийг гэгээрїїлэн эрхийг нь мэдїїлэх замаар л эмчлэх ёстой.” гэж хэлж байжээ.

Харин сонгуульчлагдсан дарангуйлагчдын хувьд ард тїмэн гэдэг тэдэнд засгийн эрхийг авчирч єгдєг саналаас єєр юу ч биш болоод байна. Тэд ард тїмнийг хэнд санал єгсєн, цаашид хэнд санал єгєх магадлалтай сонгогч вэ гэдэг єнцгєєс л хардаг. Нэгэнт дарангуйллаа зєвтгєхийн тулд ардчилсан сонгуулийн аргаар гарч ирэх нь тэдэнд хамгийн ашигтай  байдаг учраас ард тїмэнд хїргэж байгаа мэдээ мэдээлэл бїхнээ эрх баригчид дараагийнхаа сонгуулийн ялалтанд зориулж гаргадаг.

Тийм зорилготой учраас иргэдийнхээ эрх чєлєєг эдлїїлэхээс тєр нь айх болжээ. Эрх баригчид 2000 оны 7-р сараас эхлэн єєрсдийнх нь эсрэг байр суурьтай гэх иргэдийг ажлаас нь хомроголон халж, їзэл бодлоор нь хавчин гадуурхаж, бизнесийг нь шалгах дарамтлахаас єгсїїлээд хааж боох гээд элдвийн санаанд оромгїй зїйлийг тасралтгїй хийж байгаа нь їїний нэг илрэл юм.

Эрх чєлєєгїй газар ардчилал ч їгїй, ядуурал ч буурахгїй нь ойлгомжтой. Хїн бїхэн єєрийнхєє санаснаар хєгжиж болно гэж зєвшєєрєгдсєн  орчинд баян хоосны ялгаа тэгтлээ их гардаггїй. Харин манай оронд хот хєдєє шилжин нїїхээс авахуулаад амьдралын бїх алхмыг нь шат дамжлагатай, нарийн тєвєгтэйгээр дээрээс зааж чиглїїлсэн байдаг учир хїмїїсийн материаллаг байдлын ялгаа эрс тэс байсаар байна. Хїмїїст юу хийвэл бусдын эрх ашгийг хєндчих вэ гэдгийг нь сануулсан дїрэм илїї их хєгжих бололцоо олгож, хїмїїсийн ёс суртахууны тївшинг дээшлїїлдэг байхад бїх зїйлийг яаж хийх вэ гэдэг талаас нь зааж чиглїїлсэн дїрэм журам чєлєєтэй хєгжих, дэвших бололцоог нь хааж боосоор байдаг.

Хїмїїс єєрсдийн мэдлэг чадварыг дуртай зїгтээ хєгжїїлж байж хэний ч санаанд оромгїй шинэ туурвилыг гаргаж ирдэг.  Тиймээс хєгжил дэвшил, боловсрол мэдлэгтэй болоход эрх чєлєє хамгаас чухал гэдгийг эрх баригчид ойлгохгїй байна.

Харин дотооддоо эрх чєлєєгєє эдлэх боломжгїй байгаа ард тїмний нэр нєлєє сонгуульчлагдсан дарангуйлагч нарт маш их хєрєнгє мєнгє, ашиг хонжоо, нэр тєрийг авчрахад нь тусалсаар байна. "Бид ард тїмнийхээ чєлєєт сонголтоор гарч ирсэн" гэдэг їгийг эрх баригчид ашиглаж болох бїх тєрлєєр ашиглаж чаддаг хэрнээ ард тїмнээсээ їнэнийг нуудаг гэдгээ хэзээ ч хэлдэггїй юм.

Монгол оронд олон жил дараалан НЇБ-аас санхїїжин хэрэгжиж байгаа “Сайн засаглал” хэмээх хєтєлбєр, Соросын сангийн ивээн тэтгэлэгээр хэрэгжиж буй “Цагдаагийн байгууллагыг олон нийтийн цагдаа болгохыг дэмжих” хєтєлбєр, Данийн Засгийн газраас їзїїлж ирсэн чєлєєт хэвлэлийг дэмжих хєрєнгє, АНУ, Германы Засгийн газруудаас хууль эрх зїйн хїрээнд шинэтгэл хийхийг дэмжсэн хєтєлбєрїїдийн зарцуулж буй сая сая долларын хєрєнгє нь Монголын ард тїмнийг эрх баригчдынхаа тухай мэдээллийг нээлттэй авч чаддаг байгаасай, Монголын тєр тунгалаг байгаасай гэдэг зорилгоор л Монголд орж ирсэн билээ. Гэтэл тєрийн їйл ажиллагааны арга барил ард тїмний шїїмжлэл, ажиглалтаас улам л хаалттай, олон нийтийн эрх ашгийн эсрэг чиглэгддэг болсоор байна.

2000 оны Намрын чуулганы нээлтийн їеэр дєнгєж ялаад Засгийн эрхэнд гараад байсан Н.Энхбаяр "Бид ард тїмний эрхийг авлаа" гэж Их хурлын индэр дээрээс хэлж байсан юм. Тухайн їеийн сонин хэвлэлїїд тїїнийг "ард тїмний итгэлийг авлаа" гэж хэлэх гээд хэл нь хальтирчихлаа гэж тайлбарлаж байсныг санаж байна. Харин єнєєдрийн єндєрлєгєєс харахад Н.Энхбаяр сонгогчдын 50,1 хувийн санал авснаараа Монголын ард тїмний эрхийг авчихлаа гэж ойлгосон нь, хоёр жилийн ємнє хэл нь хальтраагїй байж гэдэг нь  амьдрал дээр харагдаж байна.  Ард тїмэн ч эрхээ Н.Энхбаяр нарт хэдийнээ алдчихсан байна.

Гэхдээ ард тїмний эрхийг авчихлаа гэдэг бодол бол ганцхан Н.Энхбаярын сэтгээд олчихсон зїйл биш бєгєєд сонгуульчлагдсан дарангуйлагч бїхэн сонгуулиар олонхийн санал авсныгаа тєрийн хэмжээлшгїй эрх мэдлийг хэрэгжїїлэх хууль зїйн баталгаатай болчихлоо гэж їздэг болохыг улс тєр судлаачид илрїїлжээ.

Тиймээс ард тїмэн сонгуулиар дарангуйлагч нарт эрхийг нь єгдєг, тэдний дарангуйлагч їйлдлийг олон улсын хэмжээнд "зєвтгєгч" бамбай нь болж ашиглагддаг. Сонгуульчлагдсан дарангуйлагчид ард тїмнийг дараа дараагийн сонгуульд дахин ашиглахын тулд аль болох мэдээлэлгїй, аль болох эрх мэдэлгїй, эрх чєлєєгїй байлгадаг тєдийгїй элдвээр дарамталдаг. Ийм ч учраас нийгэмд їгээ хэлдэг хїмїїс хавчигдаж, жирийн иргэд хїртэл байнгын болгоомжлол, айдас хїйтэст автсан байдаг.

Їнэн хэрэгтээ дарангуйлагч нарыг сонгуулийн аргаар нэгэнт тєрїїлчихсэн болохоор ард тїмэн л тэдгээр сонгуульчлагдсан дарангуйлагч нарын эцсийн шїїгч нар нь юм. Сонгуульчлагдсан дарангуйлагч нар сонгуулиар гарч ирсэн шигээ сонгуулиар унадаг бєгєєд чухамхїї тэд єєрсдийгєє сонгуулиар ялагдчих вий гэдгээс айж, янз бїрийн дїр тєрх, зан авир гаргаж, їнэн нїїр царайгаа ард тїмнээсээ нууж байдаг юм.
 

Сонгуульчлагдсан дарангуйлагч нарын Монголчилсон араншин

Сонгуульчлагдсан дарангуйлал тогтоосон хэмээн миний нэрлэж байгаа МАХН-ын одоогийн удирдлагыг бэлтгэж бойжуулсан байгууллага нь тэдэнд ямар зан араншин євлїїлэв ээ гэдгийг эхлээд авч їзье.

Коммунизмыг мєрєєдсєн ємнєх зууны социалист Монголд зєвхєн нэг намын їзэл суртал, дарангуйлал ноёрхож, ЗХУ-аас улс тєр, эдийн засгийн хувьд бїрэн хараат байдалд орсон тоглоомын засгийн газар “оршин тогтнож” байсан тул Монголын коммунистуудад тєр барих хангалттай уламжлал байхгїй гэж їзэхэд болно. Єєрєєр хэлбэл Хувьсгалт намын єнєєгийн удирдах боловсон хїчнїїдийг монгол тєрийн бодлогоор гэхээсээ илїї коммунист їзэл суртлын пропагандист уламжлалаар бэлтгэсэн нь тодорхой харагддаг. Энэ нь єнєєдєр ардчилсан тєрийн жолоон дээр сууж байгаагаа мартсан, їзэл сурталч пропагандист эрх баригчдын явуулж байгаа їйл ажиллагаа болон тэдний монополь сонин хэвлэл, Монгол ТВ-ээр нэвтрїїлж буй мэдээг нэг удаа харахад л танигддаг юм.

Эдийн засгийн хувьд Монголд оршиж ирсэн коммунист намын дарангуйллын тогтолцоо нь Монголыг гадаадаас улс тєрийн хараат байдалд оруулах замаар л асуудлаа шийдвэрлэж ирсэн байдаг.

Харин Монгол улсын эдийн засаг ядуу буурай, гадаадын зээл тусламж, дэлхийн хамтын нийгэмлэгээс хараат хэвээр байгаа єнєє їед Монголд  ямар ч дарангуйлал зуун хувь ил тод оршин тогтнох боломжгїй юм. Тийм ч учраас дарангуйлал тогтоох хїсэл байвч Монголыгоо ядахдаа хїн харахад ардчилсан орон мэт харагдуулах сонирхол тусгаар тогтнолоо худалдчихдаа тулаагїй л бол єнєєгийн эрх баригчдын гол эрх ашиг, їнэн нїїр царайгаа халхлах баг нь болчихоод байгаа юм.

Нэг талаас ганцаар дарангуйлах хїсэл эрмэлзлэл, нєгєє талаас ард тїмнээс сонгогдож байж эрхээ баталгаажуулж байгаа їндэслэл, гуравдагч талаас эдийн засгийн ядуу буурай байдал ба их гїрнїїдийн завсар оршиж байгаа байрлал зэргээс їїдэн Монголын сонгуульчлагдсан дарангуйлагч нар хамелеон мэт хувирах шаардлагатай болчихдог байна. Иймээс сонгуульчлагдсан дарангуйлагч нарын монголчилсон хувилбарын хамгийн зайлшгїй дїр тєрх бол эрх баригчид олон нїїртэй байх явдал юм.

Єнєєдєр Монголд ардчилал эхлээгїйсэн бол  МАХН-ын одоогийн удирдагчид єрсєлдєєнгїйгээр дахин эргэж сонгогддог социалист нийгмийн цєєнхийн засаглалын эзэд буюу МАХН-ын улс тєрийн товчооны гишїїд байх байлаа. Тийм ч учраас тэд єєрсдийнх нь “эрсдэлгїй” ирээдїйг халхалж гарч ирсэн ардчилаллын алтан хараацайнуудыг їзэн яддаг. Арван гурван жилийн ємнє амь насаараа дэнчин тавьж байж хїний эрх, эрх чєлєєтэй нийгмийг Монголд авчирсан хїмїїсийг тэд єнєєдєр хэн ч биш болгох гэж улайран дайрч, зєвхєн їїний тєлєє хэдэн саяар нь хєрєнгє мєнгє цацахдаа харамладаггїй. Ер нь тэдний дотооддоо хийдэг гол їзэл суртал нь ардчиллын анхдагч нарыг гутаан доромжилж, хєрсєн дээр нь єєрсдийгєє шинэ ардчилагч нар болгон харуулах ажил байдаг юм. Гэтэл їнэн хэрэг дээрээ тэд ардчиллын тєлєє яг юу хийсэн юм бол?
Ардчилалд хувь нэмэр оруулаагїй хэрнээ ардчилагч болж жїжиглэх нь одоогийн эрх баригчдын олон нїїрний дєнгєж эхлэл нь байдаг байна.

Олон нїїртний єєр нэг жишээ болгож Н.Энхбаярын малчдын ирээдїйн тухай байр суурийг авч їзье.  Тїїнд гадаадын олон сонин, сэтгїїл, телевизээс “Монголын їндэсний жинхэнэ баялаг болох нїїдлийн мал аж ахуйнхаа ирээдїйг яаж тєсєєлж байна?” гэсэн  асуулт тавьсан байдаг. Н.Энхбаяр хариуд нь Германы Долгион телевизэд єгч байсан хариулттайгаа нэн тєстэй байдлаар  "Та хичнээн удаан хугацаагаар нїїдэлчин амьдарна тєдий чинээгээр та байгалиас хамааралтай болдог. Гаднаас хамааралтай нїїдэлчин удаан байх тусмаа та байгалиас улам хамааралтай болсоор байдаг. Тиймээс бид хот руу нїїх нь байгаль цаг агаараас хамаарал багатай болно гэж хэлж байгаа. Энэ нь бидэнд учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх нэг маягийн арга юм." гэж удаа дараа хариулсан байдаг.  Єєрєєр хэлбэл Н.Энхбаяр  нїїдлийн мал аж ахуй хоцрогдсон хэмээн эсэргїїцсэн орчин їеийн хотын шинэчлэгчийн дїр тєрхийг харуулах гэсэн хариултуудыг гадаадынханд єгдєг юм.

Нєгєє талаар Н.Энхбаяр сонгогчидтойгоо уулзахдаа малчин удамтай, малд хайртай болж харагдахаа мартахгїй. Тэрээр малчдыгаа малаа хаяад хот руу нїїцгээ, та нарыг хотод сургууль, ажил, хєгжил хїлээж байна гэж хэлж чаддаггїй. Харин ч бїр малчдын хїїхдийг дээд сургуульд їнэгїй сургана, та нарыг малжуулна, малын тїїхийн эдийг їнийг єсгєж єгнє, малчид та бїхэн бол Монголын эдийн засгийн гол онцлог, гол ачааг нуруун дээрээ їїрч байгаа хїмїїс гэж хэлэх шаардлагатай болдог.

Харин УИХ-ын танхимд суугаад шийдвэр гаргах замаар хэлсэн їгсээ ажил хэрэг болгох цаг тулгармагц хот суурин газар тєвлєрч ирж байгаа малчдын тухай бїр ч ойлгомжгїй бодлого явуулдаг. Жишээлбэл, Газрын тухай хууль батлахдаа хотод шинээр ирж, оршин сууж байгаа хєдєєгийн иргэдэд хашааны газар олгохгїйгээр заасан байх жишээтэй. Хєдєєний хїн бол зєвхєн хєдєєнєє л газар авна, єєр сум, аймаг руу шилжин газар авч болохгїй гэсэн утгатай заалтыг баталсан байдаг.

Зєвхєн дээрх гурван байр суурийг харьцуулаад їзэхэд Н.Энхбаярын засгийн газар хотжилтыг дэмжээд ч байгаа юм шиг, эсэргїїцээд ч байгаа юм шиг, хотод ороод ирсэн малчдыг гадуурхаад ч байгаа юм шиг, эсвэл бїр єєрєє дуудаад аваад ирчихсэн ч юм шиг ойлгомжгїй байдал харагдаж байгаа юм.

Уг нь нээлттэй, ардчилсан, тунгалаг засаг хэлбэрээр ажиллах юм бол нийгэмд нэгэнт оршин байгаа демографийн хувьслын идэвхитэй їйл явцыг ил тод, тоо баримттайгаар зохицуулж, амьдрах газраа сонгоод хїрээд ирсэн иргэдээ чирэгдэлгїйгээр иргэний зохих бїртгэлд їнэ тєлбєргїйгээр хамруулан, хїїхдїїдэд нь шинээр сургууль байгуулан єгч, нєгєє хїсээд байсан хотжих їйл ажиллагаагаа цэгцтэй явуулж, нэг ч єрх, иргэнээ гадуурхаж орхилгїйгээр газрын хувьчлалд шударгаар хамруулчихмаар санагдаж байгаа юм.

Гэтэл энэ їйл ажиллагааг ил тод хийж, бїртгэлжїїлэх нь эргээд л нєгєє сонгуулийн эрх ашигт нь нєлєєлчих гээд байдаг бололтой. Єєрєєр хэлбэл хєдєєнєєс орж ирээд "хууль бусаар" оршин сууж байгаа иргэдээ эрх мэдэл бїхий тєрийн захиргааны байгууллагууд байнгын барьцаандаа байлгаж, тэдний саналыг хїсвэл авч хїсэхгїй бол орхих замаар сонгуулийн їр дїнд нєлєєлєн єєрт ашигтай їр дїнд хїрэх арга хэрэглэж байгаа нь нууц биш юм.

Єєр нэгэн хэн бїхний мэддэг жишээ бол Н.Энхбаярын хэлдэг "500 саяын хахуулийн" асуудал юм. Тэрээр сонгогчдынхоо ємнє их л баатар хїн болох гээд єєрт нь хэн нэгэн хїн 500 сая тєгрєгийн хахууль єгєхийг оролдсон, тэр хїнийг єєрийнхєє єрєєнєєс хєєж гаргасан гэж ярьсан. Харин яг Их хурлын танхимд энэ асуудлыг албан ёсоор асуухад "тийм зїйл нийгэмд байгаа" гэдгээс илїї тодорхой зїйл хэлж чаддаггїйгээр барахгїй асуулт асуусан намайг эргэж дарамтлах оролдлого хийж байсан юм. Чухам 500 саяын хахуулийн эзнийг нуугаад байгаа юм уу, эсвэл сонгогчиддоо бас шударга хїн болох гэж жїжиглэв її?. Харин юу тодорхой байна гэхээр Н.Энхбаяр ямар ч байсан їнэнийг хэлэхгїй байна гэдэг л ойлгогдож байгаа юм.

Єєрєєр хэлбэл худал їг, хуурмаг зан бол сонгуульчлагдсан дарангуйлагч нарын хамгийн тїрїїн монголчилсон араншин юм.

Худлаа ч болсон хэмжээ хязгааргїй амлаж байгаад сонгуульд заавал ялах, худлаа мэдээлэл цацаж байгаад ард тїмний тархийг угаах, хуурамч дїр тєрхєндєє олон улсын тєлєєлєгчдийг итгїїлэх нь сонгуульчлагдсан дарангуйллын зайшгїй хэрэгцээ байдаг бєгєєд энэ нь аль ч улсын дарангуйлагч нарын тїгээмэл араншин байдаг байна. Монголд ч энэ  араншин нэгэнт єєрийн жишээ баримтаар хангалттай нотлогддог тул энэ тухай дэлгэрэнгїй нуршихыг орхиё.

Харин сонгуульчлагдсан дарангуйллын хамгийн том аюулт дайсан бол їнэн баримт бєгєєд чухамхїї їнэн баримтыг ард тїмнээс нуухын тулд тэд тєрийн мєнгє хєрєнгє, хїн хїчийг хайр найргїй зарцуулахад бэлэн болдгоороо сонгуульчлагдсан дарангуйлагч нар маш их хортой.

Тухайлбал ядуу орны маань ядуу эдийн засгаас татаж тєвлєрїїлсэн ядруухан тєсвийн хєрєнгє їзэл суртал, улс тєрийн ухуулга сурталчилгааны зардалд явж, улс орныг улам бїр ядууруулах їїд хаалга нээгддэг байна. Мєн элдэв хїнд суртал, лиценз зєвшєєрєл, эрх мэдэл, хєрєнгє оруулалт, тєсєв зарцуулалтыг эн тэргїїнд тїрийвчээ зузаалах хэрэгсэл болгож, тєсвийн мєнгєнєєс луйвардан тїїнийг улс тєрийн зорилгоор тараах ичгїїргїй араншин бол сонгуульчлагдсан дарангуйлагч нарын монголчилсон араншин юм.

Їїний тодорхой жишээ бол эрх баригчид улсын тєвлєрсєн тєсвєєс УИХ-ын гишїїдэд 760 сая тєгрєгийн улс тєрийн хахуулийг хоёр удаа тарааж, сїїлийн хэд хэдэн нєхєн сонгуулиудын тойрогт Засгийн газрын хуралдаан хийж тєсвийн хєрєнгийг сонгуулийн кампанид зарцуулж ирсэн.

Ер нь дарангуйлагч нарын араншин хэзээд худал хуурмагийг агуулдаг бєгєєд харин Монгол шиг ядуу оронд дарангуйлал тогтоохыг эрмэлзвэл зїгээр ч нэг худал хуурмаг байх бус, харин бїр єрєвдєлтэй зальт, єєдгїй худал хуурмаг, хєрєнгєтэйн ємнє арчаагїй зусарч, хєрєнгєгїйн ємнє хатуу ширїїн гэсэн хоёр нїїртэй байх шаардлагатай болдгийг энд дахин хэлэхийг хїсч байна.
 

Сонгуульчлагдсан дарангуйллын тєгсгєл

Сонгуульчлагдсан дарангуйлал сонгуулиар тєгсдєг гэж дээр хэлж байсан билээ. Гэхдээ сонгууль нь ардчилал руу эргэлт буцалтгїй оруулна гэсэн їг хараахан биш юм. Сонгуульчлагдсан дарангуйллын їнэн нїїр царайг таньж чадсан ард тїмэн л тэднийг сонгуулиар зайлуулж чаддаг байхад тэднийг таньж чадаагїй, тэдэнд дахин дахин хууртсан ард тїмэн ч бас байдаг байна. Ийм орнуудад сонгуульчлагдсан дарангуйлал нь жинхэнэ ил тод дарангуйллаар тєгсдєг.

Монгол оронд ил, сонгодог дарангуйллыг даах эдийн засгийн даац байхгїй гэдэг санааг би дээр хэлсэн. Єєрєєр хэлбэл сонгуулиар ард тїмэн дахин хууртаж, сонгуульчлагдсан дарангуйллыг дахин баталгаажуулж, жинхэнэ дарангуйллыг тогтоох юм бол манай орны тусгаар тогтнол, хараат бус байдлын асуудал зайлшгїй хєндєгдєх болно.

Эцэст нь хэлэхэд Монгол улсын улс тєрийн хараат бус байдлыг эх орныхоо эрх ашигтай холбон авч їзвэл сонгуульчлагдсан болон аливаа бусад хэлбэрийн дарангуйлалд удаан оршин тогтнох орон зай Монголд байхгїй гэдгийг хэлэх гэсэн юм.

“Тусгаар тогтнол, эсвэл дарангуйлал”, “ардчилал, эсвэл дарангуйлал” гэсэн байдлаар асуудал тавигдаж байгаа оронд ардчиллыг эргээгээд дарангуйлал тогтоох хэрэгсэл болгон ашиглаж байгаа одоогийн эрх баригчдын їнэн нїїр царайг бїрэн илчилж таних, тэдний талаар эрэгцїїлэн бодох нь улс тєрч хїн бїрийн, эх орноо гэсэн иргэн бїрийн ємнє тулгарч байгаа хариуцлага болж байна.

Аливаа орны ардчиллыг зєвхєн сонгуулиар хэмждэггїй. Харин ч сонгуулийн дараахи алхмууд ямар байна, сонгуулийн хоорондох їйл явцууд хэр зэрэг ардчилсан байдлаар єрнєж байна гэдгийг судлаачид сїїлийн їед ихэд анхааралтай ажиглах болжээ. “Хуучин социалист орнууд дахь сонгуулийн систем нь ардчилал хэдийн тогтчихсон баруун Европынхонтой адил ардчиллын гол хэмжїїр биш болжээ” гэж Петра Бендл, Аурел Гросан, Фридберт Рюб нарын хэсэг судлаачид саяхан дїгнэсэн байна.

Тєгсгєлийн їг

Сонгуульчлагдсан дарангуйллын монголчилсон хувилбарын тухай єєрийнхєє дїгнэлтийг та бїхэнд хїргэхийг зорьсон энэхїї лекцээ би ардчилагч, дарангуйлагч хоёрыг ялгаж таних нэгэн энгийн харьцуулалтаар дуусгая гэж бодож байна.

Францын философич Волтерын хэлсэн їгийг та бїхэнд толилуулъя. Тэрээр хэлэхдээ, “Таны хэлж байгаа зїйлийг би їзэн ядаж байна, гэхдээ таны ингэж їгээ хэлэх эрхийг чинь хамгаалахын тєлєє би їхтэлээ тэмцэх болно” гэсэн байх юм. Энэ бол ардчилагчийн хэлдэг їг гарцаагїй мєн.

Харин сонгуульчлагдсан дарангуйлагчид юу хэлэх бол? Тэд "Таны хэлж байгаа зїйлийг би їзэж ядаж байгаа учир таны їг хэлэх эрхийг хуулиар хориглож байна" гэх юм уу эсвэл “Таны хэлэх гэж байгаа їгийг би їзэн ядаж байгаа учир микрофоныг хаалаа”, эсвэл “Таны їзїїлж байгаа лоозонг би їзэн ядаж байгаа тул лоозонг чинь урж хаялаа” гэдэг юм.

Миний илтгэлийг сонсохоор хїрэлцэн ирсэн эрхэмсэг Хатагтай, Ноёд оо,

Ардчиллын їнэт зїйлсийг ємгєєлєн хамгаалж, ардчиллыг эргїїлж авчрах їйлсдээ улам их амжилт гаргахыг энэхїї хїндтэй индрээс та бїхэндээ хїсэн ерєєе !

2002.11. 25
НЇБ- ын зэвсгийн шинжээчид, Иракт!

Иракийн зэвсгийг хянах ажиллагаанаас хоёр єдрийн ємнє буюу єнєєдєр, НЇБ- ийн зэвсгийн 18 шинжээч Багдадад хїрэлцэн ирлээ.

Шинэ он хїртэл, Иракт, тєлєвлєгєєний дагуу зуу орчим зэвсгийн мэргэжилтэн ажиллах юм. Багдад, НЇБ- ын 1441- р тогтоол ёсоор, ямар ч болзолгїй, шуурхай, элдэв саадгїйгээр зэвсгийн шинжээчдэд тоног тєхєєрємжєє їзїїлж, тэдний хїсэлтийг биелїїлэх ёстой ажээ.

Иракийн Гадаад хэргийн сайд Надши Сабри, НЇБ- ийн Ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанд илгээсэн нээлттэй захидалдаа, эл шинэ тогтоолоор нэрийдэж АНУ, Ирак руу халдах шалтаг хайж байна гэж  шїїмжилжээ.
 

2002.11. 22
Кучма- урилгагїй элч!
НАТО- гийн єргєжих їйл явцыг ОХУ шалгаж байна

НАТО(North Atlantic Treaty Organisation)-гийн зїїн тийш єргєжиж буй явдлыг, ОХУ, зарчмын дагуу хїлээн зєвшєєрєхєд бэлэн байгаа тухай, Умард Атлантын Эвсэл- ОХУ-ын Зєвлєлийн уулзалтын їеэр, оросын Гадаад Хэргийн сайд Игорь Иванов цухас дурджээ. Гэвч, НАТО-гийн хїрээгээ тэлэх болон цэргийн шинэтгэл хийх шийдвэрийг Москва, нарийн нямбай шалгах болно гэж  Иванов онцлон хэлсэн байна. Сайд, улмаар НАТО- гийн ОХУ-тай хамтарч ажиллахын чухлыг цохсон боловч ирээдїйд ОХУ, НАТО-д элсэх тухай ганц їг хэлээгїй гэнэ.

НАТО- ОХУ-ын Зєвлєлийн чуулганы дараагаар, Умард Атлантын эвслийн гишїїн 19 улс, шинээр гишїїнээр элсэж буй Балтын гурван улс, тїїнчлэн Румын, Болгар, Словак, Словен улсууд буюу Европ- Атлантын хамтын зєвлєлд хамаарагдах улсуудын тєр, засгийн газрын тэргїїлэгчид уулзаж санал бодлоо солилцжээ. Энэхїї уулзалтад, хэдий уригдаагїй боловч Украйны Ерєнхийлєгч Леонид Кучма хїрэлцэн ирсэн байна. /Украйн улс нь, Иракт зэвсэг нийлїїлсэн хэмээн буруутгагдаж байгаа билээ/

2002.11.21
НАТО, зїїн тийш тэлсээр, Оросын хил хїрлээ

Чех- НАТО- гийн гишїїн орнуудын тєр, засгийн тэргїїлэгчдийн ээлжит уулзалт(2002.11.21- 22), Прага хотноо эхэллээ.

НАТО- гийн эл хурлаар, тус холбоог єргєжїїлэх, гишїїн орнуудын цэргийн оролцоо зэрэг асуудал авч хэлэлцэхээс гадна албан ёсны бус нэгэн чухал сэдэв нь, “Ирак” байх бололтой юм.

Гишїїн 19 улс, дээр нь одоо гишїїнээр элсїїлэхээр завдаж буй Балтын гурван улс, тїїнчлэн Румын, Болгар, Словак, Словен улсууд нэгдсэнээр НАТО, 26 гишїїн улстай болж байна. 2004 оны 5-р сард, єргєтгєх ажиллагааг бїрэн тєгс шийдсэний дараагаар, шинэ гишїїн улсууд, санал єгєх эрх бїхий НАТО- гийн бїрэн эрхт гишїїн болох ажээ.

Батлан хамгаалах, цэрэг, улс тєрийн хамгийн том холбоо болж буй НАТО(Арабын Лиг 22 гишїїн улстай), тїїхэндээ анх удаа, урьдын сєргєлдєгч байсан оронд дээд хэмжээний уулзалтаа хийж байгаа нь энэ юм. Прага, хїйтэн дайны їед, тэр тусам 1968 оны хаврын эрх чєлєєний тєлєєх тэмцлийн їеэр, Варшавын гэрээ болон НАТО-г “нїїрэлдїїлж” болохуйц нэгэн халуун цэг болж байв. Мєн тэрчлэн Прагад(1991), НАТО- гийн эсрэг зїїний холбоо болох Варшавын гэрээ хїчингїй болж байжээ.

Гишїїн орнуудын тоо єссєнєєр НАТО- гийн холбооны газар нутаг мєн єргєжин тэлж байгаа юм. Хуучин ЗХУ-д харъяалагдаж байсан Балтын гурван улсыг(Латви, Литви, Эстони) элсїїлснээр НАТО, ОХУ-ын хоорондын хил хэдэн зуун км-ээр їргэлжилж туллаа.
 

2002.11.14
“Ямар алхам хийхээ, Ардчилсан Нам, хуралдаж байж шийднэ”

МУ- Улаанбаатар- Э. Бат-їїл тэргїїтэй “Газрыг шударгаар хувьчлахын тєлєє” хєдєлгєєнєєс зохион байгуулж буй жагсаал цуглааныг хїч хэрэглэн тараасан(2002-11-13) нь монголын сонин хэвлэлїїдийн гол бичих зїйл болж байна.

Єчигдєр єглєє УИХ-ын гишїїн асан Э. Бат-їїл, Р. Гончигдорж нар сэтгїїлчдэд мэдээлэл хийжээ. Тэд; шєнє 1000-аад цагдаа ирж талбайд байсан тракторууд болон тракторчдын байрлаж байсан “ Лаки” тєв, тїїнчлэн манай намын байрыг бїсэлсэн; Монголын ардчиллын суурь їнэхээр хэврэг байна; Дэнжийн мянгын саатуулах байранд 54 хїнийг хорьсон; тракторуудыг журмын хашаанд аваачсан; баривчилсан болон хорионд байсан хїмїїсийг дєрвєєс долоон цаг албадан саатуулсан гэж мэдээлжээ.

“Газрыг шударгаар хувьчлахын тєлєє” хєдєлгєєний дараагийн алхмын тухай сэтгїїлчийн асуултад, Э. Бат-їїл “Бид эхэндээ хуулиа єєрчлєхийг шаардсан. Монгол Улсын иргэнд газар ємчлїїлэх хуульд олон “но” бий. Харин улс тєрийн тэмцэл хийгээгїй. Гэтэл парламентэд суудалтай намын байрыг хааснаараа тракторчдын тэмцлийг эрх баригчид єєрсдєє улс тєржїїллээ. Ямар алхам хийхээ Ардчилсан Нам хуралдаж байж шийднэ” гэж хариулжээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээс ишлэв;

“Єдрийн сонин” 2002-11-14  ----  “Сїхбаатарын талбай Тянь ань мин биш”
“... Бїх зїйл хоромхон зуур болсон. Талбайн дєрвєн булангаас цагдаа нар жагсаалаараа урсан орж ирсэн. Нэг хїнд ойролцоогоор дєрвєєс найман цагдаа оногдсон болохоор баривчлах їїргээ нэн тїргэн амжуулав... Тракторуудыг 30 хїрэхгїй минутад чирч єнгєрлєє...”

“Єдрийн сонин” 2002-11-14  ---- “ Эрх баригчид хїч хэрэглэв”
“... Цагдаа нар Сїхбаатарын талбайг гурав дахин бїслэв...тусгайгийн 200 орчим цагдаа їйл ажиллагаа явуулж, талбай дээрх тракторыг болон Ардчилсан намын 43 хїн, зургаан сэтгїїлчийг нїд ирмэхийн зуурт барьж Паз автобусанд, їлдсэнийг нь фургон руу хєлдїїс шиг чихэж авч явсан юм...”

“Зууны мэдээ” 2002-11-14 --- “Тракторчдын жагсаалыг захирамжаар албадан тараалаа”
“...Хууль зєрчиж жагсаал цуглаан хийсэн хїмїїсийг албадан тараах тухай Сїхбаатар дїїргийн Засаг дарга захирамж гаргасан. Тїїнийг биелїїлэх явцад согтуу байсан, цагдааг хэл амаар доромжилсон, эсэргїїцэл їзїїлсэн хїмїїст захиргааны хариуцлага хїлээлгэсэн...Тєрийн ордон...УИХ-ын гишїїн, Ардчилсэн Намын дэд дарга Ж. Наранцацралт мэдэгдэл хийв. Тэрээр цуглааныг хїчээр тараасныг Ардчилсан Нам эсэргїїцэж байгаагаа мэдэгдэж хїч хэрэглэхээ таслан зогсоохыг шаардав...”

“МОНЦАМЭ” 2002-11-14 --- “Хууль зєрчсєн эсэхийг тогтоох ажлын хэсэг байгуулагдлаа”
“Газар ємчлєлтэй холбоотой хийсэн жагсаал цуглааныг тараасан нь хууль зєрчсєн эсэхийг тогтоох, УИХ-ын ажлын хэсэг байгуулагдлаа...Ажлын хэсэг энэ сарын 21-ний дотор шалгасан дїнгээ УИХ-д танилцуулна”

“Хїмїїс” 2002-11-13 ---- “Зарим телевиз эрх баригчдад тал засч эхлэв”
“ 11 сарын 5-нд Эрх чєлєєний талбайд болсон “Газар хувьчлалыг шударга явуулахын тєлєє” цуглааны їйл ажиллагааг сурвалжилсан Н. Энхбаярын телевиз гэгддэг МЇТВ-ын 20 цагийн “Цагийн хїрд” нэвтрїїлгээр МоАХ-ны удирдлага болон уг хєдєлгєєнийг зохион байгуулж байгаа нєхдїїд, Далай лам Монголд ирснийг эсэргїїцсэн цуглаан мэтээр мушгин гуйвуулж, олон нийт сїсэгтэн олонд тайлбарлаж эрх баригчдад бялдуучлав...”
 

2002.11.14
Сэтгїїлчдийн эгдїїцлийг тєрїїлж байна

Ардчиллын баталгаа болсон хэвлэлийн эрх чєлєє сїїлийн їед ухранги байдалд орж, сэтгїїлчдийн хэнээс ч хараат биш, їзэл бодлоо чєлєєтэй илэрхийлсний тєлєє барьж хорих элдвээр дарамтлах, цагдан хорих бусармаг їйлдлийг удаа дараа явуулж, сэтгїїлчид амьдралаараа хохирох їзэгдэл газар авах шинжтэй боллоо. Єнєєгийн тєр, засгийн їйл ажиллагаанд шїїмжлэлтэй ханддаг шударга ардчилсан їзэлтэй сэтгїїлчид юуны ємнє золиос болж байна. Сэтгїїлч эмэгтэй Б. Ханддолгорыг єєрийн эрхлэн гаргадаг сониндоо бусдын нийтлэлийн тавьсны тєлєє гэмт хэрэгтэн болгож, тїїнийг шоронд хорьсон нь олныг хирдхийлгэсэн юм. “Газрыг шударгаар хувьчлахын тєлєє” хєдєлгєєнийхний тракторыг Сїхбаатарын талбайд байрлуулсан їйл явцыг сурвалжилж, мэргэжлийнхээ їїргийг биелїїлж явсан сэтгїїлч Г. Дашрэнцэн, Г. Эрдэнэбат, Д. Ариунболд, Г, Уянга, Л.Цэрэн-Очир, Л. Шинэбаатар нарын сэтгїїлчдийг барьж саатуулсан нь ийм тїрэмгий їйлдэл цаашдаа даамжирч магадгїйг харуулж байна. Сэтгїїлч хїн ажил їїргээ ямар ч нєхцєлд элдэв эрх дархтнаас хамааралгїй мэргэжлийнхээ їїргийг гїйцэтгэх ардчиллын хэм хэмжээ ийнхїї ноцтой зєрчигдлєє. Хїчний байгууллагыг ашиглаж їйлдсэн энэхїї баривчилаа нь саяхнаас хэрэгжиж эхэлсэн. Эрїїгийн хуулиар бол гэмт хэргийн шинжтэй їйлдэл юм. Сэтгїїлчийг тєрийн нэрээр сїрдїїлэн эрхэндээ байлгахыг зорьж байгаа нь Монголын нийт сэтггїїїлчдийн эгдїїцлийг зїй ёсоор тєрїїлж байна. Тэр тусмаа ардчиллын їндсэн баталгаа болсон хэвлэлийн эрх чєлєєг хєндсєн єчїїхэн ч илрэлтэй бид эвлэрэхгїй. Єнєєгийн тєрийн эрх мэдэлтнїїд сэтгїїлчийн хаана ч, ямар ч тохиолдолд мэргэжлийн ажил їїргээ гїйцэтгэх эрхийг ийнхїї нэн ноцтой зєрчсєнийг Монголын сэтгїїлчдйин нэгдсэн эвлэл эрс эсэргїїцэж байгаагаа мэдэгдэж байна.

Монголын сэтгїїлчдийн нэгдсэн эвлэл
Улаанбаатар хот, 2002-11-14

2002.11.13
Жагсагсадыг баривчилж,
тракторуудыг нь зайлуулжээ

МУ- Улаанбаатар- Э. Бат-їїл тэргїїтэй “Газрыг шударгаар хувьчлахын тєлєє” хєдєлгєєнєєс зохион байгуулж буй 35 трактор бїхий жагсаал(2002-11- 05), эрх чєлєєний талбайд эхэлснээс хойш долоо хонож байгаа билээ.

Цуглагсад, тєр засагт хандаж; "иргэдэд одоо амьдарч байгаа болон эзэмшиж буй хашааны газрыг нь хувийн ємчлєлд шилжїїлэх, тариаланчдад тариалангийн газрыг нь їнэгїйгээр тэгшитгэж хуваарилах хэрэгтэй" гэсэн шаардлагаууд тавьж байгаа юм.

УИХ-ын гишїїн асан Э. Бат- їїл, МУ-ын Ерєнхий сайд Н. Энхбаярыг газар хувьчлах хуулийн талаар, телевизийн халз мэтгэлцээн хийхийг уриалаад, улмаар эрх баригчид, тэдний шаардлагыг биелїїлэх хїртэл жагсаалаа болих бодолгїй байгаагаа мэдэгдэж байжээ. Нэгэнт єдийг хїртэл тєр засгийн зїгээс зєвхєн жагсаал цуглаан хийхээ болихыг шаардсан албан тоотоос єєр хариу аваагїй трактор бїхий тэмцэгчид, Эрх чєлєєний талбайгаас єчигдєр їдийн їед Сїхбаатарын талбай руу шилжсэн байна.

Єнгєрсєн шєнє, цуглаанд оролцож буй хїмїїсийг цагдаагийнхан гэнэт баривчилж, 30 тракторыг нь тєв талбайгаас албадан зайлуулжээ. Газрыг шударгаар хувьчлахын тєлєє хєдєлгєєний зарим гишїїдийг Дэнжийн мянгын хаяг тогтоох байранд аваачсан байна.

МАХ намын энэхїї, “ШЄНЄ” ажиллагааг гадаад дотоодод буй олон монголчууд туйлын эмзэг хїлээн авч, цаашид байдал яаж єрнєхийг анхааралтай ажиглаж байгаа юм.

Їндсэн хуулиа зєрчиж*, ард тїмний ємчийг ард тїмнээр хэлэлцїїлэх нь бїї хэл, тэдний дуу хоолойг сонсохыг ч хїсэхгїй, тїїхий хуулиа хэрэгжїїлэх гэж яарч буй тєр засагтаа, ард олон гомдон бухимдаж тайван замаар тэмцэх зам сонгож авсан нь ийнхїї талаар болов бололтой.

*Монгол Улсын Їндсэн Хуулийн, нэгдїгээр бїлгийн зургадугаар зїйл: “Монгол Улсад газар, тїїний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхїї ард тїмний мэдэл, тєрийн хамгаалалтад байна”
 

2002.11.5
АНУ-ын Конгрессийн сонгууль

АНУ- Єнєєдєр америкчууд конгрессоо шинээр сонгож байна. 9 сарын 11-ний халдлагаас хойш, нийт улс орныг хамарсан сонгууль анх удаа болж байгаа нь энэ юм. Нийт 209 сая америк хїн, сонгох эрхтэй ажээ.

Тєлєєлєгчийн танхимын 435 гишїїн бїгд, тїїнчлэн 100 сенаторын 34 нь шинээр сонгогдох юм байна. Иракын эсрэг дайтах тухай ноцтой маргааныг энэхїї сонгууль багаар ч болов намжааж байгаа болов уу.

Конгрессоос гадна, 50 муж улс, тус бїрийн парламентийг сонгож байгаа  бєгєєд орон нутгийн цагаар єглєєний 06.00-гаас оройны 19.00(Европын цагаар, лхагва гаригийн 01.00) хїртэл, иргэд саналаа єгєх эрхтэй аж.

Ерєнхийлєгч Бушийн Бїгд Найрамдахчууд, Конгрессийн Тєлєєлєгчийн танхим дах давуу байдлаа хадгалж їлдэхийн тєлєє чармайж байгаа бололтой; Ж.Буш, сонгууль хїртэл холбооны 15 муж улсаар айлчилсан байна

АНУ-ын Конгресс

Конгресс бол АНУ-ын Их Хурал (парламент) буюу хууль тогтоох дээд байгууллага юм. Америкийн парламент нь тєлєєлєгчдийн болон сенатын гэсэн хоёр танхимаас бїрдэнэ. Нийслэл Вашингтон дахь капитолд конгресс байрлах бєгєєд АНУ-ын анхны ерєнхийлєгч Жорж Вашингтон энэхїї байранд тогтоол шийдвэрээ гаргаж байжээ. Уг барилгыг 1793 онд барьж эхэлсэн ба 1800 онд конгресс шинэ байрандаа анх удаа хуралдсан байна.

Сенат:

Сенатад, (том жижиг, хїн амын тооноос хамаарахгїйгээр) 50 холбооны муж улс тус бїр сонгогдсон хоёр гишїїнээ зургаан жилийн хугацаагаар тєлєєлж суулгадаг. 100 сенаторийн гуравны нэгийг, хоёр жил тутамд олонхоор сонгох системийн дагуу шинээр сонгоно. Одоогийн байдлаар, Ардчилагчид 50, Бїгд Найрамдахчууд 49 сенатортой.(Vermont-ын сенатор Жеймс Жеффордс, БНН-аас гарсан) Сенатор болохыг хїссэн хїн бїр 30 нас хїрсэн байх ёстой хийгээд доод тал нь 9 жил АНУ-ын иргэний харъяалалтай байх шаардлагатай ажээ.

Тєлєєлєгчдийн танхим:

Тєлєєлєгчдийн танхим нь 435 эрхэм гишїїнээс бїрдэнэ. Гишїїн болохын тулд доод тал нь долоон жил АНУ-ын иргэний харъяалалтай байх шаардлагатай бєгєєд 25 наснаас дээш тус танхимд сонгогдох эрхтэй болдог байна. Танхим бїрэн бїрэлдхїїнээрээ хоёр жил тутамд олонхийн сонгуулийн системийн дагуу шинээр сонгогдоно. Муж улсуудын хїн амын тооны дагуу харилцан адилгїй тєлєєлєл бий болох авч улс тус бїр  дор хаяж нэг гишїїн тєлєєлєгчийн танхимд суулгадаг байна. Ерєнхийлєгч Ж.Бушийн Бїгд Найрамдахчууд энэхїї танхимд 223 суудалтай агаад харин ардчилагчид 208 гишїїнтэй байгаа аж. Нэг хїн аль ч намд харъяалалгїй, тїїнчлэн 3 суудал онгорхой хэвээр юм байна.

Сенатын онцгой эрх:

АНУ-ын гадаад бодлогод Сенат онцгой їїрэг гїйцэтгэнэ. Ерєнхийлєгч, Сенатын гишїїдээс санал авалгїйгээр цэргийн болон тєрийн єндєр албанд хїн томилох эрхгїй. Улмаар сайдуудыг Сенатын танхим баталдаг.