2003.2.13
Хятад энхийн санаачлагыг дэмжлээ
Берлин, Парис, Москва- дайны эсрэг хамтдаа

Парис- Франц, Герман, Орос улсууд Иракт єдїїлэх болзошгїй дайны эсрэг хамтарсан мэдэгдэл гаргав.

Даваа гаригийн орой Парист Францын ерєнхийлєгч Ж. Ширак, ОХУ- ын ерєнхийлєгч В. Путин нар хэвлэлийн бага хурал хийлгэж  АНУ- ын Тэнгисийн буланд хийхээр зэхэж буй дайны тухай дээрх гурван улсын байр суурийг “ Хїч хэрэглэх явдал бол хамгийн сїїлчийн гарц” гэж тодотгожээ. Ширак, “ Орос, Герман, Франц улсууд Иракийн зэвсгийг энх тайвны замаар хураах боломж буй гэдэгт шийдвэр тєгс байна” гэж хэллээ. Путин, єнгєрсєн ням гаригт Германд айлчилж, Иракийн асуудлаар тєдийгїй Герман Оросын соёлын хамтын ажиллагааны талаар Германы ерєнхийлєгч Рау, канцлер Шроедер нартай санал солилцоод Францад мєн нэг єдрийн ажлын айлчлал хийсэн бєгєєд тэрээр Иракийн дайны тухай їгээ хэлж, хэрэв дайн болох юм бол “маш хїнд” їр дагавар авчирна гэж сэрэмжлїїлсэн юм.

Хятадын засгийн газар Берлин, Парис, Москвагийн хамтарсан санаачилгыг дэмжиж байгаагаа мєн єнєєдєр илэрхийллээ. Хятадын Гадаад хэргийн яамны албаны тєлєєлєгч “Бид энэхїї асуудлыг шийдэх улс тєрийн арга чармайлт бїрийг дэмжинэ” гэсэн байна. Хятад улс нь АНУ, Их Британи, Франц, Оросын нэгэн адил НЇБ- ын Аюулгїйн Зєвлєлийн хориг тавих эрх бїхий байнгын таван гишїїн орны нэг юм.

НЇБ- ын зэвсгийн шинжээчид Иракт бас ч їр дїнтэй ажиллаж байгаа ба Герман, Орос, Франц улсууд, Ирак дахь зэвсгийн шинжээчдийн тоог нэмэгдїїлэхийг санал болгож байгаа ажээ. Тїїнчлэн тэд, Иракт хандаж, НЇБ- ын мэргэжилтнїїдтэй ойр дєт идэвхтэй ажиллахыг уриалсан байна.

ХБНГУ- ын канцлер Герхард Шроедер АНУ- ын Иракт єдїїлэх болзошгїй дайны эсрэг гуйвашгїй байр суурь баримталж байгаа энэ їед Францын ерєнхийлєгч Ж. Ширак ийнхїї Германтай їзэл бодлоороо нэг жигїїр боллоо. Европын найман орны тєр засгийн тэргїїн АНУ- ыг дэмжиж уриалга гаргасан бєгєєд Оросын хувьд Франц, Германыг дэмжиж Иракт цэргийн шинжээчдийн нэмэгдїїлэх дээр саналаа єгсєн ч терроризмын эсрэг тэмцлээрээ АНУ- тай эвсэж, Чечений тухайд чєлєєтэй хєдлєх болсон сайхан боломжоо алдахыг хїсэхгїйгээс америктай ч тэр, “хєгшин Европ”- ынхонтой ч тэр найрамдсан хэвээр байхыг эрмэлзэж байгаа бололтой.