2002.04.26
Ж.Буш Абдуллаг хувийн эдлэндээ хїлээн авч уулзав

 
 

АНУ-ын Ерєнхийлєгч Ж.Буш єчигдєр Саудын Арабын хаан ширээ залгамжлах хунтайж АбдуллагТехас дахь хувийн эдлэндээ хїлээн авч уулзжээ. Тэрбээр Саудын Арабын Ойрхи Дорнод руу чиглэсэн энх тайван тогтоох санал санаачлагын тухайд талархлаа дахин илэрхийлсэн байна.

Саудын Арабын дэвшїїлсэн санал єнгєрсєн 2-р сард болсон Арабын лигийн ээлжит зєвлєлгєєнєєр бїрэн дэмжигдсэн юм. Израйльчууд нь Палестины єєртєє засах газар нутгийн эзэлж авсан бїсээс бїрэн буцаж гарсан тохиолдолд арабын улсууд еврейчуудтэй энхийн хэлэлцээр хийж эхэлнэ гэж мэдэгдсэн нь тэрхїї санаачлагын гол утга билээ.

5 цаг єрнєсєн яриа хэлэлцээрийн дараагаар Буш Израйльд хандаж Палестины нутгаас цэргээ яаралтай гаргаж дуусгахыг уриалжээ. Харин Абдулла, газрын тосыг Ойрхи Дорнодын хямрал зохицуулах нэгэн хэрэгсэл болгохгїй тухайд ярилцагчдаа “ам” гарсан гэнэ.

Сїїлийн їед Америк, саудын Арабын бїх талын хамтын ажиллагаа зогсонги байдалд орчихоод байв. Энэ нь “Палестины нутагт єдєєж буй Израйлийн армийн довтолгоог Вашингтон єєгшїїлж байна” гэж Риадын удирдлагууд шїїмжилж эхэлснээс їїдэлтэй юм. Їїнтэй уялдуулж Саудчууд газрын тосны экспортоо зогсооно хэмээн сїрдїїлж байсан. (Арабын ертєнцєєс Америктай хамгийн дотно харилцаатай улс болох Саудын Арабт америкийн цэргийн(5000)  анги нэгтгэлїїд одоог хїртэл байсаар байгаа юм.)

Хунтайж Абдулла дээрх уулзалтыг АНУ болон арабын орнууд хоорондын холбоо харилцааг сайжруулах “сїїлчийн боломж” гэж дїгнэж байсан бєгєєд хоёр талын мэдэгдлїїдээс харвал энэ нь талаар болсонгїй бололтой!
 

2002.04.22
Жагсагсадыг нулимс асгаруулагч хий цацаж тараажээ
Франц дахь улс тєрийн “газар хєдлєлт”

Парис- Францын ерєнхийлєгчийг сонгох эхний шатны сонгууль єчигдєр дуулиан шуугиан дор болж єнгєрєв. Хэт барууны їзэлт Жан Марие Ле Пэн(73) ирэх тавдугаар сарын 5-нд ерєнхийлєгчийн суудлын тєлєє, улсынхаа тэргїїн Жак Ширактай єрсєлдєхєєр болжээ.

Гадаадынхныг їзэн ядагч, рассизмыг єєгшїїлэгч гэж нэрлэж болом тэрхїї улстєрч хэрэв Францын тєрийн толгойд гараад ирвэл холбооны бэхжилтэд саад тотгор учрах магадлалтай гэж Европын Холбоо болгоомжилж байгаа бололтой.

Урьдчилсан санал асуулгаар хїн амын дийлэнх нь одооны ерєнхий сайд Жоспиныг, ерєнхийлєгч Ширактай эцсийн шатанд тунана гэж байсан аж. Гэвч санаанд оромгїй хїний нэр шалгаруулалтаар шїїгдсэнд Францчууд гайхширч байгаа юм. Энэ нь сїїлийн жилїїдэд Францад гэмт хэрэг ихэссэний їр дагавар гэж зарим хїмїїс тайлбарлаж байна.

Хуучны либералч Ширак 19,8%, барууны либералч Ле Пэн 17,4%-ийн санал авсан аж. Харин социалист Жоспин 16%-ийн “амжилт” їзїїлсан байна. 5-р сарын 5-ны ням гаригт Ширак, эсхїл Ле Пэн хоёрын хэн нэг ийнхїї Франц улсын тєрийн тэргїїн болох нь тодорхой болов.

Єчигдєр їд дунд гэхэд саналаа єгєх эрхтэй нийт 40 сая орчим иргэдийн дєнгєж 21,4 хувь нь сонгуульд оролцсон байсан агаад энэ нь 7 жилийн ємнєх сонгуулийн ирцээс нэг хувиар бага їзїїлэлт гэнэ. Энэ удаагийн сонгуулиар ерєнхийлєгч болохоор 16 хїн нэрээ дэвшїїлсэн нь урд хожид байгаагїй їзэгдэл юм байна.

Ле Пэн, улс орноо унанги цєхрєнг їзлээс чєлєєлнє гэж мэдэгдэж байсан билээ. Тїїнийг ийнхїї ялалт байгуулсны дараа гол даага нэхэгч асан, засгийн эрх баригч социалистууд(мєн коммунистууд), хуучны либералуудыг сонгуульд дэмжихээ мэдэгдэж, сонгогчдод хандан ирэх сарын 5-нд ерєнхийлєгч Жак Ширакийн тєлєє саналаа єгєхийг уриалжээ.
 

Ле Пэнийг ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєхийг олон тїмэн эсэргїїцжээ

Мянга мянган хїмїїс сонгуулийн дїнг эсэргїїцэж єчигдєр шєнє Парис болон Францын бусад хотуудад жагсаал цуглаан хийсэн байна. Тэд “Би франц хїн гэдгээсээ ичиж байна”, “Барууныхан, зїїнийхэн нэгдэж Ле Пэний эсрэг” гэх мэт лоозон барьцгаасан байжээ. Цагдаа нар жагсагсадыг нулимс асгаруулагч хий цацаж тараасан гэнэ. Мєн хэт їймээн гаргасан 50 илїї хїнийг баривчилжээ.
 

Даваа гаригын єглєєний онлайн хэвлэлїїдээс зарим ишлэлийг “Сая мэдээ” толилуулж байна:

The Sun -Их Британи: “Энэ бол францчуудын хувьд 1939 оноос хойшхи хамгийн адгийн мєч...Фашистууд дахин ирлээ”

The Daily Telegraph-  Их Британи: “Франц хїн болж тєрсний нэгэн муухай цаг їе юм, энэ нь”

Maariv- Израйль: “Тус улс нь эрх чєлєє, эрх тэгш байдлыг яаж ингэж їндсээр нь їгїй хийж чадаж байна вэ?”

La Stampa- Итали: “Ле Пэн ийнхїї ялсан нь ялдам Франц гэгч їлгэрийг їгїй хийлээ. Францчуудын єчигдрийн сонголт бол їнэнхїї аймшигтай”

La Reppubblica- Итали: “Франц...дээр аянга буулаа”

2002.04.24
Ле Пэн, тїїний мєрийн хєтєлбєрєєс

"73 настай, 100 кг жинтэй, їл хєдлєх хєрєнгийн эзэн(цайз эзэмшигч, 32 сая евро), улс тєр судлаач, арьс єнгєєр ялгаварлан гадуурхагч (рассист)"

Тїїний сонгуулийн мєрийн хєтєлбєрєєс:
-200 мянган шоронгийн єрєє шинээр бий болгоно
-Цаазаар авах ялыг байлгах
-Францад 3 сая ажилгїй хїн байна, энэ нь 3 сая цагаач байна гэсэн їг
-Европын холбооноос гарах
-Тїїний уриа: “Франц бол францчуудынх”
...
-Францын нийт санал єгєх эрхтэй (40 сая илїї)сонгогчдын 27% нь сонгуульд оролцоогїй ажээ.
-Улс тєрийн бараг бїх намууд, одоогийн тєрийн тэргїїн Ширакийг дахин (5 жил) ерєнхийлєгчєєр сонгохыг уриалав.
-Єчигдєр Парист Ле Пэнийг эсэргїїцэж 100 мянга илїї хїн жагсаал цуглаан хийсэн байна.
 

2002.04.18
Пауэллын-Їїрэг Ойрхи Дорнодод бїтэлгїйтэв


 
 

АНУ-ын Тєрийн нарийн бичгийн дарга К.Пауэлл Нэгдсэн Улсаас їїрэг болгосон даалгаврын дагуу, Ойрхи Дорнодод хямралыг зохицуулах асуудлаар єчигдрийг хїртэл 6 єдєр ажилласан ч ирсэн зорилго нь бїтэлгїйтжээ.

Лхагва гаригт (2002.04.17) Иерусалимд болсон хэвлэлийн бага хурал дээр Пауэлл “ийм нєхцєл байдлын дор гал намжаана гэдэг бол боломжгїй зїйл” гэж дурдсан байна. Тэрбээр хоёр талын удирдлагуудтай удаа дараа уулзсан боловч тодорхой їр дїнд хїрээгїй аж. Израилийн ерєнхий сайд Ариел Шарон, зєвхєн Баруун Иордан дахь армийнхаа довтолгоог тодорхой хугацааны дотор хумих тухайд дуу гарсан. Харин Палестины тал, Израильчууд ингэж байхад бид тэдэнд аюулгїй амьдрах баталгаа єгч чадахгїй гэсэн аж.

Пауэлл, тус хэвлэлийн хурал дээр “ирэх 5-р сарын эхээр би дахин ирнэ” гэж мэдэгдсэн гэнэ. Тэрбээр мєн, АНУ-ын Холбооны Мєрдєх Товчооны захирагч Жорж Тенетийн, ирэх єдрїїдэд Ойрхи Дорнодод хийх айлчлалын тухай сонсгожээ. Тус бїс нутагт хэрэгжїїлсэн Тенетийн-тєлєвлєгєє (єнгєрсєн оны 7-р сард) амжилттай хэрэгжиж байсан байна.
 
 


2002.04.13
Пауэлл Ойрхи Дорнодод!

АНУ-ын Тєрийн нарийн бичгийн дарга К.Пауэлл, Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах, гал намжаах асуудлаар єчигдєр Израиль улсад хїрэлцэн ирэв. Тэрбээр мєн єдрєє Израилийн ерєнхий сайд Ариел Шаронтой уулзаж энхийн-яриа хэлэлцээр хийж эхэлжээ. Харин Палестины удирдагч Ясир Арафаттай тєлєвлєгєє ёсоор єнєєдєр уулзах байсан юм.

Пауэлл Шарон нарыг ид уулзаж байх їед Иерусалимын еврейчїїдийн амьдардаг баруун хэсэгт цус урсгасан террор халдлага боллоо. Палестин бїсгїй Нидал Дарагхама хїн их цугладаг худалдааны тєвийн, нэгэн автуусны буудлын дэргэд єєрийгєє дэлбэлсэн байна. Энэхїї халдлагад єртєж 6 хїн амь їрэгдэж, 90 орчим хїн шархадсан гэнэ.
 

Їїний ємнєхєн нь Израилийн арми дїрвэгчдийн Дженин хуаранд довтолсон бєгєєд энэ їеэр 100 илїї палестин амь эрсэдсэн байсан аж. Амиа золиослогч эмэгтэй тэрхїї дїрвэгчдийн лагериас ирсэн байсан тухай Израилийн радиогоор мэдээлсэн байна.

Байдал дахин хурцадсан учир АНУ-ын Тєрийн нарийн бичгийн дарга, Арафаттай уулзах єнєєдрийн уулзалтаа тїр хойшлуулжээ. СNN-ий мэдээлснээр К.Пауэлл, Я.Арафат нар маргааш уулзах юм байна.


2002.04.11
Бїсгїй їнэнээ хэлэв її, эсхїл улс тєрийн арга явууллага уу?
Швейцарын элчин сайд албан тушаалаасаа огцорлоо

 

Берлин – Швейцарын Засгийн газар єчигдєр,тус улсаас ХБНГУ-д суугаа онц бєгєєд бїрэн эрхт элчин сайд Томас Борер-Фиелдингийг албан тушаалаас нь огцруулснаа мэдэгдлээ.

Ноён дипломат, Берлины модель Жамила Рове(34)-тай їїл борооны хэрэг єдїїлснээс їїдэж ийнхїї “суудлаасаа ойчив” бололтой. Нїцгэн биеийн загвар їзїїлэгч энэхїї эмэгтэйн Швейцарын “Блик” сонинд(2002.04.07) баталж ярьснаар, Борер тїїнтэй удаа дараа янаг амрагийн явдал їїсгэж байсан бєгєєд тэр бїї хэл элчин сайдын єрєєнїїдэд ч зїй бусаар авирлаж байсан гэнэ.

Борер(44) болон тїїний гэргий Шавне(32) нар їїнийг їгїйсгэж “нэр тєр унагаах гэсэн бохир арга явууллага” гэж мэдэгдэж байна.

Швейцарын Гадаад хэргийн сайд Жозеф Дайсс “Ийм нєхцєл байдлын дор Борер єєрийн їїрэг даалгаврыг итгэл їнэмшилтэй, амар тайван їргэлжлїїлж чадахгїй гэж їзэж байна” хэмээжээ.

Элчин сайд Борерийн эхнэр Шавне нь Берлины дээдсийн хїрээлэнгийн чимэг болж байдаг їзэсгэлэнт сайхнаараа алдаршсан бїсгїй билээ. Америк бїсгїй тэрбээр Германы, 30 гаруй сая уншигчтай “Билд” сонинд єгсєн ярилцлагадаа “Би эр нєхєртєє итгэж байна. Би тїїндээ хайртай” гэж хэлсэн байлаа.

Жамила Рове, ноён элчин сайдыг, “эр эмийн ажлын тухайд тэрбээр їнэхээр “єлссєн” байлаа” гэж “дїгнэсэн” нь ийнхїї нэгэн дипломатыг албан тушаалаас нь зайлуулах хангалттай шалтгаан болсон байна.


2002.04.11
Манай хойд, урд хоёр их хєршийн тэргїїн, Германд
Оросын ерєнхийлєгч улсаа єрєєс “чєлєєлж”, Хятадын ерєнхийлєгч жагсагчдад “чичлїїлж” байна

 
 

ОХУ-ын ерєнхийлєгч Путин, БНХАУ-ын ерєнхийлєгч Зянь Зэминь нар мягмар гаригт, ХБНГУ-д албан ёсны найрсаг айлчлал хийхээр хїрэлцэн ирсэн билээ.

Єчигдєр Путин, Германд тєлєх их єрийн асуудлаа нааштайгаар шийдсэн амжиллтайгаар аялалаа єндєрлєв. Харин Хятадын ерєнхийлєгчийн айлчлал тєлєвлєгєє ёсоор таван єдєр їргэлжлэх юм. Хятад Германы соёл урлаг, эдийн засгийн харилцааг сайжруулахад энэ айлчлалын їнэ цэнэ орших аж. Мєн хїний эрхийн тухай асуудал хєндєгдєхгїй єнгєрнє гэж байхгїй хэмээн хэвлэлїїдэд бичиж байна.

Зянь Зэминь  ирсэн єдрєє Германы ерєнхийлєгч Рау-д бараалхсан байна. Єнєєдєр тэрбээр Дрездены тїїх дурсгалын газруудыг їзэж сонирхжээ. Тїїний байрлаж буй зочид буудлын ємнєх талбайд,  хятадад хїний эрхийг хєсєрдїїлж байгааг эсэргїїцсэн жагсаал цуглаан болсон байна. Нэг хятад эмэгтэй зогссон улсын дундаас гэнэт гарч ирэн эх хэлээрээ, эрх чєлєєний Фалун Гонг хєдєлгєєний нэрээр дуудаж хашгирчээ. Хятадын хамгаалалтынхан эмэгтэйг холдуулсан байна.

Герман улс Оросоос авах 7,1 тэрбум евро-ны єрєє хїчингїй болгов. Орос хуучин єрнийхєє оронд 500 сая евро тєлєх болжээ. Гэхдээ єгєх мєнгєний хэмжээ маш багассан хэлбэрээр сонсогдож буй ч хэргийн учир нь, оронд нь германууд дэлхийн 2-р дайны їед оросуудад олзлуулсан їнэлж баршгїй их урлагын бїтээл, ном бичиг, тїїхийн дурсгалт зїйлсээ буцааж авах ажээ. Їнэ єгч боломгїй, хосгїй бїтээлїїдийн эхний хэсгийг ирэх 6-р сард Санкт-Петрбургаас ачиж, Германд авчирах гэнэ.


2002.04.10
Путин Шроедер нар “их єрийн” тухай ярилцах гэнэ
Оросын ерєнхийлєгч Германд хїрэлцэн ирэв

 

ОХУ-ын ерєнхийлєгч Путин єчигдєр ХБНГУ-д хоёр єдрийн тєрийн айлчлал хийхээр хїрэлцэн ирлээ. Германы канцлер Герхард Шроедер, оросын ерєнхийлєгчийг Ваймар хотын тєв талбайд угтаж авчээ.

Хоёр тэргїїн, энэ удаагийн уулзалтаараа Орос Германы эдийн засгийн хамтын ажиллагааны талаар тодорхой зєвшилцєлд хїрэхээр шамдацгааж байна.

Орос улс Германд, хуучин зєвлєлтийн їеийн 6,4 тэрбум шилжих рублийн єртэй бєгєєд їїнийг нь Берлин єдгєє евро-руу хєрвїїлж оросуудаас 7,6 тэрбум евро нэхэж байгаа билээ. Москва, Германы энэ саналыг арай “чанга” гэж їзэж байгаа бололтой. Путин, Шроедер нар єнєєдєр,энэхїї их єр авлагын талаархи асуудлыг авч хэлэлцэх юм байна. Улмаар хоёр орны тєрийн удирдагчид Ойрхи Дорнодын асуудлаар санал солилцох ажээ. Мєн “Петрсбургийн харилцан яриа” хэмээх тєслийн тухайд ярилцах гэнэ. Уг тєслийн хїрээнд орос, германы мэргэжилтнїїд(150) нэг баг болж ажиллах бєгєєд улс тєр, эдийн засаг, соёл, хэвлэл мэдээлэл гэх мэт салбаруудад хамтарсан судалгаа хийх аж.


2002.04.08
Саддам Хусейныг "їгээ" єндєрлєнгїїт, газрын тосны їнэ нэмэгджээ

 

Иракийн ерєнхийлєгч Саддам Хусейн(64) єнєєдєр, “тус улс нэг сарын хугацаагаар газрын тос экспортлохоо зогсоолоо” хэмээн мэдэгдэв.(арабын Аль Жазира ТВ)

Израилийн цэргїїдийг Палестины нутаг дэвсгэрээс гаргахад тїлхэц болох зорилгоор тэрбээр ийм шийдвэрт хїрснээ тайлбарлажээ. Ажиглагчид, тїїнийг їнэн хэрэгтээ Иракт халдах тухай АНУ-ын заналхийллийн хариуд ийм алхам хийлээ гэж бичиж байна.

Ирак улс сїїлийн їед єдєрт 2 сая баррель тос экспортолж байсан агаад энэ нь дэлхийн нийт худалдааны 4 хувийг эзэлж байжээ.

Саддам Хусейныг, зурагтаар "їгээ" хэлээд дуусангуут газрын тосны їнэ шууд єссєн гэнэ. Баасан гаригт дэлхийн зах зээл дээр нэг баррел(139 литр) тос 25,99 доллар байсан бол єнєєдєр 27,35 доллар болсон байна.

Саддам Хусейн  саяхан арабын улсуудад хандаж, нэг сарын хугацаатай газрын тосны экспортоо зогсоохийг уриалсан билээ.

Газрын тос экспортлогч орнуудын нэгдэл(OPEC) энэхїї уриалгыг эсэргїїцэж мэдэгдэл хийсэн бєгєєд(2002.04.02) Вена дахь тус байгууллагын хэрэг хариуцагч “газрын тосыг зэвсэг болгон ашиглах ямар ч асуудал байж болохгїй” гэж мэдэгдэж байсан ажээ.

OPEC энэ асуудлыг маргааш авч хэлэлцэх юм байна. OPEC-ийн том тїнш болох Саудын Араб болон Кувейт улсуудын байр суурийг энэ їед дэлхий сонирхон ажиглах нь дамжиггїй.
 


2002.04.08
Дэлхийн Аюулгїй Байдлын Зєвлєл Израиль улсыг буруушаав

НЇБ-ын Аюулгїй Байдлын Зєвлєл єнєєдєр Нью-Иорк-д хуралдаж, Ойрхи Дорнодын хямралыг авч хэлэлцэв. Уг хурлаар, Палестины єєртєє засах нутаг руу довтолж буй Израилийн хїч тїрэмгийллийг “зєвшєєрєшгїй” хэмээн цохон тэмдэглэж,  олон улсын хїний эрхийг хєсєрдїїлсэн їйл явдал гэж дїгнэжээ.

Дїрвэгчдийн хуаран Дженин, буун дууны дор байна
Израилийн армийн байлдааны онгоцууд дїрвэгчдийн тосгон Джениныг пуужингаар харваж галдаж байна. Ємнєхєн нь еврейчїїд
чанга яригчаар тосгоны 11 000 оршин суугчдыг єєрсдийнхєє байшинг орхиж, тєв хавьд цугларахыг шаарджээ. “Ийнхїї нїїн зайлуулахыг эсэргїїцсэн учир бємбєгдєж эхэлсэн” гэж дїрвэгчдийн AFP мэдээллийн алба мэдээлжээ.

Єнєє єглєє Есїсын тєрсєн ариун сїмд нэгэн цагдаа буудуулав
Палестины Бефлеем хотын ариун сїмд єнєє єглєєний дуугарсан буун дуунуудын дараа нэгэн палестин цагдаа амь їрэгдэж, хоёр израиль шархадсан гэнэ. Есїсын тєрсєн энэхїї сїмд долоон хоногийн ємнєєс 200 гаруй палестин бэхлэлтэнд суусаар байгаа билээ.

Тєрийн нарийн бичгийн дарга айлчлалаа хойшлуулав
АНУ-ын Тєрийн нарийн бичгийн дарга К.Пауэлл, єнєєдєр Ойрхи Дорнодод хийх байсан ажил хэргийн айлчлалаа хойшлуулжээ. Тэрбээр, нэн даруй хямралыг зогсоож чадах эсэхдээ эргэлзсэн байж магадгїй юм. Пауэлл єнєєдєр Мароккад Саудын Арабын титэмт хунтайж Абдулла-тай уулзах бєгєєд,  ( Марокка улс нь Арабын лигийн гишїїн орон билээ.) харин ирэх Баасан гаригт Израильд хїрэлцэж ирэх юм байна.

Израилийг эсэргїїцсэн жагсаал цуглаан болжээ
Єчигдєр, Израилийг эсэргїїцсэн цуглаан Нью-Иорк хотод болсон байна. 12 000 орчим жагсагчид Палестиныг дэмжиж, тус єєртєє засах бїс нутаг дахь Америкийн засгийн бодлогыг эсэргїїцэж буйгаа илэрхийлж байжээ. Парис болон Францын бусад хотуудад ч мєн Израилийн цэргийн тїрэмгийллийг эсэргїїцэж амралтынхаа єдрїїдэд(2002.04.07) олон мянган хїн жагссан байна.
 


2002.04.07
Ерєнхийлєгч Буш гал зогсоох тухай уриалав

Израилийн арми єчигдєр Палестины дїрвэгсэдийн хуаран руу довтолж, орон сууцны байшингуудыг олноор дэлбэлж нураасан байна. Германы АRD телевизийн мэдээлснээр, мєргєлдєєний їеэр 30 орчим палестин амь їрэгджээ.

Энэ дайралт нь АНУ-ын ерєнхийлєгч Жорж В.Буш, Их Британийн ерєнхий сайд Тони Блэйр нар Техас мужид хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэсний дараа болжээ. Уг хэвлэлийн хурал дээр ерєнхийлєгч Буш Израиль улсад хандаж, Палестины єєртєє засах нутгаас цэргээ яаралтай гэдрэг татахыг уриалсан  байсан аж.

Мєн єдєр, АНУ-ын ерєнхийлєгчтэй Израилийн ерєнхий сайд Шарон утсаар ярьж, єєртєє засах орны нутаг дэвсгэрээс армиа “боломжийнхоо хэрээр хурдан” гаргах тухай хэлэхэд хариуд нь Буш їйл ажиллагааг “їтэр тїргэн” гїйцэтгэхийг “дуугаа єндєрсгєн” шаардсан байна. Мєн тэрээр, “ямарваа нэгэн удаашруулалт, саад нь Ойрхи Дорнодод ажиллах гэж буй АНУ-ын гадаад хэргийн сайдын энхийг сахиулах їйл хэргийн хїчийг сулруулах аюултай” гэж нэмж хэлжээ.
 


2002.04.05
Герман бїсгїйчїїд Арафаттай хамт бїслэлтэд байна

Есїсын тєрсєн ариун сїмд буудалцжээ

Вифлеем сууринд байдаг нэгэн сїмийн агуйд Есїс тєрсєн учир энэ сїмийг христийн шашинтнууд ариун сїм хэмээж хамгийн ихээр дээдэлж сїсэглэдэг аж. Єчигдєр энд Израилийн арми болон бїрэн зэвсэглэсэн 260 орчим Палестинчуудын хооронд ширїїн тулаан боллоо. Израильчууд тус сїмийг бїсэлж, улмаар хаалгыг нь эвдсэн гэнэ.

Мєн єдєр израилийн арми Палестины Баруун Иордан дахь Наблус хотод 100 гаруй танк оруулжээ.

Европын Холбоо ойрхи Дорнодын байдал ийнхїї хурцдаж байгаатай холбогдуулж Израильд дипломат аргаар шахалт їзїїлэх бодлогоо эрчимжїїлж эхэлсэн агаад тус холбооны дээгїїр албаны тєлєєлєгч Израиль руу ажил хэргийн айлчлал хийх гэж байгаа юм байна.

Израиль улстай тогтоосон бїхий л дипломат холбоогоо “хєлдєєв” гэж Египет улс мэдэгдээд байна. “Палестины удирдагч Арафатын эсрэг явуулж буй Израилийн цэргийн їйл ажиллагааг зогсоохгїй бол, энэ нь тїїнийг улс тєрийн аюултай алдаанд хїргэх боломжтой юм” гэж Египтийн ерєнхийлєгч Мубарак, АНУ-ын ерєнхийлєгч Бушид хандаж сэрэмжлїїлжээ.

Я. Арафат(72), Рамалла дахь тєв єргєєндєє єнєєг хїртэл хорионд байсаар байгаа билээ. Палестины удирдагчийн нийслэл дэх байранд хэн ч орж гарах эрхгїй хийгээд Израилын цэрэг танкууд єглєє їдэшгїй хянаж байна. Германы энхийг сахиулагч хоёр эмэгтэй Арафатын хамт бїслэлтэд байгаа аж.

Германы Гадаад Хэргийн сайд Жошка Фишер(53) єчигдєр хэлсэн їгэндээ “Израиль Палестины хоорондох эмгэнэлт зєрчлийг цэргийн хїчээр биш зєвхєн улс тєрийн аргаар л зохицуулах боломжтой” гэж онцолж дурджээ.
 
 
 


2002.04.03
Палестины удирдагч Я.Арафат бїслэлтэд байсаар байна

Израильчууд тайван баярлаж чадсангїй

Иерусалим - Єнгєрсєн баасан гаригаас хойш Палестины амиа золигчдын дэлбэлсэн бємбєгт єртєж, Израилийн 20 орчим энгийн иргэд амь насаа алдаад байна.

Улаан єндєгний баярын ням гаригт, нэгэн амиа золигч Хаифа хотын тїргэн їйлчилгээний зоогийн газар єєрийгєє дэлбэлсний улмаас 16 израиль їхэж 39 хїн шархаджээ. Газын зурваст мєн хоёр Израилийг нэг Палестин нєхєр хутгалж алсан аж. Мєн бїтэн сайны орой Тел Авивт, 30 орчим хїн шархадсан алан хядлага болсон байна. Ийнхїї шашны уламжлалт баяраараа Израильчууд амар тайван баярлаж чадсангїй.

Амиа золигчдын халдлага урд ємнєхєєс ширїїссэн нь, Палестины  удирдагч Ясир Арафат 4 єдрийн ємнєєс Рамалла дахь єєрийн єргєєндєє бїслэлтэд суух болсонтой холбоотой юм.  Арафатын жанжин штабын газрын бїх хаалга гарцуудыг Израилийн танк, цэргийн тусгай ангийнхан хаасан байна. Мєн тєв байранд ажиллаж байсан Европын энхийг сахиулагчид ч Арафатын хамт хорионд байгаа гэнэ. Герман эмэгтэй Жулиа Дээг(21) гар утсаар єчигдєр орой “Билд” сонины газартай холбоо барьж хэлэхдээ: “Энд ус ч алга, идэх юм жаахан ч байхгїй, хїмїїс шалан дээр унтаж байгаа. Байнга буун дуу сонсогдоод бид айж байна” гэжээ.

Я.Арафатын дэргэд тїїний бие хамгаалагчид болон ойр дотны албан хаагчид нь байгаа юм байна.