2002.05.24
Урьдны дайснууд, єнєєгийн нєхдїїд...
Буш Путин нар гарын їсэг зурлаа

 

Хуучны єстєн Америк, Орос хоёр єдгєє шадарлан нєхєрлєх зїйл бїрийн алхмууд хийсээр байна. АНУ-ын ерєнхийлєгч Ж. Буш, ОХУ-ын ерєнхийлєгч В.Путин нар єнєєдєр їдээс хойш Москвагийн Кремльд тїїхэн хэлэлцээрт гарын їсэг зуржээ.

Хэлэлцээрийн їндсэн санаа нь, хоёр тал 2012 он хїртэл цємийн зэвсгїїдээ гуравны хоёроор багасгахад оршиж байна. Мєн тїїнээс гадна тєрийн тэргїїнїїд стратегийн хамтын ажиллагааны гэрээг хїчин тєгєлдєр болгов.

“Орос, Америкийн тєдийгїй бїх дэлхийн хувьд тїїхэн єдєр боллоо” гэж Буш хэлжээ. Тэрбээр єчигдєр Берлин дэх айлчлалаа єндєрлєж Москвад хїрэлцэн ирсэн юм. Буш Оросод дєрвєн єдєр “тухлах” юм байна. Тїїний Герман дах айлчлал нь зєвхєн 19 цаг їргэлжилсэн билээ. Їїнээс харсан ч, шийдэж буй асуудлаас нь ч єлгєн дїгнэхэд Орос-Америкийн холбоо харилцаа, АНУ-ын хувьд  туйлын ач холбогдолтой бололтой. Єчигдєр Германы Бундестагт ноён ерєнхийлєгч їг хэлэхдээ байн байн Оросын тухай єгїїлж, сэтгэгдэл тєрїїлэхїйц “лоббидож” байсан.

Дэлхийн их гїрнїїдийн ерєнхийлєгчдийн гарын їсэг зурсан уг хэлэлцээрийг орос америкийн парламент мєдхєн авч хэлэлцэх юм байна. Аюулгїй байдлын шинжээчид энэ їйл явдлыг “зэвсэг хорогдуулах шав” гэж нэрлэж байна. Мєн дээрх хэлэлцээрїїд Америкийн талд ашигтай боллоо гэж їзэх хїмїїс ч байна. Їїнийг зарим тоймчид оросын хїч чадал суларсантай холбон тайлбарлажээ. Тэдний їзэж байгаагааг бол єєрт илїї ач холбогдолтой гэрээ хийснийхээ хариуд Америк, Оросод эдийн засгийн зїйл бїрийн тусламж їзїїлж, улмаар Дэлхийн Худалдааны Байгууллага(WTO)-д гишїїнээр элсэхэд нь нєлєєлж буй ажээ.

Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны їїдэнд 300 орчим хїн Бушийн айлчлалыг эсэргїїцэж цугласан байна.

2002.05.23
Буш Германд айлчлав

 

Берлин - АНУ-ын ерєнхийлєгч Ж.Буш, ХБНГУ-д 19 цагийн ажлын айлчлал хийв.Єнєєдєр тэрбээр Германы Бундестаг-т хїрэлцэн ирж 30 минут їг хэллээ.

Буш хэлсэн їгэндээ, хїйтэн дайны тєгсгєлд хуучин дайсан байсан улсууд одоо найз нєхєр болсон. Иймээс хамтдаа олон улсын терроризмтэй тэмцэх боломжтой хэмээгээд “Бид цугтаа зєвхєн Америкийг, эсвэл Европыг биш, харин соёл иргэншлийг хамгаалж байна” гэжээ. Ноён ерєнхийлєгчийг ид ярьж байх їед Германы ногоон намын гишїїн Кристиан Штроебел эсэргїїцлээ илэрхийлж хурал хаяж гарсан байна.

Ерєнхийлєгчийг ирэх їеэр Берлин хотноо, Бушийн тєрийн бодлогыг эсэргїїцсэн олон тїмний цуглаан болж, цагдаа нар жагсагсадын хооронд ширїїн мєргєлдєєн болсон юм. Энэ їеэр 44 цагдаа шархтаж, 58 хэт даврагсдыг баривчилсан гэнэ. Германы 50 хотоос ирсэн олон мянган эсэргїїцэгчдийг, цагдаа нар бороохойдон, нулимс асгаруулагч хийгээр утаж, усаар шїршиж байлаа. Нийт 11 мянган цагдаа хамгаалалтанд ажилласан байна. Жагсагчид чулуу, шил шидэж, америкийн далбааг шатааж, техно хєгжим чангаар тоглуулж эцэс тєгсгєлгїй їймэлджээ. Тэд “ Бушаа гэртээ харь!”, “Муу муухайн тэнхлэг бол Вашингтон, Лондон, Берлин” гэх мэт уриа лоозон барьцгаасан байв.

Америкийн тєрийн тэргїїний айлчлал,15 цаг 44 минутад, тїїний суусан онгоц, Москва тийш ниссэнээр єндєрлєлєє.

Ерєнхийлєгч Бушийн Герман дахь айлчлалын гол зорилго нь єєрийн улс тєрийн бодлогыг сурталчлах, єєрєєр хэлбэл терроризмын эсрэг хийх аян дайндаа европоос дэмжлэг олохыг хичээж буй бололтой. АНУ, Ирак руу довтлох тухайд канцлер Шроёдер эсрэг байр суурь баримталдаг билээ. Буш маргааш ОХУ-ын ерєнхийлєгч Путинтай цємийн зэвсгийн хошуудынхаа гуравны хоёрыг хорогдуулах тухай тїїхэн хэлэлцээр хийх аж. Тэрбээр дараа нь европ дахь долоо хоногийн аялалаа їргэлжлїїлж Франц, Итали улсуудад айлчлах юм байна.

Яагаад Буш, Берлинд зєвхєн 19 цаг болов?

Учир нь тэр “ажлын айлчлал” хийхээр ирсэн. Тєрийн айлчлал 4 єдєр хїртэлх хугацаагаар їргэлжилдэг уламжлалтай.

Жагсагсадыг харах боломж байсан уу?

Їгїй. Ерєнхийлєгч гагцхїї 300 метрийн хїрээнд, зочид буудал, зоогийн газар, тєрийн ордон гурвын хооронд “хєдєлж” байсан.

Айлчлалыг эсэргїїцсэн цуглаанд тэрбээр сэтгэл дундуур байдал илэрхийлэв її?

Албан ёсоор бол їгїй. Германд ирэхээсээ ємнє Буш “ Энэ бол ардчилал! Ард олон нь єєрийнхєє їзэл бодлыг чєлєєтэй илэрхийлэх боломжтой тийм улс руу би дуртайяа зочилно” гэж хэлжээ. Гэвч тэр їнэндээ энэ талаар юу гэж бодож буй нь зєвхєн тїїний нууц.

Айлчлалын їнэ цэнэ?

Хїч нэмэгдїїлсэн цагдаагийн ажиллагаанд нийт 15 сая евро зарцуулжээ. Холбооны улс тїїний эхнэртэйгээ хамт єнгєрїїлсэн тансаг зочид буудлын нэг єдрийн їнэнд 7000 евро тєлсєн байна. Бушийн гэр бїлээс гадна нийт 10 хїний хоол ундыг Герман “дааж” харин Бушийн хамгаалалтын албаныхны зардлыг америкийн тал єєрсдєє шийджээ.

Єнєєдєр Буш юу хийв?

Єчигдєр орой 20 цагийн їед тїїний хєлєглєсєн тусгай онгоц Берлины Тегел онгоцны буудлын цэргийн зориулалттай зогсоолд 8 минут хожимдож газардсан бєгєєд буунгуутаа мєн америкаас авчирсан тусгай машинаар Бранденбургийн хаалгын ойролцоох зоогийн газар хїлээж байсан канцлер Шроёдертой хамт їдшийн зоог барьжээ.
Єнєєдєр єглєє10 цагаас Буш, ХБНГУ-ын ерєнхийлєгч Рауд бараалхав. Дараа нь канцлер Шроёдерын хамтаар тєрийн ордонд зочилжээ. Энэ їед тэргїїн хатагтай Лаура, канцлерын гэргий Дорис нар Германы їндэсний галарей їзэж сонирхсон байна. 14 цагаас АНУ-ын ерєнхийлєгч Бундестагт хїрэлцэн ирж їг хэлжээ.
 
 

2002.05.18
Монгол улс тїїхий нефьтээ Сингапурын бирж дээрх їнээр арилждаг

Газрын тосны хэрэг эрхлэх газраас энэ сарын 16-нд Тєрийн ордонд мэдээлэл хийжээ
Манай улсад, нефтийн хайгуул олборлолтын чиглэлээр їйл ажиллагаа явуулж буй талбай одоогийн байдлаар 22 байдаг аж. Сїхбаатар, Ємнєговь аймагт нефтийн хайгуул хийх хоёр талбайг удахгїй шинээр зарлаж тендерт оруулах юм байна.

Цооног єрємдєж хайгуул хийж байгаа гадаадын гурван компани Монголд  байдаг бєгєєд саяхан хятадын хоёр компани газрын тос хайх судалгааны ажлаа эхлїїлсэн гэнэ.

- Дорнод аймгийн Тамсаг булагийн сав газарт “Соко интернэшнл” компани – 20 цооног- 69,1 сая долларын хєрєнгє оруулалт хийсэн.
- Дорноговийн сав газарт Австралийн “Рок ойл”, Хятадын “Дєншэн” компаниуд - 5 цооног- “Рок ойл” компани 54,9 сая долларын хєрєнгє оруулалт хийсэн.

Дээрх компаниуд олборлосон нефтээ авто болон тємєр замаар тээвэрлэж Хятадын боловсруулах їйлдвэрїїдэд нийлїїлдэг ажээ.

Газрын тос хэмээх шингэн “эрдэнэ” 1990 оноос хойш улсын тєсєвт хоёр тэрбум 529 сая гаруй тєгрєг оруулаад байгаа юм байна.

“Соко интернэшнл” компани єрємдлєг хийсэн талбайнхаа нєєцийг 1,5 тонн баррель нефтьтэй буюу 66 сая тонн газрын тос олборлох боломжтой гээд тїїнийхээ 30 хувь буюу 18 сая тонн газрын тос олборлоно гэж тооцсон байна. Харин дорнод Хятадын судалгааны тєв энэ газрыг 70 сая тонн нєєцтэй гэжээ.

Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга О.Даваасамбуу “бидэнд урд хєршийн зах бэлэн байгаа” хэмээгээд Монгол дахь хєрєнгє оруулалтын давуу талуудыг дурдсан байна. Їїнд: Нефтийн хэрэглээ дотооддоо бага, гадаад зах зээл нь бэлэн, хайгуул олборлолтын зардал нь єндєр биш, Монголын нефть профины агуулга нь их, хїхэр багатай зэрэг давуу чанартай гэнэ.

Харин дэд бїтэц сул хєгжсєн, олборлолтын ажлыг зєвхєн зуны улиралд л явуулах бололцоотой зэрэг дутагдалтай талууд бий ажээ. Манай улс жилдээ 30 мянган тонн нефьт олборлодог бєгєєд тїїнээ Сингафурын бирж дээрх їнээр арилждаг байна.
 

2002.05.16
Бушийг айлчлах їеэр їймээн дэгдээх тєлєвтэй байна

 

Берлин – Тавдугаар сарын 22–нд Берлинд хїрэлцэн ирэх АНУ-ын Ерєнхийлєгч Ж.Бушийн(55) хоёр єдрийн айлчлалын їеэр их їймээн дэгдэх магадгїй хэмээн германы аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд болгоомжилж байна.

Германы нийслэлд энэ їеэр даяарчлалын эсрэг жагсаал болох тєдийгїй хэт зїїнийхний нєлєєн дор Палестин болон арабчууд, эсэргїїцлийн цуглаан хийх бололтой байгааг шинжээчид сэрэмжлїїлсэн ажээ. Нэгэн зурагт хуудас дээр “энх тайван, хїмїїнлэг ёсны эсрэг гэмт хэрэгтэн тул Бушид хуулийн дээд хэмжээ єгєв” гэж бичсэн байсныг цагдаагийнхан олсон гэнэ.

Холбооны улсын гэмт хэрэгтэй тэмцэх алба єндєржїїлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа агаад тавдугаар сарын нэгнийх мэт эмх замбараагїй явдал газар авах вий гэж болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.

Берлины “хулиганууд” жил бїрийн тавдугаар сарын 1-нийг “бидний єдєр” гэж нэрийдэн їймээн самуун гаргадаг уламжлалтай болсон бєгєєд энэ їеэр тэд улс иргэдэд сая сая евро-ны хохирол учруулдаг болоод байгаа билээ. Єнгєрсєн “майн нэгнээр”, їймээн дэгдээгчид, цагдаа нарын хооронд ширїїн мєргєлдєєн болж 100 орчим цагдаа хїнд хєнгєн шархадсан юм.
 
 

2002.05.12
Авдулла бага хуралд оролцохгїй!
Тел Авивт цуглаан боллоо

 
 

Палестинаас цэргээ бїрэн гаргахыг уриалж 60 000 орчим хїн  Тел Авивт  єчигдєр жагсаал цуглаан хийжээ. 2000 оны есдїгээр сард тус бїс нутаг руу  армиа оруулах тухай Израилийн засгийн газрын шийдвэр гарсан цагаас хойшхи, хамгийн том эсэргїїцлийн цуглаан болсон нь энэ юм.

Еврейн хэт улайрагч нэгэн 1995 оны арваннэгдїгээр сарын 4-нд Израилийн Ерєнхий сайд агсан Ж. Рабиныг буудаж, амь насыг нь хороосон талбайд уг жагсаалыг зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд Израилийн хуулийн сайд асан Жосси Байлн, алдарт зохиолч Амос Оц, израилийн нэрт дуучин Жаффа Жаркони зэрэг нэр хїнд бїхий хїмїїс хїрэлцэн ирж єєрсдийн їзэл бодлоо илэрхийлжээ.

Израилийн Гадаад хэргийн сайд Ш.Перес саяхан СNN-д єгсєн ярилцлагадаа, тїїний улс ямар нэгэн цэрэг армийн ялалтыг хїсээгїй гагцхїї, хурцадаад байгаа асуудлыг улс тєрийн аргаар шийдвэрлэхийг эрэлхийлж байгаа хэмээв.
Мєн тэрээр бид Палестины хотуудыг эзлээд байгаа хэрэг огтхон ч биш, зєвхєн “терроризмын аюулыг зайлуулах” зорилготой гэж хэлсэн байна.

Перес улмаар ирэх 6-р сард Ойрхи Дорнодын асуудлаар бага хурал хийх санал дэвшїїлсэн хэдий ч арабын ертєнцийн дэмжлэгийг авч чадахгїй нь бололтой. Учир нь Саудын арабын титэмж хунтайж Абдулла энэхїї хуралд оролцохгїй гэдгээ уламжилсан агаад Сири, Египетийн удирдлагууд ч боломжгїй гэж мэдэгджээ. Тэдний татгалзсан шалтгаан нь тус бага хуралд израилийн тал Палестины удирдагч Ясир Арафатыг байлцахыг зєвшєєрєхгїй байгаад аж.
 

2000.05.07
Їндсэрхэг їзэлтний амь насанд халдав

 

Голланд - Парламентын сонгууль болохоос 9 хоногийн ємнє(2000.05.15), барууны нєлєє бїхий улс тєрч Пим Фортуиныг(54) Голландын радио телевизийн тєв байрны ємнє буудаж, амь насыг нь сїйтгэжээ. Сум тїїний толгой, хїзїї, цээжинд нь туссан агаад дуудлагын эмч нар амийг нь аврах гэж хичээсэн боловч тусыг олсонгїй.

Халдлагын дараахан нь буюу єчигдєр орой аюулаас хамгаалах байгууллагад “хэт зїїний їзэлтэн” хэмээн бїртгэгдсэн нэгнийг(32) сэжигтнээр баривчилсан байна. Хэт барууны намын дарга асан Пим Фортуиныг зарим хэвлэлїїдэд “голландын Ле Пэн” хэмээн бичиж байсан билээ. Тэрбээр гадаадынхныг їзэн ядагчдын нэг байсан бололтой.

П.Фортуиныг дэмжигчид урд шєнє Дэн-Хааг дахь Голландын Засгийн газрын ордны ємнє “тус улсын анхны улс тєрийн аллага”-ыг эсэргїїцэж жагсаал цуглаан хийсэн байна. Тэд улмаар чулуу, шил шидэцгээж їймээн дэгдээсэн учир цагдаа нар усаар шїршин бороохойдож тараажээ.

Дашрамд тэмдэглэхэд єнгєрсєн ням гаригт, хэт їндсэрхэг їзэлт Ле Пэн францын ерєнхийлєгчийн эцсийн шатны сонгуульд илт доогуур хувиар ялагдсан. Тїїнээс нэг хоногийн дараа Голландад ийнхїї барууны радикалчын амь насанд халдлаа.

Фортуин цагаачлалын эсрэг дуу хоолойгоороо улс тєрд хїчтэй тїрэн орж ирсэн шинэ популист бєгєєд сїїлийн їеийн санал асуулгын дїнгээр тїїний намыг  парламентын нийт 150 суудлын 26-г нь авах боломжтой нь батлагдлаа хэмээн  шуугиж байсан юм.

Єнєєдєр Голландын ерєнхий сайд Вим Кок, “парламентын сонгууль тавдугаар сарын 15 –нд болох хэвээр” гэж мэдэгдлээ.

 “Би юу бодож буйгаа хэлдэг, юу хэлснээ ч хийдэг” хэмээж олны талархлыг хїлээж явсан Пим Фортуин, ижил хїйстэнтэйгээ явалдагч байсан бєгєєд энэ нь сонгогчдын санал авахад тээг болох хангалттай шалтгаан байсан аж. Тэрээр муслимын шашныг “хоцрогдсон соёл” гэж їздэг байжээ.

Бусад орны зарим улс тєрчидтэй зїйрлїїлж нэрлэхэд, арьс єнгєєр ялгаварлан гадуурхагч Пим Фортуин бол Францын Ле Пэн, Австрийн Ёорг Хайдер, Германы Эдмунд Штойбер(канцлерт нэр нь дэвшээд буй) юм.
 

2002.05.02
Арафатыг чєлєєлжээ

 

Палестины Ерєнхийлєгч Ясир Арафат(72) гуравдугаар сарын 29-нєєс хойш анх удаа Рамалла дахь засгийн газрын тєв байрнаасаа гадагшлав. Гол хаалганы їїдэнд цугласан олон зуун дэмжигчид нь тїїнийг баяр ёслолын байдалтай угтан авчээ.

Израилийн арми урд шєнє, Палестины тєр засгийн тєв байрыг бїслэлтээс чєлєєлсний дараа Я. Арафат, їг хэлэх эхний боломж гаруут Израилийн Ерєнхий сайд Ариэль Шароныг “Террорист, рассист, нацист” гэж харааж, зїхсэн байна.

Зохицуулагчдын Израильтай хэлэлцэн тохиролцсоны дагуу Арафат хїссэн їедээ Рамаллаг орхин гадаад руу нисч болох юм байна. Гэвч, нутагтаа эргэж ирэх тїїний эрхийг баталгаажуулахгїй хэмээж А.Шарон удаа дараа мэдэгдээд байгаа билээ.

Ийнхїї Арафатыг чєлєєлснєєр Ойрхи Дорнодын хурцадмал байдал тодорхой тївшинд намжих бололтой. "Израилийн армийн, Палестины єєртєє засах нутаг дэвсгэрт єдїїлсэн цэргийн їйл ажиллагаа єндєрлєсєн” хэмээж тус улсын БХ-ын сайд Бен Элиезер єнєєдєр єглєє хэлсэн їгэндээ цохон тэмдэглэсэн байна.