2016.03.18
Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???

Хилээр нэвтрэн орохыг хоригложээ

ХБНГУ-ын Дотоод хэргийн яамнаас 1995 онд Мүүний хөдөлгөөнийг үндэслэгч Сан Мён Мүүнийг эхнэрийнх нь хамтаар 12 жилийн турш (1995-2007) Герман улсын хилээрmooonz нэвтрэн орохыг хориглосон агаад эл үндэслэлээ “Эв нэгдлийн гэх Мүүний хөдөлгөөн нь шашны сект буюу сэтгэцийн гаж грүппт хамаарах агаад тэдний идэвхтэй үйл ажиллагаа герман залуучуудыг аюулд учруулж болзошгүй” (1) гэсэн байв.

(Манайд харин эсрэгээрээ 2005, 2006 онд Сан Мён Мүүнийг төрийн хэмжээнд хүндэтгэлтэй хүлээж авсан!)

ШҮҮХДЭЛЦЭЭД ЯЛСАН НЬ

Сан Мён Мүүнийг германд нэвтрэн орохыг хорьсноос 2 жилийн хойно ХБНГУ-ын засгийн газрын даалгавраар Холбооны засаг захиргааны албанаас 1997 онд ард иргэддээ зориулж “Мүүний хөдөлгөөн” нэртэй товхимол (2) хэвлүүлжээ. Үнэ төлбөргүй тараасан уул номд Мүүний шашны гаж урсгалын үнэн нүүр царайг үндэслэгчийнх нь намтраас эхлүүлээд бүхий л үүх түүхтэй нь илчилсэн юм.

Гэтэл Мүүнийхэн Германы засгийн газрыг “цөөнхийн шашин шүтэх эрхийг боогдуулсан” гэж үзэн шүүхэд өгчээ. Хоёр удаагийн шүүх ажиллагаа болж (3) Герман улс ялсан төдийгүй уул номоо цахим хэлбэрт оруулжээ. Удалгүй анх цацсан сайт нь хаагдсан хэдий ч “Холбооны Улсын сект ба гаж урсгалын тухайд зөвлөх нэгдэл” оргиналиар нь сайтдаа байршуулсан байна.

Мүүнийхэн уул номд буй хоёр зүйлийг “харлуулж дарах” эрх шүүхээс олж авсан ч германчууд уран арга хэрэглэж олон нийтэд хэвээр нь түгээсэн байх юм. “Ой ухаан ба сэтгэцийн эрх чөлөөний төлөөх аян”-ыхны сайтад нийтлэхдээ тэр “харлуулах” учиртай хоёр зүйлийг нь дарж зураад, хажууд нь “шүүхээс үүнийг хасахыг шаардсан” гэж тайлбар зүүгээд түүнээ тэр хэвээр нь ард нь нэмээд оруулчихсан аж. Мүүнийхэн эл явдлыг эрс эсэргүүцэж өмгөөлөгчөөрөө дамжуулан “уг номоос 17 зүйл хасуулах” түүнчлэн “уул товхимолыг цахим хэлбэрээр түгээхийг болиулах”, “500 мянган маркаар торгуулах эсвэл 2 жилийн ял сонсгоно” гэх зэргээр сүрдүүлж зарга мэдүүлсэн хэдий ч “Ой ухаан ба сэтгэцийн эрх чөлөөний төлөөх аян”-ыханд сайн өмгөөлөгч байсан тулдаа ялалт байгуулжээ. Мөнхүү аяныхан сайтаараа “Герман улсыг шүүхэд өгч ялагдаж байсан, тэр л зүйлсээ давтан шаардсан нь хөгийн” гээд “Мүүнийхний эсрэг бид хэзээ ч амаа үдэхгүй, үхүүлэхгүй (mundtot)” гэж мэдэгдсэн юм.

Мүүний дарамтад буй хүмүүст туслах байгууллага

Германы засгийн газраас түүнчлэн Мүүн сектийн алби хийгээд дарамтад орсон ард иргэдэд туслах төр улс, хот суурин, сүм дүүргийн нийт 105 цэг байгууллага орон даяар үүсгэж утас хаяг нэрсийг интернетээр түгээсэн байлаа. (Жишээ нь суугуул Карлсрүэ хотод хэн төлөөлж зөвлөх нь вэ гээд хартал Prof. Dr. Jan Badewen гэдэг хүний нэр бүхий л хаягтайгаа жагсаалтад байж байв.)

САЙДЫН "ӨМНӨХ ҮГ"

Холбооны засаг захиргааны албанаас хэвлүүлсэн “Мүүний хөдөлгөөн” номын өмнөх үгийг Герман улсын Хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настан, гэр бүлийн яамны сайд Клаудиа Нолте бичжээ. Тэрээр “Шашны гаж урсгал, сектүүдийн зохион байгуулалтай үйл ажиллагааны улмаас хувь хүн, нийгэмд аюул учирч болзошгүй. Холбооны улсын ард иргэдийг хамгаалах чухал хэрэгсэл бол үнэн зөв тайлбарласан мэдээ мэдээлэл мөн.

Энэхүү товхимол нь Герман улсад удаанаар оршин тогтнож үйл ажиллагаагаа өргөжүүлж буй Мүүний хөдөлгөөний тухайд юм. Мүүний хөдөлгөөнд элсэж орсноор ЗАЛУУ ХҮМҮҮС ТЭДНИЙ ОЙР ДОТНЫХНЫ АМЬДРАХ ХЭВ МАЯГ УГ ҮНДСЭЭРЭЭ АЛДАГДАХ НЬ БАЙНГЫН ҮЗЭГДЭЛ БОЛЖЭЭ. Зөвхөн энэ грүпптээ үйлчлэхийн тулд тэд гэр бүл, найз нөхөд, сургууль соёлоо орхиж байна...Тиймээс эл ном сект ба гаж грүппийн тухайд зүг чигээ олох Тус, сайтар тайлбарласан мэдээллийн Эх суваг болох юм” гэж бичсэн байлаа.

МҮҮН ӨМНӨ НЬ ГЕРМАНД ИРЖ БАЙВ УУ

Сан Мён Мүүнийг 1995 онд Герман улсын хилээр нэвтрэх эрхгүй болгож энэ хориг 12 жил үргэлжилсэн тухай дээр бичсэн, түүнээс өмнө тэрээр 1969 онд Германд ирж хэвлэлийн үйлдвэр, фото зургийн газар, хүн орхоодой импортлох фирм байгуулж, герман хэл дээр сонин хэвлүүлж байжээ. Тэд анхны төлөөлөгчөө америкаас 1964 онд (4) илгээсэн байна. 1971 оноос мүүнийхэн гудамжинд урилга тараах, олон нийтийн тээврийн хэрэгсэлд өөрсдийн “Зарчим”-уудыг чанга дуугаар унших, залбирах зэргээр Герман дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. 1976 онд Мүүний CARP-аас (эв нэгдлийн хөдөлгөөний оюутны байгууллага/ -их сургуулиудад Мүүний сургаалыг түгээх, тухайн сургуулийн оюутны зөвлөлд гишүүн шургуулах зорилго бүхий байгууллага) өөрийн хүнээ Германы Бунтестаг буюу Их хуралд оруулах гэж сонгуулийн үйл ажиллагаанд идэвхийлсэн боловч (5) хууль эрх зүйн үндэслэлгүй тул амжилт олсонгүй.

Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр мүүнийхний талаар буруушаасан мэдээллүүд олонтаа гарах болсны улмаас тэд олон хүн цугласан газар чанга хашгирч явахаа больж аажмаар далд хэлбэр рүү шилжин хэвлэн нийтлэх ажлаа сайжруулсан (6) байна.

1984 онд Берлинд CARP-ын Дэлхийн 4-р конгресс чуулсан хэдий ч Мүүний хөдөлгөөнийг эсэргүүцэгчид олноор цугласны улмаас жагсагчид цагдаа нарын хооронд томоохон хэмжээний мөргөлдөөн үүсчээ. Мүүн энэ тухайд “Манай CARP-ын идэвхтэн дэмжигчдийн шууд нөлөөгөөр Герман улс нэгдэж Берлины хана нурсан” гэж хэлж (7) байжээ.

Эхнэр Хак Жа Хан нь 1992, 1993 онд тус бүр хоёр удаа Франкфурт хотод илтгэл тавьж байсан агаад тэр үеэр түүнийг “Дэлхийн энх тайвны төлөөх эмэгтэйчүүдийн холбоо” гэх шинэ байгууллагын ерөнхийлөгчөөр сонгож байсан түүхтэй юм байна. Ер Мүүнийхний байгуулсан “энх тайвны” гэх тодотголтой их олон төрлийн байгууллага дэлхий даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

1971 онд Мүүний эв нэгдлийн хөдөлгөөн 21 чуулган 100 гишүүнтэй байсан бол өнөөдрийн байдлаар Берлин, Хамбург, Бонн зэрэг 10 хотод арван чуулган албан ёсоор бүртгүүлсэн (8) байдаг. Герман даяар Мүүний 1300 гишүүн, 10 000 талархагч бий (9) гэж зарим мэдээллийн эх сурвалжууд мэдээлж буй.

САН МЁН МҮҮН БА МҮҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙД:

Сан Мён Мүүн гэж хэн бэ?

Сан Мён Мүүн 1920 онд Хойд Солонгосын христэд итгэгч тариачны гэр бүлд (10) төрсөн. Эв нэгдлийн хөдөлгөөний намтарт бичсэнээр бол “1936 онд уулан дээр залбирч суусан түүн дээр Исус Христос өөрийн биеэр хүрэлцэн ирж 2000 жилийн өмнө хийж чадаагүй дутуу орхисон их үйлийг гүйцээж хийх, газар дэлхий дээр тэнгэрийн эзэнт гүрнийг байгуулах үүрэг даалгавар өгсөн” (11) ажээ. 9 жилийн турш сүнсний ертөнцтэй ганцаарчлан ярилцаж бурханыг жинхэнэ таньж мэдэх явцдаа дунд сургуулиа дүүргэсэн тэрээр Япон руу явж цахилгаан техникийн мэргэжлээр хэдэн семестер суралцжээ.

26 настайдаа Солонгост эргэн ирсэн агаад сургаал номлол айлдаж дагагчидтай болж улмаар гэрлэсэн. 1947 онд шашны сургаал түгээсэн хэргээр 5 жилийн ял авсан. Үнэндээ бол гэр бүлтэй байсан хэр нь залуухан бүсгүйтэй дахин гэрлэсэн тул шийтгүүлсэн гэж зарим эх сурвалжид (12) бичжээ.

1955 онд “сексийн албадлага” хийгээд ““бусдын эрх чөлөөг хязгаарласан” хэргээр баривчлагдсан агаад шүүх үйл явцын дараагаар эхний эхнэр нь салан одсон ч тэрээр удалгүй дахин гэрлэсэн байна. 1959 оноос анхны фирмүүдээ үүсгэн байгуулсан. Тэр үед агаарын зэвсэг, их буу, бутлуурын үйлдвэрүүд түүний мэдэлд (13) байсан.

Тэрээр дахин салж 1950 онд Хак Жа Хантай гэр бүл болсон бөгөөд энэ гэрлэлтийг Эв Нэгдлийн Хөдөлгөөнийхөн “Хурганы хурим” гэж нэрлэдэг байна. 1960 оноос Мүүний хөдөлгөөн Япон, АНУ-руу анхны элчүүдээ илгээжээ. (Япон улс Мүүнийг эхнэртэй нь улсынхаа хилээр нэвтэрч орохыг насан туршид нь хориглосон)

1965 оноос дэлхийн 40 орноор аялж 120 эдлэн газрыг “Эв Нэгдлийн Хөдөлгөөний ариун газар” гэж ариутган соёрхжээ. АНУ-д аялах үеэр нь АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауэр хүлээн авч байж. Эл уулзалтыг Солонгосын ЭСЯ зохион байгуулсан (14) байна. 1971 оноос АНУ-д суурин суух болж тэндээс өөрийн сургаал номлолоо дэлхий даяар эрчимтэй түгээж эхэлжээ. Сан Мён Мүүн 2012 онд 92 насандаа Солонгост нас эцэслэсэн. Тэрээр хэдэн тэрбум долларын өв үлдээжээ.

МҮҮНИЙ СУРГААЛД ЮУ НОМЛОДОГ ВЭ?

Бурхан анхны хос Адам Ева-г бүтээж, дэлхийг диваажин болгох төлөвлөгөөтэй байлаа. Гэтэл Ева сатанд уруу татагдсан. Түүнээс болж диваажин нүгэлт ертөнц болон хувирч Дэлхийн эзэн Сатан болжээ.

Бурхан эртний төлөвлөгөө ёсоороо дэлхий дээр тэнгэрийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулах гэж Исус буюу “хоёр дахь Адам”-ыг илгээсэн боловч тэрээр эрт цовдлогдсон тул гэр бүл үүсгэж нүгэл үгүй хүүхэд үлдээж чадаагүй.

Эв нэгдлийн хөдөлгөөний сургаал ёсоор дэлхийг аврах “гурав дахь Адам” бидний дунд бий ажээ. Тэр нь Солонгосын иргэн Сан Мён Мүүн. Тэрээр өөрийгөө “бурханы элч” гэж нэрийдсэн агаад тойрон хүрээлэгч дэмжигч гишүүд нь түүнийг “Жинхэнэ эцэг” гэж нэрлэдэг байна. Сан Мён Мүүн ба эхнэр Хак Жа Хан нь эв нэгдлийн сүм хөдөлгөөнийхний “жинхэнэ эцэг эх”. Харин жир хүмүүс гишүүн болж байж гэм зэмгүй “жинхэнэ гэр бүл”-д багтдаг гэнэ.

Сан Мён Мүүний сургаал ёсоор бүх шашин “Жинхэнэ эцэг”-ийн захиргаан дор нэгдэж байж л дэлхий дээр энх тайвны эзэнт гүрнийг цогцлоох аж. Дэлхийн бүх улс орон ингэж чадвал “бурханы ноёрхол доорх нэг л ард түмэн” (15) болж хувирна. Энэ үзэл суртлаар нь түүнийг судлаачид “дэлхийн бүх шашныг төдийгүй төр улсыг ноёрхох” амбицтай гэж дүгнэдэг байна.

Зарим судлаач Мүүний сургаалыг энд тэндээс хуулбарласан төдий үзэл суртал гэж шүүмжилдэг. Еваг Библи-д сайн мууг мэдүүлэх алим идсэн гэдэг бол Мүүн “сатанд сексийн хувьд уруу татагдсан” гэдэг. Гэтэл түүний нь 1688 онд Лондонд төрсөн байгаль судлаач Эммунэль Свэденбургийн сургаалд бичиж үлдээсэн байдаг ажээ. Мөн Күнзийн гүн ухааны арга билгийн ёсноос ч хуулсан гэгддэг (16) байна. Ер нь бол зарим судлаачийн хэлж буйгаар Мүүний сургаал гэдэг нь ертөнцийг харах олон янз үзлийг нэг дор бөөгнүүлж тэмдэглэсэн тэмдэглэл маягийн зүйл аж. Солонгост ийм Synkretismus төдий гайхмаар зүйл биш гэнэ. (Synkretismus – бүх шашны элементүүдийг нэг итгэл үнэмшилд “хольж нэгтгэх” үзэл)

Монголчууд үүнд итгээд байна гэж үү???
(Сан Мён Мүүний санхүүгийн башир ов мэх!)

Мүүний тэнгэрийн зарчим (17) гэх сургаал ёсоор бол “Газар дэлхий дээр тэнгэрийн их эзэнт гүрнийг байгуулахын тулд муу ёрын сүнс сатанаас бүх зүйлийг нь бүхий л арга хэрэглэж салгаж Эв нэгдлийн хөдөлгөөнд өргөх, тэгж байж л бурханы таалалд нийцэж асар их хүчийг олох ёстой” юм (18) аж. (Дэлхийн бүх хүн Евагаас болж сатаны хүүхэд болсон! Мүүнд элсэж “жинхэнэ эцэг эх”-ийн хүүхэд болж адислуулж байж л “жинхэнэ гэр бүл”-д багтаж “дахин төрөх” ажгуу. – ө/х “солонгос үзэл суртлын мөнхийн Боол” болдог)

“Жинхэнэ эцэг”-ээр адислах ёслол гээчийг үйлдэж ихэнх нь зүс зүсээ зургаар таних төдий олон мянган хосыг нэг дор гэрлүүлдэг. Ингэж адислахынхаа өмнө Мүүний ундаа гэх “цус” уулгадаг. Түүнийг ууж байж л сатан, муу ёрын сүнснээс (эцэг эх ах дүүсээс нь тасална гэсэн үг) цусан холбоогоо тасалдаг (19) аж.

Эв нэгдлийн хөдөлгөөний гишүүд өөр хүмүүсийг элсүүлэх хийгээд фандрэйсинг буюу мөнгө олохдоо (Мүүний сургаал ёсоор) эхлээд үнэн учир шалтгаан, зорилгоо хэлэхгүй нууж “худлаа хэлж ов мэх гаргах“ ёстой гэнэ. Энэ башир сургаалдаа Сан Мён Мүүн “Тэнгэрийн хууран мэхлэлт” (himmlische Täuschung/ heavenly deception) гэдэг нэр томьёо өгсөн байдаг. Үүнийгээ Библээс хуулбарласан байна. Иаков айлын удаах хүү болж төрсөн тул өв залгамжлагч бус. Тиймээс том хүү болж жүжиглээд эцгээ хуурч, ерөөлийг нь авснаар өвийг нь ч авдаг тухай хуучин гэрээнд бий. Сан Мён Мүүн “Бурхан Иаковыг өөрийн агуу зорилгодоо ашиглахын тулд түүний хууран мэхлэлтийг зөвшөөрсөн” гээд эв нэгдлийн хөдөлгөөний гишүүддээ Мөнгө олох, хүний сэтгэлийг татахдаа Ов заль, хууран мэхлэлт хэрэглэхийг “хуульчлан” зөвшөөрдөг байна.

Энэхүү “Himmlische Täuschung” буюу “Тэнгэрийн хууран мэхлэлт” гэх үзэл санаа нь Мүүний их эд хөрөнгийг ямагт шинээр сэлбэн арвижуулж дундаршгүй болгох гол үндэс болдог. Фандрэйзинг буюу мөнгө олох “жинхэнэ эцэг”-т өргөх энэхүү үйл ажиллагаагаа Мүүнийхэн Сатаны эсрэг хийж буй тэмцэл (20) гэдэг ажээ.

МҮҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРХ МЭДЛИЙН ОРГИЛД ХЭН ХЭН БАЙДАГ ВЭ?

Эв нэгдлийн хөдөлгөөнийхний хувьд Сан Мён Мүүн “жинхэнэ эцэг” төдийгүй “дээдийн дээд ноёрхогч”, “бурханы элч төлөөлөгч”, “бурхантай дүйцэх газарт буй их эзэн” юм. Одоо түүний орыг “нуган үрс” нь залгамжилж буй.

Дэлхий даяарх мүүнчүүд Ням гараг бүрийн үүрийн 5 цагт босож тав дугаарласан зүйлсийг дүрмийндагуу хэлж залбирахдаа сүүлийн дугаарт буй нэлээн урт “бичвэр”-ийг зөвхөн солонгос хэлээр хэлэх ёстой (21) гэнэ.

Сан Мён Мүүний анхны дагалдагчид болох бараг зуун хувь Солонгос хүмүүсээс бүрдэх 36 гэр бүл байдаг аж. Тэд Мүүний хөдөлгөөний бүхий л дээд албан тушаалыг хашдаг. Тэрчлэн эдгээр гэр бүлийн хүүхдүүд зөвхөн өөр хоорондоо гэрлэх (22) ёстой. Тэгж байж өөрсдийн өв хөрөнгө, эрх мэдлийг ультра элит хүрээнд “солонгос цусандаа” барьж чаддаг байна. Олон улсад Мүүний хөдөлгөөний “орон нутгийн тэргүүлэгч” сонгох боловч тэрхүү 36 гэр бүлээс гаралтай дээд эрх мэдэл бүхий “зөвлөгч” эв нэгдлийн гэх бүхнийг давхар хянаж байдаг.

Өнөөдөр Мүүний үр хүүхэд хийгээд тэдгээр 36 гэр бүлийн мэдэлд үнэт металл, агаарын болон хүнд зэвсгийн, хүн орхоодой, загас, завь усан онгоц, косметик гоо сайхны дэлхийг хэрсэн үйлдвэрүүд, том банкууд, карате таквендо студиуд, урлаг соёлын газрууд, ТВ сонин сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, пицца, цэцгийн дэлгүүрүүд, газар үл хөдлөх, Их дээд сургууль, солонгос хэлний курс хичээллүүлэх сүлжээ зэрэг тэрбум тэрбумаар тоологдох өв хөрөнгө бүртгэгдсэн байдаг байна.

Сан Мён Мүүн АНУ-д нэгэнтээ “Дэлхийд өнөөдөр Удирдагч алга. Оросуудад ч тэр америкчуудад ч мөн адил. Дэлхий жинхэнэ удирдагчийг дуудаж байна. Тэр дуудаад буй хүн нь ази тивээс, түүний нь Мүүн гэдэг гэж та бүхэн итгэж байгаа биз дээ? гэж хэлж (23) байжээ.

Мүүний Эв нэгдлийн гэх дэлхий хэрсэн сүлжээнд солонгос хэл соёл тун чухал гэнэ. Учир нь Мүүнээр удирдуулсан нэг дэлхийн андгай өргөх хэл “солонгос хэл” байх болно (24) гэж Сан Мён Мүүн тунхагласан байна.

Мүүнийхэнд “тархиа угаалгаж” байсан хоёр гэрчийн ярианаас:

Мүүний CARP-ын захирал асан АНУ-ын иргэн Gary Scharff -ийн мэдээлснээр Эв нэгдлийн хөдөлгөөнийхөн хүмүүсийг дараах технологийн дагуу тархий нь угааж өөрийнхөө үзэл сурталд автуулдаг байна:

“Хүүхэд залуучуудыг төрөлх гэр орон, найз нөхдөөс нь салгана. Өглөөний 7 цагаас шөнийн 1 хүртэл үргэлжлэх хатуу төлөвлөгөө горимын дагуу цуврал лекц буюу Мүүний тэнгэрийн зарчим гэгдэх үзэл сурталд сургана. Өөрийн дураар үйл хийж болдоггүй, тэр бүү хэл идэх уух, угааж арчихдаа ч бүлгээрээ байна. Нойр муутай байлгаж, уураг багатай хоол өгнө. Ийм тохиолдолд хүний бие сэтгэхүй ядарч “дөлөн дээр суух” мэт ө/х, “нохой гурав харагдах” мэт болно. Энэ үед нь шашны төсөөллүүдийг үерийн ус мэт тархинд нь суулгаж өгдөг” (25).

Германы эв нэгдлийн хөдөлгөөний гишүүн асан Солвайг Прасс ингэж өгүүлжээ:
“Анхаарлын төвд байх нь миний хувьд маш сайхан санагдсан. Анхандаа надтай бүгд л их эелдэг харилцаж бүх юм намайг тойрон эргэлдэх мэт тэр мэдрэмж их гоё. Үүнийг мүүнийхэн хайраар бөмбөгдөх буюу “love bombing” гэж нэрлэдэг. Тэгээд грүппт жинхэнэ элсэж чадвал Солонгос юмуу АНУ руу аялуулна гэж амалсанд нь сэтгэл татагдсан. Урд өмнө нь гадаадад байж үзээгүй надад үнэхээр сайхан сонсогдож байлаа... Гурван хоногийн сургалтын дараа л би “Мүүн бол бурханы шинэ элч” гэж гүнзгий итгэсэн...Мүүнийхний үнэн дүр төрхийг би мөнгө олох буюу фандрэйзингийн үеэр олж мэдсэн...” (26)

БИД ХЭН БЭ?

Хүмүүс дэлхий дээр түр “ирээд буцдаг”. Эгээ адил цэцэг ургамал ч түр “ирээд буцна”. Гэтэл цэцгийн дэлбээг цаг нь болоогүй байхад тасалж аваад яаж “хайрласан” ч хатах нь тодорхой. Бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудыг харийнхан цэцгийн дэлбээ мэт “тасалж” байна...Эмзэг бага тэднийг эцэг эх, ах дүү, найз нөхдөөс нь салгаж байна!...Түүнчлэн үр хүүхдээсээ ч илүүтэй “мунхарч” яваа насанд хүрэгсэд улам олуулаа болсоор байна!!...

...

Бид монгол дүр төрхтэй солонгос хүмүүс үү. Бидний тархи сэтгэхүйд “хэн” хярж нуугдаж байна вэ? Эсвэл монгол царайтай еврей юү? Күнзээр үү, библээр хүмүүжих үү? БИД ХЭН БЭ??? Хэрвээ бид Монгол гэж хариулвал, бидний зүрх сэтгэл тархи сэтгэхүй ч Монгол л байх учиртай!...Тийм биш гэж үү???...

Эх сурвалж:

(1) Gründer der Mun-Sekte darf einreisen. Focus vom 4. Mai 2007.
(2) Die Mun-Bewegung: Eine Broschüre der Bundesregierung von 1997
(3) www.agpf.de/Mun-Bewegung
(4) Hardin/Kuner, in: Kehrer, Das Entstehen einer neuen Religion, S. 131 ff
(5) Wahlpropagandamaterial der CARP (Collegiate Association for the Research of Principles)
(6) Minhoff/Lösch, S. 87
(7) Sun Myung Mun: Ansprache zur Segnung am 25.08.1995; Gandow, in Kirchner, S. 198 ff;
(8) Zentren in Deutschland auf der offiziellen Webseite der Tongil Gyo Vereinigungsbewegung. Abgerufen am 11. Mai 2013
(9) Frankfurter Allgemeine Zeitung, 5. Mai 2007, S.9
(10) Minhoff/Lösch, S. 61; Handbuch Religiöse Gemeinschaften, S. 821 zu "Munbewegung"
(11) San Myung Mun, Ein Prophet spricht heute, Kurzbiographie, S. 143 ff; Handbuch Religiöse Gemeinschaften, S. 822 zu "Munbewegung"; Kim Young Oon, Vereinigungstheologie, Kurzbiographie, S. 254; Koch, Günter, Himmlische Soldaten, S. 145 ff
(12) Handbuch Religiöse Gemeinschaften, S. 822 zu "Munbewegung"; vgl. Bendrath u.a., Ein Messias aus Korea,S. 24
(13) FraserReport, S. 10; Robbins u.a. in: Horowitz, The Politics of Moon, S. 53; Karow, Yvonne, BhagwanBewegung und Vereinigungskirche, S. 146
(14) Obst, S. 277; Yamamoto, S. 29; The Tradition, S. 68 f
(15) Mun, The Future of Christianity in: Christianity in Crisis, S. 94; vgl. Satzung der "Vereinigungskirche e.V." AG Frankfurt, VR 7640; Mun, Zeitenwechsel, S. 42 ff
(16) Handbuch Religiöse Gemeinschaften, S. 822 zu "Munbewegung"
(17) vgl. Scharffin Underwood, S. 156; Die Göttlichen Prinzipien, S. 108 ff
(18) Underwood, S. 162, S. 191; Yamamoto, S. 66
(19) Mun, Christianity in Crisis, S. 157
(20) Hammerstein, S. 37; Underwood, S. 75 ff; Yamamoto, S. 67; ARD "Report", Jan. 96
(21) Handbuch Religiöse Gemeinschaften, S. 822 zu "Munbewegung"
(22) Gandow, S.76; Hartwig, A. Magisterarbeit, S. 43
(23) KFW, Im Reich des Bösen, Manuskript, S. 6
(24) Die Göttlichen Prinzipien, S.574; The Tradition, Book One, S.36 ff (Gelöbnis sollte koreanisch gesprochen werden); a.a.O. S. 37; FraserReport, S 4 ff
(25) Underwood, S. 156
(26) www.berliner-zeitung.de/…/eine-aussteigerin-berichtet-ueber…

Сэтгүүлч Дорждамдингийн Оюун

2016.2.23, Карлсрүэ хот



2011.05.11
“Цөмийн хаягдал” цуврал – 1: Монголд цөмийн хаягдал булшлах уу?

О. Амарлин

Эх сурвалж:
www.golomt.org

Азийн бүсийн цөмийн хаягдал булшлах цэгийг Монголд байгуулах талаар манайхан гадаад орнуудтай хэлэлцэж эхэлжээ гэсэн түгшүүрт мэдээ саяхны нэг өдөр хэвлэлээр цацагдсан.
Сэтгэл сэрдхийлгэсэн энэ мэдээг монголчууд хэрхэн хүлээж авсныг сонирхож үзэxэд aсуудлыг бодитоор хүлээн авч, үр дагаврыг нь ухаж ойлгоход олон нийтийн мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдаж байсан. Үнэндээ ч бидний олонхийн хувьд цөмийн эрчим хүч, цацраг идэвхт бодисны тухай мэдлэг арван жилд үзээд мартаж амжсан хими, физикийн хичээлийн хүрээнд байна.

Харин энэ байдлыг Монголын төрийн түшээд, албаны зарим хүмүүс овжноор ашиглан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан буруу ташаа мэдээлэл тарааж, ард олныг төөрөгдүүлэх арга саам сүвэгчилж байнa. Түүнчлэн, Японы Фукушима-Даичи дахь цөмийн станцын ослын утаа замхарч ч амжаагүй байхад манай эрдэмтэд Монголд атомын цахилгаан станц байгуулах нь асар ашигтай хэмээн эрээ цээргүй сурталчилж эхэлсэн нь өөрийн эрхгүй айдас болгоомжлолыг төрүүлж байв.

Эх орны минь ирээдүй хойчтой холбоотой чухал асуудлаар ухаалаг, алсын бодолтой шийдвэр гаргахад ард иргэдийн оролцоо туйлын чухал. Тиймээс хүмүүст баримт нотолгоотой, үндэслэлтэй бодит мэдээллийг цогц байдлаар хүргэхийг зорьж энэ нийтлэлийг бичлээ. Ингэхдээ хэн нэгнээс захиалга авсангүй, xудал шуугиан дэгдээж, хүмүүсийг айлгаж цочоох ч гэсэнгүй. Зөвхөн үнэн зөв, цогц мэдлэгтэйгээр асуудлыг эргэцүүлэн нягталж, мэргэн шийдвэр гаргах боломжийг монголчууддаа олгохыг хүссэн болно.
Та бүхэн мэргэн ухаандаа болгооно уу.

Амарлин
2011 оны 4 сарын 22

Монголд цөмийн хаягдал булшлах тухай хэн хэзээ зарлав?

Монголд олон улсын цөмийн хаягдал агуулах тухай Nuclear Threat Initiative (NTI) байгууллагын сэтгүүлч Илэйн Гроссманы сурвалжилсан мэдээг (1) /ориод хоногийн өмнө Монголын хэвлэлд орчуулж гаргасан билээ. Мэдээг дээрх байгууллагын Global Security Newswire хэмээх нэртэй мэдээллийн цахим хуудсанд нийтэлсэн байсан юм. Эргэн санахад тус дөхөм болох үүднээс орчуулгыг дор хавсаргав.

Монголд гадаад орнуудын цөмийн хог хаягдлыг хадгалах агуулах байгуулж болзошгүй байгаа гэж АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан мэдэгджээ.

2011 оны 3 сарын 30. Лхагва Илэйн М. Гроссман

Эх сурвалж: Global Security Newswire сэтгүүл http://www.globalsecuritynewswire.org/gsn/nw 20110330 8553.php
Вашингтон хот-Обамагийн ажлын албаныхан Монгол улстай нэгэн албан бус яриа хэлэлцээр хийж, Төв Азид орших энэ улсад ойролцоох бүс нутгийн улсуудын цөмийн түлшний хаягдлыг хадгалах газар байгуулах талаар ярилцсан хэмээн дээгүүр тушаал хашдаг АНУ-ын дипломатч өчигдөр мэдэгджээ.

АНУ-ын Эрчим Хүчний Яамны ажилтнууд болон Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь төстэй албаны түшмэдүүдийн хоорондох яриа хэлэлцээр эхний шатандаа явж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын Цөмийн Эрчим Хүч, Аюулгүй Байдлын албаны захирал Ричард Стратфордын хэлснээр цаашид хэрхэх талаар тодорхой шийдвэр хараахан гараагүй байгаа ажээ.

Ричард Стратфорд нь хоёр жил тутам болдог Карнегийн нэрэмжит Олон Улсын Цөмийн Бодлого Боловсруулагчдын Хурал дээр хэлсэн үгэндээ дээрх бүс нутагт цөмийн хог хаягдал агуулах газар байгуулах нь цөмийн эрчим хүч ашигладаг ч хог хаягдлаа зайлуулах боломж тааруу Тайвань болон Өмнөд Солонгос зэрэг орнуудын хувьд онцгой ач холбогдолтой гэж тэмдэглэжээ.

“Монгол улс бусад орны цөмийн хог хаягдлыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ агуулахыг зөвшөөрвөл цөмийн түлшний хаягдлыг хадгалах асуудлыг олон улсын түвшинд шийдвэрлэхэд чиглэсэн эерэг алхам болно гэж би хувьдаа үзэж байна” хэмээн цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ зөвшилцлийн тухай хэлэлцэх хуралдааны үеэр Ричард Стратфорд хэлжээ. “Тайвань, Өмнөд Солонгос дахь мэргэжил нэгт нөхдийн минь хувьд цөмийн түлшний хог хаягдлыг хадгалах асуудал бол туйлын хүнд асуудал. Тиймээс миний хувьд ямагт дэмжиж ирсэн энэхүү олон улсын цөмийн хаягдлыг хадгалах газрыг байгуулвал тэдний асуудал шийдвэрлэгдэх юм” гэж Ричард Стратфорд үргэлжлүүлэн ярьжээ.

Стратфорд бол цөмийн эрчим хүчтэй холбоотой худалдааны гэрээ пакт байгуулах гол үүргийг гүйцэтгэгч Вашингтоны итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. Тэдгээр гэрээг АНУ-ын Атомын Эрчим Хүчний тухай хуулийн заалтын нэрээр “123 гэрээ” гэж нэрлэж заншжээ.

АНУ нь Ази дахь зарим нэг худалдааны түншүүддээ, тухайлбал, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улсуудад ураны түлшний савханцар бэлтгэн нийлүүлдэг. Тиймээс хэрэв Монгол улс дээр дурдсан улс орнууд болон бусад улсын хэрэглэсэн АНУ-аас гаралтай цөмийн түлшний хаягдлыг нутаг дэвсгэр дээрээ булшилж хадгалахыг зөвшөөрвөл Вашингтон Улаанбаатар хоёр цөмийн эрчим хүчний худалдааны гэрээ байгуулах ажээ.

АНУ-ын Цөмийн Эрчим Хүчний Яамны албаны хүмүүс Монголчуудтай нэлээд хэдэн сарын туршид албан бус яриа хэлэлцээр хийж байгаа хэдий ч Стратфорд өөрөө энэ асуудлаар Улаанбаатартай холбогдож амжаагүй байгаа гэж мэдэгджээ. Мөн цөмийн эрчим хүчний худалдааны пакт албан ёсоор байгуулах эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа юм байна. Тэр бүү хэл, дээрх дипломатчийн хэлж буйгаар өөрөө энэ талаар огт мэдээгүй явж байхад нь хамт ажилладаг хүн нь “Танай Эрчим хүчнийхэн Монгол улстай цөмийн эрчим хүч ашиглах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байгаа шүү дээ” гэж 8 долоо хоног орчмын өмнө хэлснээр анх сонссон гэж тэрбээр Global Security Newswire сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тайлбарлажээ.

“Ингэж сонсоод би “мэдээгүй байсан юм байна. Одоо мэдсэн юм чинь Монгол улсыг ажлынхаа төлөвлөгөөнд оруулчихья, тэгээд харж л байя гэсэн” гэж Ричард Стратфорд ярьжээ.

Карнегийн нэрэмжит Олон Улсын Энх Тайвны Сангийн Цөмийн Эрчим Хүчний хөтөлбөрийн дэд ажилтан Марк Хиббсын мэдэгдсэнээр АНУ-ын Эрчим Хүчний Яамныхан өнгөрсөн оны намар Монголд айлчилж, албаны хүмүүстэй энэ асуудлаар уулзаж ярилцсан байна. Тэрбээр цөмийн эрчим хүчний асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг удирдсан ажээ. “Хэлэлцээр маш өндөр үр дүнтэй явагдсан. Тэд [Монголчууд] нарийн ширийн зүйл зөндөө ярьсан, маш их мэдээлэл авсан” гэж Хиббс Global Security Newswire-ийн сэтгүүлчид өчигдөр өгсөн ярилцлагандаа дурджээ.

Харь орнуудын хаягдлыг бүү хэл дотоодын цөмийн хаягдлаа удаан хугацаагаар хадгалах асуудал нь дэлхий нийтэд нэлээд ярвигтай асуудалд тооцогддог. Учир нь цацраг идэвхит болон хортой бодис агуулах нь хүн амын эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй тул тус асуудалд олон нийт туйлын хянуур сэрэмжтэй хандаж иржээ. АНУ-ын тухайд гэвэл цөмийн болон атомын түлшний хог хаягдлыг Невада мужийн Якка ууланд битүүмжлэн булшлах тухай шийдвэрт Обамагийн ажлын албанаас хориг тавьсанаас хойш тодорхой шийдвэр гаргаж чадалгүй өнөөг хүрсэн байна.

Дийлэнх улс үндэстнүүдийн хувьд харь орнуудын цөмийн хаягдлыг улс орондоо хадгалах саналыг хараал зүхэл мэт хүлээж авдаг ажээ. Өмнө нь Оросууд өөрийн нутаг дэвсгэр дээрээ олон улсын цөмийн хог хаягдлын цэг байгуулах талаар хэлэлцэж эхэлсэн боловч дотоодын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас асуудал тэгсгээд замхарсан байна.

Монголд ч бас асуудал тэр тал руугаа эргэж болзошгүй гэж боддог тухайгаа цөмийн эрчим хүчний шинжээч Жеффри Льюис өгүүлсэн юм. Тэрбээр товч ярилцлага өгөхдөө Стратфордын хэлсэн үгэнд гайхсанаа илэрхийлэхийн сацуу “Монголд цөмийн хаягдлын цэг байгуулна гэж санаж яваа бол өөрсдийгөө хуурсан хэрэг болох байлгүй дээ. Монгол улс бүс нутгийнхаа цөмийн түлшний хаягдлын цэг болохыг зөвшөөрөхгүй л болов уу гэж би бодож байна” гэсэн юм.

Хиббс ярихдаа Монгол улс нь “Орос Хятад гэсэн хоёр том гүрний дунд хавчуулагдсан учраас тухайн бүс нутагт эдийн засгийн байр сууриа тогтоохын тулд яахаас ч буцахгүй. Цөмийн эрчим хүчний салбарт оролцох оролцоогоо өргөжүүлэх нь Монгол улсдын хувьд эдийн засгийн хөшүүрэг болж болзошгүй юм” гэж хэлсэн юм.

Бүс нутгийн шинжээчдийн үзэж буйгаар Монгол улс нь ураны олборлолтоо улам өргөжүүлж, улмаар гадаад орнуудыг цөмийн түлшээр хангаад, хэсэг хугацааны дараагаар ашиглагдсан цөмийн хаягдлыг эргүүлж орон нутагтаа авчрах зэрэг өргөн хүрээний үйлчилгээ үзүүлэхийг сонирхож болох ажээ. Оросын Холбооны Улс, Хятад хоёрын аль аль нь цөмийн түлшийг “түрээслүүлэх” гэж нэрлэдэг энэ аргыг хэрэгжүүлээгүй байгаа энэ үед хэрэв Монгол хэрэгжүүлж эхэлбэл энэ талаар анхдагч болох нь.

Мөн зарим нэг эх сурвалжаас үзвэл Монгол улсын эрчим хүчний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа энэ цагт тус хэрэгцээг хангахын тулд Монголын засгийн газар болон бусад албаны хүмүүс цөмийн эрчим хүч хөгжүүлэхийг сонирхож болзошгүй юм байна. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт Монголчууд цөмийн технологийг энхийн чиглэлээр ашиглахад Өмнөд Солонгосчуудтай Харилцан oйлголцох cанамж бичиг үзгэлжээ.

“Дэлхий нийтэд танигдсан Орос, Франц зэрэг цөмийн эрчим хүч ашиглаж сурсан том гүрнүүдийн олон арван жилийн туршид эзэгнэсэн тоглоомын талбарт Монгол улс орж ашиг орлого олно гэдэгт итгэхэд хэцүү” гэж Олон Улс судлалын Монтерей дэх Хүрээлэнгийн Зүүн Азид Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх Хөтөлбөрийг удирдагч Льюис ярьсан юм.

“Угаасаа цөмийн хог хаягдлыг агуулж хадгалах энэ бизнест Монгол улс чухам ямар учраас оролцох гээд байгааг би огт ойлгохгүй байгаа юм” гэж тэрбээр хэлээд “Хэрэв би Монгол улсын удирдагч байсан бол аж үйлдвэрлэлтийн хөрөнгө оруулалтыг цөмийн хаягдал хадгалах үйлчилгээнд бус өөр зөндөө олон зүйлд зарцуулах байсан. Монгол улс нь хөрш зэргэлдээ орнуудынхаа атомын хог хаягдлыг хадгалах цэг болж хувирах нь улс төрийн бодлогын хувьд ч таатай зүйл биш шүү дээ” гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

“Баттай баримт нотолгоо-жишээлбэл, Монгол улсын засгийн газраас гаргасан нутаг орноо бүс нутгийнхаа цөмийн хог хаягдлын цэг болгохыг хүсэж байна гэсэн мэдэгдэл ч юм уу нэг тийм нотолгоо үзэхээс нааш аль ч улс орон ийм алхам хийнэ гэдэгт би хэзээ ч итгэж чадахгүй” гэж Льюис ярьсан байна.

“Хэрэв Монгол улс цөмийн түлшний хог хаягдлыг хадгалах цэг болох нь өөрт нь ашигтай гэж үзээд АНУ-тай цөмийн эрчим хүчний худалдааны гэрээ байгуулах аваас Монголд том аз тохионо” гэж Хиббс мэдэгдсэн юм. “АНУ-тай 123 гэрээ байгуулж, АНУ-ын дэмжлэгийг авах нь Монголд их чухал. Монгол улс өрнөдийхөнд элэгтэй улс гэдгээ харуулж байгаа.. .123 гэрээ байгуулна гэдэг бол Монгол улсын цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх үйл ажиллагааг АНУ дэмжиж байгаа гэсэн үг”. Монгол улс ирээдүйд цөмийн зэвсэг хийхийн тулд атомын эрчим хүчийг сонирхож байгаа гэж бодохгүй байгаагаа Хиббс илэрхийлсэн байна.

“Монголчуудын төлөв байдлаас үзэхэд цөмийн зэвсэг сонирхоно гэж огт санагдахгүй байна. Оросууд эсвэл Хятадуутай зэвсгээр өрсөлдөхөөр эргүүтэж байснаас 1970 оны Цөмийн Зэвсэг Үл Дэлгэрүүлэх Олон Улсын гэрээнд нэгдсэн улс гэдэг статусаа хадгалж байсан нь Монголчуудад илүү ашигтай” гэж тэрбээр хэлсэн байна.

Харин Льюис энэ талаар ялимгүй өөр бодолтой байлаа. “Монголчууд одоохондоо бөмбөг хийхийг сонирхохгүй байгаа гэж би бодож байна. Гэвч хэрэв Монгол улс уран олборлодог орон байснаа цөмийн хог хаягдал хадгалах агуулах болж хувирвал хүсээгүй байхад нь тийм “эмзэг” байгууламжууд олноороо нэмэгдэж болзошгүй шүү дээ” гэж тэр хэлсэн юм.

Мэдээ гарсны дараахан Монголын нийгэм олон янзаар шуугиж эхэлсэн. Ард түмэн гайхсан, түгшсэн байдалтай хүлээж авсан бол зарим нэг сэтгүүлчид асуудлыг хэт дөвийлгөсөн байдлаар тавьж, нотолгоогүй худал мэдээлэл цацаж, харин холбогдох хүмүүс үгүйсгэснээр нэлээд хэдэн “бор шувуу” нис^эн. Ингээд энэ талаар дэс дараалалтай тайлбарлая.

A. Хэн, хэзээ, хаана юу гэж ярив буюу анх хаанаас эхэлсэн бэ?

Хэн: Ноён Ричард Стратфорд, АНУ-ын Төрийн Департаментийн Цөмийн эрчим хүчний албаны захирал
хэзээ: 2011 оны 3 сарын 29-нд
Xаана: Вашингтон ДС хотод болсон Карнегийн Сангийн Олон Улсын Цөмийн Бодлогын Хурал дээр
Нотлох баримт:  Карнегийн Сангийн цахим сайт дээрх хурлын аудио бичлэг, хурлын

протокол (http://carnegieendowment.org/events/?fa=viewSubEvent&id=43479)

Карнегийн Сан (Carnegie Endowment) хэмээх хувийн байгууллага нь олон улсын эдийн засаг, хууль, улс төр, цөмийн эрчим хүчний бодлого зэрэг асуудлаар засгийн газрын бодлогын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг өндөр нэр хүндтэй, нөлөө бүхий байгууллага юм. Тус Сангаас 2 жилд нэг удаа Олон Улсын Цөмийн Бодлогын Хурал (Carnegie International Nuclear Policy Conference) зохион байгуулдаг ба ээлжит хурал 2011 оны 3 сарын 28-29-ний өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод болж өнгөрчээ

(2). Чухамдаа 3 сарын 29-ний өдөр болсөн “АНУ-ын Цөмийн эрчим хүчний салбарын түншлэл: Хэзээ ба Xэнтэй?” (U.S. Nuclear Cooperation: How and With Whom?) гэдэг хэлэлцүүлгийн үеэр тус хуралдаанд мэргэжилтнээр оролцсон АНУ-ын Төрийн Департаментийн Цөмийн эрчим хүчний албаны захирал Ричард Стратфорд Монгол улсын нэр хэд хэдэн удаа дурджээ.

Тухайлбал, хэдэн жилийн өмнө Оросууд Америкaac гаралтай ураны хаягдал түлшийг эх орондоо 50 хүртэлх жилээр хадгалахыг зөвшөөрч байсан ч одоо бодлоо өөрчилсөн гэж дурcаадMонголд олон улсын цөмийн хаягдлын агуулах байгуулах талаар яриа хэлэлцээр хийгдэж байгаа гэжээ.

Энэ дашрамд Карнегийн Олон Улсын Цөмийн Бодлогын Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл цахим хаягаар орж, дурдсан салбар хуралдааны аудио бичлэг, хурлын протоколыг сонсож, уншиx боломжтой

(3). Хэлэлцүүлгийн протоколын 5 болон 13-14 хуудсанд Монгол улсын тухай бичигдсэнийг дор танилцуулав.
(Хэлэлцүүлэг эхлэхэд урилгаар оролцож буй мэргэжилтнүүд болох Америк-Солонгосын төвийн захирал, Азийн Сангийн ахлах ажилтан Скотт Снайдер, Арабын Эмиратын Элчин Сайд, Австрийн Вен хот дахь олон улсын байгууллагуудын байнгын төлөөлөгч ноён Алкааби болон АНУ-ын Төрийн Департаментын Цөмийн эрчим хүч, аюулгүй байдал, хамгааллын албаны захирал Ричард Стратфорд нарыг танилцуулна.

Хуралдааны аудио бичлэгийн 2 минут 58 секундээс эхлэн Ричард [Дик] Стратфорд ажлаа танилцуулж, цөмийн энергийг ашиглахад энхийн замаар хамтран ажиллах гэрээ буюу “Атомын энергийн хуулийн 123 заалтын нэрээр “123 гэрээ” гэж нэршсэн гэрээ байгуулдаг тухайгаа ярина. Тэрбээр ойрын үед Австрали, Арабын Нэгдсэн Эмират, Йордан, Вьетнам, Армени, Бангладеш, Колумби, Норвег, Тайланд, Тайвань, Өмнөд Солонгос, Хятад зэрэг орнуудын гэрээг шинэчлэх, шинээр байгуулах төлөвтэй гэнэ. Ингээд аудио бичлэгийн 16:11—17:15 минутанд Стратфордын ярьсан үгийг дор орчуулж англи эхийг хавсаргав.)

Ричард Стратфорд: За өөр ямар улс үлдлээ байз? Аан тийм, Монгол улс. Тиймээ. Яагаад Монгол гэж уу? Тэднийхэн цөмийн эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юу гэж үү? Үгүй л дээ, гэхдээ Монгол улсад гуравдагч оронд үйлдвэрлэсэн цөмийн хаягдал түлшний агуулах байгуулах эсэх тухай яриа хэлэлцээр хийгдэж байгаа. Хэрэв энэ бүгд амжилттай явагдвал бид АНУ-аас гаралтай материал орж буй бүх оронтой “123 гэрээ” байгуулдаг журамтай. Хаягдал түлшний агуулах руу Тайвань, Өмнөд Солонгосоос материал очих төлөвтэй тул бид Монголтой гэрээ байгуулах шаардлагатай болно.

Richard Stratford: Well, are there others out there? Yes, Mongolia. Whoa. Why Mongolia? Are they planning on going nuclear power? Well, no, but there are discussions about whether or not Mongolia would harbor – or take a spent-fuel storage depot for third-country fuel. Now, if thatworks out, we have to have a 123 with any country where U.S.-obligated material is going to. Now, since such a spent-fuel storage facility might take material from Taiwan and South Korea, we’d have to do Mongolia.

гэснээгэхдээ хадгалах, дахин боловсруулах зорилгоор авнагэж хэлсэн. “Хэрэв дахин боловсруулахыг зөвшөөрөхгүй бол тодорхой хугацааны дараа эзэнд нь эргүүлж өгнөгэж байсан. Бихэдэн жилийн дараа?”гэж асуусан чинь “50 жилгэжхариулсан. Миний толгойдЕэ бурхан минь, Тайвань, Өмнөд Солонгост байгаа хамтрагчид маань цөмийн хаягдлаасаа 50 жил ч болтугай салж, элдэв асуудлаас толгойгоо амраахад ямар их дуртай байх болоогэж бодогдсон.

Дараа нь Оросууд бодлоо өөрчилсөн л дөө. Одоо тэд Ангарскт үйлдвэрлэж борлуулсан түлшнийхээ хаягдлыг бол эргүүлж авна, харин гадны хаягдал авахгүй гээд байгаа. Та нарт гэж хэлэхэд би [АНУ-ын ] төрийн алба хашихаа болихоороо [ОХУ-ын] “Росатом”-д маркетингийн менежер болох юмсан гэж бодоод байгаа шүү (Инээв).Хэрэв би Оросуудын оронд байсан бол Өмнөд Солонгос, Тайвань зэргийн орнуудад манайхаас цөмийн түлш авбал бид хаягдлыг нь эргүүлж авна, тэгээд танай цөмийн хаягдал одоо байгаа хэмжээнээсээ нэмэгдэхгүй гэсэн санал тавинаа.

Тэгээд надтай урт хугацааны гэрээ байгуулж, гадны түлш өндөр үнээр хадгалуулах бол би Орост үйлдвэрлэсэн 4 савханцар тутам гадаадад үйлдвэрлэсэн 1 савханцар авна гэсэн гэрээ хийнээ. Ингэвэл цөмийн хаягдал нэмэгдэхгүй, дээрээс нь аажимдаа багассаар багассаар байхгүй болно гэсэн үг шүү дээ. Би л лав хувьдаа ингэвэл асар их ашигтай гэж боддог, тэгээд тэднийг [Оросуудыг] яагаад энэ чиглэлд ажилладаггүй юм бол гэж гайхаж явдаг.

Q: Jeffrey Lewis, Monterey Institute. I was surprised that you referred to discussions about – this is for Mr. Stratford – I was surprised that you referred to discussions about negotiating a 123 agreement with Mongolia so I had just two points of clarification. You mentioned a depot for third-party spent fuel -would that include U.S.-origin spent nuclear fuel? And what do the Mongolians get out of it? Do they want to do fuel fabrication? What’s the fuel services package?STRATFORD: That’s not entirely clear. I mention that because I have a list, which I keep with me, of all the agreements that I have to do over the next four years, assuming I hang around that long. And it’s a long list. When I was discussing the list with some people about two weeks ago, someone said, Dick, you realize that your energy colleagues are having discussions with Mongolia about the possibility of spent-fuel storage?

And I said, no, I wasn’t aware of that. Are they serious? And the answer was, well, they think so. And I said, well, okay, then if they are and if that pans out, then frankly, I’d be very happy because my Taiwan and South Korean colleagues have a really difficult time with spent fuel. And if there really was an international storage depot, which I have always supported, then that would help to solve their problem.

So my point is, is if that pans out, then there would have to be a 123 and yes, I would support allowing them to transfer U.S.-obligated spent fuel. One of the reasons I was such a big supporter of the Russia agreement was, if we had an agreement with Russia, it would have allowed U.S.-obligated spent fuel to go to Russia. Now, some years ago when I was the U.S. expert on the IAEA director general’s panel drafting a report on multinational facilities, my Russian colleague sat to my right in themeetings.

And we were chatting and I said, didn’t you, at one point, talk about taking foreign-origin spent fuel? And he said, well, yeah. And I said, not Russian, but others? And he said, yes. And he said, but that would be for storage and reprocessing. If you don’t allow us to reprocess it then you have to take it back at some point. And I said, what’s the point? And the answer was 50 years. And I thought, oh my god, my Taiwan and South Korean colleagues would love to get rid of their spent fuel for 50 years and not have to face the issue. [00:55:25]

But the Russians changed their mind. They’re happy to take back fuel that they sell from Angarsk but they’re not taking foreign spent fuel. Now, I have to tell you, I’ve often thought that when I leave the government, I should apply for the job of Rosatom’s marketing manager. (Laughter.) Because if I were the Russians, I would approach countries like South Korea and Taiwan and I would say, buy from me and I will take it back and your problem of spent fuel will never get worse. Now, sign a long-term contract with me and pay a premium price for somebody else’s fuel and for every four Russian rods I take back, I’ll take back one foreign rod. Now you can tell your people not only will your spent fuel problem never get worse, but it will gradually get better until it disappears and there is no problem. I personally think there would be a lot of money in that and I absolutely cannot understand why they haven’t moved that direction.

Б. Энэ талаарх мэдээллийг ямар сувгаар цацав?
2011
оны Карнегийн хурлын ивээн тэтгэгчдийн дунд Цөмийн Аюултай Тэмцэх Санаачлага буюу Nuclear Threat Initiative (NTI) гэгч тус төрийн бус байгууллага байжээ. Байгуулагдсаныхаа 10 жилийн ойг энэ жил тэмдэглэж буй NTI нь цөмийн, биологийн болон химийн зэвсгийн аюулыг багасгаж, дэлхий нийтийн аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилготой юм. Олон Улсын Энх Тайвны Tөлөө Карнегийн нэрэмжит Сангийн ерөнхийлөгч Жессика Матьюз нь NTI– ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ажээ

(4). NTI- ийн ТУЗ-ийн захирлаар АНУ-ын сенатор ч Сэм Нанн болон CNN хэмээх мэдээний сургийг үүсгэн байгуулагч, өглөгийн эзэн Тэд Тернер нар хамтран ажилладаг юм байна. Тэднээс гадна АНУ, ОХУ, Япон, Энэтхэг, Пакистан, Хятад, Йордан, Швед, Франц, болон Их Британий нөлөө бүхий хүмүүс ордогooc заримыг нь дурдвал:

•   АНУ-ын Батлан Хамгаалах Яамны төрийн нарийн бичиг дарга асан доктор Вильям ПерриАНУ, Франц, Орос болон Их Британий засгийн газрын хууль тогтоогчид
Йорданы өндөр сурвалжит гэр бүлийн гишүүн, ханхүү Эл Хассан бин Татал
Нобелийн шагналтай эдийн засагч, Харвардын их сургуулийн профессор Амартя Сен
дэлхийд нэртэй цөмийн физикч, Хятадын ШУА-ийн академич, Ноттингэмийн их сургуулийн захирагч доктор Янг
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай зөвлөх, доктор Нафис Садик гэх зэрэг нэр хүндтэй хүмүүс байдаг байна

ТУЗ-ийн гишүүдэд зөвлөхөөр шинжлэх ухаан, бизнес, олон улсын аюулгүй байдлын асуудлаар салбартаа тэргүүлсэн хүмүүс ажилладаг (эдний дунд АНУ-ын тэрбумтан, өглөгийн эзэн Уоррен Баффет оржээ). NTI-ийн ажилтнууд нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудал, олон улсын харилцаа, холбоо харилцаа, аюулгүй байдал, цэргийн, нийгмийн эрүүл мэнд, анагаах ухаан зэрэг чиглэлээр мэргэшсэн, гадаад орнуудад ажиллаж байсан, ажлын өндөр туршлагатай чадварлаг шинжээчдээс бүрддэг ажээ.

В. Монголын хэвлэлд энэ талаар ямар мэдээ гарав?
Албан ёсны эх сурвалжтай, ил тодорхой, баримт нотолгоотой энэ мэдээллийг Монголын эрх баригчид хэвлэл мэдээллээр удаа дараа үгүйсгэсэн. Бантсандаа ч тэр үү зарим нь буруу зөв юм ярьж ч үзэв. Жишээ нь саяхны “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа УИХ-ын гишүүн О. Чулуунбат цөмийн хаягдлыг Монголд булахаар Тайваньд гэрээ хийж явсан гэдэг мэдээг үгүйсгэнгээ, “жорлон, үнс утаа цөмийн хаягдлаас арав дахин хортой” , “цөмийн идэвхт хаягдал нь хадгалахад хоргүй, туйлын ашигтай бизнес” гэж хээвнэг залж байх юм. Ингэхдээ өөрөө энэ талаар судалгаа хийсэн гэв

(5). Цөмийн хаягдлын хор хөнөөл болон жорлон, утаа, үнсний талаар дараагийн нийтлэлд дэлгэрэнгүй өгүүлэх бөгөөд тэдгээрийн хор уршиг цөмийн түлшний хаягдлынхтай зүйрлэшгүй бага гэдгийг энэ дашрамд хэлье. Ер нь yраны олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэл, ашиглалтын явцад гарч буй олон төрлийн цөмийн хаягдал дотроос цөмийн түлшний хаягдал дээд зэргийн хортойд ордог ажээ.

УИХ-ын гишүүн О. Чулуунбатын “асар ашигтай” гэж нэрлээд байгаа цөмийн түлшний хаягдлыг булшлах бизнес нь чухам хэнд ашигтай юм бэ? Мэдээж хэрэг, АЦС-ныхаа хөнөөлт хаягдлаас салж буй улс орoнд яалт ч үгүй ашигтай. Харин үхэл тээгч цөмийн хаягдлыг асар их өртөг зардал, хэдэн зуун мянган жилийн үүрэг хариуцлага, аюул эрсдэлтэй нь хамт гардаж буй талд ямар бол? Үнэхээр ашигтай байсан бол дэлхийн олон орон авахаар өрсөлдөх байсан болов уу. Гэтэл цөмийн түлшний хаягдлаасаа салахын түүс болсон улс зөндөө ч авч хадгалах эзэн олддоггүйгээс болж цөмийн хаягдлын олон улсын агуулах барих төлөвлөгөө олон жил зөвхөн цаасан дээр байгаа юм бус уу?

Цөмийн түлшний хаягдлын агуулахыг аюулгүйн нарийн журам горимын дагуу байгуулахад асар өндөр өртөг зардал шаардагддаг тул хадгалахад авсан төлбөрийн мөнгө ч хүрэлцэнэ гэдэг эргэлзээтэй. Цөмийн хаягдал хадгалах нь хэзээ хэзээгүй тэсэрч болзошгүй аюулт бөмбөг дээр суухтай утга нэг. Байгалийн гамшиг, террорист халдлага, хүний санамсаргүй алдаа, техник, технологийн эвдрэл гээд асар урт хугацааны туршид юу эс тохиолдохыг тэр гэх вэ.

Сүүлийн 25 жилд гарсан хэдэн зуугаар тоологдох атомын осол аваарууд  цөмийн энерги хичнээн их аюултайг, бас баталгаагүйг гэрчилж байна. Золгүй явдал тохиолдож гай гамшиг учирваас түүний хор хөнөөл, аймшигт үр дагавaр та биднээр зогсохгүй, бидний үр удам, хойч үеийнхэнд ч зуун мянган жилээр нөлөөлнө гэдгийг О.Чулуунбат та судалсан уу?

Монгол улс цөмийн хаягдал хадгалахыг сонирхож байгаа гэсэн мэдээ гарсантай холбогдон хэвлэлд олон янзын нийтлэл гарч байсны зах зухаас толилуулья. Тухайлбал, “Нийгмийн Толь” сонинд Б. Түвшинтөр гэдэг нэрээр маш хачирхалтай мэдээ нийтлэгдснийг дороос үзнэ үү.

Монголыг ураны хаягдлын цэг болгох сонирхолтой байгаа бололтой

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр www.globalsecirutynewswire.org сайтад Монгол Улсыг олон улсын цөмийн хаягдлын цэг болж магадгүй гэх утгатай нийтлэл тавигдсан. Тэнд өгүүлснээр энэ оны хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн ажлын хэсэг манай улсын төлөөлөгчдийг хүлээн авч Азийн улсуудын цөмийн хаягдлыг хадгалах улс болох асуудлыг хэлэлцсэн аж. Энэ талаарх яриа хэлэлцээр эхний шатандаа явж байгаа, тодорхой шийдэлд хүрээгүй гэнэ.

Дээрх сайтад бичсэнээр АНУ-ын Төрийн Департментын цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын албаны дарга Ричард Стратфорд цөмийн хаягдлыг хадгалах Монгол Улсын байр суурийн талаар өөрийн бодлоо дэлгэсэн байна. Тэрбээр “Монгол Улс бусад улсын цөмийн хаягдлыг нутаг дэвсгэр дээрээ байршуулахыг зөвшөөрвөл цөмийн хаягдлыг хадгалах асуудлыг шийдвэрлэсэн томоохон үйл явдал болно.

Энэ нь Тайван, Өмнөд Солонгос шиг цөмийн хаягдлаа хааш нъ зайлуулахаа мэдэхгүй байгаа улсад ашигтай боломж” гэжээ. Харин Зүүн Азид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хөтөлбөрийг удирдагч Льюс “Монгол Улс цөмийн хог хаягдлыг агуулж хадгалах бизнест яагаад оролцох гээд байгаа нь ойлгомжгүй” гэжээ. Монгол Улсын төлөөлөгчид энэ оны хоёр, гуравдугаар сард АНУ-д айлчлал хийсэн эсэх талаар Гадаад харилцааны яамын Олон нийттэй харилцах газрын дарга Б.Монхоогоос тодруулахад “Эдгээр сард ямар нэгэн албаны айлчлал хийгдээгүй. Ураныг хадгалах асуудал ч яригдаагүй” гэв.

Тус яамнаа өчигдөр мэдэгдэл хийхдээ “Монгол Улсад цөмийн хог хаягдал хаяхгүй. Энэ нь манай улсын хуулийг зөрчиж байна” хэмээсэн юм. Тэгэхээр www.globalsecirutynewswire.org сайт худал мэдээлэл байрлуулсан гэсэн үг үү.

Дашрамд дуулгахад, энэ сайт 2006 онд онд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийг Иракийн дайныг эхлүүлснийхээ төлөө их хэмжээний мөнгө авсан хэмээн бичиж байжээ. Гэвч энэ нь талаарх шүүхийн шийдвэр гарч сайт ялагдсан байдаг. Тэгэхээр энэ сайтад итгэхэд бэрх юм. Гэхдээ манай эрх баригчдын дунд цөмийн хог хаягдлаар хоолоо олж идэх сонирхолтой бүлэг байхыг үгүйсгэхгүй.

Үүний сацуу, АНУ-ын эрх баригчид цөмийн хаягдлаа Невада мужийн Юкиа ууланд хадгалах асууддыг 2008 оноос хойш ярилцаж байгаа. Гэвч эл асуудал шийдвэрлэгдэх магаддал тун муу байгаа гэнэ.

Иймээс тус улсын эрх баригчдад цөмийн хаягдлаа хаана хадгалах асуудал толгойны өвчин нь болсон аж. Өөрөөр хэлбэл, АНУ цөмийн хаягдлыг хадгалах шинэ улс хайж байгаа. Тэгвэл дээрх сайтын бичсэнээр манай тал АНУ-тай тохиролцох сонирхолтой буйг үгүйсгэх аргагүй. Бүр цаашлаад Монгол Улсыг ураны хаягдлын цэг болгох сонирхол агуулагдаж байгаа гэхэд хэлсдэхгүй.

Д.Түвшинтөр
Эх сурвалж: “Нийгмийн толь”
http://sonin.mn/?p=125608 -с авав.

Tайлбарлавал, сэтгүүлч маань 2011 оны 3 сард болсон олон улсын хурлыг хурлыг “Обамагийн ажлын хэсэгтэй манай улс төрчид 2 сард уулзсан” болгож “андууpaaд”, өөрийн зохиосон мэдээллээ Гадаад Харилцааны Яамнаас лавласан байх юм. Ингээд мэдээж тэр нь батлагдахгүй болохоор нь NTI буюу www.globalsecirutynewswire.org худал мэдээлэл цацжээ гэсэн дүгнэлт хийж буйг та нар анзаарcан байх. Түүнчлэн, NTI мэдээллийн байгууллага нь АНУ-ын Еpөнхийлөгч асан Ж. Бушийг гүтгэсэн мэдээ цацсаны улмаас шүүхээр шийтгүүлсэн гэж ор үндэслэлгүй юм бичжээ.

Б. Түвшинтөр сэтгүүлч тус мэдээг уншихдаа он сар, эх сурвалжийг андуурч будилав уу эсвэл аль нэг хэсэг бүлгийн захиалгаар мэдээллийг мушгин гуйвуулж, бусдыг гүтгэн гөрдөж, олныг төөрөгдүүлэх гэсэн явууллага явуулж байна уу гэдгийг дор бүрнээ болгоох буй заа. Ямартаа ч улс эх орны ирээдүй хойчийн хувь заяатай холбоотой чухал асуудлаар хэлэлцэж байхад сэтгүүлчид шударга байж, үнэн зөв мэдээллийг нийтэд хүргэхээр шамдах нь чухал болов уу.

Албаны шугамаар тус мэдээллийг үгүйсгэcэн тухай өдөр тутмын сонингуудад нийтэлжээ. Жишээ нь гэхэд, “Өдрийн Cонин”-д гарсан нийтлэлд “…Дээрх асуудлын талаар Гадаад харилцааныяамныХэвлэл мэдээллийн албаны дарга Б. Доржоос тодруулахаар утсаар холбогдоход “Хэн ч юу гэж ярьж болно шүү” гэсэн юм. Гэхдээ Засгийн газар энэ талаар хуралджээ…” “гэж бичжээ

(7). Харин 2011 оны 4 сарын 5-нд “Ардын Эрх” сонинд ийм мэдээлэл тавигджээ.
Цөмийн энергийн газар мэдэгдэл гаргав

Сүүлийн өдрүүдэд сонин хэвлэл, сайтуудаар “Global Security Newswire”-ийн мэдээллээс иш татсан “Монгол Улсыг цөмийн хог хаягдлын агуулах болгохоор ярилцаж байгаа гэх мэдээлэл цацагдсан юм…

Энэхүү мэдээлэлд ” Төв Азийн Монгол Улс нь олон улсын цөмийн хог шаарыг булж далдруулахад хамгийн тохиромжтой агуулах болох нутаг юм. Яг энэ асуудлаар Монголын талтай АНУ-ын Засаг захиргаа албан бус яриа хэлэлцээр хийж байна” гэж дурдсан нь үнэнд нийцэхгүй, албан бус мэдээлэл гэж Цөмийн энергийн газраас мэдэгдэж байна. Уг мэдэгдэлд “Дурдсан асуудлаар гадаадын байгуулага, засаг захиргааны нэгж, хувь хүмүүстэй ямар нэгэн яриа хэлэлцээр хийгээгүй, гэрээ хэлцэл хийх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан “Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай” Монгол Улсын хуулийн 4дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно”, мөн 4.2 дахь хэсэгт “Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно” гэж заасан байдаг” гэжээ.

Эх сурвалж: http://economy.news.mn/content/61 381^г#п1-с авав.

“Өнөөдөр” сонин 4 сарын 11-ний дугаартаа АНУ-ын ЭСЯ-ны мэдэгдлийг орчуулж нийтэлснийг бүрэн эхээр нь дор тавив.

АНУ-ын Төрийн департамент монголчуудад хандсан мэдэгдэл гаргажээ
“Өнөөдөр” сонины энэ сарын 1-ний дугаарт “Монгол Улсыг цөмийн хог хаягдлын агуулах болгоно гэв үү” нэртэй мэдээлэл гарсны дагуу АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл гаргасныг манай улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны вэб сайтад байрлуулжээ.

Уг мэдэгдэлд “АНУ, Монгол Улсын хооронд эрчим хүчний бодлогын талаар өргөн хүрээнд хамтран ажиллаж, нэн ялангуяа дахин сэргээгдэх эрчим хүчний технологи, цэвэршүүлсэн нүүрс, дэд бүтэц хийгээд иргэний зориулалттай цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр хамтрах меморандумд 2010 онд гарын үсэг зурсан юм. Олон улсын цөмийн бодлогын Карнегийн бага хурлын үеэр АНУ-ын цөмийн энерги, аюулгүй байдлыг хариуцсан ажилтны хийсэн мэдэгдэлд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Түүний хэлсэн Монгол Улсыг цөмийн хаягдлын агуулах болгох тухай яриа буруу юм.

Бид монголчуудын цөмийн салбар дахь бие даасан идэвхтэй үйл ажиллагааг бүрэн дүүрэн хүндэтгэж үздэг бөгөөд энэ чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байдаг…” хэмээн дурджээ.
Эх сурвалж: http://mongolnews.mn/i/18087

Дээрх мэдээг уншаад АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан ажлын хариуцлага алдаж, буруу ярьжээ гэж ойлгосон юм. Ингээд мэдээллийн эхийг англиар нягтлахаар АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудсыг сонирхлoo. Гайхалтай нь “Өнөөдөр” сониныхон орчуулахдаа ялимгүй мэт авч чухал утгын алдаа гаргасан байх юм.

Жинхэнэ англи эх нь “…[АНУ нь] Олон улсын цөмийн бодлогын Карнегийн бага хурлын үеэр АНУ-ын цөмийн энерги, аюулгүй байдлыг хариуцсан ажилтны хэлсэн үгийг гадаад орнуудын цөмийн түлшний хаягдлын агуулах барьж байгуулах талаар манай улс Монгол улстай хэлэлцээр хийж байгаамэтээр ташаа ойлгосон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Энэ бол тийм биш билээгэсэн байна.

U.S. Statement on Bilateral Energy Cooperation
The United States and Mongolia are actively conducting discussions on a wide range of energy-related issues, including renewable energy technologies, clean coal, infrastructure, regulatory considerations and civil nuclear development. As part of this cooperation, our two countries in 2010 signed a memorandum of understanding on cooperation in the peaceful uses of civil nuclear technology.

We regret that recent statements made by a U.S. official responsible for nuclear energy, safety & security during the recent Carnegie International Nuclear Policy Conference may have been misinterpreted to mean we are in discussions with Mongolia about the establishment of a storage facility to accept foreign spent nuclear fuel. That is not correct. We fully respect that Mongolians are making sovereign decisions about their activities in the nuclear field as they deem necessary, and we stand ready to collaborate with and support them where our interests converge.

As we affirmed most recently at our Annual Bilateral Consultations in Ulaanbaatar on March 11, led by Assistant Secretary of State Kurt Campbell, we consider Mongolia to be an important partner on a wide range of issues, from support for democratic principles to international security to economic and commercial development. Our relationship has only grown stronger since we established formal relations nearly 25 years ago, and our joint commitment to openness, transparency, democratic and market-oriented principles will help us reach even greater heights.

Эх сурвалж: http://mongolia.usembassy.gov/statement 040612.html

Харин энэ завсар мэдээг “худал” гэж зарласан Монголын Засгийн Газар энэ асуудлаар хаалттай хуралдаж байх юм (7). 2011 оны 4 сарын 18-ны өдрийн хаалттай хуралдаан дээр ГXЯ-ны сайд Г. Занданшатар нууц мэдээлэл танилцуулсаныг ч (8) үүнтэй холбоотой гэх юм. Үнэндээ 2010 оны 9-p сард АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Дэниел Понeман ирээд Г.Зандашатар сайдтай Цөмийн энергийн асуудлаар Хамтран Aжиллах Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зураад явсан. Энэ айлчлалын хугацаа Илэйн Гроссманы сурвалжлагад дурдсан цаг хугацаатай таарч байгаа. Чухам тэр уулзалтын үеэр хэн юу ярьсан, хэн хэнтэй уулзсан, хэрхэхээр тохирсныг Зандашатар сайд сайн мэдэх учиртай билээ.

УБ.2010оны 9 сарын 22. АНУ-ын Эрчим Хүчний дэдсайд Д. Понеман.ГХЯ-ны сайдГ. Занданшатар нарЦөмийн эрчим хүчийгэнхийн зорилгоорашиглах салбарт хамтран ажиллахтухайхарилцан ойлголцлын санамжбичигтгарын усэгзурав.


Г. Монголд цөмийн хаягдлыг хадгална гэдэг үнэн үү?

Дээрх асуултын хариулт хэзээ нэг цагт ил болох бизээ. Ямартаа ч цөмийн хаягдлын асуудал дэлхий нийтийн “шүдний өвчин” болчихоод байгаа энэ үед бусад улс орнууд, тухайлбал, манай ойрын хөрш Өмнөд Солонгос, Тайвань зэрэг орнуудад, ийм сонирхол байдаг нь үнэн. Тэдгээр орнуудын АЦС-ын түлш АНУ-аас гаралтай байдгаас энэ асуудалд Америкчууд оролцох болсон бололтой.

Энэ бүх явдалд бид гадaaд орнуудыг, тухайлбал, АНУ, Тайванийг ч буруутгах ёсгүй. Бодож үзвэл, аль ч улс гүрэн нэн түрүүнд өөрийн улс орны эрх ашгийг дээдэлдэг. Тиймээс АНУ, Тайвань өөрсдийн эрх ашгийг бодолцож үзээд, хамгийн оновчтой шийдэл хэмээн үзэж Монголчуудад бизнес санал тавьжээ гэж ойлгож болох юм. Харин тэр саналыг хүлээж авах эсэх нь нийт Монголчуудын сонголт байх учиртай. Мэдээлэл ил тод, чөлөөтэй болсон өнөө цагт нөхцөл байдлыг сайтар судалж, эргэцүүлж, хэлэлцэж байж шийдвэр гаргахыг бид шаардах эрхтэй. Ардчилсан нийгмийн давуу тал бол асуудлыг олонхиороо шийддэгт оршдог гэдэг биш бил үү?

Ер нь бол цөмийн хаягдал нутагтаа сэмхэн булшилж, хялбар аргаар хэтэвчээ зузаатгахыг Монголын эрх мэдэлтнүүд хүсэмжилдэг тухай яриа гараад удаж байгаа. Анхны мэдээг бараг долоон жилийн өмнө буюу 2004 оны 6 сарын 1 -нд Цахим Өртөө дээр тавигдсныг олж үзлээ (9). Мэдээнд 2004 оны 5 сард Монголын төрийн албан тушаалтaн Оросын Төрийн Думын гишүүн Рафаэль Гимаров гэгчээр зуучлуулан Тайваны цөмийн хаягдлыг Монголын говьд булахаар нууц гэрээ хэлэлцээр хийж явсан тухай бичсэн байх юм. Түүнчлэн 2005 онд судлаач Д. Ганхуяг гуай энэ асуудлыг хөндөн тавьж удирдах хүмүүст бичиж байсан ч хариу өгөлгүй сураг алдарчээ (10).

Тайваны цөмийн хаягдлыг Оросууд Монголд булна


Монгол орны өнөөгийн төр засгийн удирдлага мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон талаар даян дэлхийгээр мэдэх болж, энэ талаар хятадууд хүртэл шогшрон бичиж байна. Эл байдлыг халаглан харсан элэг нэгт монгол хүн дараах нийтлэлийг [Цахим] өртөөнд орчуулж ирүүлснийг ямар ч засваргүйгээр нийтэлж байна.

Хятад хэлнээс тоймлон орчуулсан Олон нарс 2004 оны 5 сарын 28 Дэлхийн Мэдээ сонин

Тайваны АЛИМ сонины мэдээлснээр Оросын Холбооны Улсын Төрийн Дээд Зөвлөлийн (ДУМ) дэд тушаалын нэгэн дарга Рафаэл Гималов тус улсад айлчлахдаа Ерөнхий сайдын зөвлөх Линг Фүшинтэй уулзаж, Тайваны цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах асуудлыг эрчимтэй болгох талаар Ерөнхий сайд Ченг Шьюбианд хүсэлт тавилаа.

Тус агентлагийн мэдээлснээр 1997 онд Орос, Америк, Япон, Смнөд Солонгос зэрэг улсуудыг хамаарсан СИБИРЬ төслийг хэлэлцэн баталж, түүний дагуу Курилийн арлууд болон Байгаль нуурын ойролцоох газар нутагт цөмийн хаягдлыг газар дор булан хадгалахаар тохирсон байна. Гэвч байгаль орчныг хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч эл асуудал хойшлогджээ.

Тайваны парламентын 520 гишүүдийн саналаар 5 сарын 19-нд Ерөнхий сайд болсон Ченг Шьюбианд баяр хүргэх үйл ажиллагаанд оролцох өөр зорилгоор хурэлцэнирсний дараа Тайваны Засгийн газартай дээд хэмжээнд хэлэлцэж, цөмийн хаягдлын асуудлыг шийдэхийг Ерөнхий сайдад дамжуулан өгөхийг Гималов эрчимтэй шаардав.

Гималов мөн цөмийн хаягдлын асуудалд Америкчууд хэт хутгалдан оролцож байгааг буруушаан үзэж, Путины даалгавраар эл асуудлыг Оросууд тэргүүлэх хүсэлтэй байгаагаа ярилцахаар ирснээ мэдэгдэв.

Тус агентлаг тайлбар хийхдээ, Гималов эл асуудлыг Ерөнхий сайд Ченг Шьюбианд хүчтэй шаардахаар зөвлөх Линг Фүшинтэй 5 сарын 23-ны оройн 10 цагт Жин Хуа зочид буудалд маш нууц уулзалт хийж, мөн Монгол Улсын төрийн дээд албан тушаалтан тэнд оролцсон байна.
Тухайн албаны хүний мэдээлснээр Оросууд анх тохирохдоо нэгж хаягдлыг 1700 америк доллараар худалдан авахаар бодож байсан бол одоо ханш өсч, нэг хаягдлыг 3000 америк доллароос дээш бодно гэжээ. Учир нь энэ мөнгөний 70 хувийг оросууд 30 хувийг монголчууд авахаар хоорондоо тохирсон байна.

Монгол Улс анх удаагаа оролцож байгаа энэ төлөвлөгөө нь Лан Ю усан онгоцоор Хаваровск далайн боомт хүртэл цөмийн хаягдлыг тээвэрлээд Сибирийн төмөр замаар дамжуулан Монголын нутагт оруулах ажээ.

Гималов АЛИМ сонины сурвалжчлагчийг хүлээн авахыг зөвшөөрсөн боловч цөмийн хаягдлын талаар сурвалжлага өгөхийг хүссэнгүй. Ерөнхий сайдын зөвлөх Линг Фүшин эл асуудлаар ямарч шийдвэр гаргахад хүчин мөхөс, зөвхөн дээш дамжуулахаа Гималовт мэдэгдэж, цөмийн хаягдлын асуудлыг шийдэх нь удаашрах төлөвтэй.

Зөвлөх Линг Фүшиний эл асуудлын талаар Цөмийн энергийн газрын дарга Линг Мэншианг “Цөмийн хаягдлыг өөртөө хадгалах арга замыг эхлээд бид хайх хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Цахим Өртөө http://tsahimurtuu.mn/main/20040601306.htm

Дээрх мэдээг албан бус гэвэл баттай эх сурвалж ч бас байна. 2009 оны 6 сард УИХ-ын гишүүн Д. Энхбат “Өдрийн Сонин”-ы сурвалжлагч Б.Жавзмаад ярилцлага өгчээ (11). Д. Энхбат “Уран бол энгийн нэг ашигт малтмал биш, буруугаар ашиглавал дэлхийг сөнөөх чадалтай эд. Цөмийн зэвсэг, цөмийн аюулын тухайд хvн төрөлхтөн мартахын аргагмй сургамжийг Японы Хирошимaд хаясан атомын бөмбөг, Украины Чернобылийн атомын станц дэлбэрэлтээс авсан” гээд авлигад идэгдсэн засаг төрд ураны бизнесийг хариуцуулж болохгүйг анхааруулж, уран ашиглахыг согтуу хүнд машин бариулахтай зүйрлэсэн байна.

Түүний хийсэн маш ноцтой мэдэгдэл бол УИХ-д цөмийн хаягдлыг булж болно гэсэн тогтоолын төсөл орж ирээд гишүүд тавь, тавин хувиар тэнцээд энэ төслийг шийдэлп/й орхисон тухай мэдээлэл юм.

Монгол цөмийн хаягдлыг булшилдаг орон болж хувирах магадлал өндөр
(хэсэгчлэн авав)

Эх сурвалж:

http://enkhbatd.wordpress.com/2009/07/10/авлигад-идэгдсэн-засаг-төр-ураны-бизн/

Mанай улс төрчдийн аль эртнээс газар нутагтаа бусдын цөмийн хаягдлыг булшлахаар сонирхож байсныг эдгээр баримтууд гэрчилж байна. Тэгэхээр УИХ-д он улиран суудаг хууччуул бол энэ талаар анддаггүй баймаар. Сэтгүүлчид маань элдэв янзын “шувуу” нисгэж, үнэн худлын мананд төөрч явахаар хэн, хэзээ тийм тогтоол санаачилсан талаар УИХ орчмоос асуувал нэлээд зүйл тодрох ч юм шиг.

Д. Одоо бид яахав?
Олон улсын цөмийн хаягдлыг Монголд булшлах хэлэлцээр хийж байгаа гэсэг мэдээллийг албаны хүмүүс үгүйсгэж, “хуулиар хориотой” гэж булзааруулах үгний цаана хуулийг хүчингүй болгож аваад үзээд алдах далд санаа цухалзаж байна. Үнэндээ тэдэнд “Бид хэзээ ч бусдын цөмийн хаягдлыг эх нутагтаа булшилж ард түмэн, эх орноо аюул эрсдэлд оруулахгүй. Хэрэв тийм асуудал гарваас ил тод хэлэлцэж байж шийдвэрлэх болно” гэж нүүр бардам хэлэх зүрх зориг, “совесть” дутаж байна. Гадныхан ч бас үүнийг анзаарчихаж. “Монгол улс цөмийн хаягдал хадгалах талаар хэлэлцээр хийж байгаа гэсэн мэдээ цацагдсаныг Монгол улсын эрх баригчид албан ёсоор үгүйсгэхдээ аюултай хог хаягдлыг импортлохыг Монгол улсын хуулиар хориглосон тул тэгэх боломжгүй хэмээн тайлбарлаж байна” гэж тэд бичжээ

(12). Үүнтэй төстэй эмгэнэлт түүх манай хойт хөрш ОХУ-д болоод өнгөрснийг Монголчууд тэр бүр сонсоогүй байж болно. ОХУ-ын төрийн өмчийн “Росатом” корпораци аюулт бодис импортлохыг хориглосон хуулиа зөрчин байж баруун Европын орнуудын цөмийн түлшний хаягдлыг олон жил нууцаар зөөж, нутагтаа булшилсан түүхтэй. Уралын нуруунаас нааш Сибирийн чигт орших Новоуральск, Зеленогорск, Северск, Ангарск гэх хотууд руу хэдэн арван мянган тонн үхэл таригч ачаа ачигджээ.

Эцэс сүүлд нь гэмт үйлдэл илэрч Оросын ард түмэн эсэргүүцэн тэмцсэн ч “Росатом” “эсэргүү” хуулийг даруйхан хүчингүй болгуулж, ОХУ-д гадны цөмийн хог хаягдлыг хадгалж болно гэсэн шинэ хуулийг Төрийн Думаар батлуулж аваад үргэлжлүүлэн зөөж байсан. Оросын ард түмэн, байгаль хамгаалагчид, oлон улсын Гринпис байгууллагын Орос дахь салбарынхан олон жил уйгагүй тэмцэж байж байдлыг өөрчилж чадсан тухай дараа дараагийн нийтлэлд дэлгэрэнгүй бичих болно.

Монголд ч энэ түүх давтагдаж болзошгүй бололтой. Өнөөдөр цөмийн хаягдал булшлахгүй гэж ганц баталгаа нь 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан “Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай” Монгол Улсын хууль болжээ. Гэвч хууль биднийг хамгаална гэж гар хумхиж суух хооронд ашиг хонжоо эрэгсэд ар хударгаар маань сэм амжуулах аюул нүүрлэж байна.

Авлигад идэгдсэн засаг төрд итгэж цөмийн хаягдлын асуудлыг хариуцуулж болно гэж үү?

Ашигласан материал:

1. Elaine Grossman, Монголд гадаад орнуудын цөмийн хог хаягдлыг хадгалах агуулах байгуулж болзошгүй байгаа гэж АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан мэдэгджээ / Mongolia Might Store Foreign Spent Nuclear Fuel, Senior U.S. Official Says. Global Security Newswire. March 30, 2011
http://www.globalsecuritynewswire.org/gsn/nw 20110330 8553.php
2.
Карнегийн Олон Улсын Цөмийн Бодлогын Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж уншихыг хүсвэл доорх цахим хаягаар орж үзнэ үү. 2011 Carnegie International Nuclear Policy Conference. http://carnegieendowment. org/events/?fa=eventDetail&id=3216

3. Тус хурлын U.S. Nuclear Cooperation: How and With Whom? Panel Discussion салбар хэлэлцүүлгийн аудио бичлэг, протоколыг энэ холбоосоор орж үзэж болно. http://carnegieendowment.org/events/?fa=viewSubEvent&id=43479
Event audio
гэж дараад хэлэлцүүлгийн аудио бичлэгийг сонсох ба Event transcript гэж сонгоод хэлэлцүүлгийн протоколыг pdf хэлбэрээр хуулж авах боломжтой. Хэлэлцүүлгийн протоколын 5 болон 13-14 хуудсанд Монгол улсын тухай бичигдсэн байна.
4. NTI
байгууллагын ТУЗ-ийн захирлууд болон тэдний зөвлөхүүдийн тухай мэдээлэл. NTI Board of Directors. http://www.nti.org/b aboutnti/b1 board.html

5. Го. Энхтөр. “Өнөөдөр” сонины 2011 оны 4 сарын 6-ны дугаар. О.Чулуунбат: Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой байдаг. http://mongolnews.mn/i/17931
6. Энэ талаарх мэдээлллийг нэгтгэхийг хичээ в. Олон Улсын Гринпис байгууллагын архивт 1945-1996 онд болсон 300 орчим атомын осол аваарийн тухай мэдээллийн хуанли маягаар тавьжээ. http://www.msnbc.msn.com/id/42684102/ns/world news-europe/
Английн “Guardian” сонины цахим сайт дээр 2011 оны 3 сарын 14-нд Саймон Рожерс гэгчийн тавьсан мэдээнээс үзвэл дэлхий даяарх АЦС-уудад 1952 оноос хойш 31 удаагийн осол гарсан гэж бичжээ.

http://www. guardian. co.uk/news/datablog/2011/mar/14/nuclear-power-plant-accidents-list-rank#data
Харин Европын орнуудын Atomstopp (Австри), Global 2000 (Австри), WISE (Нидерланд), Sortir de Nucleare (Франц), Friends of the Earth Europe( Европ) зэрэг ТББ-уудын хамтран зохион байгуулсан Нэг сая Европчууд цөмийн энергийн эсрэг гэдэг кампанит ажлын цахим сайтыг үзвэл 1986-2007 онуудын хооронд АЦС-ууд дээр томоохон осол 22 удаа гарсан гэнэ. http://www. million-against-nuclear. net/background/accidents. htm

7. “Өдрийн сонин”-ы 2011 оны 4 сарын 5-ны дугаар. Монголын нутагт цөмийн хаягдлыг булшилна гэв үү.
http://www.dailynews.mn/?vfile=7&vmet id=18274&vmet main=6470&vdate=&vl=archive
8. Г.Занданшатар нууц мэдээлэл танилцуулжээ. “Ардын Эрх” сонин. 2011 оны 4 сарын 18. http://politics. news. mn/content/63311.shtml —с авав

9. Тайваны хаягдлыг Оросууд Монголд булна. Хятад хэлнээс орчуулсан Олоннарс. 2004 оны 6 сарын 1 -нд Цахим Өртөө дээр нийтлэгдсэн.
http://tsahimurtuu. mn/main/20040601306.htm
10. Судлаач Д. Ганхуяг. Цөмийн хаягдал аль эртнийх…. 2011 оны 4 сарын 2-нд нийтлэгдсэн. http://gankhuyag. wordpress. com/2011/04/02/hjdhei/

11. Д. Жавзмаа, “Өдрийн Сонин” 2009 оны 6 сар.  Монгол цөмийн хаягдлыг булшилдаг орон болж хувирах магадлал өндөр. http://enkhbatd.wordpress.com/2009/07/10/авлигад-идэгдсэн-засаг-төр-ураны-бизн/ -с авав.
12. Jonathan B. Miller, Монгол дахь ураны дуулиан/Mongolia’s Uranium Boom. World Politics F^ew. 2011 оны 4 сарын 18. http://www. unuudur.com/?p=14871~с авав.



2011.03.31
"Монгол Улс, харь улсуудын цөмийн хаягдлын агуулах болж болзошгүй" гэж АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан мэдэгдлээ

Элэйн М. Гроссман

   Вашингтон хот- Обамагийн засаг захиргаа Монгол Улстай албан бус хэлэлцээр хийж, Төв Азийн энэ улсад бүс нутгийн нь улсуудын цөмийн хаягдлыг хадгалах боломж бий эсэх талаар ярилцсан гэж АНУ-ын дээгүүр албаны дипломатч өчигдөр мэдэгджээ.

   АНУ-ын Төрийн Яамны Цөмийн Эрчим Хүч, Аюулгүй Байдлын Албаны захирал Ричард Стратфордын хэлснээр, АНУ-ын Эрчим Хүчний Яамны албан ажилтнууд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь ижил алба хашдаг түшмэдүүд хоорондын яриа хэлэлцээ эхний шатандаа байгаа бөгөөд цаашид хэрхэх тухайд одоохондоо тодорхой шийдвэр гаргаагүй байгаа аж.

   Хоёр жил тутам болдог Карнегийн Олон Улсын Цөмийн Бодлогын Хурал дээр Стратфорд хэлсэн үгэндээ, цөмийн эрчим хүч хэрэглэдэг ч атомын хаягдлаа байршуулах газрын хувьд сонголт багаТайван болон Өмнөд Солонгос улсуудад, бүс нутаг дах цөмийн хаягдал агуулах газар чухал ач холбогдолтой гэж тэмдэглэсэн байна.

   Мөн тэрбээр, “Хэрвээ Монгол Улс үүнийг хийх юм бол, энэ нь цөмийн хаягдал агуулах асуудлыг олон улсын хувьд шийдвэрлэхэд чиглэсэн эерэг алхам болно” гэж  цөмийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн тухай зөвшилцөх хурлын үеэр хэлсэн байна. Стратфорд мөн тэрчлэн, “Тайван, Өмнөд Солонгосын мэргэжил нэгт нөхдийн маань хувьд цөмийн түлшний хог шаарыг хадгалах асуудал, үнэхээр хүнд асуудал болж тусч байна. Миний хувьд үргэлж дэмжсээр ирсэн  эл олон улсын цөмийн хаягдлыг агуулах газар хэрэв байгуулвал, энэ нь тэдний асуудлыг шийдвэрлэхэд тус болохсон” гэжээ.

   Ричард Стратфорд бол Вашингтоны цөмийн эрчим хүчний худалдааны гэрээ хариуцсан гол төлөөлөгч юм. Энэхүү гэрээг АНУ-ын Атомын Эрчим Хүчний тухай хуулийн заалтын нь дугаараар “123 гэрээ” гэж зарим үед нэрлэдэг.

   АНУ нь Өмнөд Солонгос,Тайван зэрэг Ази дахь зарим нэг худалдааны түнш улсуудад ураны түлшний шинэ савханцар бэлтгэн нийлүүлдэг. Эдгээр болон бусад улсын хэрэглэсэн АНУ-аас гаралтай цөмийн түлшний шаар хаягдлыг газар нутаг дээрээ агуулж хадгалахыг Монгол Улс хэрэв хүлээн зөвшөөрвөл, Вашингтон Улаанбаатартай цөмийн эрчим хүчний худалдааны гэрээ байгуулах ажээ.

   Хэдийгээр, АНУ-ын Эрчим Хүчний Яамны албан ажлынхан Монголын төлөөлөгчидтэй нилээд хэдэн сарын туршид албан бус яриа хэлэлцээр хийгээд байгаа ч Стратфорд өөрөө Улаанбаатартай ямар нэг холбоо хараахан тогтоогоогүй байгаа гэж мэдэгдсэн байна. Цөмийн эрчим хүчний худалдааны гэрээг албан ёсоор байгуулах эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа аж.

   Өндөр албан тушаалтай энэхүү дипломатчын өгүүлснээр бол, 8 долоо хоног орчмын өмнө, үнэндээ түүнийг энэ талаар огт идей санаагүй явж байхад нь хамт ажилладаг хүн нь, “Танай Эрчим  Хүчний нөхдүүд Монгол Улстай цөмийн эрчим хүчний асуудлуудаар хамтран ажиллах талаар ярилцаад байгаа шүү”  гэж хэлснээр тэрбээр анх энэ талаар мэдсэн гэж Global Security Newswire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Ингэж сонсоод би, ‘Үүнийг мэдээгүй байсан юм байна, харин одоо мэдсэн юм чинь, Монгол Улсыг өөрийн ажлын төлөвлөгөөнд оруулчихъя, тэгээд юу болохыг харж л байя‘ гэсэн” гэж Ричард Стратфорд өгүүлсэн байна.

   Олон Улсын Энх Тайвны Карнегийн сангийн Цөмийн Бодлогын Хөтөлбөрийн ахлах ажилтан Марк Хиббсийн мэдэгдсэнээр, АНУ-ын Эрчим Хүчний Яамны албан тушаалтнууд өнгөрсөн намар Монголд айлчилж энэ асуудлаар албаны хүмүүстэй уулзаж ярилцсан байна. Тэрээр цөмийн хамтын ажиллагааны тухай зөвлөгөөнийг удирдсан ажээ. “Яриа зөвлөгөөн их үр дүнтэй болж өнгөрсөн. Монголчууд нарийн ширийн зүйл рүү орж, хөндөж байсан, (гэхдээ) энэ нь ихэд судалж тандсан байдалтай байсан” гэж Хиббс Global Security Newswire сэтгүүлд өгсөн ярилцлагандаа өгүүлжээ.

   Харь улсын хаягдал бүү хэл дотоод дах цөмийн хог хаягдлаа удаан хугацаагаар хадгалах асуудал дэлхийн олон оронд хэцүү асуудал болоод байна. Гол учир нь цацраг идэвхт, хортой бодисуусыг хадгалж агуулах нь нийт хүн амын эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй тул энэ асуудалд олон нийт туйлын хянуур сэрэмжтэй ханддаг.

   Обамагийн засаг захиргаанаас өнгөрсөн жил цөмийн түлшний хаягдал, атомын хог үлдэгдлийг Невада мужийн Яака ууланд булшилж булах тухай төсөлд хориг тавьснаас хойш АНУ-ын ЗГ тодорхой шийдвэрт хүрч чадалгүй өдийг хүрчээ.

   Олонх улс үндэстнүүд, харь орнуудын цөмийн хог хаягдлыг өөрийн оронд хадгалах тухай саналыг хараал зүхэл мэт хүлээж авдаг ажээ. Оросын албаны түшмэдүүд өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын цөмийн хаягдал хадгалах газар барьж байгуулах талаар хэлэлцэж эхэлсэн боловч дотоодын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас тэдний сэдэл санаа бүтэлгүйтэж замхарсан байна.

   Монголд ч мөн асуудал дээрхээс ялгаагүй болж болзошгүй гэж боддог тухайгаа цөмийн эрчим хүчний шинжээч Жеффри Льюис өгүүлжээ. Тэрбээр Global Security Newswire –д өгсөн товч ярилцлагандаа Стратфордын хэлсэн үгэнд гайхаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, “Монголд цөмийн хог шаараа хадгалчихна гэж найдаж буй хүмүүс өөрсдийгөө л хуурч байна гэсэн үг. Монгол Улс, нутаг дэвгэр дээрээ бүс нутгийнхаа цөмийн хаягдлыг хадгалах газар байгуулахыг хүлээн зөвшөөрнө гэж би бодохгүй байна” гэжээ.

   Хиббс хэлэхдээ, “Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог улсын хувьд Монгол Улс, бүс нутагтаа эдийн засгийн байр сууриа тогтоохыг эрмэлзэж  байгаа. Цөмийн эрчим хүчний салбарт оролцох оролцоогоо өргөжүүлэх нь Монгол Улсын хувьд эдийн засгийн хөшүүрэг болж болзошгүй юм” гэж дурджээ.

   Бүс нутгийн шинжээчдийн үзэж байгаагаар бол, Монгол Улс нь ураны олборлолтоо улам өргөжүүлж, гадаад орнуудыг цөмийн эрчим хүчний шинэ түлшээр хангаад, тодорхой хугацааны дараагаар ашиглагдсан цөмийн хаягдлыг буцааж нутагтаа авчрах зэрэг өргөн хүрээний үйлчилгээ үзүүлэхийг сонирхож байж болох аж. Цөмийн бодисыг “түрээслүүлэх” гэж нэрлэдэг энэ төрлийн төслийг Орос, Хятадын аль аль нь хэрэгжүүлээгүй байгаа.

   Зарим эх сурвалжийн үзэж буйгаар, Монголын эрчим хүчний хэрэгцээ улам бүр өсч байгаатай холбоотойгоор Монголын Засгийн Газрын хийгээд гадны албаныхны  дунд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх сонирхол байж болзошгүй ажээ. Өнгөрсөн долоо хоногт, Монгол Улс, Өмнөд Солонгос улсууд цөмийн эрчим хүчний технологи, мэдлэг туршлагыг энхийн зорилгоор ашиглах, харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурцгаасан байна.

   “Цөмийн эрчим хүч ашиглах олон арван жилийн туршлагатай Орос, Франц зэрэг улсуудын эзэгнэсэн энэ талбарт Монгол Улс шинээр хөл тавьж ашиг олно гэдэгт итгэхэд хэцүү” гэж Олон Улс Судлалын Мантэрэин Хүрээлэнгийн Зүүн Азид Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх Хөтөлбөрийн удирдагч Льюис хэлжээ.

   “Ямар учраас Монгол улс цөмийн хог хаягдлыг хадгалах бизнест оролцох гээд байгааг би огтхон ч ойлгохгүй байгаа юм” гэж тэрбээр нэмж өгүүлээд, “Хэрэв би Монгол Улсыг удирдаж байсан бол аж үйлдвэрлэлтийн хөрөнгө оруулалтыг цөмийн хог шаар хадгалах үйлчилгээнд бус өөр олон зүйлд зарцуулах байсан. Монгол Улс нь хөрш орнуудынхаа атомын хог хаягдлыг хадгалах хогийн цэг болж хувирах нь улс төрийн бодлогын хувьд ч аятай зүйл биш шүү дээ” гэсэн байна.

   “Баталгаа, нотолгоогүйгээр, тухайлбал, Монгол Улсын Засгийн Газраас нутаг орноо бүс нутгийнхаа цөмийн хаягдлын хогийн цэг болгохыг хүсч байна гэсэн мэдэгдэл  ч юм уу – тийм юмгүйгээр, яахаараа хэн нэгэн нь, тэд үүнийг хийнэ дээ, ийм юм хийх байх гэж боддог байнаа” гэж Льюис мөн хэлжээ.

   Хиббс, “Хэрэв Монгол Улс цөмийн хог хаягдал, түлшний үйлчилгээг өөртөө  зохистой гэж үзээд АНУ-тай цөмийн эрчим хүчний худалдааны гэрээ байгуулвал Монголд эдийн засгийн ашигтай” гэж хэлсэн байна. Тэрбээр мөн, “Энэхүү гэрээг байгуулж,  АНУ-ын дэмжлэгийг авах нь Монголд их чухал бөгөөд Монгол Улс өрнөдийхөнд таатай ханддаг нь харагдах юм. ...Хоёр талын гэрээ байгуулна гэдэг бол, Монгол Улсын цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх идэвх чармайлтыг АНУ дэмжиж байгаа гэсэн үг.” гэж хэлжээ.

   “Монгол Улс ирээдүйд цөмийн зэвсэг хийхийн тулд атомын эрчим хүчийг сонирхож байгаа гэж бодохгүй байна” гэж Хиббс дурдаад, “Тэднийг цөмийн зэвсэг сонирхоно гэж огт төсөөлөгдөхгүй байна. Орос, Хятадуудтай зэвсгээр өрсөлдөхийн оронд 1970 оны Цөмийн Зэвсэг Үл Дэлгэрүүлэх Олон Улсын гэрээнд нэгдсэн байр сууриа хадгалж байсан нь монголчуудад өлзийтэй.” гэсэн байна.

   Харин Льюис энэ тухайд ялимгүй өөр байр суурьтай байлаа. Тэрбээр, “Одоохондоо монголчууд атомын бөмбөг хийх сонирхолгүй байгаа гэж бодож байна. Гэхдээ Монгол Улс уран олборлодог байснаа цөмийн түлш нийлүүлж, эргүүлж хог хаягдлыг нь хадгалагч агуулах болж хувирвал цаашдаа эмзэг эл байгууламжууд хүссэн хүсээгүй олноороо нэмэгдэж болзошгүй юм даа” гэж хэлжээ.

   Орчуулсан Дорждамдингийн Оюун, 2011 оны 3 сарын 31

   Эх сурвалж: Global Security Newswire.org

   http://gsn.nti.org/gsn/nw_20110330_8553.php



2011.01.21
Яагаад эмэгтэйчүүдэд улс төрд ороход квот хэрэгтэй юм бэ?

            2010 оны УИХ-ын намрын чуулганаар сонгуулийн хуулиудад өөрчлөлт оруулах, Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухайхуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байна. Эмэгтэйчүүдийг улс төрд оролцоход нь түлхэц болдог квотын талаар хийгдсэн зарим академик судалгааны  талаар танилцуулж байна. Улс төрд нэр дэвшигчдийн тоонд квот тогтоох эсвэл тодорхой тооны суудлыг эмэгтэйчүүдэд, бага ястан үндэстэний төлөөлөлд зориулан нөөцөлж хуваарилах гэсэн хоёр төрлийн квот хэрэглэдэг. Дэлхийн 81 оронд эмэгтэйчүүдийн улс төрд ороход нь учирдаг саад бэрхшээлийг багасгах зорилгоор квот тогтоосон байдаг. Өндөр хөгжилтэй орнуудаас  Швед,  Дани, Голланд,  Финлянд, Норвеги, Исланд, АНУ-ын Калифорни муж, хөгжиж буй орнуудаас Руанда, Энэтхэг, Аргентин, Коста-Рика, Өмнөд Африк, Мозамбик зэрэг орнуудад парламентийн нийт гишүүдийн 30-аас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.  Монгол орны хувьд эмэгтэйчүүдэд сонгох болон сонгогдох эрхийг нь 1924 онд хуульчилж өгсөн бөгөөд энэ үзүүлэлтээрээ хөгжиж буй орнуудын хувьд дэлхийд эхний хоёрт ордог орон. Эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг Албанид 1920 онд, Монголд 1924, Эквадорт 1929, Туркэд 1930, Шри-Ланкад 1931 онуудад тус тус хуульчилсан байна.

Гэтэл УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 1992 оны сонгуулиас хойш багасаж ирсэн бөгөөд 2008-2012 оны УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 3 эмэгтэй буюу 3.9 хувь байна. 2008 оны орон нутгийн сонгуулийн дүнгээс харахад нийслэл, 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 698 мандатад 99 эмэгтэй  буюу 14,2 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй  болсон бөгөөд аймаг, нийслэлийн засаг даргаар нэг ч эмэгтэй ажиллахгүй байна. Манай орны нийт хүн амын 52 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 51.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг боловч хууль санаачлах, боловсруулах, тогтоох болон хууль хэрэгжүүлэх, гүйцэтгэх засаглалын дээд болон дунд түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгаа нь эдийн засгийн, нийгмийн ба засаглалын  хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байж болзошгүй байна.

Квот тавьснаар засаглал сайжрах уу? гэдэг л  гол асуудал болохоос биш эрэгтэй нь эсвэл  эмэгтэй нь илүү байна уу гэдэг гол биш юм. Энэ асуудлыг судлаачид хөгжиж байгаа орнуудын жишээн дээр авч судалсан нь их. Тухайлбал 1993 онд Энэтхэг улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан байна. Үүнд орон нутгийн зам, гүүр, сургууль, усжуулалт, цэвэр усны хангамж зэрэг нийгмийн бараанд оруулах хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргах эрх мэдлийг орон нутгийн консулуудад буюу 265 мянган Грам Панчаяат-д шилжүүлсэн бөгөөд эдгээр консулуудын нийт суудлийн гуравны нэг болон консулийн даргын суудлыг зөвхөн эмэгтэйчүүдэд нөөцөлж хуваарилах болсон байна. Үүний үр дүнд Энэтхэгийн орон нутгийн улс төрд  эмэгтэйчүүдийн төлөөлөл эрс нэмэгдэж, сая илүү эмэгтэйчүүд Грам Панчаятын консул болсон байна.  Уг квотыг тогтоохдоо ихэнх мужуудад тухайлбал, Ражастан, Баруун Бенгал мужуудад  бүгдэд нь бус харин санамсаргүй байдлаар хэсэгчилж тогтоосон байна.  АНУ-ын Массачутессийн Технологийн Институтын эдийн засгийн онолын профессор Дуфло болон Чаттопадхая нар эдгээр мужуудад санамсаргүй байдлаар квот тогтоосон болон квот ердөө тогтоогоогүй тосгонуудын засаглалын үзүүлэлтүүд, орон нутагт оруулсан хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргасан хурлуудын протоколуудыг харьцуулж судалсан бөгөөд нэмж эдгээр тосгодын сонгогчдоос нь асуулга авч судалсан байна. Дуфло болон Чаттопадхая нарын дүгнэснээр квот тогтоосон тосгонуудад бүгдэд нь квотын хэмжээндээ эмэгтэйчүүд сонгогдсон,  сонгогч эмэгтэйчүүдийн  тосгоны хуралдаа оролцох ирц илүү өндөр байсан ер нь эмэгтэйчүүд  илүү олноор сонгогдвол үүнийг дагаад нийт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, идэвх нь сайжрах эерэг дам нөлөөтэйг харуулсан байна. Мөн эмэгтэй, эрэгтэй сонгогчдын орон нутаг дах төсвийн хөрөнгө оруулалт, зарцуулалтын талаарх санал бодол, сонирхол ихээхэн өөр байсан байна. Дараагийн нэг гол дүгнэлт бол эдгээр мужуудийн сонгогчдоос авсан  түүвэр судалгаагаар квотоор илүү их эмэгтэй консулуудтай болсон тосгодын сонгогчдийн ихэнх нь аливаа зөвшөөрөл, лиценз, тодорхойлолт авахад авилгал өгөөгүй гэж хариулсан байна. Энэ судалгаанаас гарсан хамгийн чухал дүгнэлт бол квот тогтоосноор эмэгтэйчүүдийг илэрхий дорд үздэг байсан хатуу анги давхарга, кастын системтэй, шашин, хэл яриа, орлогын эрс ялгаатай  оронд хүртэл жирийн эмэгтэйчүүд орон нутгийн улс төрд орж ирэх боломжтой болсон бөгөөд гол нь квот бол орон нутаг дахь төсвийн зарцуулалтыг үр ашигтай, хүртээмжтэй, чанартай хуваарилах чухал арга хэрэгсэл байж болох юм гэсэн санаа юм.

Эмэгтэйчүүд боловсрол, ажлын туршлагын хувьд эрэгтэйчүүдтэй ижил, зарим талаар давуу байхад УИХ болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд сонгогдохын тулд тэдэнд яагаад  заавал квот хэрэгтэй юм бэ? АНУ-ын Стэнфордын их сургуулийн эдийн засгийн онолын профессор Р. Бхавнани үзэж байгаагаар, сонгогчид  ихэнхдээ нь эмэгтэй гишүүдийн  төлөөлөлтэй   байж  үзээгүй учраас  эрэгтэй, эмэгтэй төрийн түшээдийн санаачилсан хуулийн төслүүдийг санаачилсан, баталсан байдал, улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын талаар гаргасан шийдвэрүүдийг харьцуулах боломжгүй байдаг тиймд заавал эмэгтэй төрийн түшээтэй байхыг чармайдаггүй гэж үзсэн байна. Харин нэгэнт квот тогтоосноор илүү их эмэгтэй улс төрчидтэй болоод ирсэн тухайлбал, Энэтхэг, Руанда зэрэг орнуудын туршлагаас харахад аажмаар эмэгтэй улс төрчдийн талаарх дутуу өрөөсгөл  ойлголт, нийгмийн хандлага өөрчлөгдөж ирдэг гэж тэрээр тайлбарлажээ. Дуфло, Чаттопадхая, Рагабендра нарын үзэж байгаагаар эмэгтэйчүүд улс төрийн намуудын дотор явагддаг нэр дэвшихийн төлөө тэмцлээс бэрхшээдэг учраас эмэгтэйчүүд улс төрд орох дургүй байна. 

Монголын зарим эмэгтэй улс төрчид эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгааг эмэгтэй сонгогчид өөрсдөө эмэгтэй нэр дэвшигчдээ дэмждэггүйтэй холбоотой хэмээн тайлбарладаг. Харин монголын судлаачдын үзэж байгаагаар бол эмэгтэйчүүд улс төрийн туршлага нимгэн,  нэр дэвших болон сонгуулийн сурталчилгааны ажилд шаардлагатай  хөрөнгө мөнгө багатай учраас улс төрд ордоггүй байна. Улс төрийн намуудын хувьд хамгийн гол нь нам сонгуульд ялах асуудал байдаг тул сонгуулийн зардлыг санхүүжүүлэх хөрөнгө мөнгө багатай эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх нь сонгуульд ялах магадлалтай, сонгуулийн зардлыг санхүүжүүлэх бүрэн чадвартай эрэгтэй улс төрчийг дэвшүүлэхгүйд хүргэнэ магадгүй ингэснээр сонгуульд нэг суудлаа алдах эрсдэл өндөр байдаг тул улс төрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлдэггүй.  Тиймд хуулиар квот тогтоож өгвөл өрсөлдөгч улс төрийн намууд мөн адил эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх учраас энэ эрсдэл буурна.

Эмэгтэйчүүдэд яагаад  заавал квот хэрэгтэй юм бэ гэсэн асуултийн гол хариулт бол энэ нь одоо байгаагаас илүү их тооны улс төрийн авьяастай,  мэдлэг чадвартай боловсон хүчнийг гаргаж ирэхэд, тэгснээрээ улс төрчдийн тэр дундаа эрэгтэй улс төрчдийн доторхи өрсөлдөөнийг нэмэгдүүлэх хамгийн дөт арга зам юм. Монголын улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын ухуулга сурталчилгаа, нөлөө үзүүлэх ажлуудын үр дүнд 2005 оны 12 дугаар сард батлагдсан УИХ-ын сонгуулийн тухайхуульд нам эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувьд эмэгтэйчүүд байназаалтыг оруулсан боловч 2007 оны 12 дугаар сард уг заалтыг хассан байдаг. Нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэй нэр дэвшигчийг оруулна гэдэг нь шууд л 30 хувьд нь эмэгтэйчүүд сонгогдоно гэсэн үг биш бөгөөд энэ нь зөвхөн тэгш боломж, тэгш өрсөлдөх боломжийг олгож байгаа явдал билээ.

Квотыг 2012 оны УИХ-ын, орон нутгийн сонгуульд нэр дэвшигсдийн 25-30 хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байна хэмээн хуульчилж болно. Хэрвээ УИХ-ын сонгуульд квот тогтоох боломжгүй гэж үзвэл УИХ-ын зөвхөн зарим сонгуулийн тойргуудад квот тогтоож болно, эсвэл орон нутгийн сонгуульд нэр дэвшигсдийн 25-30 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квот тогтоох боломж байна. Хэрвээ 2012 оны орон нутгийн сонгуулийн бүх тойргуудад  эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квот тогтоох боломжгүй гэж үзвэл ядаж зарим аймаг, дүүргүүдэд энэ квотыг тогтоох нь зөв. Хэрвээ 2012 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн зарим тойргуудад сонгууль квоттой дүрмээр явагдвал 2012-2016 онууд дахь квоттой болон квотгүй сонгууль явагдсан тойргуудын УИХ дахь гишүүдийн санаачилсан  болон баталсан хуулийн ялгаа, зөрүү болон орон нутгийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр,  тогтоол,  бодлогын хэрэгжилтийн үр дүнг хооронд нь харьцуулан шинжлэх ухааны аргаар судлан, үр дүнг нэгтгэн дүгнэж, бодлогын зөвлөлгөө гарган хэлэлцэж улмаар 2016 оны  УИХ-ын сонгуульд сонгуулийн бүх тойргуудад квот тогтоох эсэхээ дахин хэлэлцэх боломжтой. Энэ төрлийн судалгааг хийх чадвар Монголын их дээд сургуулийн багш нар, судлаач нарт байна.

Монголын эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр, гүйцэтгэх түвшний ажил мэргэжлийн туршлага их учраас тэдний мэдлэг, чадвар, ажлын туршлагыг улс төр болон нийгмийн зөв тогтолцоог хөгжүүлэхэд ашиглах нь чухал байна. Дэлхийн эдийн засагчдийн хийсэн удаа дараагийн судалгаагаар квот бол эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг нэмэгдүүлэх,  улсын болон орон нутгийн төсвийг  үр ашигтай, хүртээмжтэй хуваарилахад тун их нэмэртэй байх арга зам байж болох юм гэдгийг нотлоод байгаа тул квоттой болбол сонгогдсон эмэгтэй гишүүд гэхээсээ илүү сонгогчид бид л хожино, бидний үр хүүхэд хожино.

Б. Отгонтөгс

Эдийн засгийн ухааны доктор

МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн багш

 

Ашигласан материал

Монгол Улсын Засгийн Газар,  НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Монголын Улс төр судлалын холбоо, ДК- Монгол клуб.  Сонгуулийн талаарх олон нийтийн үзэл бодол судалгааны тайлан. 2005 он. Улаанбаатар.  www.forum.mn

УИХ НББСШУБХ, НҮБ-ийн Хүн Амын Сан. Хууль тогтоох байгуулалгад болон шийдвэр гаргах түвшинд эмэгэтйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь. Бодлоын танилцуулга.

ХБНГУын Фридрих Эбертийн сан. Яагаад үгүй гэж? 2010 он. Улаанбаатар.

Р. Нарангэрэл. Иргэний Нийгмийн өнөөгийн байдал. Илтгэл. 2006 он.  www.forum.mn

Bhavnani, R. (2008). Can Governments Remedy Political Inequality? Evidence from Randomized

Quotas in India. mimeo, Stanford.

Chattopadhyay, R. and Duflo, E.  (2004). Women as Policy Makers: Evidence from a Randomized

Policy Experiment in India. Econometrica 72 (5), 1409-1443.

Ridge.M. (2010). Women spreading political wings with help of India’s quota system.  The New York Times. 2010.04.27.




2010.12.21
Тусгаар тогтнолын үнэ цэнийн тухай тэмдэглэл

Наран урган зүгт эх орон минь бий гэж
Насанд мөнх залбирч явлаа

            Эртний дорнын яруу найргаас

Харьяат байх, иргэн байх хоёрын хооронд их ялгаа бий

Нэлээд хэдэн жилийн өмнө Бээжингийн онгоцны буудалд нислэгээ хүлээх зуур, нэгэн залуутай танилцсан нь олон улсын тэмцээнүүдэд хятадын нэрийн өмнөөс оролцож, багагүй амжилт үзүүлж явсан өвөр монголын бөх залуу байв. Чухам бөхийн аль төрөл, ямар жинд барилддаг энэ тэр нарийн ширийн зүйлсийг нь мартаж, тэр цагаас хойш 7 жил өнгөрч, гэхдээ л тэр монгол залуугийн ярьсан нэгэн яриа сэтгэлээс огтхон ч гарсангүй. Ярианы завсар зуурт түүнээс санаандгүй ийм гэнэн тэнэг ч гэхээр зүйл асуучихав.
-Чамайг дэвжээнд гарахад хаанахын бөх гэж дууддаг вэ? гэсэнд,
-Мэдээж Хятад улсын бөх л гэж дуудна шүү дээ. Түүний ярианд нэг л дургүйцсэн өнгө илэрсэнд би,-Тэр ч нээрээ тийм л дээ. Би монгол хүнтэй ярьж байгаа болохоор л санамсаргүй ингээд асуучихлаа гэж утгагүй мэдээжийн зүйл асуусан хийгээд эмзэглэж явдаг зүйлийг нь санаандгүй хөндөж орхисноо мэдээд цайруулах арга хайв. Миний тэр алдаагаа хүлцэж буйг маань ойлгов бололтой над руу ялимгүй налсхийгээд, дуугаа намсган,
-Би чинь одоо Хятад улсын харьяат хүн шүү дээ. Уг нь өөрийгөө монгол хүн гэдгээ дэвжээнд гарах бүртээ боддог. Хятадын нэрийн өмнөөс барилдаж байгаа ч би цаанаа монголынхоо өмнөөс барилдаж байна л гэж дандаа боддог юм. Гэснээ хэсэг зуур дуугаа хураав. Тэгээд
-Би энэ улсын харьяат, гэхдээ би өөрийгөө Монгол Улсын иргэн гэж бодож явдаг юм гээд “Үүнийг та ойлгох уу даа” гэж эргэлзсэн байртай над руу ширтэж билээ.
Тийм дээ, харьяат байх бол нэг хэрэг, хүссэн ч, эс хүссэн ч харьяалагдаж, дээвэр дор нь толгой хорогдож, хууль журмыг нь дагах ёстой болж буй хэрэг. Харин тусгаар улсын иргэн байх бол огт өөр асуудал юм. Энэ нь иргэний эрхээ ч эдэлж, үүргээ ч биелүүлж явахын нэр, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, нийгмийнхээ нэгэн амьд эд эс гэдгээ мэдэрч явахын нэр юм.
Нөгөө талаар, Монгол Улс хэмээх монгол үндэстний бие даасан тусгаар улс оршин тогтнож байгаа нь өнөөх өвөрлөгч залуугийн хувьд хэдий өөр улсын харьяат ч гэсэн спортын их дэвжээн дээр тэмцэж, ялж ялагдаж явахынх нь утга учир төдийгүй ерөөс өөрийгөө мэдэрч, амьдарч, тэмүүлж яваагийнх нь мөн чанар болж байдаг аж.
Ер нь өөр улс орны харьяанд байдаг монголчуудад ийм ойлголт, мэдрэмж их түгээмэл байдаг юм болов уу гэж бодогдсон. Бид л хятадад байгаа үндэс нэгтнүүдээ–хятад, орост байгаагаа–орос, дундаж азид байгаагаа–лалууд гэх мэтээр үл тоодог болохоос биш, тэдний олонхийнх нь хувьд Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улс бий гэсэн итгэл, бахархал нь тэдний оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь ганц гэрэл гэгээ болж байгаа юмсан уу гэсэн бодол дандаа төрдөг юм.
Үүнийг бататгасан нэг бус явдлын тухай би өмнөх цувралууддаа бичиж байсан даа. Хятадын умард Шинжаан, Тэнгэр уулсын ар хормойгоор орших уугуул зүүн гарын монголчуудын төлөөлөгч болох нэгэн залуутай Индианад ярилцаж суухад тэрбээр, “Одоо зүүн гарын Монгол хүн бүрт нэг л мөрөөдөл байдаг. Тэр ганц мөрөөдөл бол Монгол Улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой…!!!” гэсэн юм.
Мөн Чингис хаан архины хоосон шилийг хог дээр хаяхад ихэд уурлаж, цээжиндээ тэврэн одсон Тайваний Цахар монгол залуугийн тухай ч бичиж байсан санагдана. Монголоор “Ах, би Чахар хүн” гэхээс өөр нэг ч үггүй тэр залуугийн хувьд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руугаа шидчихдэг тэр “Чингис” архины хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг юмсанж.

Тусгаар тогтнолыг хүмүүс янз бүрээр мэдэрдэг

Өнгөрөгч зун Станбулд Аббас хэмээх Афган залуутай буудлын нэг давхарт, нэг жигүүрт, бүр өөд өөдөөсөө харсан хаалганд долоо хонов. Намайг Монголоос яваа гэхээр их л олзуурхан баярлаж, хамтдаа гадуур тэнэж, хамтдаа хооллож, орой үдэш дэмий ярьцгааж, богинохон хугацаанд ч гэсэн чухам ахан дүүс шиг дотносов. Тэрбээр Афганы Бамаян мужийн хазар хүн. Одоо Засгийн газрынхаа хэвлэлийн албанд ажиллаж буй. Аббас надаас Монгол Улс үнэхээр тусгаар улс мөн үү гэж дахин дахин лавлаж асууна. Оросын, эсвэл Хятадын хараат, тоглоомын улс биш үү? Засгийн газарт нь дандаа монгол хүмүүс ажилладаг уу? Гадны зөвлөхүүд хэр олон бэ? гэх зүйлсийг тун нухацтай асуугаад, тэр бүрт үгүй гэхээр эргэлзсэн байдалтай толгой сэгсэрч суух. Монгол Улс бол бүрэн тусгаар улс, ямар ч улсын нөлөө, хараат байдал байхгүй гэдэгт бүрэн итгэсэн хойно тэр маш их баярлаж, учиргүй хөөрөн, чухам сая нэг юм боолын гинжнээс суллагдсанаа мэдэж буй хүн мэт аашилж билээ. Тэгээд миний авч явсан Чингис хааны 9 цагаан сүлдний зурагтай номын хавчуургыг машид бэлгэшээн авч одсонсон. Аббасын хувьд Тусгаар Тогтносон Монгол Улс гэдэг ямар эрхэм чухал зүйл байдаг тухай бодож суухад өнөөх өвөрлөгч бөх залуугийн яриа эрхгүй санагдаж байсансан.

Мөн саяхан Хятадын харьяат нэгэн монгол залуутай ярилцаж суулаа. Энэ зун хөдөөгийн малчин аав нь хятадаас ирээд буцсан гэнэ ээ. Тэр өвөр монгол хөгшнийг Монгол Улсад хамгийн их баярлуулсан зүйл нь хаашаа л харна дандаа монголчууд, хаана ч тэр цаг үргэлж л монголоороо ярилцаж байсан явдал гэнэ. Өөрөөр хэлбэл тэр Бор талын хөдөөгийн монгол эрийн хувьд Монгол Улсын тусгаар байдлыг чухам үүгээр мэдэрсэн байна. Түүнээс биш тэр хөгшинд монгол орон хөгжил дэвшил сайн уу, муу юу, зам нь сайхан юм уу, хүмүүс нь найрсаг уу, эсвэл муу хятад гээд өөрийг нь ад үзэж байна уу, монголчууд дотроо хэрүүлтэй, тэмцэлтэй юу гээд бидний хувьд ямагт асуудал болж байдаг зүйлс огтхон ч сонин байсангүй. Ердөө л Монгол Улс тусгаар байгааг мэдэрсэн нь чухал байж.
Нутагтаа бол, тэдний мужид 5 сая хүн амьдардгаас дөнгөж 100 мянга нь л монголчууд. Уг нь анх Монголд ирэхдээ оросууд, цөөхөн монгол л байдаг гэж төсөөлж байсан бололтой юм уу даа.

Индианагийн Их сургуулийн хэлний сургуульд TOЕFL-ийн шалгалт өгч байлаа. Миний чанх өмнө Даш хэмээх нэг улаан хүрэн төвд залуу суусан юм. Бид өмнө нь Блүүмингтонд байх Ажаа гэгээнтний сүмд нэг бус таарч байсан, зүс таних билээ. Энэ шалгалтыг өгч байсан хүмүүс мэднэ дээ, шалгалт эхлэхэд тестийн хуудас дээр олон зүйл бөглөдгийн дотор шалгалт өгч буй хүний харьяат улсынх нь код байдаг.
Шалгагч багш самбар дээр улсуудын код бичсэн дэлгэц байрлуулсан байлаа. Тэдэн дотор Монгол Улсын код тодоос тод. Гэтэл Даш маань “Багшаа, би улсынхаа кодыг олохгүй байна” гэв. “Аль улс билээ?”. “Төвд”. “За хамтдаа хайцгаая”. Багш самбар дээр хайгаад Төвд улсын нэрийг олсонгүй. Тэгээд шалгалтын материалууд дотроосоо хэдэн хуудас гаргаж ирээд дахин дахин шүүж үзээд олсонгүй бололтой, сургуулийн сургалтын алба руу ярив. Гэтэл цаанаас нь ийм хариу иржээ.
“Энэ дэлхий дээр Төвд гэдэг улс байдаггүй. Төвд үндэстэн бол Хятад улсын нэгэн хэсэг байна. Тэгэхээр Хятад улсын кодоор явна”.
Үүнийг сонссон Дашийн маань чих минчийтлээ улайрч, хүрэнтээд ирлээ. Угаасаа улаан хүрэн хүний чих их улайхаараа халсан пийшингийн бөөр шиг хүрэнтээд, чинэрдэг юм билээ. Тэрбээр хэсэг зуур, бараг нэг минут гаруй таг хөшиж орхив. Би ард нь суусан тул царайг нь хараагүй бөгөөд царайд нь чухам ямар өөрчлөлт орсныг төсөөлж байна. Шалгагч багш их гайхаж, учрыг олж ядсан, гайхаш тасарсан байдалтай бидэн рүү нэг, бас Даш руу нэг харж байв.

Тэгэхэд Даш зүрхэндээ яг л хутга шаалгасан мэт болсон байх даа гэж бодогддог. Харин надад болон тусгаар Монгол Улсын иргэн бүрт хэзээ ч ийм хэцүү явдал тохиолдохгүй, тиймдээ ч бид тусгаар тогтнолоор цангаж, туйлдаж, цөхөрч яваа тэр тэр Төвд залуугийн зүрхний угт байдаг энэлэл, зовлонг нь тэр бүр ойлгохгүй юм даа.

***
Тиймдээ ч бид улс орныхоо тусгаар байгаагийнх нь үнэ цэнийг сэрж мэдэрдэггүй, бидний өвөг дээдэс чухам юуны тулд тийнхүү амь насаа золин байж хатуу ширүүн тэмцэл хийж ирсний утга учрыг нь тэр бүр төсөөлөхгүй болчихож дээ.
Энэ явдалтай тун төстэй Жамила хэмээх бүсгүйн түүхийг би 6 жилийн өмнө бичиж байсан санагдана.
Эдгээр түүхийг би зүгээр нэг сонирхуулж буй ч юм биш. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би эдгээр мөчид мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг, бас энэ төвд залуу шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж, хөшиж, шоконд орох л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.

***
Эргээд санах, гүйгээд очих эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Уйгар бүсгүй Жамила шиг, Төвд залуу Даш шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.
Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм.

***
Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь огт өөр асуудал билээ.

Б.Номинчимэд


2010.01.31
Дэлхийн элитүүдийн уулзалт
Дэлхийн эдийн засгийн форум

Жил бүрийн 1-р сард дэлхийн хамгийн ухаантай, чадалтай хүмүүс Швейцарийн Давост чуулдаг, энэ жилийн уулзалт мөн энэ сарын 27-ноос эхэлж өнөөдөр өндөрлөлөө. (2010.01.27- 01.31)

Google, Sony, DaimlerChrysler, Twitter, Mocrosoft, Gazprom зэрэг 800 концерн компаний босс, шилдэг менежерүүд , төр засгийн тэргүүн 43, сайд 65, шашны тэргүүн 22 тэрчлэн банкний эзэд, сэтгэгчид, гүн ухаантан, эрдэмтэн мэргэд, урлаг соёлын томчууд(Нобелын шагналт хүн нийт 250) зэрэг 2500 хүн цуглаж дэлхийн эдийн засгийн асуудал, хямралын дараах дэлхийн эдийн засгийн цаашдын байдлын тухай авч хэлэлцсэн байна.

Дэлхийн Эдийн Засгийн 40 дахь удаагийн Чуулга Уулзалтыг(World Economic Forum) нээж Францын ерөнхийлөгч Николас Саркози хэлсэн үгэндээ дэлхийн эдийн засаг шинэ тогтолцоогоор явах ёстой хэмээгээд эдийн засгийн глобалчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн ардчилалыг хамгаалах түүнчлэн дэлхийн хүнс тэжээлийн асуудалд нухацтай хандах талаар уриалсан байна.

Хөрөнгө оруулагчид, том том банк, фондууд газар тариалангийн салбарыг хүчтэй сонирхож эхэлсэн тухай, учир нь тариалан эрхлэх боломж бүхий сул газар байхгүй болж буйгаас шалтгаалан үндсэн хоол тэжээлийн үнэ улам өсөх нь зайлшгүй талаар, улмаар уур амьсгалын өөрчлөлт, терроризм, Хаитын газар хөдлөлт зэрэг олон асуудал энэ удаагийн чухал сэдэв байсан байна. Уг уулзалтын зохион байгуулагчид хэвлэлийнхэнд ерөнхий сэдвээ мэдээлдэг ч ихэнх уулзалтууд нь хаалттай болдог тухай хэвлэлүүдэд бичсэн байсан.

Манай монголд энэхүү форумын тайланг анх 2005 онд Г. Батбаярын орчуулгаар нийтэлж байсан, энэ удаагийн форумд хэр анхаарлаа хандуулж буй нь монголын интернетийн сонин хэвлэлүүдээр  ирэх  долоон хоногоос дэлгэрэнгүй  мэдээлэгдэх  байх  гэж найдаж байна.

Монгол дахь (АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилт бүхий) Эдийн Засгийн Бодлогын шинэтгэл, Өрсөлдөх Чадвар төсөл 2004 оны сүүлээр Дэлхийн Эдийн Засгийн Форумын Монгол улс дахь түншээр ажиллахаар болж, Монголын Бизнесийн манлайлагчдын дунд судалгаа явуулж байж. Үүний үр дүнд Монгол Улс Дэлхийн Эдийн Засгийн Форумын Өсөлтийн Өрсөлдөх Чадварын индексийн 2005 оны жагсаалтад анх удаа багтаж, нийт 117 орноос 96 дугаар байранд жагсаж байжээ. Энэ жилийн уулзалтад 90 гаруй орны салбар салбарын тэргүүлэгч, лидерүүд ирсэн бөгөөд манай улсаас ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, ГХ-ны сайд Г. Занданшатар нар уг чуулга уулзалтыг санаачлагч Клаус Швабын урилгаар оролцсон байна.

Давосийн Дэлхийн Эдийн Засгийн Форумын талаархи зарим тодруулга:

• Швейцарийн эрдэмтэн, профессор Клаус Шваб(70) Дэлхийн Эдийн Засгийн Форумыг анх 1971 онд санаачилсан. Анхны уулзалтад 400 хүн оролцож байж. Улс төрчдийг 1982 оноос урих болсон байна.

• Энэхүү форумын гол онцлог нь; өөр ямар ч том чуулга, хурал, арга хэмжээнүүдэд дэлхийн элитүүд ийм ойрын хүрээнд, бараг л хувийн гэмээр хэмжээнд уулзаж, зөвлөлдөх боломж байхгүй, гагцхүү Давосын форум тэднийг цэнгэг агаартай, амралтын энэхүү жижиг хотод чөлөөт байдалд зангидаж өгч чаддаг байна. Тэд салбар хурлуудаас гадна „арын өрөөний“ зангиагүй уулзалтууд, цанын баазад нь гулгаж наадах, тухайн жилийн зохион байгуулагчын үдэшлэгт оролцох гэх мэт олон арга хэмжээнүүдэд оролцдог байна.

• Оролцогчын төлбөр 12000 евро, харин Эдийн Засгийн Форумын гишүүнчлэлийн жилийн төлбөр нь 18600 евро орчим байдаг аж.

• Швейцарийн Давос хот 13000 оршин суугчтай, цанын бааз, цэнгэг агаараараа алдартай. Форумын үеэр зочид буудлын нэг өрөө нь хоногийн 300 евроноос дээш болдог гэнэ. (Ноднингийн Давосын форумын үеэр нэгэн орос бизнесмен хувийн жижиг харшийн(дээд зэрэглэлийн од-тогоочтой) 5 өдрийн хөлсөнд сая доллар төлсөн байна.)

Уг уулзалтын хамгаалалтанд тусгай ангийн 4500 цэрэг, мэргэн буучид ажилласан бөгөөд агаарын замыг хааж, Давосын усан цахилгаан станцыг бүрэн хамгаалалтанд авчээ.

• Энэ жилийн Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалтын гол уриа: “Шинээр харж, шинээр сэтгэж, шинээр бүтээе”



2003.5.13
Саудын Араб дахь террор халдлага!
Америкчуудын орон сууцыг дэлбэлжээ

АНУ- ын тєрийн нарийн бичгийн дарга К. Пауэллыг Саудын Арабт айлчлахаас хэдхэн цагийн ємнє амиа золиослогчид Риад дахь гадаадынхны амьдардаг хороололд машин дэлбэлж олон хїний амь нас сїйджээ. Пауэллын мэдээлж буйгаар америкийн 10 иргэн бємбєгт єртєж амь їрэгдсэн байна.

Их чимээ, утаа униар, эмнэлэг, сэргийлэхийн машинууд сїлжилдэхтэй зэрэгцэн анхны халдлагаас сек-ын дараа хотын зїїн хэсэгт тїїнчлэн хэдэн цагийн дараа америк- саудын хамтарсан компанийн байранд гурав дахь удаагаа хїчтэй дэлбэрэлт болжээ.

Эмнэлгїїдийн баталснаар 60 орчим хїн хїнд шархтсаны 44 нь АНУ- ын иргэн бєгєєд нийт 20 хїн амь эрсэджээ. Урд шєнє 23.30- ын їед дэлбэлэх бодис ачсан гурван машин дийлэнх нь америк иргэд оршдог тус дїїрэгт чєлєєтєй нэвтэрч уг халдлагыг їйлдсэн байна.

Америкийн Гадаад хэргийн сайд К. Пауэлл єнєєдєр Иордан дахь айлчлалаа єндєрлєн Саудын Арабт ирэх байв. Тэрээр энэхїї террор халдлагыг "Осама бин Ладены “Аль Кайда” бїлэг зохион байгуулсан байж болзошгїй" гэж мэдэгджээ.

2003.03.29
Япон: Тагнуулын хиймэл дагуул хєєргєлєє

Токио: Япон улс анх удаа тагнуулын зориулалттай хоёр хиймэл дагуулыг огторгуйд нисгэжээ. Эл хиймэл дагуулууд 400- гаас 600 км- ийн єндєрт орших бєгєєд цаг агаараас хамаарахгїйгээр хойд Солонгосын пуужингуудаас эх орноо сэрж сэргийлэх юм байна. Японы сансар судлалын Танегашима тєвийн тєлєєлєгч єчигдєр анхны гараа амжилттай болсныг дуулгалаа. Тус улс дахин хоёр дагуул хойноос нь илгээхээр тєлєвлєж буй ажээ.

Хойд Солонгосын Засгийн газар Японы хиймэл дагуулын программыг цэрэг зэвсэглэлээр хєєцєлдсєн явдал гэж шїїмжлээд хариуд нь алсын тусгалт пуужингаа турших талаар дурдсан гэнэ.

1998 онд Хойд Солонгос алсын зайн Таеподон пуужин харваж туршсанд тэр нь Японы дээгїїр сїнгэнэн Аляскийн наахнатай Номхон далайд унасан билээ. Энэ явдал тухайн їед япончуудыг їнэхээр цочирдуулсан. Тиймээс ч тагнуулын хиймэл дагуулуудаа сансарт байрлуулж буй биз. Япон улс єдийг хїртэл Америкийн нууц албадын тусламжтайгаар энэ талын мэдээллийг хїлээж авдаг байжээ.
 

2003.03.28
Дайн! Бай - Саддам Хуссейн!
Сїїлийн єдрїїдийн тэмдэглэл

Буш Блайр: Ялалт айсуйд итгэлтэй байна
АНУ- ын ерєнхийлєгч Ж. Буш Лхагва гаригт Кэмп Дэвид дэх харшдаа дайны гол холбоотон Их Британийн ерєнхий сайд Тони Блэйрыг хїлээн авч уулзан дайны цаашдын тєлєвлєгєєний талаар ярилцсан байна. Буш Блэйр нар хэвлэлийн хурлын їеэр аль аль нь итгэл найдвар нїїрнээсээ цацруулахыг илт хичээж байсан гэнэ. Иракийн хїчтэй эсэргїїцэлтэй тулгарсаар буй хэдий ч холбоотнууд ялалт айсуй гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Иракийн дайн хир удаан їргэлжлэх бол гэсэн асуултанд Буш, “Цаг хугацаа тєлєвлєх тухайд асуудал байхгїй, Иракийг ялах хїртэл дайн їргэлжлэх болно” гээд холбоотны цэргїїд єдрєєс єдєрт урагшилсаар байна гэсэн байна. Тони Блэйр, Саддам Хуссейны дэглэмийг устгаж Иракийн ард тїмнийг чєлєєлєх болно гэжээ.

Дайны дараах Иракт НЇБ- ын їїрэг роль хир байх бол?
Энэ асуулт єдийг хїртэл тодорхойгїй байна. Кэмп Дэвидын уулзалтаар Тони Блэйр энэ тухай єєрийнхєє санааг илэрхийлжээ. Тэрээр Иракийн сэргээн босголтод НЇБ “ойр дєт оролцох” хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн гэнэ. АНУ- ын Тєрийн нарийн бичгийн дарга К. Пауэлл, Лхагва гаригт, Иракийг ардчилах їйл явцад олон улс оролцох болно гэжээ. Эцсийн эцэст тус орон АНУ болон холбоотнуудынх нь хяналтанд байх нь тодорхой биз ээ.

Дайтагч талуудын аль аль нь єчнєєн їхэл їзэж, бєєн шархтан харлаа

Хоёр тал хоорондоо алд дэлэм зєрїїтэй мэдээллїїд цацаж байна...

Долоон хоногийн турш цэргїїд байлдлаа, Иракт. Долоон хоногийн турш дэлхий даяараа хэн нь илїї хохирол амсч байгаа бол гэж сэтгэл зовнин мэдээгээ сонсоцгоолоо... Иракийн талын мэдээгээр, дайн эхэлснээс хойш 350 энгийн иргэн їхэж, 3650 хїн шархтсан байна. Иракийн засгийн газар долоон цэрэг амь їрэгдсэн тухай мэдэгдэж байгаа бол, Америкийн нэгэн офицер  зєвхєн Надшафын тулаанд Иракийн 1000 орчим цэрэг эрсэдсэн гэж баталж байна.

АНУ- ын армийн мэдээлснээр тус улс одоогоор 24 цэргээ алдаад байна. Иракийн мэдээгээр бол гагцхїї Насириягийн байлдаанд л гэхэд АНУ- ын 25 цэрэг амь їрэгдсэн гэнэ.

Их Британийн талын баталж буйгаар тэдний 22 цэрэг амь эрсэджээ.

Дээрх баримтуудаас гадна AFP агентлагийн зарласнаар Иракийн хойд хэсэгт 5 сири їндэстэн, 4 иордан оюутан дэлбэрэлтэд єртєж талийжээ. Мєн тэрчлэн ТВ- ийн хоёр ч сэтгїїлч ажил їїргээ гїйцэтгэж яваад алтан амиа алдсан байна.

АНУ- ын Ирак дахь халдлагыг хурцаар шїїмжлэв

Арабын Лиг болон эвсэлд нэгдээгїй орнуудын шаардлагаар НЇБ Нью Иоркт дайнаас хойш єчигдєр анх удаа нээлттэй хуралдлаа. Ихэнх орнууд (60 илїї їг хэлэгч) АНУ- ыг хурц шїїмжилжээ. Тэд тус дайныг аюулгїйн зєвлєлєєр батлагдаагїй хэмээж байв.

НЇБ хандивлах хєдєлгєєнд уриалав
Дайны хєлд туйлдаж буй Иракийн ард тїмэнд илгээх хандивын арга хэмжээнд оролцохыг дэлхийн улсуудад хандаж Аннан уриаллаа. НЇБ- ын гишїїн орнууд багаар бодоход 2,1 тэрбум доллар хуримтлуулах шаардлагатай, їїний 1,2 тэрбумыг нь хоол хїнсэнд зарцуулах ажээ.  Хандивын ажиллагааг маргааш албан ёсоор эхлэх юм байна.

Багдадыг агаараас хїчтэй бємбєгдсєєр байна
Иракийн нийслэлийг холбоотнууд агаараас хїчтэй бємбєгдсєєр байна гэж AFP агентлаг єчигдєр мэдээллээ. Агаарын цохилтын їеэр Багдадын ємнє зїгт орших орон сууцны хороолол єртсєн гэнэ.

Иракийн хилийн хотод хоол хїнс нийлїїлжээ
Иракийн ємнєд хэсгийн Сафван хотын иргэдэд Лхагва гаригт Кувейтчїїд тусламжийн бараа олгосон байна.

Иракт туслах асуудлаархи санал зєрєлдєєн

Иракийн дайны дараа сэргээн босгоход зориулсан "Хоол тэжээлийн тул Газрын тос" программ НЇБ- ын Аюулгїйн зєвлєлийн гишїїдийн санал зєрїїгээс батлагдсангїй. Учир нь Иракийн "Газрын Тос- Сая Сая"- ыг хэрхэн хэрэглэхийг хэн шийдвэрлэх вэ гэдэг дээр гарцаа олоогїй гэнэ.
 
 

2003.03.26
ЗХУ- ын холбооны улсууд элссэн “Тїїхэн єдєр”!
НАТО- г єргєжїїлэх гэрээнд гарын їсэг зурцгаав

НАТО- гийн тэргїїлэгчдийн Прага дахь чуулга уулзалтаас хойш дєрвєн сарын дараа тєв болон зїїн Европын долоон орон тус холбоонд гишїїнээр элсэх гэрээнд єнєєдєр гарын їсэг зурцгаав. Ёслолын арга хэмжээнд оролцохоор Эстони, Литв, Латви, Болгар, Румын, Словани болон Словакийн Гадаад хэргийн сайдууд Бруссельд хїрэлцэн ирцгээжээ.

НАТО- гийн Ерєнхий нарийн бичгийн дарга Жорж Робертсон сайдуудыг гарын їсэг зурах їеэр єнєєдрийг НАТО- гийн хувьд “ Тїїхэн єдєр” боллоо гэж онцлон тэмдэглэлээ. АНУ- ын НАТО дахь тєлєєлєгч Н. Барнс холбоог єргєжих їйл явцад баяр хїргээд, шинээр гишїїнээр элссэн орнууд, Балканд энх тайван тогтоох, тїїнчлэн олон улсын терроризмтай тэмцэхэд єєрсдийн хувь нэмрээ оруулна бизээ гэв. Єнєєдєр гарын їсэг зурж НАТО шинэ гишїїдтэй болж буй мэт ч энэхїї гэрээ нь 2004 оны 5- р сар хїртэл гишїїн орнууд дахин баталгаажуулж байж жинхэнэ хїчин тєгєлдєр болох юм.

Балтын гурван улс болох Эстони, Литв, Латви нь хуучин ЗХУ- ын бїрэлдхїїнд байсан бєгєєд НАТО- д эдгээр улсууд элссэн нь эл холбоо зїїн тийш єргєжиж буй хоёр дахь їйл явц юм. (1999 онд Польш, Чех, Унгар улсууд НАТО- д элссэн)

2003.3.25
Иракт зэвсэг нийлїїлээгїй!

Путин Вашингтоны зэмлэлийг няцаалаа
Єнєєдєр ОХУ- ын ерєнхийлєгч Владимир Путин, АНУ- ын тєрийн тэргїїн Жорж Буштай утсаар холбогдож, Оросын фирмїїд Иракийн зэвсэгт хїчинг танк устгагч пуужин, шєнє харагч тєхєєрємж, алсын удирдлагын чиг тєєрїїлэгч зэрэг байлдааны хэрэгслээр хангаж буй гэсэн Пентагоны сэрдэлтийг їл зєвшєєрч буйгаа хурцаар илэрхийллээ хэмээн германы тєв телевиз (ARD, Tagesschau, 16.30) мэдээллээ.

Иракийн мэдээллийн сайд Мохаммед Сайд эл Саххаф ч мєн їїний дараахан, “Оросууд бидэнд юу ч єгєєгїй, бид ч тэднээс юу ч гуйгаагїй” гэж мэдэгджээ.

АНУ- ын ерєнхийлєгчийн алба Даваа гаригт, Оросын компаниуд хориотой зэвсэг Иракт нийлїїлж байгаа, энэ нь АНУ- ын цэрэг армийн їйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах боломжтой хэмээгээд “бидэнд энэ талаар баталгаа бий” хэмээн зарласан билээ.

Америкийн нууц албадад нэр дурдагдсан Москвагийн Авиаконверсия алба, тїїнчлэн КБП Тула фирмїїд урд нь дээрх тєрлийн зэвсгийн наймааг Ирактай хийж байсан ч, тус компанийн удирдлагууд мєн дээрх мэдээллийг няцаагаад  “Одоо ийм материал нийлїїлж байдаг цаг їе биш” гэжээ.

2003.3.24
Дайн! Бай - Багдад
Тав дахь єдрийн тэмдэглэл

Саддамын ойр дотнынхны нэг урважээ
00.51 мин: Америкийн нууц алба(CIA) Саддам Хуссейны ойр хавийн нь хїрээнээс нэгэн мэдээлэгчтэй болсон гэж америкийн „Newsweek“ сэтгїїл бичжээ. Иракийн ерєнхийлєгчийн дайны ємнє хаана байрлаж байсан талаар баримттай зїйлсийг уг мэдээлэгч дамжуулсан гэнэ.

Ирак Израйлийг дайнд оролцож байна гэж зэмлэн буруушаав
3.08 мин: Иракийн Гадаад хэргийн сайд Надши Сабри Иракийн эсрэг дайнд Израйль улс идэвхтэй оролцож байна гэж зэмлэв. Багдадын нэгэн хэсэгт дэлбэрсэн пуужин Израйлийнх болохыг бид олж тогтоосон гэж Сабри Аль Жазера ТВ- д єгсєн ярилцлагадаа тэмдэглэсэн байна.

Америкийн пуужин Туркэд унав
5.16 мин: АНУ- ын зэвсэгт хїчний буруу залсан пуужин Туркийн нутаг дэвсгэрт унасан, энэ їеэр хїн шархтаагїй гэж Америкийн БХЯ- ы тєлєєлєгч єгїїлжээ.

Дайныг эсэргїїцэгчид парламентийн ордон руу дайрчээ
7.12 мин: Австралийн нийслэлд олон зуун дайныг эсэргїїцэгчид Парламентын ордон руу давшилж, ерєнхий сайдтай уулзуулахыг шаардсан байна. Австралийн ерєнхий сайд Жонн Ховард, (ард тїмнийхээ дэмжлэгийг аваагїй хэдий ч) Ирак руу хоёр мянган цэрэг илгээгээд байгаа билээ.

Газрын тосны Киркук хотод агаараас ширїїн цохилт єгєв
8.10 мин: АНУ- ын байлдааны онгоцууд Иракийн хойд хэсэгт орших Киркук болон Курдїїдийн бїрэн хяналтад байдаг Шамшамал хотуудыг анх удаа ширїїн бємбєгдєв. Шамшамал хот газрын тосны баялаг нєєц бїхий Киркук хотоос 40 км- ийн зайтай аж.

Саддам Хуссейн ТВ- ээр їг хэлэв
9. 05 мин: Иракийн тєрийн тэргїїн Саддам Хуссейн тєв ТВ- ээрээ ард тїмэндээ хандаж їг хэллээ. Тэрээр дайсныхаа эсрэг тэмцэж буй їйлдэл бїхэн баатарлаг гавьяа юм гээд америк, британийн цэргїїдтэй манай дайчид эрэлхэгээр байлдсаар байна, Иракийн ард тїмэн та бїхэн минь тэвчих л ёстой шїї, ялалт манай талд ойрхон байна, бид тїргэн ялах болно гэжээ.

Ирак: Хохирогсдын тоо
10.57 мин: Єнгєрсєн 24 цагт болсон байлдаан болон бємбєгдєлтєд Иракийн 62 хїн їхэж, 400 илїї иргэн шархтлаа гэж Иракаас мэдээллээ.

Хоёр нисдэг тэрэг буудуулжээ
10.59 мин: Америкийн байлдааны хоёр онгоцыг буудаж, хоёр нисгэгчийг баривчлав гэсэн Иракийн мэдээллийн дараа АНУ- ын Катар дахь цэргийн командлал нэгэн онгоцоо алдлаа хэмээн баримтжуулжээ.

Киркукт америкчууд ухарлаа
11.23 мин: Иракийн мэдээллийн сайд Сайд эл Саххаф, Иракийн хойд хэсгийн Киркук хотын ойролцоо америкийн цэргїїд байрлалаа орхилоо гэжээ.

Сургуулийн сурагчид дайныг эсэргїїцэв
11.24 мин: Германы Хамбург хотод 20 000 илїї хїїхэд, Ирак дахь дайныг эсэргїїцэж гудамжаар аяны жагсаал хийв.

Хорватын сэтгїїлчийг Иракаас хєєжээ
12.03 мин: Иракийн захиргааны ажилтнууд, єчигдєр Хорватын сэтгїїлчийг нутгаасаа хєєв. Тэрээр єєрийнхєє агентлагт мэдээ дамжуулахын зэрэгцээгээр Америкийн ТВ- ийн CNN сувагт давхар ажиллаж байсан ажээ.

Багдадад тїгшїїрийн дохио хангинасаар
12.35 мин: Иракийн нийслэлд зургаан удаа хїчтэй дэлбэрэлт болжээ. Єглєєнєєс хойш удаа дараа тїгшїїрийн дохио хангинаж, дэлбэрэлтїїд болсоор байна.

Хятад: Дайныг дуусгах хэрэгтэй
13.04 мин: Хятадын ерєнхий сайд Пакистаны ерєнхий сайдтай Бээжинд уулзах їеэрээ Иракийн эсрэг дайныг яаралтай дуусгахыг АНУ- аас дахин шаардаж, НЇБ- ын хїрээнд асуудлыг улс тєрийн тївшинд шийдэх хэрэгтэй гэжээ.

Солана Туркт анхааруулав
13:59 мин: Европын Холбооны гадаад хэргийн їїрэг хїлээгч Солана, “Иракийн хойд хилийг зєрчиж, марш хийх зайлшгїй шаардлага байхгїй” гэж Туркийн засгийн газарт сэрэмжлїїллээ. Турк улс Соланы мэдэгдлийн дараахан нь “ямар ч нууц санаа сэдэл алга” гэж байр сууриа тодотголоо.

НАТО Туркийг хамгаалсаар байна
14.28 мин: Саддамын эсрэг дайны їеэр Туркийг хамгаалах болно гэдгээ Бруссельд НАТО бататгав. Турк улс Иракийн эсрэг дайнд оролцоогїй оролцохгїй гэж мэдэгдсээр байгаа билээ.

Арабын Лиг(?) яаралтай хуралдааныг шаардаж байна
15.36 мин: Арабын Лиг Кайро дахь уулзалтаа дєнгєж эхлїїт НЇБ- ын Аюулгїйн Зєвлєлийн хойшлуулашгїй хуралдааныг шаардлаа. Хурлын дарга Ливаны гадаад хэргийн сайд Махмуд Хаммуд, холбоотны цэргїїдийг Иракийн нутаг дэвсгэрээс яаралтай гаргахыг тус хуралдаанаас шийдвэрлээсэй хэмээн НЇБ- д хандаж уриаллаа.

Иванов: Дайнаа дуусга
15.39 мин: Оросын Гадаад хэргийн сайд Игорь Иванов, Ирак дахь байлдааны ажиллагааг тїргэн дуусгахыг дахин шаарлдаа. Тэрээр Москвад Кубын Гадаад хэргийн сайд Ф Перестэй уулзах їеэрээ, Иракийн асуудлыг НЇБ- ын Аюулгїйн Зєвлєлєєр дахин авч хэлэлцэх хэрэгтэй гэжээ.

16.30 мин: Кувейтэд газрын тосны шатаж буй эх булгийг унтрааж байна.

Иракийн нийслэлийг холбоотнууд бємбєгдсєєр
17.39 мин: Багдадад дєрвєн удаа хїчтэй дэлбэрэлт болжээ.

Их Британийн анхны цэрэг амь їрэгдлээ
17.42 мин: Иракийн ємнєд хэсэгт ид байлдааны їеэр британийн нэгэн цэрэг алагдсан тухай Лондоны Гадаад хэргийн яам мэдээллээ. Тїїнчлэн хоёр цэргийг эрэн сурвалжилж буй гэнэ.

Цагаан ордноос Москваг буруушаав
18.08 мин: АНУ- ын Засгийн газар “Оросын фирмїїд Багдадад зэвсэг нийлїїлж байна” хэмээн ОХУ- ыг зэмлэн буруушаав. Оросын Гадаад хэргийн сайд энэхїї мэдэгдлийг їгїйсгэлээ.

19.16: Багдадын зїїн ємнєд хэсэгт хїчтэй дэлбэрэлтїїд болж газар сэгсчсээр байна.
 

2003.3.23
Дайн! Бай - Саддам Хуссейн!
Дєрєв дэх єдрийн тэмдэглэл
Кувейт дэх халдлага
00.11 мин: Кувейтын хойд хэсэгт байрлаж буй АНУ- ын цэргийн хуаранд тэсрэх бємбєг дэлбэрснээс нэг цэрэг амь їрэгдэж, 12 хїн шархтжээ. Америк цэрэг уг хэргийг їйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй гэнэ. Тус нэгтгэл нь 22 000 цэрэгтэй юм байна.

Багдадыг их хїчээр бємбєгджээ
1.13 мин: Иракийн нийслэлийн тєв, зах хэсгїїдээр хїчтэй дэлбэрэлтїїд болсон байна.

Иракийн ГХ сайд Туркэд анхааруулав
1.44 мин: Иракийн Гадаад хэргийн сайд Н. Сабри Америкчуудтай хамтарч Иракийн эсрэг їйлдлээ болихыг Туркийн удирдлагуудад санууллаа. Тэрээр “ Турк єєрийн їнэн сонирхлоо ойлгож ухаарна гэж бид найдаж байна” гэжээ. Тїїнчлэн Сабри Сирийн нийслэлд айлчлах їеэрээ Иракт дайсагнаж буй орнуудыг заналхийлсэн байна. Иракийн Гадаад хэргийн сайд єнєєдєр Кайрд Арабын орнуудын чуулга уулзалтад оролцох гэнэ.

Иргэдийн орон сууцыг дэлбэлжээ
4.17 мин: Холбоотнуудын бємбєгєнд орон сууцны хорооллууд єртлєє гэж Иракийн тєрийн ТВ- ээр тус улсын мэдээллийн сайд Мохаммед Ал Саяаф хэллээ.

Саддамын тєрєлх хотыг бємбєгдлєє
8.52 мин: Иракийн тєрийн тэргїїний тєрж єссєн хот Тикритийг Америкийн зэвсэгт хїчин агаараас бємбєгджээ. Энэ їеэр Иракийн дєрвєн цэрэг амь їрэгдсэн байна. Тикрит хот Багдадаас хойш 120 км- т байдаг аж.

Британийн онгоцыг Америкчууд сєнєєсєн
8.55 мин: Сураггїй болсон Их Британийн байлдааны онгоцыг АНУ- ын пуужин харваж унагаасан байна гэж Лондоноос мэдээлэв.

Басрад жирийн иргэд амь їрэгджээ
9.52 мин: Басра хотыг агаараас цохилт єгєх їеэр 77 хїн їхэж, 366 иргэн шархатсан байна.

Америкийн 5 онгоц, хоёр танкыг устгав
10.05 мин: Иракийн Мэдээллийн албанаас АНУ- ын 5 онгоц, 2 хуягт тэргийг харваж сєнєєлєє гэж мэдэгджээ. Харин Америкчууд, “Бид онгоц алга болсон мэдээ хїлээж аваагїй” гэлээ.

Оросын сэтгїїлч алуулав
10.30 мин: Иракийн ємнєдєд орших Басра хотын дэргэдэх тулалдааны їеэр нэгэн Оросын сэтгїїлч амь эрсэдлээ гэж Итар Тасс агентлаг мэдээлжээ.

Иракийн дипломатуудыг нутаг буцахыг шаардлаа
12.10 мин: Арабын орнуудаас анх удаа Иордан улс Иракийн дипломатуудыг эх нутгаасаа гарахыг шаарджээ. Америкийн Засгийн газар, єнгєрсєн Баасан гаригт Иракийн ЭСЯамдыг хааж, ажилтнуудыг нь буцаахыг 60 илїї улсад хандаж хїсэлт гаргасан.

Америкийн цэргїїдийг баривчилжээ
16.30 мин: Иракийн тєв ТВ болон Аль Жазера сувгуудаар АНУ- ын таван цэргийг Иракууд баривчилсан тухай сурвалжлага їзїїлэв. Тїїнчлэн дээрх ТВ- їїд дайнд їрэгдсэн америк цэргїїдийн зургийг харууллаа.

Америкийн шархтсан цэргїїдийг Берлинд угтав
17.43 мин: Тэнгисийн булангийн дайны їеэр шархатсан америкийн цэргїїдийг Герман улс хїлээн авч цэргийн эмнэлэгт хїргїїлэв. Даваа гаригт бусад 14 шархтсан цэргийг онгоцоор герман руу авчирах гэнэ.

Их Британийн сэтгїїлч амь эрсэджээ
18.35 мин: Их Британийн ITV сувгийн телевизийн сэтгїїлч амь їрэгдсэн тухай тус ТВ мэдээллээ. Мєн талийгчийн мэргэжил нэгт хоёр ч нєхєр сураггїй алга болоод байгаа ажээ. Тэд Басра хотын ойролцоох харилцан буудалцааны їеэр алга болцгоосон байна.

Буш: “Дайны олзлогдогсдод хїмїїнлэг хандаасай”
19.28 мин: АНУ- ын ерєнхийлєгч Ж. Буш, Иракт хандаж, баривчлагдсан цэргїїдэд хїмїїнлэг хандахыг шаардав. Мєн тэрчлэн тэрээр дайны явцад тэрээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Улмаар 36 цагийн дотор Ирак руу хїмїїнлэгийн тусламж илгээх боломжийн тухай дурдав. Буш цааш нь хэлэхдээ, Саддам Хуссейн єєрийнхєє улсыг бїрэн хянаж чадахаа байсан гэлээ.

20.10 Багдадаас ємнє зїгийн тулалдаанд америкийн 25 цэрэг амь їрэгдсэн тухай иракийн мэдээллийн хэрэгслїїдээр цацлаа. Харин АНУ- ын БХЯ 12 цэрэг хайж буй хэмээжээ.
 

2003.3.22
Дайн! Бай - Саддам Хуссейн!
Гурав дахь єдрийн тэмдэглэл

Иракийн арми бууж єглєє
1.03 мин: Ємнєд Иракийн 51- р дивизийн олон мянган цэргїїд сайн дураараа зэвсгээ хураалган бууж єглєє гэж АНУ- ын БХЯ- ы ажилтан Вашингтоноос мэдээлжээ.

Газрын тос олборлох талбайг хамгаалалтад авчээ
3.09 мин: Ємнєд Иракийн газрын тос олборлох талбайг холбоотнууд хамгаалалтандаа авсан тухай Австралийн БХЯ мэдээллээ.

Багдадад дэлбэрэлт болсоор
5.46 мин: Багдадын ойролцоо ойр ойрхон гурван удаа дэлбэрэлт болсон байна. Їїний ємнєхєн їїр цайх їеэр холбоотнууд Иракийн нийслэлийн тєв хэсэгт агаарын цохилт єгчээ.

Британийн нисдэг тэргїїд мєргєлдєв
7.13 мин: Их Британийн БХЯ- ы тэмдэглэснээр байлдааны хоёр онгоц Персийн буланд мєргєлдєн сїйрчээ. Долоон цэргийг хайж буй гэнэ.

Холбоотнуудын амжилт худал
7.44 мин: Иракийн мэдээллийн яам хэвлэлийн бага хурал хийлгэж, холбоотны цэргїїд Умм Каср, Эл Фаог эзэлсэн гэсэн АНУ- ын мэдээллэл бол худал, ер нь холбоотны мэдээллийн хэрэгслїїд худал пропаганда их хийж байна хэмээв.

Дайныг эсэргїїцэгчид шархатжээ
12.54 мин: Бахрайд Ирак дахь дайныг эсэргїїцсэн жагсаал цуглааны їеэр олон хїн шархтжээ. Цагдаа нар АНУ- ын ЭСЯ- ы зїг хуйлрагсдыг тараах гэж нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.

Лондонд олон мянган хїн жагсав
13.35 мин. Лондон зэрэг Их Британийн хэд хэдэн том хотуудад дайныг эсэргїїцэгчид жагсаал цуглаан хийлээ. Зохион байгуулагчид 500 000 хїн оролцсон тухай хэлж байсан бол цагдаагийн албан ёсны мэдээлэлд 100 000 хїн жагссан гэжээ.

Америкийн дєрвєн цэрэг амь їрэгджээ
16.16 мин: Их Британийн Скай ТВ- ийн сэтгїїлч америкийн дєрвєн цэрэг амь эрсэдсэн тухай мэдээлсэн байна.

Германд 150 000 хїн энхийн жагсаал хийжээ
17.15 мин: Германы олон хотуудад Персийн булангийн дайныг эсэргїїцэж жагсаал цуглаан хийлээ. Берлины тєв талбайд 40 000 хїн цуглажээ.

Багдад дахь дэлбэрэлт їргэлжилсээр байна
17.28 мин: Дайн эхэлснээр хойшхи гурав дахь єдєр буюу єнєєдєр єглєєнєєс хойш Багдадад хїчтэй цуврал дэлбэрэлтїїд болж утаа тїймэр гарсаар тухай ТВ сувгууд їзїїлсээр байна.

Австралийн сэтгїїлч амь їрэгджээ
17.34 мин. Иракийн хойд хэсэгт болсон бємбєгдєлтийн їеэр нэгэн сэтгїїлч нас барж, 9 хїн шархатсан байна. Тэрхїї амь эрсэдсэн сэтгїїлч Австралийн иргэн байж хэмээн ББСи мэдээллээ.

Газрын тосны ордууд шатаж байна
17.42 мин: Иракийн нийслэл тїїний ойр орчмын газрын тосны хэд хэдэн орд галд автсан бєгєєд энэ нь єтгєн утаа гаргаж, холбоотнуудын нислэгэд саад болох зорилготой аж.

Иракийн дипломатуудыг нутаг буцаахгїй
18.47 мин: Иран, Унгар улсууд АНУ- ын шаардлагыг биелїїлэх боломжгїйгээ мэдэгдээд Иракийн ЭСЯ тус орнуудад ажилласан хэвээр байх болно гэв.

Багдадад тог тасарчээ
21.46 мин: АНУ- ын агаарын цэргийн онгоцууд Багдадын дээрээс хїчтэй бємбєгдєж эхэлсэн ба энэ їеэр тог тасарсан байна.

Энгийн иргэд бємбєгт єртжээ
23.22 мин: Арабын ТВийн Аль Жазера ТВ Иракийн ємнєд хэсгийн Басра хотод Америкийн цэргийн довтолгооны їеэр амь їрэгдсэн таван хїний цогцсыг харуулсны нэг нь хїїхэд байлаа.
 

2003.3.21
Дайн! Бай - Саддам Хуссейн!
Хоёр дахь єдрийн тэмдэглэл
Шарон Бушийг дэмжиж байна
1.32 мин: Израйлийн Засгийн газрын тэргїїн А. Шарон, Америкийн ерєнхийлєгч Ж.Бушийн бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, “Эл дайн бол эрх чєлєєт ертєнцийн тєлєєх дайн” гэж хэлжээ.

Скїд пуужингаар харважээ
1.49 мин: АНУ- ын цэргийн Кувейт дахь хоригололт руу Ирак Скїд пуужин харважээ.

Иракийн хилийг гатлав
2.36 мин. Америк Британийн цэргїїд Иракийн хоёр дахь том хот Васра тийш хєдлєх зорилгоор Кувейтээс Иракийн хил давсан байна.

Иракийн гадаад дахь хєрєнгє
2.57 мин: АНУ- ын Засгийн газрын мэдээлснээр, Ирак улсын (1990 оноос хойш) гадаад дахь 1,74 тэрбум долларын хуримтлалыг битїїмжилж байгаа аж. Їїнийг хїмїїнлэгийн зорилгоор буцааж хэрэглэх тухай захирамжид Ерєнхийлєгч Ж. Буш гарын їсэг зурсан байна.

16 цэрэг Кувейтэд амь їрэгдэв
3.43 мин: АНУ- ын цэргийн тээврийн онгоц осолдож, багийн бїрэлдхїїн 16 хїн бїгд амь їрэгдсэн бєгєєд амь эрсэдсэн дайчдын дєрєв нь британийн иргэд байжээ.

Солонгос Иракийн дайнд АНУ- ыг дэмжиж байна
4.48 мин: Ємнєд Солонгосын парламент ирэх долоон хоногт єєрийн мэргэжилтнїїдийг дайны талбарт илгээх асуудлыг онцлон авч хэлэлцэх гэнэ. Хэрэв батлагдвал Сєїлээс 600 инженер, 100 эмч бїгд 700 хїн Ойрхи Дорнодод ажиллана.

Саддам дэлбэрсэн байшинд байжээ
6.07 мин: Америкийн нууц алба мэдээлснээр, Саддам Хуссейн хєвгїїдийнхээ хамтаар Пїрэв гаригт америкийн пуужингийн харвалтад єртсєн ордны цогцолборт байжээ. Тэдний шархатсан, амьд эсэх нь тодорхойгїй хэвээр байна.

Холбоотнууд Фаод
7.49 мин: Арабын Аль Жазера ТВ, ємнєд Иракийн Фао арал холбоотны цэрэгт эзлэгдсэн гэж мэдээллээ.

Умм Касрыг эзэлжээ
10.22 мин. Ройтер.  Америкийн тэнгисийн цэргїїд Персийн буланд Кувейтын хилийн эсрэг орших боомт хот Умм Касрын гол хэсгїїдийг эзэлжээ.

16 бус 12
10.38 мин: Кувейтэд осолд орсон америкийн тээврийн онгоцонд16 бус 12 хїн амь їрэгджээ гэж холбоотны мэдээллийн хэрэгслїїд залрууллаа.

Кувейтэд дахин дэлбэрэлт болов
11.35 мин: Кувейтэд гурван удаа хїчтэй дэлбэрэлт болжээ. Єчигдєр дайны анхны єдєр Ирак
арван пуужин тус нутаг руу харвасан байна.

Иракийг “хууль бусаар эзлэхээр” зэхэж байна
12.14 мин: Москвад Оросын Гадаад хэргийн сайд И. Иванов, тєрийн думын ємнє хэлсэн їгэндээ, АНУ Иракийг “хууль бусаар эзлэхээр” тєлєвлєж байна гэж шїїмжлэв. Тэрээр НЇБ- ын Аюулгїйн Зєвлєлийн шийдвэр гараагїй тохиолдолд АНУ- ын энэхїї їйлдэл хууль бус юм гэжээ.

400 дїрвэгч
12.32 мин: Иракийн дайн эхэлснээс хойшхи хоёр єдєрт Иорданы тїр хуаранд, Иракаас дїрвэж ирсэн 400 хїн байрлаад байна.

250 ирак цэрэг бууж єгчээ
12.38 мин: Умм Касрын тулалдаанд Иракийн 250 цэрэг холбоотнуудад бууж єглєє гэж Британийн цэргийн тєлєєлєгч мэдээлжээ.

Швейцарь: Саддамын конто хэвээр хадгалагдана
13.06 мин: Иракийн ерєнхийлєгч Саддам Хуссейны дансийг дэлхийн хэмжээнд хєлдєєх арга хэмжээг эхлээд Швейцарь улс хэрэгжїїлсэн тохиолдолд АНУ- ын Сангийн сайдын эл асуудлаар тавьсан шаардлага биеллээ олох бололтой. Гэхдээ їїний тул эхлээд НЇБ- аас зєвшєєрсєн їндэслэл хэрэгтэй аж. Одоогоор Саддам Хуссейны банкны данс нээлттэй хэвээр байгаа бєгєєд тїїний 1,74 тэрбум долларын мєнгєн хуримтлал бїртгэгдээд байгаа гэнэ.

Америк цэрэг амь їрэгджээ
14.08 мин: Пентагоны мэдээлснээр тулалдааны їеэр америкийн тэнгисийн флотын нэгэн цэрэг амь эрсэджээ.

Газрын тосны 30 эх булаг шатаж байна
14.40 мин: Ємнєд Иракт хэд хэдэн зуун газрын тосны эх булаг байдаг бєгєєд їїний 30 орчим нь шатаж байна гэж ВВС мэдээллээ.

Парис Москвад Иракийн ЭСЯ хэвээр оршино
15.09 мин: Вашингтоны шаардсан дагуу Иракийн элчин сайдыг буцаах асуудалтай Франц болон ОХУ эвлэрсэнгїй, Москва, Парист Иракийн ЭСЯ нээлттэй хэвээр байна гэж ОРТ суваг мэдээллээ.

ОХУ туслана
16.16 мин: ОХУ Иракийн дїрвэгсдэд зориулж 10.000 хїний багтаамжтай хуаран босгох бєгєєд эхний ээлжийн тусламжийн бараа тээвэрлэсэн онгоцууд Ирак руу хєдєлсєн тухай германы ТВ мэдээллээ.

Португал улс татгалзав
17.12 мин: Иракийн дипломатуудыг буцаах асуудлыг Португаль улс хїлээн зєвшєєрєхгїй гэж тус улсын ерєнхий сайд Бруссельд мэдэгдлээ.

СNN- ы сэтгїїлчид Вагдадыг орхилоо
17.54 мин: СNN ТВ- ийн мэдээлснээр тус ТВ- ийн 4 сэтгїїлч Иракийн талын шаардсанаар Иракаас гарч, Иордан руу очжээ.

Их давшилт эхэллээ
18.29 мин: Иракийн эсрэг америкийн цэрэг армийн их давшилт эхэлсэн тухай СNN мэдээллээ.

Дахин хоёр цэрэг!
19.08 мин: Тулалдааны їеэр америкийн тэнгисийн хоёр цэрэг амь їрэгджээ.

Иракийн засгийн газар хяналтаа алдлаа
19.43 мин: АНУ- ын БХЯ- ы сайд Рамсфелдын нотолсноор Ирак дахь агаарын тулаан эхэлсэн хийгээд Иракийн засгийн газар нийт нутаг дэвсгэрээ хянах боломжгїй болжээ.

21.16 мин: Хоёр Иран шархтаж, 600 ирак цэрэг баривчлагдсан байна.

21.47 мин: Нью Иорк хотын онгоцны буудлын зарим хэсэг їйл ажиллагаагаа зогсоогоод байна.

23.44 мин: Туркийн 10 000 цэрэг Иракийн хойд хэсгийн Курдийн нутаг дэвсгэр рїї орохоор морджээ.
 

2003.3.20
Дайн! Бай - Саддам Хуссейн!
Эхний єдрийн тэмдэглэл

Багдад- 3 цаг 36 мин: Ирак дахь дайн єнєєдєр эхэллээ. Тулган шаардалтаас 1 цаг 30 минутын дараа Иракийн нийслэлийг Америкийн зэвсэгт хїчин агаараас бємбєгдєв. (Европын цагаар 3.36, Багдадад єглєєний 5.36)

3.48 мин: Цагаан ордны тєлєєлєгч A. Fleischer Иракийн зэвсгийг хураах ажиллагаа эхэлснийг албан ёсоор мэдэгдэв.

3.52 мин: Газрын тос экспортлогч орнуудын холбоо(OPEC), газрын тосны нийлїїлэлтийг хэвээр хадгалахаа илэрхийллээ.

4.15 мин: АНУ- ын ерєнхийлєгч Ж. Буш, Вашингтонд ард тїмэндээ хандаж зурагтаар (4 мин) їг хэлэв. Тэрээр (аавынхаа 1991 оны Тэнгисийн булангийн дайныг эхлїїлж байсан шиг, Цагаан ордны ажлын єрєєнєєсєє) байлдааны ажиллагаа эхэлснийг дурдаад гэм буруугїй хїмїїсийн аюулгїй байдалд баталгаа єгч буйгаа мэдэгдлээ. Тїїнчлэн эл дайн урьд тєлєвлєснєєс удаан, хїнд хэлбэрээр їргэлжилж ч магад хэдий ч АНУ ялалтад хїртлээ тэмцэх болно гэж цохон тэмдэглэв.(камерын ємнєх агаарын дэлгэцээс уншсан бололтой нэг ч тїгдэрсэнгїй, эгц харсан)

4.20 мин: Иракийн нийслэлээс зїїн ємнєд хэсэгт холбоотнууд хоёр дахь удаагийн цохилт єгєв.

4.28 мин: Хятадын тєв телевиз Ж. Бушийн їгийг дамжуулж, давхар орчуулга шууд хийсэн байна.

4.35 мин: АНУ- ын бємбєгдєгч онгоцууд Багдадыг гурав дахь удаагаа агаараас довтлоллоо.

5.24 мин: ХБНГУ- ын Улсын Аюулгїй Байдлын Танхим шуурхай хуралдав.

5.51 мин: Австралийн Ерєнхий сайд Ж. Ховард, тус улсын цэргїїд Иракийн дайнд оролцох болсныг мэдэгдлээ.

6.10 мин: Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг дайтагч талуудад хандаж, олон улсын хїний эрхийг хїндэтгэж їзэхийг анхаарууллаа.

6.30 мин: Японы ерєнхий сайд Коицуми Иракийн эсрэг АНУ- ын хийж буй дайныг дэмжиж буйгаа илэрхийллээ.

6.37 мин: Иракийн тєрийн тэргїїн Саддам Хуссейн мєн ард тїмэндээ хандаж зурагтаар їг хэллээ. Тэрээр АНУ болон тїїний холбоотнуудын эсрэг мятаршгїй тэмцэхийг нийт ард иргэддээ уриалаад, “Бидний дайснууд сєнєх болно. Аймшиггїйгээр илдээ сугалцаа! Ялалт биднийх байх болно” гэв. (Саддам Хуссейн тэмдэглэсэн бичиг харж байв.)

6.55 мин: Ирак Кувейтын хил орчмоос холбоотнууд Багдадыг агаараас галлав.

7.29 мин: Германы Ногоон Намын дарга А. Беер, НЇБ- ын Аюулгїйн Зєвлєлийн гишїїн орнуудын дийлэнхийн дайны эсрэг саналыг харгалзахгїйгээр АНУ дайн эхлїїллээ, АНУ Иракийн зэвсгийг хураах асуудлыг энх тайвнаар зохицуулах арга замыг зайлууллаа гэв.

8.12 мин. Багдадаас нэвтрїїлж буй Оросын ОРТ сувгийн мэдээлснээр Иракийн нилээд хїн бємбєгт єртєж амь їрэгджээ. Эдгээр хїмїїс єнєєдєр эхэлсэн дайны эхний золиос болж байгаа юм.

8.17 мин: Хятад улс Иракийн эсрэг дайныг тїргэн дуусгахыг шаардлаа.

8.30 мин: Иракийн хоёр пуужин Кувейт руу харвалаа хэмээн Арабын Аль Жазира ТВ мэдээллээ. Кувейтын цэргийн тєлєєлєгч байдал хэвийн нам гїм гэж мэдэгдсэн бол гэрчїїд хїчтэй дэлбэрэх чимээ сонссон гэж єгїїлжээ.

10.14 мин: Германы Гадаад Хэргийн сайд Ж. Фишер дайн эхлїїлснийг буруушаалаа.

11.05 мин: Ирак улс Кувейт дэх Америкийн хамгаалалтын бїс рїї нэгэн Скїд пуужин харважээ.

11.25 мин: Иран улс АНУ болон тїїний холбоотнууд тїїнчлэн Иракт хандаж єєрийн улсын агаарын хилийг хїндэтгэхийг сануулав.
11.43 мин: Германы олон хотуудад мянга мянган хїн дайныг эсэргїїцэж жагсаал цуглаан хийж эхэллээ. Мєн тэрчлэн Австралийн Сидней зэрэг дэлхийн олон хотод дайны эсрэг энхийн жагсаал хийж байна.

12.00 мин: Кувейтийн нийслэлд ойр ойрхон хоёр удаа хїчтэй дэлбэрэлт болжээ. Їїний ємнєхєн агаарын тїгшїїрийн дохио єгсєн байна.

12.07мин: ОХУ- ын ерєнхийлєгч Владимир Путин эл дайныг “улс тєрийн том алдаа” хэмээгээд, байлдааны ажиллагааг яаралтай дуусгахыг шаардлаа.

12.48 мин: НЇБ- ийн Хїїхдэд туслах байгууллагаас (UNICEF) германы ард тїмэнд хандаж, Иракийн хїїхдїїдэд зориулсан хандивын аян зохион байгуулахыг уриалав.

13.25 мин: CNN. АНУ- ын CNN агентлаг, америкийн анхны довтолгооны їеэр нэгэн Иордан хїн амь їрэгдсэн болохыг мэдээллээ. Бусад 14 хїн шархадсан байна. CNN ОУ- ын Улаан Загалмайн Нийгэмлэгт хандав.

13.33 мин: Туркийн Ерєнхий сайдын орлогч Мехмэт Али Сахины хэлснээр Туркийн цэргїїд Иракийн нутаг дэвсгэрийн Курдїїд оршдог хэсэг рїї цємрєх ажээ. Їїний тулд парламент нь урьдчилан батлах ёстой гэнэ. Туркїїд Иракийн хойд хэсэг рїї цэрэг оруулж Турк рїї їй олноор зугатах дїрвэгсдийн тоог хязгаарлахыг зорьж буй бололтой.

13.54 мин: НАТО- гийн элч тєлєєлєгчид Бруссельд хуралдлаа. Тус холбооны тусгай анги нэгтгэл Туркт байрлаж байгаа бєгєєд тус орныг болзошгїй халдлагаас хамгаалж буй юм.

13.50 мин: CNN. Америкийн анхны тусгай анги нэгтгэл Иракийн ємнє зїгт нэвтэрлээ. Тэд Пентагоны даалгавраар Нэгдсэн Улсын явган цэргийг оруулах бэлтгэл хийж буй гэнэ.

14.37 мин: НАТО- гийн ЕНБдарга Ж. Робертсон “ Туркийн газар нутагт ямар нэгэн байдлаар халдвал НАТО Вашингтоны гэрээ ёсоор туслах болно” гэж мэдэгдлээ.

15.36 мин: НЇБ- ийн Ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан байлдагч талуудад хандаж, гэмгїй ард иргэдийг бололцооныхоо хїч хэмжээгээр хамгаалахыг шаардлаа.

16.17мин: Оросын гадаад хэргийн сайд Иванов, Иракийн талаар санал зєрїїтэй ч ОХУ Америктай сєргєлдєж буй бус, харин дайн гашуун їр дагаврыг бий болгоно гэдгийг тэдэнд ойлгуулахыг зорьж буй юм гэв. Єєрєєр хэлбэл сїїлийн жилїїдэд олсон хоёр их гїрний найрсаг бїлээн харилцаа хэвээр байх тухай ярьж буй бололтой.

16.24 мин: Тэнгисийн булан дахь дайныг эсэргїїцэж Германы 200 илїї хотод 100.000 илїї хїн жагсаал цуглаан хийв.

17.08 мин: Туркийн Їндэсний нэгдсэн зєвлєл хуралдаж олонхийн саналаар АНУ- д агаарын зайгаа ашиглуулахаар шийдвэрлэв.

17.16 мин: ХБНГУ- ын канцлер Герхард Шроедер Иракийн дайны тухай “ Энэ бол буруу шийдвэр” хэмээн зэмлэн буруушаав. Тэрээр герман улс дайнд оролцохгїй, харин НЇБ- ын шугамаар Иракт хїмїїнлэгийн тусламж їзїїлнэ гэж цохон тэмдэглэлээ. Тїїнчлэн Шроедер, ХБНГУ НАТО- гийн гишїїн орны хувьд єєрийн їїрэг хариуцлагаа биелїїлэх болно гэв. (Туркийг НАТО хамгаалалтдаа авсан шийдвэрийн хїрээнд байр сууриа илэрхийлсэн нь энэ байх)

17.28 мин: ОУ- ын Улаан Загалмайн Нийгэмлэгийн мэдээлснээр дайны эхний єдєр Иракт 1 хїн амь їрэгдэж, 14 хїн шархатсан байгаа гэнэ. Энэ нь єнєєдрийн хохирогчдыг тоолох анхны бие даасан тооллого юм байна. Тус нийгэмлэгийн эмч нар Багдадын эмнэлгїїдээр явж биечлэн ажилласан гэж Сенфээс мэдээлэв.

18.09 мин: Иракийн ємнєд хэсгээр Америкийн явган цэргийн довтолгоон эхэллээ.

19.14 мин: Ройтер агентлаг, Багдадыг америкийн олон зуун онгоц нэгэн зэрэг бємбєгдлєє хэмээн мэдээлэв.

19.47 мин: Европын Холбооны тєр засгийн тэргїїлэгчдийн хаврын ээлжит чуулган Бруссельд эхэллээ. Гишїїн 15 улсын тэргїїлэгчид  Ойрхи Дорнодын тухай халуухан хэлэлцэх ажээ.

20.26 мин: Америкийн цэргїїд Иракийн хилийн Умм Каср хотыг эзэлжээ.

20.41 мин: Иракийн мэдээллийн хэрэгслїїд, америкийн эхний довтолгооны їеэр Саддам Хуссейны хувийн байшин дэлбэрэлтэд єртлєє хэмээн мэдээлэв.

22.23 мин: Кувайтын армийн тєлєєлєгч Иракийн ємнєд хэсгийн хэд хэдэн газрын тосны эх булаг галд автсан гэж нотлов.

23.09 мин: Их Британийн онгоцууд Багдад руу галлалаа гэж Ройтер агентлаг мэдээллээ.

2003.3.18

Бушийн тулган шаардалт!
Єчигдєр АНУ- ын ерєнхийлєгч Ж. Буш ард тїмэндээ хандаж зурагтаар хэлсэн їгэндээ, Саддам Хуссейнд сїїлийн тулган шаардалт илгээж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Дїрвэх эсхїл дайн! Америкийн тєрийн тэргїїн, “Дипломат цонх хаагдсан” гэж цохон тэмдэглэжээ. Тэрээр Иракийн диктатор, тїїний хїїдэд 48 цагийн дотор эх орноо орхихыг сануулаад, їїнийг хїлээн зєвшєєрєхгїй тохиолдолд довтолгоо эхлэх болно гэв. Тулган шаардлагын хугацаа маргааш шєнє буюу Пїрэв гаригийн їїрээр дуусна.

АНУ холбоотнуудын хамтаар Тэнгисийн буланд 250 000 цэрэг хуримтлуулсан бєгєєд Иракийн захирагч Саддам Хуссейны засаглалыг цэрэг армийн хїчээр тїлхэн унагах ажээ. 12 жилийн дараа дэлхий нийтийн анхаарал Америк Иракийн илд зэвсэг гал оч бутаргаж буй Тэнгисийн булан тийш дахин тєвлєрєх нь.

2003.3.19
Саддам дїрвэсэн ч Америкчїїд довтлоно!
“Нулимсаар биш цусаар уйлна”
Иракийн тєрийн тэргїїн Саддам Хуссейн, АНУ- ын ерєнхийлєгч Ж. Бушийн 48 цагийн хугацаатай тулган шаардалтаас татгалзлаа. Саддамын ахмад хїї Удай(39) америкчуудын тухайд:, “Бидний эсрэг дайтах цэргїїдийн ээж, эхнэрїїд нулимсаар бус цусаар уйлах болно” гэжээ.

Бушийн тєлєєлєгч “ Саддамын татгалзсан явдал бол тїїний сїїлчийн алдаа юм” гээд, улмаар “АНУ- ын цэргїїд диктаторын гэр бїл дїрвэсэн тохиолдолд ч нутгийн гїн рїї орж, їй олноор хєнєєх зэвсгийг илрїїлэхээр ажиллана” гэж мэдэгджээ.
 

2003.3.19
Иракийн эсрэг дайныг 45 улс дэмжсэн байна
Иракт єдїїлэх болзошгїй дайныг дэлхийн 45 улс дэмжсэн гэж АНУ- ын тєрийн нарийн бичгийн дарга К. Пауэлл єчигдєр мэдэгдэв. Эдгээр улсын 30 нь америкийг дэмжихээ эрт илтгэсэн ба 15 нь хєшигний цаанаас мєн дуугаа нэгтгэж буй гэнэ. К. Пауэлл, дэмжигчдийн тоонд Япон, Турк улсуудын нэрийг дурдлаа. Турк єєрийн улсын нутаг дэвсгэрийг америкийн цэргийн тїшиц болгохоос татгалзсан хэдий ч тэдний  “ аль нэгэн хэлбэрээр” америктай хамтарч ажиллана гэдэг нь Америкийн тєрийн нарийн бичгийн даргын хэлснээс тодорхой болж байна. АНУ, Япон улсыг дайны дараа эдийн засгийн тусламж їзїїлнэ хэмээн найдаж буй юм.

2003.3.19
Садам Хуссейн хаашаа дїрвэх боломжтой вэ?
Дїрвэж болох хамгийн тохиромжтой орнууд: Египет, Ливан, Мауретан. Тїїнчлэн Хойд Солонгос, Белоруссь, Куба улсууд Саддамыг хїлээж авахаа мэдэгдсэн. Ираны нэгэн сонинд мэдээлснээр, Москва ч мєн Саддамыг орогнуулах бололтой.

Саддамын гэр бїл, ойр дотнынхон нь мєн хамт цагаачлах боломжтой юм байна.
Саддамынхан: 1. Тїїний 4. эхнэр Имам Хувейш(28)
                          2. Тїїний бага хїї Кусай(37., Цагдан сэргийлэх болон биеийн тамирын холбоог тэргїїлдэг, Саддамын залгамжлагч хэмээгддэг)
                          3. Ахмад хїї Удай(39,. Хэвлэл мэдээллийн сїлжээний эзэн)
                          4. Ерєнхий сайдын орлогч Тарек Азис(67)
                          5. Авга Али Хассан эл Мадшид(1988 онд Курдїїдийг хорт хийгээр шїрших ажиллагааг зохион байгуулсан)

Хэрэв Саддам дїрвэхээс татгалзсан тохиолдолд, тїїнийг юу хїлээж байна?
АНУ, Саддам Хуссейн болон тїїний ойр дотны найман хїнийг дайны гэмт хэрэгтэн хэмээн, олон улсын шїїхээр оруулах магадгїй. (Ден Хаагд Меллошевичийг яллаж байсан лугаа адил)

2003.3.19
Дайныг тойрсон асуудлууд
Хичнээн цэргїїд Иракт байлдах вэ?
Америкийн 200 000 илїї, Их Британийн 45 000 цэрэг Иракийн 400 000 тэмцэгчийн єєдєєс байлдах нь. Саддамын цэргїїдийн олонх нь бууж єгєх магадлалтай гэнэ.

Хичнээн дайчин амь їрэгдэх бол?
Цэргийн шинжээчдийн єгїїлж буйгаар хэдэн мянган хїн їхэх бололтой. Хїмїїнлэгийн талаасаа 2 сая орчим хїн гїнзгий хохирол амсах аж. 1991 оны Тэнгисийн булангийн эхний дайнаар АНУ- ын 148, Иракийн 100 000 орчим цэрэг амь їрэгдсэн байна.

НЇБ- ын зєвшєєрєлгїй дайтаж буйгаараа Ж. Буш дайны гэмт хэрэгтэн болох уу?
Макс Планкийн олон улсын эрхийн институтын профессорын баталснаар, “ Їгїй. Шаардлагатай тохиолдолд АНУ, єєрийгєє хамгаалах эрхтэй.”

Хэдий хэмжээний дїрвэгсэд хил давах бол?
АНУ- ын урьдчилж тооцоолсноор бол 2 сая орчим хїн эх орноосоо дїрвэнэ. Тэд хєрш орнууд болох Иран, Иордан, Турк улсууд руу илїїтэй очих магадлалтай.

Иракаас єєр хаашаа аялж жуулчлах аюултай вэ?
Кувайт, Афганистан улсууд. Мєн тэрчлэн Иордан, Бахрайн, Катар, Саудын Араб болон Туркийн зїїн ємнєд хэсэг.

Хэрэв дайн эхлэвэл...
100 орчим пуужин эхний ээлжинд Кувейтээс Иракийн нийслэлийг харвана, дараа нь Багдадын дээрээс нэг шєнийн дотор 3000 бємбєг хаяна...
 

2003.3.10
Иракийн шинэ тогтоол
Оросууд “нет” гэв

 

Дайны тухай шуугиан гарснаас хойш Москва єнєєдєр анх удаа єєрийн байр сууриа хурц, тодорхой илэрхийллээ.
Оросын Гадаад хэргийн сайд И. Иванов, “ Бид удаа дараа иймэрхїї тогтоол тєслийг дэмжихгїй гэдгээ мэдэгдэж байсан, хэрвээ шинэ тогтоолыг Аюулгїйн Зєвлєл хэлэлцэх юм бол ОХУ эсрэг санал єгнє” хэмээлээ.

Хоёр дахь тєслийг маргааш нєгєєдрийн дотор НЇБ-ын Аюулгїйн Зєвлєлєєр батлуулахаар Америк, Их Британи улсууд яаравчилсаар байна. Шинэ тогтоолын утга нь,  гуравдугаар сарын 17 гэхэд Ирак ямар ч болзолгїйгээр цємийн зэвсгїїдээ бїрмєсєн устгасан байх, їгїй гэвэл холбоотнууд цэргийн хїчээр дайралт хийх тухай юм.

НЇБ ын Аюулгїйн Зєвлєлийн 15 гишїїн орноос одоогийн байдлаар 4(АНУ, Их Британи, Испани, Болгар) нь Иракт хамаарагдах НЇБ- ын шинэ тогтоолыг дэмжиж, харин 5 улс(Франц, Орос, Хятад, Сири, Герман) эсрэг, Ангол, Камерун, Чили, Гениа, Мексик, Пакистан зэрэг 6 улс хэрхэх нь тодорхой бус байгаа ажээ. ОХУ нь АНУ, Их Британи, Франц, Хятад улсуудын нэгэн адил НЇБ- ын Аюулгїйн Зєвлєлийн хориг тавих эрх бїхий байнгын таван гишїїн орны нэг юм.

Францын Гадаад хэргийн сайд єнєє єглєє Анголд ажил хэргийн айлчлал хийсэн боловч тус улсын шинэ тогтоолын талаар ямар байр суур баримтлахыг тодруулж чадсангїй. Тэрээр маргааш Африкийн Камерун, Гениа улсуудад очих юм байна.
 

2003.3.2
Туркийн парламентын шийдвэр:
Америктай тїншлэхээс татгалзав

Анкара – Туркийн нутаг дэвсгэрийг Иракт хийх дайны тїшиц газар болгохоор зэхэж буй АНУ- ын тєлєвлєгєєг Туркийн парламент хїлээн зєвшєєрсєнгїй. Уг тєслийг 264 гишїїн дэмжиж, 250 татгалзжээ. Ийнхїї парламентын дєрвєн гишїїний санал дутсанаар америкийн 62.000 цэрэг Туркэд газардах эрхгїй боллоо. Олонхийн санал авч тогтоол гарахад доод тал нь 268 гишїїн “тийм” гэх хэрэгтэй аж. Тїрэгийн Их Хурал бїгд 550 гишїїнтэй юм байна.

АНУ- ын 62.000 цэрэг, 255 байлдааны онгоц, 65 танк Туркийн нутагт байрлахаас гадна єєрийн нь олон мянган цэрэг Хойд Ирак руу орж курдїїдтэй холбоо тогтоохоор тєлєвлєж байсан ч Туркийн хуулийн дагуу парламент нь хориг тавьж чадсан нь энэ юм. Хэрэв Турк Иракийн эсрэг дайны ажиллагаанд АНУ- д туславал тэднээс 15 тэрбум долларын хэмжээний эдийн засгийн тусламж авах байв.

Туркийн Парламентын дарга Бїлэнт Аринк, энэ удаагийн саналаар уг асуудал гишїїдийн дэмжлэг аваагїйг єчигдєр албан ёсоор зарлажээ. Засгийн эрх барьж байгаа АКП(Шударга ёс, хєгжил дэвшлийн нам) нам, шинэ дїн хїлээсэн хурлыг дахин зохион байгуулах эсэх нь одоогоор тодорхойгїй байна.

Санал хураах хуралдааны їеэр 50.000 орчим туркчууд Иракт єдїїлэх дайныг эсэргїїцэж Парламентын байрын ойр орчимд жагсаал цуглаан хийжээ. Тїїнчлэн энгийн иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцогсдын 80 хувь нь дайн хийхийн эсрэг хэмээн хариулсан байна.