2002.09.30
Вашингтон, Лондон, Ромд эсэргїїцжээ
Оросууд, тогтоолын тєслийг “илїїц” гэв

Єнєєдєр Венад, НЇБ-ын зэвсгийн шинжээчдийн тэргїїн Ханс Бликс, иракийн тєлєєлєгчтэй уулзаж, тус улсад НЇБ- аас хийхээр тєлєвлєж буй зэвсгийн хяналтын тухай тусгайлан ярилцжээ.

280 шинжээчдийг 10-р сарын дундуур хэрхэн илгээх вэ, тэд хаана амьдрахав, тэдний аюулгїй байдал хэр баталгаатай вэ гэх зэрэг нарийн ширийн зїйлїїдээр санал солилцсон Вений уулзалт Лхагва гариг хїртэл тїр завсарласан гэнэ.

Ирак улс, НЇБ-ын зэвсгийн шинжээчдийг єєрийн нутагт ямар ч болзолгїй оруулна гэж зєвшєєрч байгаа боловч зэвсэг хураах хяналтынхны урьдын (1998) арга барилаас татгалзаж байгаа юм. Їїнийг АНУ саад хийж буй хэлбэр гэж їзжээ. Энэ долоо хоногт багтаж  АНУ, Иракийн бїхий л газар нутагт їзлэг хийхэд тус орон шинжээчдийн ємнє нээлттэй байх тухай тогтоолын тєслийг НЇБ-ын Аюулгїй байдлын зєвлєлд хїргїїлэх гэнэ.

Оросын Гадаад Хэргийн сайд Игорь Иванов єнгєрсєн хагас сайнд АНУ, Их Британийн тєлєєлєгчдєд хэлэхдээ, Иракт зэвсгийн шинжээчдийг оруулах нь зїйтэй гэжээ. Оросууд гэхдээ америкийн шинэ тогтоолын тєслийг илїїц гэсэн байр суурин дээр хатуу байгаа бололтой. Интерфаксын єчигдрийн мэдээлснээр бол оросын шинжээчид, АНУ-ын санал болгож буй тогтоолыг хэрэгжїїлэх шаардлаггїй гэсэн байна. Франц, Хятад улсууд ч мєн шинэ тогтоолын тухайд оросуудтай санал нэг байгаа аж.

Єнгєрсєн хагас, бїтэн сайнд Вашингтон, Лондон, Ромд хийж болзошгїй Ирак дахь дайныг эсэргїїцэж олон мянган хїн оролцсон жагсаал цуглаан болжээ.

Лондон хотод 150.000 илїї хїн жагссан байна. Их Британийн єнцєг булан бїрээс ирсэн цугларагсад “Ирак бидний дайсан биш”, “Газрын тосны тєлєє бїї дайт” гэх зэрэг уриа барьсан байна.

Ромд мєн 10.000 орчим хїн эсэргїїцлийн цуглаан хийжээ. Тїїнчилэн Вашингтонд мянга мянган хїн жагсаж, Сан Франциско хотод 5000 орчим дугуйчин олон цагийн турш замын хєдєлгєєн боож, эсэргїїцлээ илэрхийлжээ.
 
 

2002.09.25
Буш, Шроедерийн утасны дуудлагад хариулсангїй

Герман америкийн харилцаа “цан суусан” хэвээр байна. АНУ-ын ерєнхийлєгч Ж. Буш, ХБНГУ-ын канцлер Г. Шроедерийн утсаар ярих дуудлагад татгалзсан хариу єгсєн тухай америкийн “Wall Ctreet Journal” сонинд бичжээ.

Канцлер Шроедер, Иракийн асуудлаархи Бушийн байр суурийг ямагт эсэргїїцсээр байсан бєгєєд улмаар хууль зїйн сайд нь, Бушийг Гитлертэй зїйрлїїлсэн нь тэдний харилцааг улам сэвтїїлж “гал дээр тос нэмсэн” бололтой.

Шроедер єчигдєр орой Лондон нисч, Их британийн ерєнхий сайд Тони Блэйртэй уулзсан байна. BBC, мэдээлж байгаагаар бол энэхїї уулзалтаар Тони Блэйр, Берлин Вашингтоны харилцааг эвлэрїїлж, бїлээцїїлэх гїїр болох ажээ.

Ерєнхийлєгч Буш, Блэйрыг нэг бус удаа “ Америкийн їнэнч анд” хэмээж байсан ч їїнтэй сацуу Блэйр мєн л Шроедертэй нєхєрсєг харьцаатай байдаг билээ. Блэйр, Шроедер нар хоёр цаг уулзахдаа Иракийн химийн болон биологийн зэвсгийн талаар саналаа солилцсон гэнэ.

АНУ-ын гадаад хэргийн сайд К. Пауэлл саяхан оросын “Известия” сонинд єгсєн ярилцлагадаа, “Герман бол америкийн дотно нєхдийн нэг” гэж хэлсэн байна. Пауэлл хоёр орны цаашдын найрамдалт харилцаанд итгэсээр буй аж. Гэвч Америкийн ерєнхийлєгчийн албанаас, Шроедерийн сонгуулийн амжилтад одоог хїртэл талархал илэрхийлээгїй хэвээр байна.
 
 

2002.09.23
Шроедерийн нам сонгуульд яллаа

Єнєєдєр ХБНГУ-ийн улс тєрийн намуудыг сонгох сонгуулийн албан ёсны дїн гарчээ.

Канцлер Герхард Шроедерын нам(SPD) єнгєрсєн сонгуультай харьцуулахад сонгогчдын тодорхой хувийн санал алдсан ч ногоон намтай эвссэн нийт дїнгээрээ засгийн газрийг тэргїїлсэн хэвээр байх нь.

Намуудын авсан санал:

SPD буюу Социал Демократ Нам – 38,5%
CDU, CSU буюу Кристийн Демократ Нэгдэл – 38,5%
GRU буюу Ногоон Нам – 8,6%
FDP буюу Чєлєєт сэтгэлгээний Ардчилсан Нам – 7,4%
PDS буюу Социалист Ардчилсан Нам – 4%
Бусад – 3%

Намуудын єрсєлдсєн дїнгээр бундестагт 603 суудал байх нь тодорхой болсон  бєгєєд їїнд, SPD 251, Нэгдэл 248, Ногоон нам  55, FDP 47, PDS 2 суудал авчээ.

Нийт 61,2 сая иргэн саналаа єгєх ёстойгоос сонгогчдын 77 хувь нь саналаа єгсєн байна. Ийнхїї 24 намаас нэр дэвшсэн 3542 хїн парламентэд єрсєлдсєнєєс улаан ногооны эвсэл(SPD, GRU) бундестагт 306 суудал авлаа. 4 суудал илїї авсан нь Ногоон Намын лидерїїдийн нэг Ж. Фишерыг энэ сонгуулийн онцлох хїн болгож  байна.Учир нь 302 суудал авсан байхад л канцлерыг сонгож, засгийн газраа бїрдїїлэх эрхтэй болдог юм.

Шроедерийн єрсєлдєгч Эдмунд Штойбер Кристийн ардчилсан социалист нэгдэлээс нэр дэвшсэн. Тїїний нам энэ сонгуулиар социал демократуудтай ижил санал авсан билээ. Штойберийн нам, Чєлєєт Сэтгэлгээний Ардчилсан Намтай эвссэн боловч дийлэнх болж чадаагїйн улмаас засгийн газар байгуулах эрхгїй хоцров.
 
 

2002.09.23
Улаан- ногооны эвсэл илїї хувийн санал авчээ

Єнєєдєр ХБНГУ- ын канцлер болон бунтестагийг сонгох сонгууль амжилттай болж 18 цагт єндєрлєв.

Герхард Шроедер(58, SPD) уу, эсхїл Эдмунд Штойбер(60, CSU) уу, дараагийн 4 жил хэн нь тєр барих нь вэ гэдгийг германчууд ийнхїї шийдлээ.

 Нийт 61,2 сая иргэн саналаа єгєх ёстойгоос сонгогчдын 77 хувь нь саналаа єгсєн байна. 24 намаас нэр дэвшсэн 3542 хїн парламентэд єрсєлдєж холбооны бунтестагаа бїрдїїлэх нь.

Шєнийн 24 цагийн байдлаар улаан- ногооны эвсэл буюу Германы социал демократ нам, ногоон намын нэгдэлд сонгогчид дийлэнх хувийн санал єгєєд байна.

Албан ёсны сонгуулийн дїн буюу сонгуульд ямар нам ялж, хэн канцлер болох эсэх нь шєнє дунд тодорхой болох ажээ.
 
 

2002.09.22
Их Британид 100.000 илїї хїн жагслаа

Лондонд єнєєдєр 100 мянга илїї британчууд, засгийн газар нь їнэгний анг хориглохоор тєлєвлєснийг эсэргїїцэж жагсаал цуглаан хийлээ.

Єнгєрсєн оны байдлаар Их Британид 7800 тариачин ажлын байраа алдсан байна. Їнэгний ан хийхийг хориглосноор мянга мянган хїн ажилгїй болох гэнэ. Жил бїр Их Британид ойролцоогоор сая орчим хїн їнэг агнадаг юм байна. Їнэгийг нохойгоор їхтэл нь хєєлгєн авлаж байгаа нь амьтныг тарчлааж байгаа явдал гэж Британийн Хєдєлмєрийн Нам їзэж байгаа бололтой.

Лондон хотын тєвд болсон жагсаалыг консерватив хїчнийхэн дэмжсэн байна. Титэмт хунтайж Чарльз уг арга хэмжээний талаар ерєнхий сайд Тони Блэйрт шаардлага бїхий захидал илгээжээ.
 

2002.09.21
Бушийг Гитлертэй зїйрлїїлжээ

Германы хэвлэл мэдээллээр єчигдєр ХБНГУ-ын хууль зїйн сайд Херта Доеблер-Гмелины хэлсэн їгийн талаар шуугив. Сайд эмэгтэй ерєнхийлєгч Бушийг цэргийн гэмт хэрэгтэн, нацист Гитлертэй зїйрлїїлжээ

АНУ-ын ерєнхийлєгч Жорж Буш дотоод улс тєрийн асуудлаа(проблем ) сарниулахаар Ирактай дайтах гэж байна. Хууль зїйн сайд, Дерендиген хотод металлын їйлдвэрийн їйлдвэрчний эвлэлийн гишїїдтэй хийсэн уулзалт дээр ийнхїї хэлжээ. Тэрээр улмаар “ Энэ бол шилдэг арга л даа. Їїнийг Гитлер ч гэсэн хэдийн хэрэгжїїлсэн юм” гэсэн байна.

Сайд уг нь “ажлын орчин дахь даяарчлал” гэсэн сэдвээр ярих ёстой байсан боловч маргаан єрнєсєєр “Ирак” ийн тухай яриа болж хувирсан байна.

Херта Доеблер-Гмелины хэлсэн їгийг “Schwaebischen Tagblatts“ сонин лхагва гаригийн дугаартаа нийтэлсэн нь олонд хїрч, америк германы харилцаанд сэв суулгасан асуудал болтлоо хурцдав.

Эвслийн фракцийн дарга Фриедрих Мерц тэр даруй Шроедерт хандаж хууль зїйн сайдаа огцруулахыг шаардсан аж. Тїїнчилэн цагаан ордон дах Бушийн тєлєєлєгч Ари Флэйшэр сайдын энэхїї зїйрлэлийг “зэвїїцэм” гэж дїгнэсэн байна. Мєн Дэлхийн Жїїдийн Холбооны ерєнхийлєгч Израэл Сингер холбооны засгийн газарт эсэргїїцэл илэрхийлэв.

Херта Доеблер-Гмелин єчигдєр орой Берлинд хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. “100 сэтгїїлч бїтэн цагийн турш сайдыг шалгаагаад  тэр їгийг яг хэлсэн эсэхийг нь мэдэж чадсангїй” гэж єнєєдрийн Билд сонинд бичжээ. Сайд, Бушийг Гитлертэй зїйрлїїлснээ хїлээн зєвшєєрєхгїй байгаа учир шїїхэд хандах бололтой. Энэ тухайд “Schwaebischen Tagblatts“ сонины ерєнхий редактор Кристоф Мюллер “бидэнд тїїнийг гэрчлэх 30 чих бий” хэмээжээ.

Зарим мэдээллийн хэрэгслїїд энэхїї асуудлыг маргааш болох германы канцлер болон бундестагийн сонгуулийн ємнєх сайдын “улс тєр” хийж буй нэгэн арга  гэж бичиж байна.

Єчигдєр орой канцлер Шроедер, ерєнхийлєгч Буш-д албан захидал илгээсэн гэнэ. Ийм зїйл ярьж буй хїн манай багт ажиллах орон зай байхгїй хэмээж уг захианд онцлон дурджээ.
 

2002.09.14
Босуулууд Ємнєд Солонгост иржээ

Бээжин дэх Германы элчинд хуарагнаж байсан Умард Солонгосын 15 дїрвэгчийн асуудал, энэ долоо хоногийн эцэст нааштайгаар шийдэгдэв.

Найман эмэгтэй, долоон эрэгтэй бїгд Ємнєд Солонгост хєл тавилаа. Тэд єчигдєр єглєє Сєїлийн баруун хэсгийн Инчоон нисэх онгоцны буудалд буужээ. Ємнєхєн нь газардсан хэмээх Умард Солонгосын 21 дїрвэгч мєн л хятадаас ирсэн байв. Хятадын засгийн газар эдгээр хїмїїст гуравдагч оронд гарах зєвшєєрєл олгосон байна.

Єнгєрсєн долоо хоногийн Мягмар гаригт Умард Солонгосын 15 иргэн Бээжин дэх Германы элчин сайдын яамны эзэмшлийн газар, элчингийн сургуулийн хана руу авирч, орогнол хїссэн юм. Тэд сургуулийн биеийн тамирын заалны хувцас солих єрєєнд байрлаж  шийд хїлээж байсан билээ.

Энэ жил Умард Солонгосын 80 орчим иргэд дээрх байдлаар Хятад орныг орхиж чадсан байна. Одоогийн байдлаар хятадад 150.000 илїї Умард Солонгосчууд амьдардаг бєгєєд тэд єлсгєлєн, мєрдлєг хавчилтаас зугатаж єєрийн эх орноос дїрвэсэн улсууд аж.
 

2002.09.11
Дэлхий даяар хэлмэгдэгсдийг дурсав

Єнєєдєр 2002 оны 9 сарын 11-ний єдєр. Дэлхийн хїн ардыг айлган цочоосон алан хядах ажиллагаа болсон тэр єдрєєс хойш 365 хоног єнгєрчээ.

2001 оны 9 сарын 11 буюу хїн тєрєлхтний тїїхэнд хар мєр татуулсан хар єдрийг дурсах гашуудлын арга хэмжээ Нью-Иорк хотод єнєєдєр болж єнгєрлєє..

Нэг жилийн ємнє, 8 цаг 46 минутад Дэлхийн Худалдааны Тєвийн ихэр барилгыг эхний онгоц мєргєн галдаж улмаар нураасан билээ. Хоёр єндєр сїндэрлэн байсан тэр орон зайд гашуудлын ёслол эхэлсэн, єнєєдрийн 8 цаг 46 минутад америк хїн бїр зїрх сэтгэлээрээ нэг хїн байлаа. Нью- Иорк хотын дарга гашуудлын арга хэмжээг нээсний дараа экс дарга Жулиани, аймшигт аллагын їеэр амь эрсэдсэн 2801 хїний нэрийг уншиж эхэлсэн бєгєєд Хиларри Клинтон, Роберт де Ниро нар уг нэрсийг їргэлжлїїлэн дуудсан юм.

АНУ-ын ерєнхийлєгч Ж. Буш гэргийн хамт, нийслэл Вашингтон хотод болсон гашуудлын ёслолд оролцож эмгэнэжээ. (Пентагонд 189 хїний амь їрэгдсэн)

Терроризмын золиос болсон амь їрэгдэгсдийн дурсгалыг хїндэтгэж  таван тивийн хїмїїс америк оронтой эв санааны нэгдэлтэй буйгаа илэрхийлсээр байна.
 

2002.09.11
Швейцари улс НЇБ-ийн гишїїн болов

Єчигдєр болсон НЇБ-ийн ээлжит хуралдаанаар Швейцари улс, тус байгууллагад гишїїнээр элссэн дэлхийн 190 дэх орон боллоо. Швейцарийн тєлєєлєгчид НЇБ дахь ажиглагчын байр сууриа гишїїн орны суудлаар солив.

Швейцарчууд єнгєрсєн 3-р сард, бїх ард тїмний санал асуулга зохион байгуулсан бєгєєд уг арга хэмжээнд оролцсон нийт хїмїїсийн 54,6 хувь нь єєрийн улсыг НЇБ-ын гишїїн байх нь зїйтэй хэмээсэн байна.