Иракийн зэвсгийг хураахын тєлєє Европ хамтрах хэрэгтэй, “Бидний хїч чадал эв нэгдэлд оршино” гэсэн дээрх орнуудын удирдагчдын уриалгыг Лондоны „The Times“ сонин сїїлийн дугаартаа нийтэлжээ. Их Британийн ерєнхий сайд Тони Блэйрийг їг хэлсний дараа Испани, Италийн тїїнчлэн Португал, Унгар, Польш, Дани, Чех улсуудын тэргїїлэгчид, атлантын далай гаталсан энэ холбоо, Саддам Хуссейны аюул заналын золиос болох учиргїй гэцгээсэн байна.
НЇБ- ийн 1441- р тогтоолоор Саддам
Хуссейнд бїхнийг энх тайвнаар шийдэх сїїлийн боломж ийг єгсєн, бид нэгэн
дарангуйлан захирагчид энэхїї тогтоолыг системээр нь шархтуулахийг зєвшєєрєхгїй
гэж тэд хэлсэн їгэндээ дурджээ.
Эл албан бичигт дээрх 8 орны тєр
засгйин тэргїїн гарын їсгээ зурцгаасан байна.
2003.1.30
Германы улс тєрчдийн
байрь суурь
Мягмар гаригт АНУ- ын ерєнхийлєгч
Жорж. В. Буш конгрессийн ємнє їг хэлэх їеэрээ, Иракийн засгийн газраас
тагнуулын сувгаар олж авсан химийн болон биологийн нууц мэдээллийн тухай
танилцуулсан билээ. Їїнийг Германы канцлер Герхард Шроедер, єчигдєр АРД
ТВ- ээр сайшааж, уг материалыг ирэх лхагва гаригт НЇБ- д дамжуулах гэж
байгаад нь баяртай байна гэлээ.
Иракт, Америкийн єдїїлэх дайныг Герман улс анхнаасаа эсэргїїцсээр байгаа бєгєєд одоо ч энэ байр суурин дээрээ хатуу зогсож байна. Германы СДНамын орлогч дарга “ АНУ- ын ерєнхийлєгч єдїїлэх дайнаа хуульчлахыг хїсч байна гэсэн бол Ногоон намын нэгдлийн дарга Анжелика Беер єчигдєр , “Яагаад Бушийн ємнє баталгаа їзїїлэх ёстой гэж, НЇБ чинь тушаал биелїїлэгч биш биз дээ” гэж хэллээ.
Германы Гадаад хэргийн сайд Жошка
Фишер, дайн болох эсэхийг НЇБ л шийдэх ёстой гэв. Санал асуулгад оролцсон
германчуудын ихэнх нь дайны эсрэг “NEIN” хэмээжээ. Тїїнчлэн дайныг эсэргїїцсэн
жагсаал цуглаан энд тэндгїй болсоор байна.
2003.1.29
Ж. Буш
ард тїмэндээ хандав.
„Бид асуудлаа єєр конгресс,
єєр ерєнхийлєгч, єєр залгамж їеїдэд їлдээхгїй“
Вашингтон- АНУ- ын ерєнхийлєгч
Жорж В. Буш єчигдєр ард тїмэндээ хандаж їг хэлэв. Тэрээр Иракт албан ёсоор
дайн зарлаагїй ч цэргийн хїчээр дахин халдах тухай мэдэгдлээ. Америкийн
тєрийн тэргїїн нэг сэдвээр хоёр дахь удаагаа бїх ард тїмэндээ албан ёсоор
хандаж буй нь энэ юм.
Багдад їй олноор хєнєєх зэвсгийн хор аюулыг зайлуулахаас татгалзаж байгаа тохиолдолд, Америкийн Нэгдсэн Улсын цэрэг арми, Иракийн тєрийн тэргїїн Саддам Хуссейны дэглэм дор бий болсон зэвсгийг устгах аян дайнд мордохоор єєр арга зам їгїй ажээ. “Їїнийг яаж шийдвэрлэхээс манай їндэстний ирээдїй шалтгаална” гэж Буш цохон дурдлаа. Мєн хориотой зэвсгїїдийнхээ талаархи шинэ хєтєлбєрєє 2- р сарын 5- ны єдєр Нэгдсэн Улсад їзїїлэх тухай Иракт дуулгалаа.
“Саддам Хуссейн, манай ард тїмний, цаашлаад дэлхийн энх тайвны тусын тулд зэвсгээ бїрэн хураалгахгїй ийм байгаа нєхцєлд, тїїний зэвсгийн аюулыг зайлуулахын тєлєєх эвсэл холбоог бид тэргїїлэх болно”. “ Бид єєрсдийнхєє асуудлын ємнє євдєг сєгдєхгїй, бид тїїнийг хэрэгсэхгїйгээр орхихгїй, бид тїїнийг єєр конгресс, єєр ерєнхийлєгч, єєр залгамж їеїдэд дамжуулж їлдээхгїй” гэж ерєнхийлєгч Буш хэллээ.
Конгрессийн гишїїд, бїх мэдээллийн хэрэгслийнхний ємнє їг хэлэх їеэрээ АНУ- ын тєрийн тэргїїн, Иракийн засгийн газраас тагнуулын сувгаар олж авсан багц бїртгэл бїхий мэдээ танилцуулав. Їїнд: Саддам Хуссейны мэдэл дор 25 000 литр боом євчин їїсгэгч буюу Anthrax, 38 000 л Botox, 500 тонн Sarin, болон сэтгэл мэдрэлд нєлєєлєх хорт хий, тїїнчлэн 30 000 илїї химийн зэвсэг байсаар байгаа аж. “ Энэ нь муу юм биш бол, муу юм, гай гэдэг утга учиргїй болно бизээ” гэж Буш хэллээ.
9 сарын 11- ний алан хядлагаас хойш 16 сар єнгєрчээ, мєн тийм хугацаагаар терроризмтай тэмцэж ; “Дайн їргэлжилж байна, бид ялалт байгуулна” гэж Америкийн ерєнхийлєгч тэмдэглэв. Тэрээр цааш нь хэлэхдээ: Осама бин Ладен болон олон улсын бусад алан хядагч єдийг хїртэл эрх чєлєєтэй алхалсаар байгаа ч АНУ, Олон улсын террор байгууллага Аль Кайдагийн нєлєє бїхий хїмїїсийг олноор нь баривчилсан, дэлхий даяар хэрэн сїлжсэн 3000 террористыг єргєст торны цаана суулгасан, зєндєє хамсаатнууд нь хувь заяаны гашуунд хїрсэн. АНУ болон тїїний холбоотнууд, найзуудад нь тэд удаан хугацаагаар асуудал їїсгэж чадахгїй гээд “Иракийн зэвсгээ хураах эсэхийг дэлхий бїтэн 12 жил хїлээлээ” хэмээв.
АНУ- ын ерєнхийлєгч Жорж. В. Бушийг їг хэлж байх їед конгрессйин гишїїд бараг 80 –аад удаа алга нижигнїїлэн ташиж, тїїний їгийг тасалдуулж байжээ.
АНУ- ын Тєрийн нарийн бичгийн дарга
К. Пауэлл, ирэх Лхагва гаригт Иракийн зэвсгийн программын тухай нууц мэдээллїїдийг
НЇБ- ын Аюулгїйн Зєвлєлд дэлгэн їзїїлэх юм байна.