2002.10.31
Дани дахь Чечений бага хурал:
Путин ууртай байна!

ОХУ-ын ерєнхийлєгч В.Путин, саяхан Данид эхэлсэн Чечений бага хурлыг эсэргїїцэж, 11-р сард тєлєвлєж байсан скандиновийн тус оронд хийх айлчлалаас татгалзлаа.

Тїїгээр ч їл барам оросын ерєнхийлєгч, тєрийн думын нэгэн хуралдааны їеэр, їй олноор хєнєєх зэвсгээр террористууд биднийг заналхийлвэл, бид ч яг тїїнчлэн хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн байна.

Копенхагенд хийх Путины айлчлалыг, оросын гадаад явдлын яам “боломжгїй зїйл” гэж їзжээ.Їїний ємнєхєн оросууд, Даний засгийн газарт хандаж, “Чечений Дэлхийн-Бага хурал” зохион байгуулахаас татгалзахыг шаардсан билээ. Дани улс, оросуудын саналыг хїлээж авсангїй. Путин, уг нь бол ирэх 11-р сарын 11, 12-нд, Копенхагенд болох Европын Холбооны тэргїїлэгчдийн уулзалтад оролцонгоо, Дани улсад тєрийн айлчлал хийх тєлєвлєгєєтэй байжээ.

Европын холбоо, ОХУ-ын эсэргїїцлээс їїдэж, Европын Холбооны тэргїїлэгчдийн уулзалтыг Брусселд хийхээр болсон байна. Путин энэхїї уулзалтад зочны хувиар оролцох аж.

Дани дахь “Чечений Дэлхийн-Бага хурал”нь, Москвагийн хєгжмийн театрт Чечений босогчид халдахаас ємнє тєлєвлєгдсєн байжээ. Энэхїї уулзалтаар Оросын болон Чечений Хїний эрхийн багууд, Кавказын энэ улсад болж буй дайныг энх тайвнаар шийдэх асуудлыг хэлэлцэх юм байна.
 

2002.10.29
“Москва нулимсанд дургїй!”
Оросын нийслэлийн 57 цаг

Лхагва гариг, 10 сарын 23: 21 цагийн їед, Москвагийн зїїн ємнєд хэсэгт байрлах хєгжмийн театрт, Чечений 50 орчим террористууд гэнэт дайрч орлоо. Тэд 700 илїї їзэгчдийг барьцаалж, театрын танхимд тэсрэх бодис байрлуулав.

Пїрэв, 10 сарын 24, Шєнє дунд: Босогчид, оросуудын Чечен дэх тїрэмгийллийг дуусгаж, єєрийн газар нутгаас цэргээ гаргахыг шаардлаа. Ерєнхийлєгч Путин, энэхїї ажиллагааг, “хилийн гаднах террор тєвд бэлтгэсэн; тэд энэхїї халдлагын хариуцлагыг хїлээх болно” гэж мэдэгдэв.

Баасан, 10 сарын 25: Алан хядагчид, єєрсдийн шаардлагыг тулгасан хэвээр бямба гаригийн 6 цаг хїргэж, барьцаалагчдаас буудаж ална хэмээн сїрдїїллээ.

Бямба, 10 сарын 26: Їїр цайх їеэр, террористїїд, барьцаалагчдаас хоёр хїнийг буудаж алав. Оросын тусгай ангийнхан, байшинг хорт хийгээр утлаа. Тэдний тавьсан био зэвсэг, бараг бїх босогчдыг егїїтгэв. Їїн сацуу барьцааны 100 илїї хїн амь їрэгдлээ. Театрт байж, барьцаалагдсан 30 хїїхдийг босогчид, эцэг эхээс нь тусгаарласан байсан бєгєєд эдгээр хїїхдїїд, бїгд амь аврагджээ.

2002.10.24
ОХУ-ын ерєнхийлєгч Путин, Герман, Португалын айлчлалаа хойшлуулав
Чеченїїд, оросуудыг нийслэлд нь барьцааллаа

Єчигдєр орой (19.30) Москвагийн хєгжмийн театрт, Чечений босогчид гэнэт дайран орж 700 орчим хїнийг барьцааллаа.

Террористууд  Оросын засгийн газарт хандаж долоо хоногийн хугацаанд Кавказаас цэргээ гаргахыг шаардсан байна. Мєн тэрчлэн тэд энэхїї їйлдлээрээ Чечений  асуудлыг шийдвэрлэхэд тїлхэц болохыг зорьжээ.

Алан хядагчид, эхний ээлжинд барьцаалагчдаас жирэмсэн эмэгтэй, хїїхэд, лалын шашинтнууд, гадаадынхныг суллажээ. Удирдагч нь мэдэгдэхдээ, “ Бид амьд їлдэх гээгїй, харин ч їхэхээр энд ирсэн юм” гээд, улмаар єєрсдийн шаардлагыг биелїїлээгїй тохиолдолд, уг театрыг, хорионд байгаа улсуудын хамтаар дэлбэлнэ гэж  заналхийлэв.

Барьцаалах ажиллагаа эхэлснээс хойш 20 цагийн дараа театрын зїгээс 3 удаа дэлбэрэх чимээ гарчээ. Чеченїїд хоёр эмэгтэйг буудсанаас нэг нь(20 н) гэдсэндээ хїнд шархтаж амиа алдсан байна.

Арабын Аль Жазира телевиз, єнєєдєр їдээс хойш, хар хувцас ємсч, нїїрээ битїї боосон бїсгїйчїїдийг їзїїллээ; тэд, “Бидний хаана їхэх нь сонин биш, тэр тусмаа бид, энэ Москвад їхэхээр шийдэцгээсэн” гэж ярьж байлаа. Бас нэгэн эрэгтэй,” Чечений эрх чєлєєний тєлєє бидний хэн нь ч їхэхэд бэлэн, бид оросын нийслэлд нэг бол дайн дуусгахаар, эсхїл бурхны нэрийн ємнєєс їхэхээр ирсэн” гэж хэлэв.

Дэлхийд хамгийн хїчтэй гэгддэг, терроризмыг эсэргїїцэх тусгай анги болох оросын “Альфа групп”, єндєржїїлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

АНУ-ын ерєнхийлєгч Буш, ХБНГУ-ын канцлер Шроедер нар энэ хэрэг явдлын дараа ОХУ-ын ерєнхийлєгчэй утсаар ярьжээ. НЇБ-ын Аюулгїйн Зєвлєл, єнєєдєр,  Москвагийн эмгэнэлийг хурцаар шїїмжилж, босогчдод хандан, барьцаалагчдыг яаралтай суллахыг шаардлаа.

Чечен улсын газар нутаг, ОХУ-ын ємнєд хилээр, хойд Кавказд оршдог бєгєєд 19-р зууны їед Оросын хаан тус улсыг эзэлж, єєрийн эзэмшлийн нутаг болгожээ. Хувьсгалын дараа Чечен, 1917 онд, Зєвлєлт Оросын харьяанд оров.
ЗХУ задарсны дараа Чеченд, тусгаар тогтнолын тєлєєх хєдєлгєєн нийт їндэстний асуудал болж, 1990 оны сїїлээр хуучин Зєвлєлтийн армийн генерал Жахар Дудаев, улсаа удирдах болж, улмаар 1991 оны 10-р сард, тэрээр улсынхаа ерєнхийлєгчєєр сонгогджээ. Чечен улс, 1991оны 11-р сард тусгаар тогтнолоо зарлан тунхаглав. Їїний дараа оросууд 1991, 1994, 1996 онуудад цэргээ илгээж, 1999 оны намраас єдийг хїртэл оросын арми Чеченд байсаар байгаа билээ. 1994 оны Чечен дэх эхний дайны ємнє, тус улсын хїн ам 1 сая орчим байсан байна.
 
 

2002.10.10
Ал-Каидын бичлэгийг Аль Жазира їзїїлэв

Ал-Каидын тэргїїн Осама бин Ладены ойрын тєлєєлєгчийн яриа бїхий бичлэгийг, Катарын "Аль Жазира" телевиз єчигдєр сонсгов.

Хоолойн єнгєєр нь Осама бин Ладены “баруун гар” гэгддэг Айман Ал Шавахири- г танисан гэнэ. Тэрээр уг бичлэгтээ, “бид шинэ террор халдлагууд зохион байгуулна” гээд улмаар, “Ал-Каида, АНУ-ын эдийн засгийг туйлдуулж, Америкийн “ардын” ерєнхийлєгч Бушийг “занах” болно” гэжээ.

Айман Ал Шавахири їгийнхээ тєгсгєлд Франц, Германыг мєн сїрдїїлсэн аж. “Бурхны залуухан дайчдыг бид элч болгож Франц, Герман руу илгээнэ” гэсэн байна. Ал-Каида, Иракт єдїїлэх Америкийн дайнд Франц, Герман улсуудыг оролцуулахгїй байх байр сууриа ийнхїї илэрхийлсэн бололтой.
 

2002.10.08
Кофи Аннан:
“Израйль олон улсын эрхийг эс тоомсорлож байна”

НЇБ-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, Израйлийн армийн Газын зурваст єдїїлсэн тїрэмгийллийг эрс буруушаав. (Мєн АНУ болон Европын холбоо)

Израйлийн арми даваа гаригийн шєнє палестины хуарангууд руу  агаараас довтолсон бєгєєд энэ їеэр 14 палестин амь їрэгджээ. Кофи Аннан энэхїї халдлагыг, “ Эрх хийгээд ёс суртахууны хэм хэмжээг давсан” гээд улмаар, “Израйль олон улсын эрхийг эс тоомсорлож байна” хэмээн шїїмжилжээ.
 

2002.10.03
Єнєєдєр “хоёр” Герман нэгдсэн, их баярын єдєр

 
 

ХБНГУ- Хїндтэй баярын хамгийн гол арга хэмжээ нь єнєє орой Берлинд болох нийтийн цэнгїїн юм. Энэхїї їдэшлэгээр  Берлины бэлэг тэмдэг  болсон Бранденбургийн хаалгыг сэргээн засварласанаа(хоёр жил) дахин нээж, олны мэлмийг баясгах аж.

Бранденбургийн “шинэ” хаалгыг угтах арга хэмжээний хамгийн онцлог зочин нь АНУ-ын экс ерєнхийлєгч Билл Клинтон байх бололтой.

Америк Германы харилцаа Иракад дайн єдєєх асуудлаас болон хурцдаад байгаа энэ їед, АНУ-ын ерєнхийлєгч Жорж Буш, Германы ерєнхийлєгч Ж. Рауд баярын мэндчилгээ илгээсэн байна.

12 жилийн ємнєєс жил бїрийн 10-р сарын 3 –ны єдрийг “Герман улс нэгдсэн  єдєр” хэмээн бэлэгшээж, баярын  єдєр болгон тунхагласан билээ. 1990 оны энэ єдєр, хуучин Ардчилсан ГУ-аас таван холбооны улс ХГУ-д нэгдсэн юм.

Хоёр герман нэгдэхээс ємнє баруун Германд 6-р сарын 17-г “Герман улс нэгдсэн єдєр” хэмээдэг байв. Учир нь 1953 оны тэр “гашуун” єдєр зєвлєлтийн танкууд зїїн германд довтолж, коммунист дэглэмийг эсэргїїцсэн 400.000 хїн оролцсон ажилчдын хєдєлгєєнийг дарж байжээ.

Герман улс нэгдсэн их баярын ажиллагаа, албан ёсоор єнєєдєр єглєє Берлины Ордонд эхэллээ. Германы 16 холбооны улсаас ирсэн зочид тєлєєлєгчид ийнхїї бурхны судрын ємнє хїндэтгэл илэрхийлэн, хийж бїтээснээ, єнгєрсєн тїїхээ дурсаж, баярлаж байна.

Бранденбургийн хаалгын тїїхээс:

Карл Готтард Ландансийн тєлєвлєсний дагуу 1789-1791 онд барьсан Бранденбургийн хаалга, хоёр зууныг ардаа орхихдоо янз бїрийн тїїхэн он цагийг даван туулжээ.

“Энх тайвны хаалга” хэмээн нэрийдсэн уг барилга анхан їедээ Напеолоныг ялсны бэлэгдэл болж байв. Дараахан нь 1848, тїїнчилэн 1918 онуудад хувьсгалчдын талбай хэмээгджээ.

Алдарт хаалганы урдхан, 1933 оны 1-р сарын 30 нд, хэт їндэсний їзэлт Гитлерийн  удирдлагаар бамбарт жагсаал болж байжээ.

Бранденбургийн хаалга, дэлхийн 2-р дайны дараа баруун, зїїн Германыг салган тусгаарласны бэлэг тэмдэг болж, харин 1989 оны 12-р сараас, дахин єєр учгаар сїндэрлэн байгаа нь энэ билээ.