2002.03.28
“Багдадыг довтлох гэсэн АНУ-ын заналхийллийг манай улс албан ёсоор эсэргїїцэж байна”

Арабын Лигийн дээд хэмжээний уулзалт хоёр дахь єдрєє Байрутад їргэлжилж байна. Єчигдєр тус бага хурал, Саудын Арабын хаан ширээ залгамжлах хунтайж Абдулла-ийн санал болгож буй энх тайвны тєлєвлєгєєг авч хэлэлцжээ.
“Багдадыг довтлох гэсэн АНУ-ын заналхийллийг манай улс албан ёсоор эсэргїїцэж байна” гэж Кувейтын тєлєєлєгч мэдэгдсэн нь Кувейт, Ирак улсуудын харилцан зєвшилцєлд хїрэх эхний алхам болж єглєє. Энэ їед Иракийн тєлєєлєгч Иссеф Ибрахимтай Саудын Арабын титэмт хунтайж найрсгаар гар барьсан гэнэ. “Энэ нь арабын улсууд, америкийн заналхийллийн эсрэг байгааг илтгэсэн нэгэн илэрхийлэл юм” гэж ажиглагчид бичиж байна.
Тїїнчилэн мєн єдєр Ливаны тєлєєлєгч, Палестины удирдагч Ясир Арафатын дїрс бичлэг бїхий  їгийг нийтэд сонсгох саналыг эсэргїїцсэнээс,  Палестины тєлєєлєгч хурал хаяж гарч явсан гэнэ.

Арабын Лиг,  тїїний зорилго болон хамтын ажиллагаа

Арабын Лиг, 21-н Арабын улсаас гадна Палестины автономийн єєртєє засах орон нэмэгдээд нийт 22 гишїїнтэй. Энэ байгууллага 1945 оны 03-р сарын 22 –нд (Кайр)байгуулагдсан. Гишїїн орнууд їїнээс 5 жилийн хойно эдийн засаг, батлан хамгаалах салбарт харилцан туслалцах гэрээ хэлэлцэж гарын їсэг зурцгаажээ.

Лигийн гол зорилго бол гишїїн орнуудынхаа хамтын ажиллагааг бэхжїїлэх, улмаар орон тус бїрийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг баталгаажуулахад оршдог. Гэсэн хэдий ч улс бїрийн сонирхол яв цав нийлэх нь ховор байдгийн жишгээр хїйтэн дайны їед эдгээр улсын зарим нь ЗХУ-тай ойр дєт байсан бол нєгєє нь барууны бодлогыг дэмжиж байсан билээ.

1996 оны Кайрын дээд хэмжээний уулзалтаар Лигийн журмаа шинэчилж, уг тогтоолдоо “Арабын эв санааны нэгдэл” хэмээх ойлголтыг тїлхїї оруулж єгсєн нь єдгєє дэлхий дахинд хэвшмэл хэллэг болтлоо дурдагдсаар байгаа юм.

Арабын Лигийн гол єргєє Египтэд байрладаг. Жилийн тєсєв нь 33 сая доллар. 2001 оны 05-р сарын 16-ны єдрєєс тус холбооны ерєнхийлєгчєєр(5 жилийн хугацаа) Египтийн Гадаад хэргийн сайд сайд асан Амр Мусса сонгогдон ажиллаж байгаа аж.

Арабын Лигийн гишїїн 22 улс:

1. Тунис
2. Алжир
3. Марокко
4. Либан
5. Египт
6. Палестин
7. Судан
8. Ливи
9. Иордан
10. Саудын Араб
11. Сири
12. Ирак
13. Бахрайн
14. Кувейт
15. Сомали
16. Коморос
17. Катар
18. Арабын Нэгдсэн Эмират
19. Оман
20. Иемен
21. Дшибути
22. Мауретани
 


2002.03.28
Арабын Лигийн дээд хэмжээний уулзалт

 

22 гишїїн орноос зєвхєн 10 улс ирэхээр мэдїїлсэн Байрутын уулзалт єчигдєр эхэлсэн бєгєєд хамгийн сїїлд Иорданы хаан Абдулла, Египтийн тєрийн тэргїїн Мубарак нар оролцох боломжгїй гэдгээ уламжилжээ.

Иорданы Гадаад явдлын яам їїнийгээ тайлбарлахдаа энэ нь улс тєрийн шалтгаанаас болоогїй гэж учирлав. Дээрх улсууд засгийн газрын тєлєєлєгчдєє илгээх юм байна.
Иракийн ерєнхийлєгч Садам Хуссейн, Либаны хувьсгалын удирдагч Гаддафи нар ч мєн Байрут руу айлчлахгїй нь тодорхой болов.

Палестины удирдагч Ясир Арафат тус уулзалтад байлцаж чадахгїй болсоноос ийнхїї цєєн улсууд хїрэлцэж ирэв бололтой. Израйлын Ерєнхий сайд Шарон, хэрэв Арафат, єєрийн биеэр Байрут явах юм бол буцаж Палестины автоном руу нь оруулахгїй гэж заналхийлж байсан билээ.

Арабын Лигийн дээд хэмжээний ээлжит уулзалтын авч хэлэлцэх хамгийн гол асуудал бол Саудын Арабын дэвшїїлж буй Ойрхи Дорнод руу чиглэсэн энх тайван сахиулах санал санаачлага юм. Саудын Арабын титэмт хунтайж Абдулла энэхїї хоёр єдєр їргэлжлэх бага хурлын анхаарлын тєвд байх нь тїїний санал болгож буй тєлєвлєгєєнєєс илэрхий байна. Тэрээр уг саналын танилцуулгадаа бичихдээ; Израйль улс нь 1967 оны 6 єдрийн дайнаар Палестины эзэмшлийн нутгийг эзэлж авчихаад улмаар тїїнийг ариун Иерусалим гэж нэрлэн, нийслэлээ болгон зарлачихаад байгаа тэр газрыг буцааж ард тїмэнд нь єгєх хэрэгтэй, тэр цагт л Израйль Арабын улсуудын хоорондын харилцаа сайжрах болно гэжээ.

Энэхїї саудын тєлєвлєгєєнєєс їїдэж уг бага хурал нь олон улсын анхаарлыг  дээд зэргээр соронздож байгаа бєгєєд улмаар НЇБ-ийн ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, Европын Холбооны Гадаад хэргийн сайд Жавиер Солана, Испаний ерєнхий сайд Жозиа Мариа Азна нар туйлын сонирхон ажиглаж байна.
 


 2002.03.23
Германы Бундэсратын баталсан Цагаачлалын тухай хууль, шїїмжлэлийн “бай” болж байна

ХБНГУ-ын Бундэсрат(Холбооны Улсуудын зєвлєлдєх дээд танхим), єчигдєр цагаачлалын тухай хууль батлав. Бундесратийн нийт 69 гишїїнээс 38 нь дэмжиж, 8 нь тїдгэлзэж, 23 хїн эсрэг санал єгчээ.

Шинээр батлагдсан хуулийн нэг онцлог нь уг хуулинд гадаадаас хїн оруулахыг хязгаарлах тухай ганц ч єгїїлбэр байхгїй гэнэ. Ямар ч мэргэжлийн хїн, тїїний мэдлэг нь германы эдийн засагт шаардлагатай бол тус улсад ирж ажиллаж амьдрах нь чєлєєтэй болж байгаад тус хуулийн ач холбогдол оршиж байна.

Цагаачлалыг єєгшїїлсэн, дїрвэгсдийн асуудлыг орхигдуулсан дулимаг хууль баталлаа гэж эсрэг хїчин болох Германы “Христийн Демократ Нэгдэл”(CDU) нам їзэж байгаа юм байна.1973 оноос хойш, єдийг хїртэл їйлчилсэн, гаднаас ажиллах хїчин татах асуудлыг хязгаарлаж байсан тєрийн бодлого энэхїї хууль батлагдсанаар илїї уян хатан болж байгаа бололтой.

Германы дотоод улс тєрийн анхаарлын тєвд байдаг гол асуудлын гуравны нэгийг энэхїї гадаадын иргэд, цагаачдын асуудал эзэлж байдаг бєгєєд дээрх хуулийн тухайд олон сарын турш маргалдаж Бундэстагаар(Их хурал) хэлэлцїїлсэн ч зохих їр дїнд хїрч чадалгїй Бундэсратаар хэлэлцїїлэхээр болсон билээ.

Ийнхїї Бундесратаар хэлэлцїїлэн баталсан ч уг хуулийг “Їндсэн хуулийг зєрчиж баталсан хууль” хэмээн, улс тєрийн зарим хїчин хїчтэй эсэргїїцэж байна.

Бранденбургийн дотоод хэргийн сайд Шоенбом(CDU), ерєнхий сайд Манфред Штолпийнхоо(SPD) эсрэг санал єгснийг, Бундесратын ерєнхийлєгч Клаус Воверайт(SPD) хайхрахгїй, тус холбооны улсын саналын дїнг, уг хуулийг дэмжиж байгаагаар шийдсэн нь зєрчлийн галыг улам ноцоосон аж. Їндсэн хуульд зааснаар бол, холбооны улсыг тєлєєлж буй гишїїд дотроо санал хуваагдах ёсгїй байдаг гэнэ.

Эсрэг хїчний нэгдэл, дээрх асуудлаар Холбооны ерєнхий хуулийн шїїхэд хандах тухай ярилцаж байгаа агаад Баден-Вюртембургийн ерєнхий сайд Тоефел, “гэхдээ ХБНГУ-ын ерєнхийлєгч Рау, уг хуулийг баталгаажуулж, гарын їсэг зурах хїртэл бид хїлээнэ” гэж хэллээ.

Єчигдєр їдээс хойш болсон хэвлэлийн бага хурал дээр Германы канцлер Герхард Шроедэр(SPD) “Олонхи єєрсдийн оюун ухаанаар шийдвэрлэлээ. Їндсэн хуулийг зєрчсєн гэсэн зэмлэл бол учир утгагїй, дэмий зїйл” гэв.
 

ХБНГУ-ийн 16 Холбооны улс, Бундэсрат-д(Холбооны Улсуудын зєвлєлдєх дээд танхим) єєрийн улсын хїн амын тооноос хамаарч санал єгєх эрхийн суудал авдаг. Холбооны улс тус бїр доод тал нь 3 суудалтай. Хїн амын тоо 2 саяаас дээш бол 4 суудал, 6 саяаас дээш 5 суудал, 7 саяаас дээш бол 6-н санал єгєх эрхтэй болдог байна.
...
ХБНГУ-ын хїн ам - (2001 оны 7 сарын дїнгээр) 83 сая 29 мянга 536.
Герман – 91,5%
Гадаад - 8,5%
Їїнээс: Турк – 2,4%
Бусад – 6,1% (Серб, Итали, Орос, Грек, Польш, Испани г.м)
 
 
 


2002.03.18
Европын Холбооны улсуудын дээд хэмжээний уулзалт

Испани улсын нийслэл Барселон хотноо Европын Холбооны улсуудын тєр засгийн тэргїїн нарын ээлжит уулзалт хоёр єдєр їргэлжилж єндєрлєв. (2002.03.17)

15 гишїїн улсаас гадна европын холбоонд нэгдэхээр нэр нь дэвшиж буй 13 улсын тєлєєлєгчид, Европ тивийг 2010 он хїртэлх хугацаанд дэлхийн эдийн засгийн хамгийн хїчирхэг бїс болгох, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зєвлєн хэлэлцлээ. Тухайлбал цахилгаан эрчим хїч, шуудан холбоо, зам харилцааг либералчлах гэх мэт асуудлуудаар санал солилцсон байна.

Чуулганы нээлт дээр Германы канцлер Герхард Шроедер “Би Францтай харилцан зєвшилцєлд хїрэх нэгэн боломжийг олж харав” гэж цохон тэмдэглэсэн юм. Герман болон холбооны бусад улсууд 2003 оноос эхлэн эрчим хїчний зах зээлээ нээлттэй болгох тухайд харилцан тохиролцоод байгаа энэ їед Франц дангаар 2004 оноос нааш ийм алхам хийх боломжгїй гэж мэдэгдсэн билээ. Энэ 5-р сард болох тус улсын ерєнхийлєгчийн сонгууль нь тухайн асуудлаар францчууд, Европын холбоотой зохицолд хїрэх їгїйг шийдэх бололтой байна.

Европын Холбооны тэргїїн нар мєн Ойрхи Дорнодын мєргєлдєєний талаар нухацтай авч хэлэлцэн, дараах зїйлїїд дээр санал нэг байгаагаа тэмдэглэж, Израилийн ерєнхий сайд Ариел Шаронд бичиг шийтгэсэн байна. Їїнд: Израиль улс нь;
1. Палестиний єєртєє засах улсын нутаг дэвсгэрээс цэрэг техникийн баазаа гэдрэг татах;
2. Палестины нутаг дэвсгэр дэх бїхий л бїслэлт, хориг, хязгаарлалтаа цуцлах;
3. Тус бїс нутагт авч хэрэгжїїлж буй улс тєрийн одоогийн бодлогоос татгалзах;
4. Олон улсын хууль эрх зїйг сахих

Европын холбооны эрх баригчид мєн, єнгєрсєн долоо хоногуудад Израилийн газар нутагт їйлдэгдсэн удаа дараагийн террор халдлагуудыг буруушааж, эдгээр алан хядлагын хариуцлагыг Палестины єєртєє засах улс хїлээх учиртайг онцлон дурдсан байна.

Барселоны  “Их уулзалт”-ын їеэр Испанид глобалчлалыг эсэргїїцсэн олон тїмний жагсаал болж Пїрэв гаригаас хойшхи нийт цугласан хїний тоо 250-500 мянгад хїрч байжээ. Испаний 8500 цагдаа болзошгїй аюулын эсрэг ажиллаж, энэ хугацаанд хэт даварсан 29 хїнийг баривчлан хорьсон байна.
 

2002.03.16
Израилийн танкууд Рамаллааг орхив

АНУ-ын тусгай тєлєєлєгч Энтони Зинни, Ойрхи Дорнодод энхийг сахиулах асуудлаар гурав дах удаагаа ирээд байгаа энэ їед ч Израильд буун дуу намжаагїй хэвээр байна. Єчигдєр єглєє Газын зурваст Израилийн цэргїїд хоёр Палестин иргэнийг буудав. Тэднийг террор халдлага хийхээс нь урьтаж ийнхїї гал нээлээ хэмээн Израилийн тал мэдэгджээ.

Асуудал ийнхїї хурц хэвээр байгаа ч Зинни, Ариел Шарон нар зохих тївшинд харилцан тохиролцсоны їр дїнд Израилийн арми єєрийн танкуудаа Раммалаас татаж эхэллээ.

1967 оны 6 єдрийн нїсэр дайралтаасаа хойш Израиль анх удаа Баруун Иорданд ийнхїї цэрэг зэвсгийн их хїч(150 танк) хуралдуулсанд, АНУ-ын ерєнхийлєгч Ж. Буш, Израилийн талыг буруушаасан бєгєєд мєн Европын холбоо ч эсэргїїцэл илэрхийлсэн билээ. Єчигдєр Европын Холбооны Улсуудын дээд хэмжээний уулзалт Барселонд эхэлсэн агаад тэд европын эдийн засгийн тулгамдсан асуудлуудаас гадна, ойрхи Дорнодын зєрчил байдлын тухайд санал солилцох юм байна.

2002.03.10
Тэнгисийн буланд, химийн зэвсгийн эсрэг хамтарсан сургуулилт хийжээ


Єнгєрсєн 7 хоногт Америк, Германы цэргїїд химийн болон биологийн зэвсгээс хамгаалах хамтарсан сургуулилт хийв.

Хоёр талаас нийт 250 цэрэг, бие бїрэлдхїїн оролцсон уг ажиллагаа 3-р сарын дунд їе хїртэл їргэлжлэх юм байна. Байлдааны дасгал сургууль єєрийнх нь нутаг дэвсгэрт болж буйтай холбогдуулж Кувейт ч мєн цэргїїдээ дасгалжуулах гэнэ. Америк, Германчууд энэхїї ажлын їр дїнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, улмаар зэвсгийн хїчин чадал ємнєхєєс илїї болж хэмээн цохон тэмдэглэлээ.

2002.03.07
Буш Европыг цочирдуулав

АНУ, гангийн импортийн гаалийн татвараа ирэх 3-р сарын 20-ний єдрєєс, 30 хїртэл хувь нэмэхээр болжээ. Ерєнхийлєгч Ж. В. Бушийн энэхїї шийдвэрийг Германы канцлер Герхард Шроедер болон Францын ерєнхийлєгч Жак Ширак нар эсэргїїцэж, “худалдааны нээлттэй дайн”-д ч хїргэж болзошгїй болчимгїй алхам гэж эрс буруушаав.

Европын холбоо, їїнтэй холбогдуулж Олон Улсын Худалдааны Байгууллагад (WTO) гомдол мэдїїлээд байна.

Харин Вашингтон, гаргасан шийдвэрээ тайлбарлаж “єєрийн орны гангийн їйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах зорилгоор ган бїтээгдхїїнд гаалийн онцгой татвар тогтоосон” хэмээж байна. АНУ-ын Ган Їйлдвэрлэгчдийн US Steel Corp- ий Удирдлагын Зєвлєлийн дарга Томас Ашер “Энэ асуудал бол зєвхєн ган їйлдвэрлэлийн салбарт ашигтай тєдийгїй манай улсын їндэсний аюулгїй байдалд нэн чухал ач холбогдолтой юм” гэж цохон дурджээ.

Япон, Ємнєд Солонгос, Бразил, Хятад улсууд Европын Холбоог дэмжихээ мэдэгдэв. Их Британи болон ОХУ ч мєн, Вашингтоны шийдлийг сэтгэл дундуур хїлээж авснаа илэрхийллээ.

Америкийн гангийн гадаад нийлїїлэлтийн 25 хувь нь Европоос бїрддэг юм байна.
Хэрэв АНУ, єєрийн байр сууриа хатуу баримталсан хэвээр байвал энэ нь олон улсын худалдааны хэвийн їйл ажиллагаанд бодит аюул авчирч тун болзошгїй байна.
 

2002.03.06
Ойрхи Дорнодод зєрчил хурцадсаар байна

Израилийн арми Мягмар гаригийн орой(2002.03.05) Газын зурвас, Баруун Иорданд агаараас гэнэт довтоллоо. Тэд Рамалла болон Наблусын цагдаагийн газрын барилгыг бємбєгдєж шатаав.

Байлдааны онгоцууд Иерусалимд оршдог Палестин сургуулийг галдах їеэр нэг багш шархадсан гэнэ. Энэ нь Палестиний алан хядагчдаас хариугаа авч буй єс хонзон бололтой.

Єнєє єглєє Афулад бємбєг дэлбэрч  2 Израилийн амь нас сїйджээ. Мєн Тел Авивт нэгэн Палестин эр, хїмїїс рїї гал нээхэд тэнд байсан 31 хїн хїнд шархдаж, 3 хїн тусламж аваад ч нэмэргїй болсон байна. Цагдаа зэвсэгт этгээдийг бууджээ.

19-р зууны  сїїлчээр Европын жїїдїїд Палестин руу бєєнєєр цагаачилж очсон їеэс  эхтэй газар нутгийн асуудал, еврей арабчуудын хоорондох тєгсєшгїй маргааны суурь болдог билээ. Шинэ зуун гарснаас хойш зєрчил улам хурцадсаар байна.
 

2002.02.24
Ирак улсыг дайны аюул дахин нємрєх її?

АНУ–ын ерєнхийлєгч Ж.Буш азид айлчлах зуур хэлсэн їгэндээ: “Їй олноор хєнєєх зэвсэг бїхий орнуудад алан хядагчид орогнож байна. Энэ орнууд тэдний террор сїлжээний оньс болдог билээ. Хэрэв эдгээр орны бодлого гэх мэт хэвээр байвал АНУ   тэдний эсрэг тэмцэхээс єєр арга їгїй “ хэмээв. АНУ-ын БХЯ-ы сайд Рїмсфелд ч мєн Садам Хусейныг “замаас зайлуулах” тухай илт мэдэгдэх болов.

Гэвч Америкийн нууц албад Осама бин Ладены, Ирактай холбоотой эсэх талаар ямар ч баримт олоогїй юм байна.

Бурганы газрын тосны асуудлаар АНУ , Ирактай 1991 онд тэнгисийн буланд байлдах їед олон улсын хамтын нийгэмлэг америкийг талархаж байсан  бол эдїгээ байдал эсрэгээр эргэж гэж хэлж болмоор.

АНУ , Европын Холбооны дэмжлэгийг энэ удаа авч чадахгїй бололтой.

 Герман, америктай байгуулсан “хэмжээ хязгааргїй эв нэгдэл”–ээ тайлбарлаж, бид гагцхїї Осама бин Ладен болон Аль- Кайда бїлэглэлийн алан хядагчидын эсрэг хамтарч тэмцэж буй гэж тодотгов. Арабын орнууд (Кувейтээс бусад) Иракт єдїїлэх дайныг эрс  эсэргїїцэж байна.

2002.02.12
Холбооны Мєрдєх Товчоо ногоон нїдэн бїсгїйг эрэн сурвалжилж байна

Пакистан, Пешавар-Тїїний цайвар ногоон нїд їндэстнийхээ зовлон зїдгїїрийн илэрхийлэл болж байв. Америкийн  нэгэн сэтгїїлч 1985 онд Алам Биби охины зургийг авах їед тэрээр 15 настай байжээ.

АНУ-ын Холбооны Мєрдєх Товчоо, Алам Биби бїсгїйг(32) Осама бин Ладений гэр бїлийнхэнтэй ойр дотно харилцаатай хэмээх їндэслэлээр хайж байна.
80-аад оны эхээр, Афганистанд зєвлєлтийн цэргїїд ирэхээс ємнє тэрээр эцэг эхийн хамт Пакистан руу цагаачилсан бєгєєд тэнд англи хэл сурсан аж. 1992 онд охины гэр бїл Афганистан руу буцаж нїїн, Тора Бора хавьд суурьшжээ.
Энэ їед Осама бин Ладен єєрийн хоёр эхнэр, хїїхдїїдтэйгээ Тора Борад ирсэн тэр цагаас  Алам Биби  араб бїсгїйчїїдэд англи хэл зааж эхэлжээ. Мєн Бин Ладений хоёр охин тїїний шавь байсан байна. Єнгєрсєн оны 12 сараас Америкчууд Тора Бораг бємбєгдєж эхлэх їес Алам Биби Пакистан руу дїрвэжээ. Тэрээр єєрийн хoёр хїїхэдтэйгээ хамт байгаа гэнэ.